4-р сарын 16
15 цаг 50 минут

“Стандарт өгүүлбэртэй бодлого”-ын уралдаан хоёр дахь жилдээ явагдав

Математикийн хичээлд сонирхолтой, мэдлэг чадвар, оюун ухаанаа хөгжүүлэх хүсэлтэй сурагчдыг дэмжих, урамшуулах, өөрийгөө сорьж үнэлэх боломжийг олгох зорилго бүхий “Стандарт өгүүлбэртэй бодлого”-ын олимпиад уралдааныг Хан-Уул дүүргийн 41-р сургууль хоёр дахь жилдээ зохион байгуулжээ.

Энэ жилийн “Стандарт өгүүлбэртэй бодлого”-ын олимпиад оролцох сурагчдын хүрээг өргөтгөн нийслэлийн Яармаг бүсийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулсан ба 100 гаруй сурагчид оролцжээ.

Уралдаанд, нэгдүгээр ангийн сурагчдаас 41-р сургуулийн 1Б ангийн сурагч Ж.Балданцогнийжав, хоёрдугаар ангийнхнаас 118-р сургуулийн 2В ангийн сурагч Д.Намуун, гуравдугаар ангийн сурагчдаас 41-р сургуулийн 3А ангийн сурагч Н.Өнөболд, дөрөвдүгээр ангийнхнаас 118-р сургуулийн 4Б ангийн сурагч А.Номин-Эрдэнэ, тавдугаар ангийнхнаас 41-р сургуулийн 5А ангийн сурагч Ш.Булган-Эрдэнэ нар түрүүлжээ.

Энэ удаагийн “Стандарт өгүүлбэртэй бодлого”-ын уралдааныг Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд ивээн тэтгэж, дэмжсэн байна. Уралдааны нас насны ангилалд амжилттай оролцож, эхний 5 байр эзэлсэн сурагчдыг Л.Болд гишүүний Ажлын албанаас өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулж баярлуулсан байна.

Математик бол хамгийн төгс төгөлдөр гоо сайхан гэдэг. Математикт дуртай, тоонд дуртай хүүхэд багачуудын дундаас аливаа улсын хөгжил дэвшлийг тодорхойлогчид, техник, технологийн дэвшлийг түүчээлэгчид төрөн гардаг. Тийм ч учраас хүүхэд багачуудыг математикт дуртай болгох аливаа тэмцээн уралдааныг олноор зохион байгуулж байх нь зүйтэй билээ.

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Х.Эрдэнэбаатар:Жюү жицүгийн УАШТ-д түрүүлсэн тамирчид Азийн АШТ-д оролцох эрхээ авна5 минут 52 секундын өмнөОрон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ1 цаг 7 минутын өмнөВенесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 цаг 12 минутын өмнөСаятнууд Их Британийг орхиж эхэлжээ1 цаг 17 минутын өмнөрюкийн самрыг цөмж идээд буруудах шахлаа1 цаг 22 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №457 Chubby Checker, ‘The Twist’1 цаг 27 минутын өмнөТаньд хэрэгтэй 10 ашигтай зөвлөгөөг хүргэж байна1 цаг 32 минутын өмнөМүн Жэ Инийг дэмжигчдийн тоо буурчээ1 цаг 37 минутын өмнө“Microsoft” компани Сиэтл хотод орон сууц барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ1 цаг 42 минутын өмнөТоп Э.Сэлэнгийн эршүүд имиж1 цаг 47 минутын өмнөМонгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв1 цаг 52 минутын өмнөМонгол Улсын иргэд визгүй зорчих орнууд1 цаг 57 минутын өмнөӨнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ гэж хашгирмаар…2 цаг 2 минутын өмнөБуузаа хэрхэн хөлдөөх вэ2 цаг 7 минутын өмнөЦас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ2 цаг 12 минутын өмнөХамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино2 цаг 17 минутын өмнөКанадын амьдрал: Ажилтны соёл ба сахилга бат2 цаг 22 минутын өмнөХүүхэд төрүүлснийхээ дараа маш хурдан галбиржсан одод2 цаг 27 минутын өмнөЕвфрат мөрний гүүрнүүдийг сэргээн босгохыг уриалжээ2 цаг 32 минутын өмнөХүүхэд халуурах аюултай юу2 цаг 37 минутын өмнөӨнөөдрөөс нутгийн ихэнх хэсгээр бага зэрэг хүйтэрнэ2 цаг 42 минутын өмнөДэлхийн чансааг тэргүүлэгч Марк Сэлби хожигдлоо2 цаг 47 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна2 цаг 52 минутын өмнөД.Трамп ирэх сарын сүүлчээр Ким Жөн Унтай уулзахаар төлөвлөж байна2 цаг 57 минутын өмнөАгуу орчлонд өчүүхэн бүү амьдар!3 цаг 2 минутын өмнөГитлерийн бэлгийн амьдралын зарим нууцаас3 цаг 7 минутын өмнөБиеийг залуужуулж, эрч хүч өгөх шилдэг 8 дасгал3 цаг 12 минутын өмнөОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөсөн гэж Эрдоган мэдэгдэв3 цаг 17 минутын өмнөЦАГААН САР: Хэвийн боов, буузны үнэ ханшийн талаарх мэдээлэл3 цаг 22 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн тасгийг нэмэлтээр ажиллуулж эхэллээ3 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.