4-р сарын 16
16 цаг 19 минут

Япон улсад дадлагажигч ажилуулна

Япон улсын Осака мужийн Изюмисано хотод Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид албан томилолтоор ажиллажээ.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх Захиргааны дарга Д.Мөнхцог, орон нутгийн удирдлагыг төлөөлж Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат нар ажилласан байна.

 Тэд Изюмисано хотын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон бөгөөд энэ үеэр Изюмисано хот болон Төв аймаг хоёр өөрсдийн нутаг дэвсгэр дээр Олон улсын Нисэх буудал байрлаж үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй талаа түшиглэж, хамтын ажиллагааг явуулахаар “Санамж бичиг”-ийг үзэглэжээ. Энэ хүрээнд төлөөлөгчид тус хотын нутаг дэвсгэрт байрладаг олон улсын “Кансай” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсан байна. 

Төлөөлөгчид Монгол улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул Д.Дэлгэрцогттой  уулзаж Изюмисано хоттой хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, мөн Изюмисано хотын дарга Хироясу Чиёмацутай хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж.

Энэ үеэр Төв аймгаас Изюмисано хотод Олон улсын нисэх буудал, зочид буудал, Хөдөө аж ахуйн салбарт дадлагажигч ажилчин ажиллуулах тухай ярилцан тохирсон бөгөөд Япон улсад дадлагажигч ажиллуулахаар болжээ. Ингэснээр өөрийн ажиллах салбар чиглэлээр шинэ дэвшилтэт арга ажиллагаанд дадлагажих, өндөр хөгжилтэй оронд ашиглагддаг техник технологитой ажиллах, цаг баримтлах, нягт нямбай хариуцлагатай байх зэрэгт суралцах аж.

Япон улсын Тоттори муж, Изюмисано хотод дадлагажигч ажилтан ажиллуулах саналыг саналыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд цаашид энэ ажлыг улам өргөжүүлэхээр зорьжээ.

Н.Заяа

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.189Зочин   • 4 сарын 16. 17 цаг 43 минут

МОНГОЛ УЛСАД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ , ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ БАЙХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ БАЙНА ДӨӨ . АЙМАГ БОЛГОН , ДҮҮРЭГ БОЛГОНЫ УДИРДЛАГУУД ӨӨРСНӨӨ НИСЭЖ ОЧООД Л ГЭРЭЭГЭЭ ХИЙЧИХ БАЙСАН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ .

Шинэ мэдээ

Д.Сумъяабазар сайд БНАУ-ын эдийн засгийн дэдсайдыг хүлээн авч уулзав13 минут 9 секундын өмнөИнтерпол болон Африпол хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна13 минут 9 секундын өмнөСэтгүүлч Хашогги мэдүүлэг өгөх үеэрээ амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй байна18 минут 9 секундын өмнөКока Кола үхэлд уриалав23 минут 9 секундын өмнөДөнгөж нярайлсан эхэд зориулсан шөлнөөс ууж болохгүй28 минут 9 секундын өмнөИргэдийн картын мэдээллийг хуулбарлан авч бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байжээ32 минут 24 секундын өмнө“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд УИХ-ын дарга, гишүүд оролцлоо32 минут 31 секундын өмнөЭквадорт их хэмжээний кокаин хураан авчээ33 минут 9 секундын өмнөЯвган хүний замыг чөлөөлж байна34 минут 47 секундын өмнөАнхны болзоогоо хэрхэн амжилттай болгох вэ38 минут 9 секундын өмнөБээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалт эхэлжээ43 минут 9 секундын өмнөТанзаны тэрбумтаныг суллахад тус болох мэдээлэлд олон мянган доллар амлажээ48 минут 9 секундын өмнөНИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа иргэдтэйгээ хамтран ажиллаж үр дүнд хүрчээ48 минут 14 секундын өмнө“Монгол экспорт-2018” нэгдсэн арга хэмжээ Мишээл экспо төвд болно52 минут 28 секундын өмнөТаван сартай аялагч охин гиннесийн амжилтыг эвдлээ53 минут 9 секундын өмнөХүүхэд болон жирэмсэн ээжүүдэд “витамин С” ямар ач тустай вэ57 минут 30 секундын өмнөЗагварын гэр бүлээс гаралтай ”MNTM” шоуны ихэр охид58 минут 9 секундын өмнөОюу толгойн гүний уурхайд осол гарч, 505 уурхайчинг аюулгүй гаргажээ1 цаг 4 минутын өмнөАлдсан эхнэрээ ардаа хийж аргалсан л аварга даа...1 цаг 4 минутын өмнө"НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ" сургалт эхэллээ1 цаг 9 минутын өмнөӨрсөлдөгч рүүгээ нулимаад шигшээгээсээ хөөгджээ1 цаг 14 минутын өмнөЖорлонд 3 жил амьдарчээ1 цаг 19 минутын өмнөЖүжигчин Т.Бархүүгийнхээр айлчилсан нь1 цаг 23 минутын өмнөС.Гантогоо- ”Хайрын түүх”1 цаг 24 минутын өмнө”Монгол хүн” хүмүүнлэгийн аяны тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн байгууллагуудыг шагналаа1 цаг 27 минутын өмнөЧоу Юнь-Фат: Бүх хөрөнгөө хандивлах шийдвэрийг тун амархан гаргасан1 цаг 29 минутын өмнөТоп модель Э.Сэлэнгэ хосын жороо хуваалцав1 цаг 34 минутын өмнөCNN: Байцаалтын үед “алдаа” гарч, сэтгүүлч эр амиа алдсан1 цаг 39 минутын өмнөХүчгүй төрийн “гар мухар” цагдаа1 цаг 39 минутын өмнөХалдлагад өртсөн цагдаагийн албан хаагч дөнгөж сая таалал төгслөө1 цаг 41 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.