9-р сарын 24
10 цаг 30 минут

Б.Бүжинлхам: Ботокс, хамар өндөрлөх, хөмсөгний шивээс гэх мэт бүх үйлчилгээндээ 30-50 хувийн хямдрал зарласан

Урин дулаан цаг айлчлан ирж буй энэ үед бүсгүйчүүдэд гоо сайхны асуудлууд ар араасаа ундардаг. Тэгвэл энэ цаг үетэй давхцуулаад “Гоёл медикал” салоны арьс, гоо заслын эмч Б.Бүжинлхамтай ярилцлаа.

-“Гоёл медикал” эмнэлэг хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ. Одоо ямар ямар үйлчилгээнүүд үзүүлж байна?

-Манай салон анх 2012 онд гоо сайхны бүх чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлснээс хойш 6 жилийн хугацаанд 3 салбартай болтлоо өргөжин тэлжээ. Бид одоо гоо сайхны бүх төрлийн массаж, арьс цайруулах, чийгшүүлэх, сэвх, нөсөө, толбо, батга арилгах, охид бүсгүйчүүд ихээр хийлгэх болсон хөмсөгний үстэй мэт харагдуулдаг 6D шивээс, бүх төрлийн үрчлээ арилгах болон дүүргэлтийн, хамар өндөрлөх, мурай засах тарилгууд, батга болон үс уналтын эсрэг курс тариа гээд цогц үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна.

-Эрүүл аюулгүй байдал болон эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварт хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Одоогоор нийт 3 салбар дээрээ 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гоо сайхны эмчилгээ, үйлчилгээгээ явуулж байна. Эмч нарын хувьд бүгд АШУИС төгссөн мэргэжлийн зэрэгтэй хүмүүс. Шивээсчин, массажистууд маань ч бүгд гоо сайхны чиглэлээр мэргэшсэн хүмүүс ажиллаж байна. Мэдээж их бага хэмжээний бүх ажилбаруудынхаа эрүүл ахуйн тал дээр маш сайн анхаардаг. Хэрэглэж байгаа бүх зүү, хошуу нэг удаагийнх  байдаг ба шинжилгээнийхээ дээжийг 7 хоног бүр мэргэжлийн хяналтын байгууллагад явуулдаг.

Хэрэглэж байгаа тарилгуудын хувьд БНСУ-ын гоо сайхны үйлдвэрээс шинээр нь авч ирдэг. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрлийн тарилгыг худалдан борлуулах эрхтэй газруудаас худалдаж авдаг.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хамар өндөрлөх, хамрын муруй засах зэрэг үйлчилгээг ихээр хийлгэх болсон. Энэ талаараа тодруулаач?

-Хамар өндөрлөгөө буюу филлер тарилга нь ямар ч мэс орохгүйгээр хамар өндөрлөх, муруй засах дүүргэлтийн тариа юм. Энэ нь шингэн бүтэцтэй гелэн хэлбэрийн тарилга байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд БНСУ-аас нэвтэрч эхэлсэн ба одоо азийн бүх оронд өргөн хэрэглэгдэж байгаа. Энэ тарилга нь хамгийн аюулгүй бөгөөд сөрөг нөлөөгүй.

Хийгдэж дуусах хугацаа 15 минут байдаг ба хийснээс хойш 2 жилийн баталгаат хугацаа өгдөг. Гэхдээ энэ хугацаанд тухайн хүн өөрөө гамаа маш сайн барих хэрэгтэй. Хийсний дараа саун, массажинд орох, архи спиртийн  төрлийн зүйл хэрэглэх юм бол амархан шимэгчдчих гээд байдаг талтай учраас энэ тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.

Манайх БНСУ-ын гоо сайхны салбарт хамгийн аюулгүй, удаан чанартай хадгалагддаг ВИАШЕ гэх филлер тарилгыг хийж байгаа. Энэ маань НА агууламжтай азийн 12 оронд нийлүүлэгддэг. АНУFDAЕвропийн холбооны улсын EDQ стандартыг хангасан хамгийн аюулгүй тарилга юм. Филлер тарилга нь хамар өндөрлөхөөс гадна завьж дүүргэлтэнд ордог. Энэ нь 1.5 жилийн баталгаат хугацаатайгаар хийгддэг.

-Хүний насжилттай холбоотой арьс унжиж, сулрах явдал их байдаг. Үүнтэй холбоотой ботоксгэх зүйл гоо сайхны салбарт нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ үйлчилгээг танайх мөн хийж байгаа гэсэн?

-Хүний арьсанд мэдрэлийн маш олон булчингууд ажиллаж байдаг. Ялангуяа 30 гараад ирэхээр нүдний эргэн тойрон болон дух, хөмсөг, завьж, уруулын үрчлээнүүд гарч эхэлдэг. Эдгээр үрчлээг удаагүй буюу өөрөөр хэлбэл гүн биш байхад нь хамгийн сайн үйлчилдэг тарилга бол Ботокс юм. Дэлхийн гоо сайхны салбарт ч өргөн хэрэглэж байгаа.

Тарилгыг булчингуудад хийдэг. Ингэснээр үрчлээ үүсгээд байгаа булчингуудын үйл ажиллагааг зогсоогоод дээрээс нь арьсыг тэнийлгэж, толийлгох давуу талтай. Энэ тарилгыг хийлгэснээр доод тал нь 4-6 сараас 1.5 жилийн барих хугацаатай. Хугацааны хувьд 6 сар тутамдаа хийгдээд жилдээ нэг юмуу хоёр жилдээ нэг хийгдээд барилтын хугацаа нь удаашраад явдаг. Энэ тарилгыг хэдий хороос гаргаж авдаг ч хүний биенд ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Хийлгэх насны хувьд хязгаар байхгүй ч болж өгвөл 21 наснаас дээш хийлгэвэл зүгээр. Үрчлээний филлер тарилга бол завьж дүүргэлт. Хөмсөг хоорондын, духны, уруулийн доошхи үрчлээнүүдэд хийгдэж байгаа. Үнийн хувь ботокс тарилга 80.000-250.000 хооронд, филлер тарилга маань 350.000 эхлээд явна даа.

-Хөмсөг шивээсний хувьд хичнээн төрлийн үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Сүүлийн үед үстэй мэт харагддаг 6D шивээсийг охид, бүсгүйчүүд маш ихээр хийлгэх болсон. Энэ нь үсний ширхэгийн дагуу хийгддэг үзгэн шивээс гэсэн үг л дээ. Энэ шивээс нь залуу бүсгүйчүүд болон хөмсөг сайтай хүмүүст илүү тохиромжтой. Мөн дотроо 6D Омбре шивээс гэж байгаа. Энэ нь урдуураа үстэй мэт харагдаад араараа битүү будалттай. Энэ шивээсийг 30-50 насныхан их хийлгэдэг. Түүнчлэн битүү уусгалттай шивээс гэж бий. Энэ нь урдуураа уусгалттай явж байгаад битүү болдог. Одоогоор ийм 3 төрлийн шивээсийг хийж байна. Шивээсэнд ордог хэрэглээний зүйлүүд маань бүгд нэг удаагийн байдаг ба хамгийн сүүлийн үеийн аппаратаар шивдэг.

Хөмсөгний шивээсэнд хамгийн гол хүчин зүйл нь будаг байдаг ба Солонгос, Герман, Америк 3 янз байдаг. Эдгээрээс монголд хүнд хамгийн сайн таардаг, удаан тогтоцтой будаг бол АНУ-д үйлдвэрлэсэн будаг бий. Одоогоор манайх хар бор, бор, цайвар бор гэсэн 3 төрлийн өнгөөр шивж байна. Бид хэрэглэгчиддэ зориулаад ойрын үед бүх үйлчилгээндээ 30-50 хувийн хямдрал зарласан байгаа.

-Зарим хүний арьс шивээсний будаг хүлээн авахдаа муу байдаг гэж сонссон юм байна. Энэ нь юутай холбоотой байдаг вэ?

-Зарим тохиолдолд хүний арьсан будаг орохгүй эсвэл муу орох асуудал байна. Энэ нь тухайн хүний арьс хэт эмзэг байдагтай холбоотой. Зарим тохиолдолд тухайн үедээ нь будаг сайн авсан ч тав нь унахдаа хамаг будгаа хуулж аваад уначихдаг.

Тиймээс зайлшгүй давтан хийгддэг. Энэ үед будаг орохгүй эсвэл муу орж байсан маань арьс маань дасаж эхлээд будгаа хүлээн авдаг. Давтанг 14 хоногоос 3 сарын дотор хийдэг.

-Цасан цагаан тарилгын талаар мэдээлэл өгөөч. Хүнд хэрхэн үйлчилдэг, ямар үр дүнтэй тарилга вэ?

Энэ тарианы хувьд витамин А, С, D гэсэн 3 төрлийн витаминий холимог тарилга бөгөөд эдгээрээс витамин С 70 % агуулагдсан  байдаг. Үйлчилгээний хувьд арьс цайруулах, сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, арьсанд дутагдаж байгаа зарим төрлийн витаминуудыг нөхөх үйлчилгээтэй. Нийт 4 курс хийгдэх ёстой байдаг. Эхний курс маань 2-7 хоногийн зайтай 4 удаа явагддаг. Нүүрний булчингуудад битүү таригддаг. Витамин С өөрөө арьс цайруулах үйлчилгээтэй байдаг шүү дээ. Тарьсны дараа 7 хоногийн дотор үр дүнгээ өгдөг.

-Цаашид гоо сайхны чиглэлээр нэмэлтээр ямар үйлчилгээ явуулахаар төлөвлөөд байна вэ?

Манайх удахгүй мэсний салбарын үйл ажиллагаагаа эхлүүлж давхраа болон үрчлээ татаж оёх, хамрын муруй засах, хамар өндөрлөх зэрэг мэс ажилбаруудыг хийж эхлэх гэж байна.

 

Хаяг: ТБД Андуудын замын урд талд Богд-Ар хороолол 3А байр ' 
Дэлгэрэнгvй мэдээллийг : 9911-9201, 9907-7172, 8877-5907, 8619-1985

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Х.Эрдэнэбаатар:Жюү жицүгийн УАШТ-д түрүүлсэн тамирчид Азийн АШТ-д оролцох эрхээ авна1 цаг 11 минутын өмнөОрон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ2 цаг 12 минутын өмнөВенесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ2 цаг 17 минутын өмнөСаятнууд Их Британийг орхиж эхэлжээ2 цаг 22 минутын өмнөрюкийн самрыг цөмж идээд буруудах шахлаа2 цаг 27 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №457 Chubby Checker, ‘The Twist’2 цаг 32 минутын өмнөТаньд хэрэгтэй 10 ашигтай зөвлөгөөг хүргэж байна2 цаг 37 минутын өмнөМүн Жэ Инийг дэмжигчдийн тоо буурчээ2 цаг 42 минутын өмнө“Microsoft” компани Сиэтл хотод орон сууц барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ2 цаг 47 минутын өмнөТоп Э.Сэлэнгийн эршүүд имиж2 цаг 52 минутын өмнөМонгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв2 цаг 57 минутын өмнөМонгол Улсын иргэд визгүй зорчих орнууд3 цаг 2 минутын өмнөӨнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ гэж хашгирмаар…3 цаг 7 минутын өмнөБуузаа хэрхэн хөлдөөх вэ3 цаг 12 минутын өмнөЦас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ3 цаг 17 минутын өмнөХамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино3 цаг 22 минутын өмнөКанадын амьдрал: Ажилтны соёл ба сахилга бат3 цаг 27 минутын өмнөХүүхэд төрүүлснийхээ дараа маш хурдан галбиржсан одод3 цаг 32 минутын өмнөЕвфрат мөрний гүүрнүүдийг сэргээн босгохыг уриалжээ3 цаг 37 минутын өмнөХүүхэд халуурах аюултай юу3 цаг 42 минутын өмнөӨнөөдрөөс нутгийн ихэнх хэсгээр бага зэрэг хүйтэрнэ3 цаг 47 минутын өмнөДэлхийн чансааг тэргүүлэгч Марк Сэлби хожигдлоо3 цаг 52 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна3 цаг 57 минутын өмнөД.Трамп ирэх сарын сүүлчээр Ким Жөн Унтай уулзахаар төлөвлөж байна4 цаг 2 минутын өмнөАгуу орчлонд өчүүхэн бүү амьдар!4 цаг 7 минутын өмнөГитлерийн бэлгийн амьдралын зарим нууцаас4 цаг 12 минутын өмнөБиеийг залуужуулж, эрч хүч өгөх шилдэг 8 дасгал4 цаг 17 минутын өмнөОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөсөн гэж Эрдоган мэдэгдэв4 цаг 22 минутын өмнөЦАГААН САР: Хэвийн боов, буузны үнэ ханшийн талаарх мэдээлэл4 цаг 27 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн тасгийг нэмэлтээр ажиллуулж эхэллээ4 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.