4-р сарын 20
9 цаг 40 минут

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ агуулга хэлбэрээр баяжуулах талаар санал солилцсон байна. Мөн БНАСАУ-ын Намын дээд сургуулийн удирдлагуудтай уулзан намын боловсон хүчин бэлтгэх сургалтын арга зүйтэй танилцжээ.

Монголын зочид төлөөлөгчид Энх тайвны тосгон гэгдэх Панмунжомд зочилж, умард ба Өмнөд Солонгосыг заагласан хилийн зурвас дахь цэрэггүй бүсээр очин, гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн ба дайныг цэглэж, талууд 1953 онд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан түүхийг сонирхлоо. Тус бүсээс холгүй орших Кэсөн хотод Корё улсын он тооллын 918 онд байгуулсан Корё улсын 31 дэх хаан Гунмин болон түүний Монгол хатны бунхан бий. Энэ бунханд Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын зочид хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн хүрээнд болон БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий мэндэлсний 106 жилийн ойг угтан зохион байгуулсан  “Нарны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын төлөөлөгчид болон гадаадын зарим орны зочид төлөөлөгчид, Пхеньян дахь гадаад улс орнуудын элчин сайдууд мөн оролцсон байна.

Монгол улс, БНАСАУ нь 1948 оны 10-р сарын 15-ны  өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

116.44.154.116zochin   • 2018, 4 сарын 21. 22 цаг 16 минут

ertenii sain hariltsaatai uls saihan bn AMJILT huse

202.72.245.122р   • 2018, 4 сарын 20. 13 цаг 25 минут

Сологосчууд дотуур ухаан мундаг хүмүүс шүү дээ:.

59.153.112.36Зочин   • 2018, 4 сарын 20. 10 цаг 41 минут

Залуу коммунист туршлага судлаад явж байгаам

59.153.112.148Зочин   • 2018, 4 сарын 20. 10 цаг 13 минут

Түрк, хойд гээд байлдаантай газраар юу хийгээд яваад бдаг хүн бэ

Шинэ мэдээ

ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна7 минут 6 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв12 минут 48 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ18 минут 3 секундын өмнөДе Йонг 21 “татав”22 минут 54 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ31 минут 18 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв37 минут 35 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд43 минут 15 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ48 минут 12 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана59 минут 37 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 11 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 17 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 38 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 56 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой2 цаг 3 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 14 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 26 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 39 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 43 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 55 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ3 цагийн өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 5 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 19 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 32 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цаг 3 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 13 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 58 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 14 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.