4-р сарын 20
14 цаг 00 минут

Төр тасарснаар үндсэн ой санамж тасрав

Үндэстэн оршихын тулд үндсэн ой санамжаа өгүүлнэ.

Гэр бүлүүд амь зуухын тулд харийн онол руу хошуурна.

С.Сэргэлэн.


Монголчууд бид зөвхөн Чингис хааныгаа манай хаан бусад нь харийн хаад, зөвхөн Монголын нууц товчоо манай түүх бусад нь харийн эх сурвалж гэх юм. Дундад улс өөрийгөө 5000 жилийн түүхтэй гэж дэлхийд зарлаж байхад наймхан зууны түүхтэй, ганц Нууц товчоо номтой нь Монгол бидэн болох уу? Чингис хаан “Бодохоор манай Шаньюйгийн төрд 1000 жил 100 үеэс нааш ийм юм болоогүй ажээ” гэж хойч үедээ тунхагласан.

Уг тунхгийг, олон жилээр заалгасан манай түүхээс утга анги тул, уншаад уншаад билирэх бидний толгой, өөр программтай тул, хүлээж авдаггүй. Нууц товчооныхоо эхийг уншаад, уншаад үгээ мэдэхгүй, өгүүлбэрээ танихгүй арга барагдсан бид хэн бэ? Өнөөгийн бидний монгол хэл мануусын үндсэн хэл үү, эсвэл эвдэгдсэн хэл үү? Бид үндсэн хүмүүжилтэй юү, гэр бүлийн хүмүүжилтэй юү? Шашин ба үндсэн ой санамжийн тухай өгүүлнэ.

МАНЖ ЧИНГИЙН ҮЕД МОНГОЛД ЮУ БОЛОВ

ТӨР ИЙМ БОЛСОН: Манж Чин улсад дагаар орсоор төр тасарч 250 орчим жил болов. Үндсэн ой санамж ихээр тасрав. Мянга мянган жилээр өвлөгдөж, мянга мянган жилээр билгэ болсон төр барих ухаан зэврэв. Төр барих, ухааныг өвлүүлэх, өвлөх хүнгүй болов. Төрийн бичиг баримт үгүй болов. Түрэг Уйгарын орон зайд цаас өргөн хэрэглээ болсон ч цаасан эх сурвалж бидэнд үлдсэнгүй, ирсэнгүй, ирүүлсэнгүй. Ёс төр зэврэв. Өнөөдрийн монголчууд бид найр гэхээр таван ханатай гэрээр сэтгэнэ. Хүнийг хүндлэх дайлах ёс гээгдэв. Ах захын ёс гээгдэв. Урьд хөршөө таньсан ухаан гээгдэв. Өөрийгөө мэдэх ухаан гээгдэв. Төр, цэрэг дайн, олон улсын худалдааны хэллэг үгүй болов.

ЭДИЙН ЗАСАГ ИЙМ БОЛСОН: Боол боолтой байсан мал ахуйн эдийн засгийг ямар өндөр түвшинд байсныг төсөөлөх хүн өнөөдөр үгүй болов уу. Төр тасарснаар монголчууд зарцын эдийн засагтай болов. Зарц бол хүн, боол бол өмч. Ингэснээр эдийн засгийг урд өмнө хэзээ ч байж байгаагүйгээр гудп (доош унагаав). Төртэй дээдсийнхээ өндөр бүтээмжтэй мал аж ахуйн эдийн засгийг өнөөдрийн боолгүй малчдаар төсөөлж үл болно. Социализмын орон зайд малыг нийлүүлэн, хүнийг хоршуулснаар (нэгдэл бий болсноор) малын үр өгөөжийг авдаг болов. Өнөөдөр малын тоо толгойг өсгөсөн хувийн малтан тугаар (ганц ганцаараа) монголчууд малынхаа үр өгөөжийн таван хувийг авч байна (мөнгөн дүнгээр биш хэрэглээгээр). Цөөн малтай хоршин ажилласаны үр өгөөж олон малтай тугаар ажилласнаас өндөр байв. Өнөөдөр “боолгүй” малчид хүн хүчээр дутах учир тэд өөрсдөө малынхаа боол болов. Төр тасрахаас өмнөх мал ахуй эдийн засгийн үр өгөөж социализмын орон зайн мал ахуйгаас оронгоор өндөр байжээ. Нэг боол өөрөөсөө гадна гурван хүнийг тэжээнэ. Хүн нэмэхээр хүнс нэмнэ гэдэг үг эндээс гаралтай (тарчиг нутгуудад хамаарахгүй).

ШАШИН ИЙМ БОЛГОВ : Сүм хийдүүдийг татвараас дархалснаар тэд хамгийн том эдийн засгийг хянах болов. Ардын хүүхдүүдийг олноор шавь суулгаснаар хүн амыг хянах болов. Хүн амын тоо урд өмнө байгаагүйгээр буурав. Тасарсан төрийн ой санамжийн сул орыг шашны номлол эзлэв. Үндсэн ой санамж гээгдэж, шашин гэр бүлийн ой санамж үүсэв. Үүний улбаа өнөөгийн бид төрийн эцэг Модун шаньюүгаа мартаж, Чингис хаанаасаа том лам хувилгаадтай болов.

АРДЫН СУРГУУЛЬ ҮГҮЙ БОЛОВ

Ардын сургууль үгүй болсноор монголчуудын ой санамж хүндээр гэмтэв. 250 жил буюу 22 үеэр монголчууд (20 насандаа анх гэрлэдэг тухай Кирокор Грандизе “История Армени”) өвөг дээдсийнхээ түүхийг заах хүнгүй заалгах сурагчгүй болов, яаж овог бий болж үгүй болдог ухааныг мартав. Хүннүгээс хэсэглэсэн Хүнгүрүүд (унгарууд), Түргээс хэсэглэсэн Туркүүд (дотроо олон хэсэг болсон), Уйгураас хэсэглэсэн Турпаны Уйгуруудыг эх Хүннү, эх Түрэг, Эх Уйгуртай нийлүүлэн ойлгодог болсон. Мал ахуйтан хүннүчүүдийг тариалан ахуйтан хүнгүрүүдтэй, мал ахуйтан түргүүдийг тариалан ахуйтан туркүүдтэй, мал ахуйтан Уйгуруудыг тариалан ахуйтан Уйгуруудтай хольж хутгадаг болов. Сүүлдээ тэд бүгд нэг гэсэн ойлголттой болов (өнөөгийн ойлголт). Угсууд яаж Түрэг болов, Түрэг яаж Уйгур болсон турхай хадны бичээсэнд өвөг дээдэс угш бидэндээ үлдээсэн. Ил улсын нэр солигдсоноос биш түүнд дотор байгаа аймгууд хэвээрээ байгаа тухай өгүүлнэ. Хэн ч хашаа ч яваагүй тухай өгүүлнэ. Хэрэв төр тасраагүй бол энэ тухай ном, шастираар бидэнд ирсэн байх ёстой. Гэвч ... . Хэрэв хадан дээр ийм бичээс үлдээгүй бол манай түүх юу болох байсан бэ? Энэ тухай хожим нийтэлнэ. Одон орон судлал гээгдэв. Хэл бичгийг байнга засаж залж байдаг ажил гээгдэв, бичиг үсэггүйчүүдийн тоо нэмэгдэж, ном, толь бичиг ховордов. Үндсэн хүмүүжлээс шашин гэр бүлийн хүмүүжил рүү шилжив. Үндсэн хэл биш тулга тойрсон гэр бүлийн хэл монголчуудын хэрэглээ болов. Нийгмийн цар хүрээ хумигдсанаар үгийн утга охор болов.

Үүний улбаа өнөөгийн монголчууд үгийнхээ үндсийг танихаа больcон жишээ: Орхоны хөндийн соёлын дурсгал гэж дэлхийн соёлын өвийн жагсаалтад (ЮНЕСКО) бүртгэгдэв. Орхоны хөндий юү сав уу? Бүгдээрээ гэр бүлийн монгол хэлтэнгүүд болсон тул анзаарсангүй. Хариултыг уйгур өвөг дээдсээсээ авъя. Тэсийн бичээсээс:   

Тариаг алхам- тариаг алхаж тарьдаг байв. Өдгөө хэлээр: Тариа тарив. Сэлэнгэ, Орхон, Туулы сав талдаа. Өвөг дээдэс гол усны дагууг сав гэж нэрлэж байв. Ус үгүй газрыг айз хөндий гэж байв. Хөндий гэдэг үгийг өдгөө бид хоосон хөндий, хөндийрөв гэж хэрэглэсээр байна. Орхоны сав соёлын дурсгал гэж нэрлэх нь зөв болно. Хүүхэд эхийнхээ хөндийд бойждог уу, саванд бойждог уу? Сав суулга гэдэг нь сав шингэнтэй гэсэн үг болно. Ийм маш олон жишээ байна. Гэр бүлийн хэлтэнгүүд үгийн зүй тогтлыг алдагдуулсаар байна (зөв үгийг зөв нөхцөлд хэрэглэх).

Өгүүлбэрийн утга алдагдсан жишээ: Сүхбаатарын талбай - Сүхбаатар талбай аль нь зөв бэ? Гэр бүлийн хэлтэнгүүд үүнийг ялгасангүй, мөн анзаарсангүй. Түрэг өвөг дээдэс минь ингэж бичжээ. Күльтээхэний бичээсээс:

Түлси (аймаг), Тардуш (аймаг) йабгууг (албан тушаал) шадыг (албан тушаал) эндү барьсан. Тайлбар: Барьсан гэдэг үгийг өргөн барьсан (томилсон) гэвэл бид ойлгоно. Түлси, Тардуш йабгууг, шадыг тэндэн томилсон. Уг өгүүлбэрийн бүтцийг хялбарчлан орчин цагт жишиж хөрвүүлье. Өвөг дээдсийн дүрмээр “Сэлэнгэ Засаг даргыг томилов” гэж бичнэ. Бид өнөөдөр Сэлэнгийн Засаг даргыг томилов гэж хэлж байна. Бид буруу ярьж байна. Сэлэнгийн Засаг дарга бол Сэлэнгийн Засаг дарга-төгс хэлбэр. Сэлэнгийн Засаг даргыг түймэр унтраах комиссын даргаар томилж болно. Сэлэнгэ Засаг даргыг томилж болно. Энэ утгаар (логикоор) : Хэрэв уг талбай Д.Сүхбаатарын өмч бол Сүхбаатарын талбай нь зөв. Хэрэв Сүхбаатар гэдэг хүнээр нэрлэсэн бол Сүхбаатар талбай болно.

Дүгнэлт: Өнөөгийн бид тулга тойрсон гэр бүлийн хэлээ өвлөж авсан. Үндсэн хэлээ өвлөж аваагүй. Үндсэн хэлээ сэргээхийн тулд эх бичиг, эх хэлээр бичигдсэн Түрэг, Уйгур өвгийнхөө хадны бичээсүүдийг ул (суурь) болгох нь зүйтэй. Нууц товчооны удаа бичгээр биш, ханз бичгээр бидэнд ирсэн. Нууц товчоо, Түрэг-Уйгур өвөг дээдсийн бичээсүүд Хүннү-Монгол хэлээр бичигдсэн болно. Гэр бүлийн хэлээр үндсэн хэлээр бичигдсэн Нууц товчоог уншихгүй. Гэр бүлийн хэл үндсэн хэлийг хэмжихгүй. Үндсэн хэлээр гэр бүлийн хэлийг хэмжинэ. Манжийн орон зайд гэр бүлийн хэлтэй болсон ч хэлээ эвдэгдээгүй нь бас үнэн.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Дараагийн цувралд мань яаж Хүннү бичгээ таньсан тухай уншигч танд хүргэнэ.

Өмнөх нийтлэлийг 1 2 3 4 6 дарж  уншина уу...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 

Sergelen international expedition

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122я   • 4 сарын 24. 8 цаг 50 минут

Бүгд Иван Иваныч гэдэг шиг Дорж,Сүрн Дондог гэсн Түвд нэртэЙ болсон.

66.181.160.78Зочин   • 4 сарын 23. 10 цаг 45 минут

Sergelen ta yamar heleer yarij buigaasaa ichhuu.Tanitai tanigui BURIAD.HALIMAG.AR.OVOR MONGOLCHUUD BID MONGOL HELEEREE YARISAAR L BNA .Divan Lugatiin toliig dan mongol ug hemeen buu tuilshir Chingisiin ueiin bichig zahidliig bid unshaad shuud oilgodog Chamaar zaalgahgui Turgiin bicheesiig harin oilgohgui shuu.Harin zahiin hasag unshaad oilgono

66.181.160.78Зочин   • 4 сарын 23. 10 цаг 34 минут

Bat otgonii nohor non uu

66.181.160.78Зочин   • 4 сарын 23. 9 цаг 03 минут

Hunnugiin bureldhuund altai helnii olon uls undesten bsnii 1 ni proto mongol bjee Ertnii hunnugiin olonhi ni tureg helt humuus baigaad nuun odson Daraagiin Sumbe uls bii bolohod mongol ugsaatan bureldehed huchtei noloo uzuuleed bas l nuuj odson.Daraa ni Nirun uls togtohod ovog mongol helt ugsaatan noeloh ugsaatan bolson bolvuu DARAA NI OBOG MONGOL HEL TUREG UIGAR HELNII YALGARAL IH BOLSON BAIJ TAARNA. Tureg. Uigari Hirgisiin haant ulsiin ued odoogii mongoliin gazar usnii ner ter ued l bii boljee.ALTAI.HANGAI.SAYHENTII.HUVSGUL.UVS.HERLEN.

66.181.160.78Зочин   • 4 сарын 23. 9 цаг 24 минут

TURGIIN UEEES ULDSEN DEERH NERHUUDIIG MONGOLCHUUD OILGODOG BILUU. Bilge haanii bicheesiig bid unshaad oilgodog biluu.Getel turcik heltnuud oilgodog.Getel taniihaar bol ta bilerdeg .Bidnii mongolchuud RINCHIN. DAMDINSUREN. LUVSANVANDAN ogt oilgodoggui.Taniihaar bol bjlerdeggui.CHINGISIIN MONGOLIIN BICHEESUUDIIG MONGOL HUN UNSHAAD BUREN OILGODOG.Turgic heltnuud yuch oilgohgui.Getel

66.181.160.78Зочин   • 4 сарын 23. 16 цаг 18 минут

Угсаатны ялгарал Хүннү, Сяньби, Жужаны үед болж л байсан.Хэл соел, антропологийн хувьд ижэлсэх,ондооших процесс тасралтгүй явагдсаар ирсэн.Хүннү гүрний бүрэлдхүүнд олон хэлний төрхтөн, овог угсаатан,байсан нь одоогийн археологийн судалгаагаар батлагдаж байна.МУ-н булшнуудыг малтан судлахад зүүн нутгаас монголойд баруун нутгаас европид,төвийн нутгаас -2 төрхтний шинж хосолсон байдаг нь батлагдсанХарамсалтай нь Хүннү Сүмбэ Нируны хэл бичгийн сурвалж олдохгүй бна даа Харин түрэгийн руни бичиг монголчуудад хамаагүй. Түрэг,Монгол хэлтэн өөр шүү

180.149.78.99zochin   • 4 сарын 22. 17 цаг 50 минут

amjilt husie

66.181.176.117Зочин   • 4 сарын 22. 15 цаг 03 минут

Драмын тeатр гэж өөрсдийнх нь хауснаас жижигхэн . Хүүхдийн тeатр байхгүй хүүхэд залуучуудын тeатрыг нямдаваа хаан банканд зарсан . Ганц ч болов орчин үeийн тeатр бариач дээ . Үгүй бол газрын шийдээд өгвөл ард түмний хандиваар босчихоно ц дээ . Дарга нараа .

66.181.191.227Судлаач   • 4 сарын 22. 8 цаг 39 минут

Шинжлэх ухааны үндэстэй сайн өгүүллүүд байна. Бичээд байгаарай.

182.160.4.101Зочин   • 4 сарын 21. 19 цаг 42 минут

таны судалгаанд амжилт хүсэе

103.57.94.11Зочин   • 4 сарын 21. 10 цаг 05 минут

Зөв зүйтэй зүйл бичжээ

66.181.186.174Зочин   • 4 сарын 20. 14 цаг 16 минут

Бид энд дурдан буй түүхийн үеүдэд асар их дэвшсэн. Бид Манжийн захиргаанд орсоноор суурин аж төрөх сурталтай танилцаж эхэлсэн. Шарын шашинаар дамжуулан соёлын маш том нөлөөг өөриймшүүлсэн. Оросын нөлөөгөөр орчин үеийн улс болох үндсээ тавьсан. Ардчилсан нийгэмд хөл тавьсанаар өнгөрсөн 30 жилд бид маш үсрэлттэйгээр хөгжив. Бид түүхийн цаг үе болгонд хожиж явсан. Бид хэзээ ч өнөөгийн үе шигээ ийм үсрэнгүй хөгжил дэвшилтэй байгаагүй. Бүр чингисийн үед ч гэсэн. Энэ дандаа гэгээлэг талууд нь. Мэдээж сөрөг талууд зөндөө бий. Бид үндэстэн дотроо толхи

49.0.219.146хятад комментчин   • 4 сарын 21. 10 цаг 07 минут

МОНГОЛЧУУДЫГ БӨӨС ХУУРС ТЭМБҮҮГЭЭС НЬ САЛГАЖ УСАНД ОРУУЛЖ БИЧИГ ҮСГЭНД СУРГАСАН БАС БАЙШИН ГЭРТ АМЬДРУУЛЖ ЦАГААН ДААВУУЭД УНТДАГ БОЛГОСОН ХҮМҮҮС БОЛ ОРОСУУД. СУУРИЙН СОЁЛЫГ ОРОСУУД МОНГОЛД ҮҮСГЭСЭН, УЛААНБААТАРЫН ЭХЛЭЛИЙГ ОРОСУУД ТАВЬСАН. ЦАГТАА ШИРХЭГ ХАДААС Ч ОРОСООС ИРСЭН

66.181.186.174Зочин   • 4 сарын 20. 14 цаг 19 минут

лцохгүй цааш урагшлах юм бол 2100 он гэхэд 2 жилийн дэвшлээрээ дэлхийд дээд амжилт тогтоох хэмжээний улс байх болно. Тэр Хүннүтэй Хүннүгүй бид супер улс болно. Гэхдээ тодорхой журмыг баримталж чадвал. Одоо наад зах нь бөхийн холбооны хямралыг шийдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн түрүүнд тулсан асуудал. Цаашилбал монгол хүнийг дэлхийн жишигт хөгжүүлэх хэрэгтэй. Дотоод ухамсраар нь. Үүнд энэ нийтлэл шиг үндсэрхэг үзэл маш их хор хохиролтой.

122.201.21.187Зочин   • 4 сарын 21. 16 цаг 09 минут

Хүннүг үгүйсгэдэг чи хэн бэ баасаа тэр тэнэг хэдэн бөх гэсэн гахайнууд монголын хөгжил үү мал аа

66.181.160.78Зочин   • 4 сарын 23. 12 цаг 23 минут

Sergelen gej shizo-turcik-mongoloid er hojuu tureg.uigur. hirgisiin haant ulsiin orhunii run bicheesiig mongolchloh gej tuilshirch bna.Edgeer ulsiin ued ovog mongoliin ugsaatnii hel. es zanshil ogt oor baisniig arheologiin sudalgaa batalj bna.Orhunii Bilge haanii run bicheesiig yamarch mongol hun oilgodoggui.Xarin zahiin hasag oilgono.Chingisiin bichig survaljiig hasag turgic oilgohgui.Harin zahiin mongolchuud oilgono.Harin Turgiin ued hucheer nershsen gazar nutgiinhaa zarim neriig Hunnu-mongol ug gej tuilshrah estoi yumuu.Haramsaltai ni

202.21.100.211ХЭЗЭЭ БАЙХДАА БӨХ ГДГ БЛАА Д   • 4 сарын 20. 14 цаг 53 минут

УЯАЧИД, ДУУЧИДЫН ОРД, ӨРГӨӨТЭЙ БОЛОХГҮЙ БОЛ БӨХИЙН ӨРГӨӨ МАРГААНТАЙ БАЧИМ БН БИШ ҮҮ

Шинэ мэдээ

Баянзүрхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санал, шүүмжлэлээ нэгтгэлээ4 цаг 50 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчдын анхааралд8 цаг 27 минутын өмнөБНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоол боловсруулж байна8 цаг 37 минутын өмнөДэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө8 цаг 42 минутын өмнөЗөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгасны хариуд ОХУ Польшид хориг арга хэмжээ авч магадгүй8 цаг 47 минутын өмнөБӨӨРӨӨ цэвэрлэх ДОЛООН АЛХАМ8 цаг 52 минутын өмнөБ.Цэндбаяр: 15-34 насны арван залуу тутмын найм нь бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй байна8 цаг 57 минутын өмнөАлсыг ширтэж буй мичнүүд шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ9 цаг 2 минутын өмнөХэт үнэртэй, анхилуун саван хэрэглэх нь мөөгөнцөр үүсгэдэг9 цаг 7 минутын өмнөТереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ9 цаг 12 минутын өмнөОросын талаар ямар хандлагатай байдгийг санал асуулгын дүн харуулжээ9 цаг 17 минутын өмнөАлбинос төрсөн 21 настай Настя9 цаг 22 минутын өмнөЦагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар татлаа9 цаг 24 минутын өмнөБухимдлаас хэрхэн сэргийлэх вэ9 цаг 27 минутын өмнөЭтиоп Улсын шинэ Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ9 цаг 32 минутын өмнөУушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ9 цаг 37 минутын өмнөWP: Сирид Вашингтоны үйл ажиллагааг дэмжихэд Саудын Араб 100 сая ам.доллар төлжээ9 цаг 42 минутын өмнөЛ.Балхжавын найруулагч хүү Б.Чингүүний стилл9 цаг 47 минутын өмнөКоллежийн оюутан сургууль дээрээ бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрлээ9 цаг 52 минутын өмнөНамар цагаар Японд сакура цэцэглэжээ9 цаг 57 минутын өмнөХолливудын од монгол кинонд дуу оруулна10 сар 18. 16:35Нэвтрүүлэгч Э.Халиун Бали арал дээр амьдардаг болжээ10 сар 18. 16:30Гарьд Д.Рагчаа “хурандаа” хувцасаараа гангарчээ10 сар 18. 16:25ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу-д шагнал гардуулж, хүлээн авч уулзлаа10 сар 18. 16:23Антонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм10 сар 18. 16:20Австралид 58 цэнхэр оцон шувуу нохойн дайралтад өртөж, үхжээ10 сар 18. 16:15Алдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан хэрэг гарчээ10 сар 18. 16:10Залуучуудын олимпийн наадмын хаалтын ёслолд Чернишев туг барина10 сар 18. 16:05Тамхины хэрэглээ хамгийн өндөр 10 улс10 сар 18. 16:00Аяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...10 сар 18. 15:55
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.