2018 оны 4-р сарын 27
9 цаг 00 минут

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалтаас ямар үр дүн гарах бол?

Дэлхий нийтийн анхаарлын төвд буй хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар "Би-Би-Си" телевизийн тоймч Виржиния Харрисоны бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

СӨҮЛ. /Би-Би-Си/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар түүхэн дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Энэ нь тус хоёр улсын хувьд 2007 оноос хойшхи анхны дээд хэмжээний уулзалт болох юм.

Хоёр талын харилцаагаа сайжруулах гэж багагүй хугацаанд хүчин чармайлт гаргасны дүнд хийх гэж буй энэ уулзалт нь АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийх, улмаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замыг засна гэж шинжээчид үзэж байна.

Мүн, Ким хоёрын уулзалтын яриа хэлэлцээний гол сэдэв нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, тус хойгт энх тайван байдлыг бий болгох тухай байх нь эргэлзээгүй. Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах амлалтыг энэ дээд хэмжээний уулзалтын үеэр өгч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Мөн  хориг арга хэмжээ болон тусгаарлагдсан гэр бүлийн асуудал зэрэг хоёр талын хоорон дахь гол асуудлуудыг энэ дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөх нь дамжиггүй.

Энэ уулзалт хэр зэрэг ач холбогдолтой вэ?

Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь тус хоёр улсад төдийгүй бүс нутаг болоод дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Энэ нь 2007 оноос хойшхи хоёр Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт болох юм. Мөн Кимийн хувьд 2011 онд Умард Солонгосыг удирдаж эхэлснээс хойш анх удаагаа өөр улсын удирдагчтай албан ёсоор дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа нь энэ билээ.

Кимийн Хятад улсын дарга Си Жиньпинтэй саяхан хийсэн “нууц” уулзалтаас ялгаатай нь энэ дээд хэмжээний уулзалтыг телевизүүд шууд дамжуулна.

“Энэ бол Умардын удирдагч Кимийн хувьд “танилцах үдэшлэг”. Ким урьд өмнө нь энэ төрлийн дээд хэмжээний уулзалт хийж байгаагүй” гэж Өмнөд Солонгосын Бодлого судлалын Асаны хүрээлэнгийн захирал Жеймс Ким ярьжээ.

Шинжээч Жеймс Кимийн хэлснээр, Ким Жөн Ун яг эцэг Ким Жөн Ирийнхээ замаар явж байна. Түүний эцэг 2000 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жүнтэй, 2007 онд Ерөнхийлөгч Ну Мү Хёньтой дээд хэмжээний уулзалт хийж байв. Эдгээр уулзалт нь цөмийн зэвсгийн аюулыг арилгах, хоёр Солонгос хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байсан юм. Умард Солонгосын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийж, Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн аюул заналхийллийг багасгахын төлөө хийсэн ажлаараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн Нобелийн Энхтайвны шагнал хүртэж байсан юм. Эдгээр дээд хэмжээний уулзалтын дүнд тус хоёр улс Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборыг байгуулж, дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулж байсан юм.

Гэвч Пхеньяныг цөмийн зэвсгээс нь бүрэн татгалзуулах хатуу чиг шугамыг Сөүлийн консерватив засгийн газрууд баримталж, Пхеньяныг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлах оролдлого хийж байсан нь Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох хүчин чармайлтуудыг хойш татсаар ирсэн билээ.

Өмнөд Солонгос юу хүсэж байна вэ?

Арав гаруй жил сөргөлдсөний эцэст хоёр Солонгосын удирдагчид яриа хэлэлцээний ширээнд суух гэж байна.
Ерөнхийлөгч агсан Ну Мү Хёнийн "баруун гар" байхаасаа л хоёр Солонгос хоорондын янз бүрийн түвшний яриа хэлэлцээнд оролцож байсан Мүн Жэ Ин өнгөрсөн онд Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болсноосоо хойш Умард Солонгостой харилцаагаа сайжруулах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан юм.

South Korean President Moon Jae-In

“Мүн Жэ Ин хоёр Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх гэж буй дээд хэмжээний уулзалтаас юуг хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа нь тодорхой. Энэ бол 1953 онд Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энхийн гэрээ болгож өөрчлөх юм” гэж Америкийн Олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Жи Ён Ли хэлэв.

Хоёр Солонгос нь 1950-1953 оны Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд өнөө хэр нь “дайны байдал”-тай байгаа гэсэн үг. Маргааш дээд хэмжээний уулзалт болох гэж буй Панмүнжом тосгонд талууд түр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж байсан түүхтэй.

Умард Солонгостой харилцах асуудал хариуцдаг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны эх сурвалжийн мэдэгдсэнээр, Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр талын нийгэм-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборыг эргэн нээх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Умард Солонгос үйлдвэрийн ажилчдын цалинг авч, цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашиглаж байна гэж Сөүл мэдэгдсэнээр хоёр улсын хамтарсан аж үйлдвэрийн цогцолбор 2016 онд хаалгаа барьсан юм. Тус цогцолбор дахь Өмнөд Солонгосын төрийн өмчийн үйлдвэрүүдэд тухайн үед Умард Солонгосын 55 мянга орчим иргэн ажиллаж байсан билээ. Энэ цогцолборыг эргэн нээх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэж Мүн Жэ Ин хэлж байсан удаатай.

Солонгосын дайны улмаас хоёр улсын хилийн шугамаар тусгаарлагдсан 60 мянган гэр бүлийг эргэн уулзуулах нь Мүн-Кимийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөгдөх гол асуудлуудын нэг байх нь эргэлзээгүй.  Тусгаарлагдсан гэр бүлүүдийг хамгийн сүүлд Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор хоёр талын харилцаа хурцдахын өмнө буюу 2015 онд уулзуулж байсан юм.

Умард Солонгост саатуулагдаж буй гадаадын иргэдийг суллах асуудал ч хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын үеэр хөндөгдөх бололтой.

Тэгвэл Умард Солонгос юу хүсэж байгаа вэ?

Умард Солонгос энэ дээд хэмжээний уулзалтаас юу хүсэж байгаа нь тийм ч тодорхой бус.  Гэхдээ шинжээчдийн таамаглаж буйгаар, цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Умард Солонгосын эсрэг олон улсын авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлуулахын тулд Ким Жөн Ун яриа хэлэлцээний ширээнд суух гэж байж магадгүй.

A man watches a broadcast of Kim Jong-un's New Year's speech in Seoul.

Цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах зорилгоор АНУ болон НҮБ-ын авсан хориг арга хэмжээ Умард Солонгосын эдийн засгийг “элгээрээ мөлхөх”-д хүргэсэн билээ.
 
Өмнөд Солонгосын Бодлого судлалын Асаны хүрээлэнгийн захирал Жеймс Кимийн хэлснээр,  Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах нь хориг арга хэмжээг цуцлуулах асуудлаар Вашингтонтой яриа хэлэлцээ хийх замыг засах “цорын ганц арга зам” гэж Умард Солонгос үзсэн бололтой.

Цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийхээ зогсоож байгаагаа Умард Солонгос өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зарласан. Цөмийн болон пуужингийн туршилтууд нь Пхеньян ба бусад талын харилцааг хурцатгаж байсан гол хүчин зүйл юм.

Туршилт хийхээ зогсоохоо мэдэгдсэнтэй нь холбогдуулан дэлхий нийт, түүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосыг магтан сайшаасан билээ.
 
Эх сурвалж: Монцамэ
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

111.239.71.49Зочин   • 2018, 4 сарын 27. 11 цаг 08 минут

Utsan huuheldeinuud shig haragdaj bna amerikiin esreg taktik zuv ch baij magadgui hunii garaar mogoi bariulah ni harj l suuya daa

Шинэ мэдээ

Эмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ3 минут 25 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ8 минут 25 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ13 минут 25 секундын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ18 минут 25 секундын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно23 минут 25 секундын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав28 минут 25 секундын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө33 минут 25 секундын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа38 минут 25 секундын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд43 минут 25 секундын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ48 минут 25 секундын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ53 минут 25 секундын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ58 минут 25 секундын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 4 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 9 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ1 цаг 14 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад1 цаг 19 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ1 цаг 24 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо1 цаг 29 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа1 цаг 34 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо1 цаг 39 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор1 цаг 44 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ1 цаг 49 минутын өмнөЦэргийн баазад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна1 цаг 54 минутын өмнөМанилагийн нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярайн цогцос олджээ1 цаг 59 минутын өмнө“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ2 цаг 4 минутын өмнөБаянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо2 цаг 9 минутын өмнөМАН: НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа2 цаг 14 минутын өмнөМело “эргэн амилсан” нууцаа дэлгэв2 цаг 19 минутын өмнөАмерикийн нэрд гарч явсан рэппэр Juice Wrld 21 насандаа нас баржээ2 цаг 24 минутын өмнөХамарын хийд орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив2 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.