2018 оны 5-р сарын 8
15 цаг 08 минут

Л.Мөнхбаатар: АТГ-ын дарга, дэд даргыг өөрчлөх хууль, эрх зүйн үндэслэлгүй байна

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Авлигын эсрэг хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн гэж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд үзэж байна.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Даваанямын Даваа-Очирыг даргаар, Жанжаагийн Батсайханыг дэд даргаар тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд тавдугаар сарын 03-ны өдөр ирүүлжээ. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын зарим гишүүд энэ талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх тухай энэ санал Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байна. Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаар АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дуусгавар болох хоёр хэлбэр байдаг. Нэг нь огцруулах, нөгөө нь чөлөөлөх. Огцруулах гэдэгт ойлголт нь гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол хэрэгжих боломжтой. Чөлөөлөх гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, өөрөө хүсэлт гаргасан, хоёрдугаарт биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй болсон, гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд хэрэгжинэ. 

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар одоогоор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй, нөгөөтэйгүүр эрүүл мэндийн хувьд энэ албыг хаших боломжтой гэж ойлгож байгаа. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох болоогүй байна.

АТГ-ын одоогийн дарга, дэд дарга нарыг УИХ томилсон. УИХ-ын энэ тогтоолоос үзэхэд Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсгийг үндэслэн 6 жилийн хугацаагаар томилсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргад шинээр нэр дэвшүүлэх саналыг хэлэлцвэл Байнгын хороо, УИХ өөрөө хууль зөрчинө. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн, дэмжээгүй ямар нэг шийдвэр гаргавал Байнгын хороо, УИХ Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн асуудал үүснэ.

Авлигын эсрэг хуулийн 22.5-д “Хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно” гэж заасан.

 “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэсэн заалт Үндсэн хуульд бий.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх юм бол дээрх хуулиудыг зөрчих нөхцөл үүсэх нь. Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал өөрөө хууль зөрчиж болохгүй. Ерөнхийлөгчийн санал ч Үндсэн хууль зөрчсөн асуудалд орох вий гэж болгоомжилж байна гэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсэгт “АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилно”. Мөн уг хуулийн 21.5 дахь хэсэгт “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гээд маш тодорхой заачихсан. Гэтэл Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн “Санал хүргүүлэх тухай” албан бичигт үүнийг зориуд өөрөөр мушгиж тайлбарласан байна. Тиймээс хууль зүйн хувьд авч хэлэлцэх боломжгүй. Асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэдэг горимын саналаар санал хураалгая гэлээ.

Ингээд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хууль зөрчин байж хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй  хэмээн шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичигт “Өмнө нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг Авлигын эсрэг хуулийн дээр дурьдсан заалттай утга агуулгын хувьд ижил Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслэн УИХ чөлөөлөх шийдвэр гаргаж байсныг Үндсэн хуулийн цэц хуульд нийцсэн гэж үзсэн байдаг” гэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 34.12 дахь хэсэгт “Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина” гэж заасан байдаг. Энэ нь 6 жилийн хугацаатай томилогдсон хүн 4 жил ажиллаад гарсан бол оронд нь томилогдсон хүн үлдсэн хоёр жилийн хугацаанд л ажиллах боломжтой гэсэн утга бүхий заалт мөн. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын тайлбарлаж байгаа шиг Авлигын эсрэг хуулийн 21.1, 21.5 дахь хэсэгт заасантай адил утгатай гэж ойлгож болохгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулиас:

34.12. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина.

Авлигын эсрэг хуулиас:

21.1. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.

21.5 .Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

22.5. Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.

Б.Анир

  

46
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

46 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.218.224Зочин   • 2018, 5 сарын 9. 14 цаг 57 минут

Баасан менхийн авилгач нарыг хамгаалагч гэж АТГ н даргыг хэлсэн энэ хунийг хамгаалалтад байгааг харахад л тодорхой байна даа ард тумэн уг нь еерчилех санал егцгеесен ард тумний санал хэрэгжихгуй болжээ

202.131.230.74Иргэн Ээгий   • 2018, 5 сарын 9. 10 цаг 32 минут

Эрх баригч ахан дүүс та нар бол хэмжээлшгүй мөнхийн олонх болохоор бүхнийг өөрийнхөөрөө шийдэх нь зөв. Ерөнхийлөгч мөнхийн ганцаараа юм чинь битгий тоо. Амжилт хүсье. Тэгээд 2 жилийн дараа баяртай........ Тархи руугаа шаавдаа коммунистуудаа..............

122.201.21.221b   • 2018, 5 сарын 9. 8 цаг 26 минут

yamarch ***** hun oilgohoor huulind zaasan bna shuu de naad enhbold chini humuusiig ***** gej bodood bgaa yumuu da

59.153.114.50зочин   • 2018, 5 сарын 9. 8 цаг 26 минут

АТГ - ын дарга, дэд дарга нар бол МАН - ын шунхлтангуудыг хайцайлсан, тэгний гар хөл болсон хүмүүс. Жишээ нь Баяр АНУ - д 7 байртай энэ хаанын ямар мөнгөөр авсныг шалгахгүй нуун дарагдуулж хувилдаж олоэ жил боллоо. Энэ нөхдийг хамгаалагчид өөр хүн тавигдвал булхай нь илрэхээс айж байгаа авилгачид.

27.123.212.143Boldoo   • 2018, 5 сарын 9. 6 цаг 07 минут

Mongoliin baylagiig zuuj hanahgui hulgaich hyatadiin gar huluud

66.181.176.216Зочин   • 2018, 5 сарын 9. 4 цаг 13 минут

Дэлгэрсайхан чи шорондоо сукна шуу

182.160.32.134Хнз   • 2018, 5 сарын 9. 3 цаг 33 минут

Ерөнхийлөгч АТГ ын даргыг өөрчлөх санаа нь тэднийх биш ард түмний хүсэлт гэдгийг хэн нэгэнд сайн хүн болох гэж худлаа зүйл сараачдаг хүмүүс мэдтүгээ.

182.160.32.134Хнз   • 2018, 5 сарын 9. 3 цаг 30 минут

Хийе гэвэл арга байнаа.Энэ Энхжаргал олон нийтийн санаанд нийцтэл ажлаа хийхгүй удирдлагын даалгавараа биелүүлж ирсэн нь ойлгомжтой. Тэгвэл шахаж байгаад өргөдоийг нь өгүүлэх хэрэгтэйЦоо эрүүл Ганболд дээр ийм арга хэрэглээ биздээ.Энэ нөхөрч гэсэн ард иргэдэд чичлүүлж байхын оронд санаа амраад том даргынхаа ачаар дахиад ашигтай мест дээр очно биз.Болоо юм бишүү.Аан

202.21.106.139Зочин   • 2018, 5 сарын 9. 2 цаг 55 минут

ene Munhbaatariig ATG shalgaach buun hulgau money idej uusan ulsaa zarsan hun .

27.123.214.120Зочин   • 2018, 5 сарын 8. 23 цаг 28 минут

Ёрөнхийлөгч минь дээ наад З.Энхболд гэж хулгайч нохойны царай гаргасан гөлөг чинь өдөр ирэх тусам үгүй хийгээд байна. Таны нэр л гарахаас наад гөлөн царайлсан юмны чинь нэр гарахгүй.

103.212.116.84Зочин   • 2018, 5 сарын 8. 22 цаг 49 минут

Yag unen.huulend Tsagaan deer haraarai tob todorhoi bichsen bga.iimd uurchloh erh zuin undeslel bhgui!!!

202.179.25.82zochin   • 2018, 5 сарын 8. 22 цаг 36 минут

2-dargig ni ajlaas halchihval ene nuhur uuruu mun zailah bolchihood tevdeed uheh nee

66.181.161.58Mongol   • 2018, 5 сарын 8. 22 цаг 20 минут

Ter jenkoogiin 2 huniig tomilchohood ajilaa hiildee ged suuj bh ni ardiin namd ug ni heregtei de tehgui bol odoo buun uls tur yavnaa 2020 onii songuulid iimerhuu asuudal gai bolj medeh l yum.ug ni avilga gj neg negniihee bugsiig uhaj bhaar 2018.6.1 hoish avilga avbal hatuu yarina shuu ged yavchihlda bidnii tsuuhun mongolchuudaa

202.179.27.226Иргэн   • 2018, 5 сарын 8. 22 цаг 09 минут

МАН-д болон МЭнхболдод маш их Гэмт хэрэг , Бузар булай байгаа учраас АТГ-ын Энхжаргалыг байлгах сонирхол байна, МАН өнөөдөр Иргэдийн Санал бодол, Үзэл сонирохлыг үл тоож Хуулийг өөрсөндөө Ашигтайгаар тайлбарлаж байгааг Ард иргэд хараад МАН-ын Бодлогыг эсэргүүцэж хүлээж авч байна өө,

66.181.160.5зочин   • 2018, 5 сарын 8. 21 цаг 26 минут

Баттулга аа Миний дүү наад ЗИКА чинь чамайг юм мэддэггүй тэнэг хүн болгож харагдуулах гээд байна шүү дээ. Санал чиний нэрээр л УИХ-д ирнэ биз дээ, хүмүүс чамайг л мэдлэг боловсролгүй, хууль мэддэггүй балай юм байна гэж л хэлнэ. Өөрийнхөөрөө бай. Ер нь наад ЕТГ-ын дарга, Уянга, Хулан энэ тэр гэсэн зөвлөхүүд чинь чамайг муухай харагдуулаад байна аа. Чи бол үнэхээр юм хийх гээд байна, наадуул чинь чамайг хорлоод байна, хорлоод байна...

168.1.10.124Зочин   • 2018, 5 сарын 8. 21 цаг 44 минут

Шаагад байгаарай сда, хурдан үхэж далд ор!!!

103.26.194.227Зочин   • 2018, 5 сарын 8. 20 цаг 13 минут

Lalaruudaa bolioroi ta nariig bazah geheer iim Sanaa gargah aa bolioroi ard tumen bosno shuu

103.212.116.186Зочин   • 2018, 5 сарын 8. 20 цаг 08 минут

Avilgachdaa ovt-shaarnuudaa hamgaaldag hunee aldchihval miye Enhbold bolon ardiin namiihan uls turuus archigdaj bugdeeree shaham shorond oroh bolohoor yu gej yrunhiilugchiin ard tumenii sanaliig demjih ve dee ene todorhoi asuudal 65 turuu bariad 2 jil ch boltugai narsand sanaa amar yvahiig huselgui yahav...

103.229.123.100Зочин   • 2018, 5 сарын 8. 19 цаг 42 минут

Тэгээд ажлаа хийхгүй, авилгачдыг хаацайлаад байгаа нөхрийг байлгаад л байх уу.... тэгвэл одоо огцруулахаас өөр яахав дээ

202.21.106.159Tom   • 2018, 5 сарын 8. 19 цаг 40 минут

Хуулийг өөрсөндөө аль ашигтайгаар нь тайлбарлаад байдаг тухайн хүн авилгалтай тэмцэхгүй хамгаалсан ч АТГын дарга дэд дарга томилуулах санал оруулдаг ганц эрхтэй Ерөнхийлөгчийн саналаас хамаарахгүйгээр ажиллаад байх нь авилгыг улам л өөгшүүлнэ шүү дээ! 65 гишүүн ч олондоо их эрдэж байна даа.

103.26.193.242Дорж   • 2018, 5 сарын 8. 19 цаг 38 минут

Даргыг нь өөрт байгаа эрх арга хэрэгслээр шахаад ажиллуулаад байж болдоггүй л юм байж дээ. Заавал өөрийн кармааны хүнийг томилох ямар сонирхол Женко нарт байгаа юм бол доо. Женко Зика, бурхан 3 -л мэдэх байх даа.

202.179.31.27Ард түмэн   • 2018, 5 сарын 8. 18 цаг 37 минут

Хууль нь хоёр нүүртэй, АТГ нь арван нүүртэй байхад Монголд Монгол яаж амьдрах болж байна. Хуулиа мэддэг хужаагаас асуух уу

202.70.33.242irgen   • 2018, 5 сарын 8. 18 цаг 18 минут

Сангажавыг Элбэгээ хугацаанаас нь өмнө яаж буулгаж байлаа да? Элбэгээ болдог, Женко болдоггүй юм уу?

185.156.173.230Зочин   • 2018, 5 сарын 8. 18 цаг 16 минут

Huushuur

103.9.90.130зөв монгол   • 2018, 5 сарын 8. 17 цаг 41 минут

санал асуулгад ард түмний чинь хэдэн хувь оролцож, нэр дэвшүүлсэн хүнийг чинь дэмжсэн юм. битгий ард түмэн гэсэн нэр бариад бай. ядахдаа санал өгөх 18 нас хүрсэн иргэдийн 50-60 % наад санал асуулгад чинь оролцсон юм уу. Халтмаагийн Баттулга гуай

27.123.214.102Зочин   • 2018, 5 сарын 8. 17 цаг 40 минут

МАН-д баярлалаа , ирэх сонгуулиар миний АН баараггүй ялах нь тодорхой боллоо .

202.179.24.62Зочин   • 2018, 5 сарын 8. 17 цаг 37 минут

Энэ хүмүүс ямар сонин юм бэ энэ Хөвсгөлийн залуу С.Баярын хүн шүү дээ арга үгүй ш дээ. Хөвсгөл нуураар аялаад л явж байдаг ш дээ.

203.91.117.8Зочин   • 2018, 5 сарын 8. 17 цаг 03 минут

Muu Novssh nuud

66.181.165.36Зочин   • 2018, 5 сарын 8. 17 цаг 00 минут

Хугацаа нь болоогүй болон ямар нэгэн үнэдслэл байхгүй бол заавал Баасан авгай З энхболдын зуунга бодлоор АТГ ын дарга нарыг солих шаардлага байхгүй ажлыг нь хийлгээчээ заавал өс хонзонгийн зарчмаар ажлаа хийдгээ болих хэрэгтэй

66.181.190.167Зочин   • 2018, 5 сарын 8. 16 цаг 42 минут

Bandaash naminxan nogoon malgaitnuudaa xamgaalaad shudarga unenees yxetlee aitsgaax yum

207.244.89.106МОНГОЛМАА   • 2018, 5 сарын 8. 16 цаг 32 минут

НАМ ЯРЬСАН ТЭНЭГ ГАРУУДАА МАН, АН-ДАА ГОЛ НЬ БИШ ХУУЛИА БАРЬЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛЬ БҮХ ХҮНД ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ. АТГ-ЫН ДАРГА СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛ БИШ, ТОМИЛДОГ АЛБАН ТУШААЛ. ТИЙМЭЭС ТОМИЛОГДСОН ӨДРӨӨС ЭХЛЭН ХУГАЦАА НЬ ДУУСАХ ХҮРТЭЛ АЖИЛЛАХ ЁСТОЙ БАЙХ. МАНАЙ МОНГОЛ ЧИНЬ АЛБАН ЁСООР БАТТУЛГА ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВЧ ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮН АЖЛЫГ НЬ ХИЙГЭЭД БАЙНА.ЭНЭ ХҮНИЙГ ИХ ЗУУМТГАЙ АЙМААРХҮН ГЭЖ СААРАЛ ОРДНООР ЯРЬДАГ ЮМ БАЙНА ЛЭ

183.177.98.226Зочин   • 2018, 5 сарын 8. 16 цаг 07 минут

Zuv huulia barij ajillana shuu.

103.9.90.98Зочин   • 2018, 5 сарын 8. 16 цаг 05 минут

Авлигын асрэг хуулийн 21.1, Төрийн албаны тухай хуулийн 34.12 дугаар зүйлийг аль нэгийг нь нөгөө рүү хутгаж ойлгож болохгүй байх.

203.91.118.180Зочин   • 2018, 5 сарын 8. 16 цаг 05 минут

ерөнхийлөгч шүү юм маань мэдээд ингээд мангартаад байна уу мэдэхгүй болж жүжиглээд байна уу. өөрийгөө хэмжээгүй эрхт хаан гэж бодсийн байхдаа. ингэхэд 8 дугаар ангийн боловсролтой гэдэг нь үнэн байхөө

168.1.10.124Зочин   • 2018, 5 сарын 8. 15 цаг 35 минут

МАН-ынханд маш их гэмт хэрэг, бузар булай бүхэн байгаа учраас Энхжаргалыг байлгаад байх сонирхолтой байна гэж ард түмэн харцгааж байна. Хувийн компанид ажлаа хийж чадахгүй хүнийг дор нь зайлуулдаг шиг л АТГ-ын ажил хийдэггүй Энхжаргал тэргүүтнүүдийг зайлуулмаар юм уг нь. Манайх шиг улсад ардчилал гэдэг зэрлэг капитализм огт хэрэггүй юм байна, луйварчдын диваажин болчих юм байна.

103.9.90.130ЗӨВ МОНГОЛ   • 2018, 5 сарын 8. 16 цаг 12 минут

Харин ч АН-ын хулгай луйврыг удахгүй

202.179.24.62Зочин   • 2018, 5 сарын 8. 17 цаг 35 минут

Яасан мулгүй юм бэ аль ч намд луйварчид байна шүү дээ. Н.Энхбаярын намаас шудрага ёс яриад гарлаа гээд одоо Батлан хамгаалахын дэд сайд хийж байгаа нөхөр сайдаас нууцаар авилгалаа яриад л байсан шүү дээ. Нэр төдий зүйлээр бүү хөөцөлд.

202.72.242.179Зочин   • 2018, 5 сарын 8. 15 цаг 28 минут

Хуулийг өөр өөрийнхөөр тайлбарлах юм . Цагаан дээр хараар бичсэн хууль ард түмэнд үйлчлээд албан тушаалтанд үйлчлэхгүй бол ард иргэд босох хэрэгтэй. Цусан тэмцэл хийх хэрэгтэй.

43.242.241.86Зочин   • 2018, 5 сарын 8. 15 цаг 28 минут

Зи гэж юманд дөнгөлүүлсэн Ерөнхийлөгч ч хол явахгүй ээ

66.181.189.72Зочин   • 2018, 5 сарын 8. 22 цаг 41 минут

Тиймээ, томилдог албан тушаалыг сонгуультай адилтгаж ард түмний тархийг угаагаад л... Гантулга гишүүний оронд өөр хүн сонгогдвол дараагийн шинэ гишүүдтэй үлддэггүй ч гэх шиг, нөгөө оркууд нь дагаж дэмжээд л... хуулиа уншиж ойлгоцгоо!

202.21.106.111Зочин   • 2018, 5 сарын 8. 15 цаг 26 минут

Албан тушаал буухаасаа өмнө сольчихоод дахиад сунгагдлаа гээд байх юм байна л даа. Одоо нөхөн сонгуулиар УИХ-н гишүүн болсон хүн би 4 жил ажиллана гээд суугаад байх юм уу. АТГ-н даргын хугацаа дууссан. Дэлгэрсайхан бол Энхжаргалтай найз тиймээс хамгаалах нь аргагүй.

115.171.245.233Amtai l bol shuumjilj   • 2018, 5 сарын 8. 18 цаг 31 минут

Zochin guai ta shuumjleh buren erhtei chch huuli zorchij tailbarlaj bolohgui ee. Tegeed ch huuliig hen durtai ni tailbaraldaggui yum.Tomiloh, songoh2-t zarchmiin tom algaa bii. Ene yalgaag ehleed uchriig olj medesniihee daraa shuumjil !!!

112.72.14.203Зочин   • 2018, 5 сарын 8. 15 цаг 25 минут

жонку змгээ зайьахгуй бол асуудал ард тумнээс гарна шуу

203.91.116.154Зочин   • 2018, 5 сарын 8. 15 цаг 19 минут

Xuuli bol xuuli shyy dee. Eronxiilogj iim yum xiij bxaar Uls ornoo xogjuulex oor sanaa sanaajilga gargax xeregtei dee

213.89.251.32Зочин   • 2018, 5 сарын 8. 15 цаг 15 минут

Man d niileen tom xasax onoo bolloo doo.! Udaxgui uzne

115.171.245.233Amtai l bol shuumjilj   • 2018, 5 сарын 8. 20 цаг 42 минут

yaahaaraa MAN-d hasah onoo ogoh gej. Huulia barij ajillaa. Eronhiilogch minii husleer ajillasangui geed Battulga MAN-d hasah onoo ogoh yum uu? haishaa yum.Husliig maani MAN huuliin nereer haaj booloo gej Battulga,ZIKA virus 2 os zangidaj hor nairuulahiig ni hasah onoo ogno gej baigaa hereg uu?!

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.