5-р сарын 11
9 цаг 30 минут

Солонгос улсыг зорихоор өдөрт 900 хүн виз мэдүүлж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон  Цагдаагийн ерөнхий газраас хамтран өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Солонгос Улсад Монголын хүн амын нэг хувьтай тэнцэх буюу 30 мянга орчим иргэн оршин сууж байгаагийн таван мянга гаруй нь оюутан суралцагчид бөгөөд тус улсад сурч, хөдөлмөрлөх зорилгоор түр оршин суугаад буцсан 300 гаруй мянган иргэн байна. Хоёр улсын хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бөгөөд БНСУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өдөрт 900 хүн виз мэдүүлж байна. Тэдний 90 хувь нь аяллын буюу 90 хоногийн виз хүсч байгаа аж.

Манай улсын иргэд Солонгост 90 хоногийн визээр зорчиж, ажил хийх сонирхол сүүлийн үед илт өссөн. Тус улсын виз мэдүүлэх төвүүдийн ачаалал байнгын өндөр байгаа. Харин иргэдийн энэхүү хүсэл, сонирхолд дөрөөлж хууль бус үйлдлүүд гарч байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тухайлбал, виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх байдал ихэсч байна. Нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, түрээсийн гэрээ, банкны хуулга зэрэг 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд л 400-500 хуурамт материал илэрчээ. Тиймээс иргэдийн бүрдүүлж өгсөн бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байгаа тул визний хариу удааширч байгаа нэг шалтгаан болж байгаа тухай БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг хурлын үеэр хэллээ.  

 800 ЛАВЛАГААГ ШАЛГУУЛАХАД 150 НЬ ХУУРАМЧ БАЙЖЭЭ

Иргэдийн эдийн засаг, санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх нь буурахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага болон тус улсын ЭСЯ хамтран ажиллаж, хяналт тавихаар болсон байна. 800 гаруй лавлагааг шалгуулахад 150 нь хуурамч байсан тохиолдол байжээ. Тиймээс тус бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, бичилт хийх, засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчилснээс гадна ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг шалгах зориулалт бүхий программ хангамжийг шинээр нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл хэвлэсэн лавлагааг дээрх байгууллагууд системд нэвтрэн давхар шалгана гэсэн үг юм. Иргэд даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл хувийн нууцад хамаарах тул виз мэдүүлэгчийн лавлагааны кодоор зөвхөн тухайн хүний мэдээллийг л шалгах боломжтой, бусад даатгуулагчийн мэдээлэлд нэвтрэх боломжгүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас онцоллоо.

Хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн тохиолдолд 1-5 жил хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн хүнийхийг хугацаагүйгээр хязгаарладаг байна. Түүнчлэн энэхүү үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддог тул Монгол Улсын эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллага арга хэмжээ авдаг аж. 2013 оноос хойш энэ төрлийн 11 гэмт хэргийг шийдвэрлэжээ.

Тиймээс иргэдийг нэг удаагийн аргацаасан байдлаас болж хохирохгүй байхыг анхааруулж байна. Мөн хуурамч бичиг гаргуулахад 100 мянгаас таван сая төгрөг хүртэл төлбөрийг үйлдэж байгаа этгээдэд төлдөг нь зөвхөн өөрийгөө хохироохоос өөр ямар ч үр дүнд хүрэхгүйг санууллаа.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЗОРЧИХОД НОТ БИЧИГ ШААРДЛАГАГҮЙ

БНСУ-ын элчин сайдын яам нь албан ёсны найман төвөөр дамжуулан визний мэдүүлэг хүлээж авч байгаа. Мэдүүлэг хүлээн авахдаа нэг ч төгрөгийн хураамж авдаггүй, дугаар зардаггүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Мөн “Элчин сайдын яаманд танил бий. Виз хурдан гаргаж өгнө” гэсэн залилангийн шинжтэй гэмт хэрэг ихэссэн бөгөөд ийм зарлалд итгэхгүй байхыг анхааруулав. Элчин сайдын яамны зүгээс яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэх эрүүл мэндийн асуудлаар виз хүсч байгаа иргэдэд аль болох шуурхай үйлчлэх бодлого барьж байгаа гэв. Мөн эдгээр хүмүүс Гадаад харилцааны яамны Консулын газраас авдаг Нот бичгийг авчрах шаардлагагүйг хэллээ. Яаралтайгаар виз гаргуулах зайлшгүй ийм шалтгаантай иргэд болон удаа зорчсон виз хүсэгчдэд дараалалгүйгээр үйлчлэх журам бас үйлчилдэг юм байна. Ерөнхийдөө өглөө үдээс өмнөдөө очсон хүмүүс үдээс хойш гэхэд визний материалаа өгөх боломжтой байгаа гэсэн юм.

Б.ТӨГС

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Эх сурвалж:
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.14.107Зочин   • 5 сарын 11. 10 цаг 01 минут

Мөнгөгүй л гэх. Аялах гээд байгаа юмуу, эсвэл дүрэж байгаагаа өөрөөр нэрлэж байгаа юм бол уу.

Шинэ мэдээ

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35Төрийн банк монголд анх удаа репо хэлцэл хийж валютын эх үүсвэр татаж чадлаа7 сар 21. 8:01ТОЙМ: Улаанбаатар хотын аюулгүй байдлыг шалгасан "Усархаг бороо"7 сар 21. 8:00Монголын од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их Дуулгын Финалд шалгарч чадах уу?7 сар 20. 21:31Монгол UB Garuda баг дэлхийн их дуулга Канад болон Японы тэмцээнийг зорилоо7 сар 20. 21:22Талархлын булан: Бөхчүүд Хавдрын Үндэсний зөвлөлд өрөө тохижуулах үйлсэд нэгдэж байна7 сар 20. 18:04Сэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд7 сар 20. 18:00Таргалалт халдварладаг7 сар 20. 17:50Барак Обама эмээтэйгээ бут авав (бичлэгтэй)7 сар 20. 17:40Зургаан хүний амь насыг аварсан залуу7 сар 20. 17:34Хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан, хориглосон бараа бүтээгдэхүүн - хяналт, хариуцлага7 сар 20. 17:30Хорватын хөл бөмбөгийн шигшээ багийнхан шагналын бүх мөнгөө хандивлахаар шийдвэрлэжээ7 сар 20. 17:29Ордос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …7 сар 20. 17:27
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.