5-р сарын 14
20 цаг 08 минут

Таны сүнс сэрж буйн ДОХИО

Дэлхий алтан эрин болон зурхайн тооллоор Хумхын ордонд шилжин орсноор цоо шинэ цикль эхлээд байна. Урьд өмнө нь сүнслэг ертөнцийг төдийлөн сонирхдоггүй байсан олон хүн энэ зүйлд анхаарлаа хандуулдаг боллоо. Наад зах нь Улаанбаатарт маш олон йогийн төвүүд нээгдэж, энергийн талаар ярих хүний тоо ч олширсоор байна. Сүнслэг буюу spirituality гэдэг ойлголт маань бид хаанаас ирсэн, үхсэний дараа юу болох вэ, энэ амьдралын зорилго юу юм бэ гэх мэт энгийн асуултуудаас үүдэлтэй байдаг. Энэ асуултуудыг асуугаад, хариултыг нь хайж эхэлсэн, сүнслэгийн талаар ойлголтуудыг сонирхож эхэлсэн бол таны сүнс сэрж байгаа хэрэг юм. Ингээд сүнс сэрж, ухамсар дээшлэх үед хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдгүүдийг та бүхэнд хүргэе.

1. Сэтгэл хөдлөл ихсэх
- Маш мэдрэг болж, өчүүхэн төдий зүйлд нулимс дуслуулах энүүхэнд болно. Зарим тохиолдолд маш ууртай, түрэмгий зан гаргаж, заримдаа хэт гутралд орох буюу дүүрэн баяр хөөрийг мэдрэнэ. Нэг ёсондоо төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд хосолж, тань сэтгэл санаа ердийн үеийнхээс илүү хувьсамтгай, эмзэг, эрс тэс болно гэсэн үг. Энэ үед аль болох одоо цагт төвлөрч, мэдрэмжүүдийг мэдрэх замаар дуусгахыг зөвлөж байна.

2. Байгалд ойр болох
- Хэрэв урд өмнө нь байгалд төдийлөн дуртай биш, нэг их тоодоггүй байсан бол сүнс сэрж, ухамсар дээшилснээр байгалийн сайхныг илүүтэй мэдэрч, талархах сэтгэл төрнө. Өвөлд дургүй байсан бол өвлийн сайхныг мэдэрч эхлэх жишээтэй. Мөн дургүй амьтаддаа дуртай болно. Ялааг алах гэж дайрдаг байсан бол өхөөрддөг болно. Ерөнхийдөө шүүмжлэл багасч аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч эхэлнэ.

3. Энергийн түвшин өөрчлөгдөх
- Нэг өдөр бүхнийг хийж амжуулж байхад нөгөө нэг өдөр орноосоо ч өндийж чадахгүй болно. Зарим өдөр энергийн түвшин өндөр, зарим өдөр маш сул болсон байна. Энерги ихтэй өдрүүдэд ажлаа амарч, энерги сул өдрүүдэд амарч авах хэрэгтэй. Эрүүл хооллож, стрессээ багасгахыг хичээгээрэй. Энергийн түвшин яваандаа тогтворжино.

4. Чиний ямар нэг зүйл өөрчлөгдсөн мэт санагдах
- Гадаад төрх өөрчлөгдөхгүй ч дотоодод ямар нэг өөрчлөлт гарсныг мэдэрнэ. Хуучин ойлголт, зуршлууд алга болж, жинхэнэ дотоод мөн чанар илэрнэ.

5. Байнга давтагддаг, нэгэн хэвийн зуршил, үйл явдлыг мэдрэх
- Та олон жилийн туршид хийсээр буй алдаа, дагасаар буй муу зуршлуудаа гэнэт ухаарч эхлэнэ. Жишээ нь буруу хүнийг сонгож, өөрийг чинь дагадаг хүмүүстэй л нөхөрлөж, хийсэн ажлаа дуусгадаггүй гэх мэт хэлээд байвал өчнөөн зүйл байна. Энэ бүх алдаагаа ухаарах нь засрах эхний алхам болдог.

6. Харшил, дуршил
- Та энергийн хувьд маш мэдрэмтгий болсноор таны бие зарим нэг хоолонд харшил өгөх буюу зарим нэг зүйлийг гэнэт идмээр санагддаг болно. Хэрэв ийм зүйл болоод байгаа бол харшил өгөөд буй хоолнуудыг бүр эсвэл тодорхой хугацаагаар идэхээ болих хэрэгтэй. Гол нь өөрийн бие махбод, мэдрэмжиндээ итгээрэй.

7. Өөрийгөө олох, хүрээлэл, зан төлөв, ажил мэргэжлээ солих эрмэлзлэл
- Та өөрийгөө хэн болох талаар мэдэхийг хүсч, одоогийн амьдрал тань өөрийн сонголтоор явахгүй байгааг мэдэрнэ. Сүнс сэрж, ухамсар дээшилснээр сонголтыг илүү ухамсартайгаар хийж өөрийн жинхэнэ мөн чанартай холбогдох боломжтой болно.

8. Давхцал олшрох
- Танд хэрэгтэй хүн, нөхцөл байдал яг хэрэгтэй үед чинь гарч ирдэг болно. Асуултын хариу ямар нэг шинж тэмдэг, мессэжээр илрэнэ. Давхцал бол зөв замаар явж буйг илтгэх бөгөөд та энэ бүх хайхамшгийг мэдэрч байна гэсэн үг юм. Хэдий чинээ ухаарч, анхаарна давхцал төдий чинээ нэмэгдэнэ. Иймээс давхцал бүрийг талархалтайгаар хүлээн авч байгаарай.

9. Хүсэл хурдан биелэх
- Сүнс сэрж эхэлснээр таны хэлбэлзлийн түвшин буюу энерги дээшлэнэ. Иймээс урьд өмнө нь танд саад болдог байсан зүйлс саад болохоо байж хүсэл хурдан биелдэг болно. Иймээс бодлоо сайтар хянаж, илүү дээр зүйл хүсэх хэрэгтэй. Гол нь муу бодол бас хурдан биелдэг болдгийг анхаараарай.

10. Сонирхол, хобби өөрчлөгдөх
- Та өөрчлөгдөж байгаа учраас өмнө нь хийж байсан зүйлсээ хийхээ больж цагийг өөрөөр өнгөрөөдөг болно.

Өөрчлөлт заримдаа төдийлөн таатай байдаггүй. Өсөлт, өөрчлөлт бол хүний амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, аливаа зүйлийг аль болох байгаагаар нь хүлээн авч, өнгөрөөхийг хичээгээрэй. Ямар нэг зүйл таалагдахгүй байвал яг юу болохгүй байгааг олж тогтоогоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүр цайхын өмнө тас харанхуй болдог гэдэг дээ.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

27.123.212.135Зочин   • 5 сарын 15. 8 цаг 57 минут

хүн нэг л амьдарна гэж боддог хүмүүсийн хойд насны амьдрал тамд өрнөдөг гэж үнэн болуу

45.117.35.3Зочин   • 5 сарын 15. 10 цаг 39 минут

тэгж боддогоосоо болоод бие сэтгэлээрээ нүгэл их хийсэн бол тамд очих нь гарцаагүйг дээш дэгдэж чадахгүй зовж байгаад тийрэн болсон олон олон муу сүнснүүд хэлж ярьдаг. Харин үр хүүхэд нь өөдтэй сэргэг байж угаа сайн буулгаж чаддаг болбол дээш хөөргөх тохиолдол нилээд гарч байгаа юм билээ

150.129.142.151Хуяг   • 5 сарын 14. 17 цаг 32 минут

"Сүнс" гэх мэтийн хийсвэр маягаар ойлгохын оронд "байгаль, нийгмийн юмс, үзэгдлийн мөн чанар, хувьсал, хөгжлийн зүй тогтлыг ойлгож, түүний дагуу өөрийн үйл хөдөлгөөнөө зохицуулан жолоодох мэдрэмж, чадвартай болж байгаагаа л мэдэх нь чухал байх даа. Харин энэ мэдрэмж нь энергитэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй шүү.

122.201.26.172Зочин   • 5 сарын 15. 7 цаг 55 минут

"хуяг" чи ч хөөрхий жалга судгаар нэг хөглөрсөн зольбин тийрэнгүүдийн нэг болох нь тодорхой

116.44.154.116zochin   • 5 сарын 14. 21 цаг 42 минут

ene hun sereh boloogui urt amidrah yum bodood l yvj yvaa Amitan bn genet Burhan dudval yana beltgelgui tsaan n GAL

103.10.21.101зочин   • 5 сарын 14. 14 цаг 10 минут

Үнэн гэж бодож байна Гэхдээ энэ жамаараа болох юмыг ямар нэг байгуулга өмчилөх хэргүй шүү дээ

Шинэ мэдээ

Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ12 сар 14. 18:00Сири улс Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдыг хайж байна12 сар 14. 17:55102 настай эмээ шүхрээр буужээ12 сар 14. 17:50Илүүдэл жингийн өвөрмөц шалтгаан12 сар 14. 17:45Страсбургт болсон халдлагын улмаас аюулгүй байдлын түвшнийг чангатгана12 сар 14. 17:40Даашинз хайсаар л цагаа барахаар өөрөө хийгээд өмсвөл ямар вэ12 сар 14. 17:40“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ12 сар 14. 17:35Цайраар баялаг хоол, хүнс хэрэглэж дархлаагаа дэмжье12 сар 14. 17:30Дэлхийн хамгийн эртний урлагуудын нэг хөөмий12 сар 14. 17:25Хятад өвлийн спортын гол орон болно12 сар 14. 17:20Мэн Ваньжоугийн ирээдүйг шүүх тодорхойлох ёстой гэж мэдэгджээ12 сар 14. 17:1530 давхар зочид буудлыг 2 долоо хоногт барив12 сар 14. 17:10Энхэр хүүхдийн дом12 сар 14. 17:05Шарсан шоргоолж худалдаанд гарчээ12 сар 14. 17:00Их унтах нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоов12 сар 14. 16:55Фредерик Лагранж: Миний өвөөг хорих лагериас монгол цэргүүд сулласан12 сар 14. 16:50“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ12 сар 14. 16:45Танд хэрэгтэй зөвлөгөө: Мөсийг гоо сайхандаа ашиглаарай12 сар 14. 16:40Йемений сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ12 сар 14. 16:35Гудамжинд шингэн шоколад асгарчээ12 сар 14. 16:30Марина Бутина АНУ-ын шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ12 сар 14. 16:25Д.Трамп: Майкл Коэнд хууль зөрчих ажил даалгаж байгаагүй12 сар 14. 16:20Илүүдэл жингээ хаяхад тань туслах 15 смүүти12 сар 14. 16:10Унтахдаа хөшгөө завсартай үлдээгээрэй12 сар 14. 16:05Harper Bazaar сэтгүүлээс ”Fashion Awards 2018”-ийн шилдэг 10 даашинзыг нэрлэв12 сар 14. 16:00Идэх хоолныхоо 45 хувийг өдрийн хоолондоо идэх хэрэгтэй12 сар 14. 15:55Антаркидын мөс хайлвал аюултайг НАСА анхааруулжээ12 сар 14. 15:50Мастерсийн 66кг жинд манай 2 жүдоч хүч үзнэ12 сар 14. 15:45Роберт Левандовски шилдэг мэргэн бууч болов12 сар 14. 15:40“Miss Universe 2018” тэмцээнд оролцож буй Д.Долгионы гэрэл зургууд12 сар 14. 15:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.