5-р сарын 14
15 цаг 23 минут

Туркман болон одоогийн түркүүдийн гарал үүсэл

Хангийн хааны торго тоомшгүй ч хэмжихгүйгээр урахгүй. Хүннүгийн хааны хонь тоомшгүй ч хүний тоогоор гаргахгүй. С. Сэргэлэн

“Баруун Түрэг нь хойт Түрэгтэй дээдэс нэгтэй”. Хуучин Тан улсын бичиг. Түрэг. Доорд бүлэг. Лиу Шү.

Хорсанаас Иракийн хооронд X зуунд төр үүсгэсэн Сэлжүкүүд, төрөө хашахын тулд Исламын шашинд орж, төрийн аав Модуны түүхийг араб тэмдэгтээр ухаан гарган “Угс наме” буюу Угс ном болгон урлав. Модунаас хойш он тоо, орон зайг Сэлжүкүүд хүртэл хөөхөд Угс хааны цар жимийн ор төрийн аав Модун шаньютай дүүцнэ. Ийм хэмжээний цар жимд таарах түүхийн өөр он тоо, орон зай байсан үгүй (энэ тухай хожим нийтлэл хүргэнэ). Угс номын тухай дурдсан, бидэнд ирсэн хамгийн анхны баримтыг XI зууны Диван Лугат болно. Арван XIV зууны эхээр Судрын чуулганд тэмдэглэгдсэн. IX-XV зуунд бичсэн харлаг-уйгаруудын Угс хааны тухай хураанг (нэгтгэл) олдсон.

 

УГС НОМ: Угс хаан зургаан хүүтэй, зургаан хүү бүр дөрвөн хүүтэй байв. Нийт хорин дөрвөн хүүд Илийг айлж (хуваан эзэмшүүлж) захируулав. Ингэж Хүннүгийн хорин дөрвөн угсаа үүсэв. Угс хааны ууган хүү Күн хааны дөрвөн хүүдийн онгон нь цагаан шонхор, идээ нь баруун дал. 1. Кайа буюу түүний угсаа Тэвээрэг болно. Тамга  2. Баят буюу түүний угсаа жаргал, өгөөмөр болно. Тамга . 3. Айл харуул буюу түүний угсаа хаана ч очсон хүсэн хүлээгдсэн нэгэн гэсэн утгатай. Тамга . 4. Хар йул буюу түүний угсаа хар гэр болно. Тамга . Угс хааны хоёр дахь хүү Ай хааны дөрвөн хүүдийн онгон нь бүргэд, идээ нь дунд чөмөг. 1. Асар буюу түүний угсаа асар том газар устай болно гэсэн утгатай. Тамга нь бүргэд . 2. Дугэр буюу түүний угсаа хуран цуглах гэсэн утгатай. Тамга . 3. Төрдирга буюу түүний угсаа нь улсыг эзлэн ёсыг сахиулах гэсэн утгатай. Тамга . 4. Йабарла буюу түүний угсаа (эх сурвалжуудад тэмдэглэгдээгүй) Тамга . Угс хааны гурав дахь хүү Йулдузын дөрвөн хүүдийн онгон нь бүргэд, идээ нь баруун хажуу (дөрвөн өндөр, перс эх сурвалжаас дахин сэргээх). 1. И Аушар буюу түүний угсаа ан, шонхорт дүйтэй гэсэн утгатай. Тамга . 2. Кышык буюу түүний угсаа зоригтой, ёс сахиулах гэсэн утгатай. Тамга . 3. Бэхтэли буюу түүний угсаа хэл ам сайтай гэсэн утгатай. Тамга . 4. Харган буюу түүний угсаа хоолонд сайн харангатдаг гэсэн утга. Тамга . Угс хааны дөрөв дэх хүү Кок хааны дөрвөн хүүдийн онгон нь сунгур (шонхорын нэг төрөл) идээ нь зүүн хажуу (Зүүн дөрвөн өндөр). 1. Баяндүр буюу түүний угсаа газар ус баялгаар дүүр гэсэн утгатай. Тамга . 2. Бичинэ (Биджинэ) түүний овог сайн үйлийг бүтээнэ гэсэн утгатай. Тамга . 3. Жавулдүр түүний овог эрт дээрээс сайн нэртэй гэсэн утгатай. Тамга . 4. Чивнэм(Зэвэн) буюу түүний угсаа дайсныг хармагц шууд тулаанд орно гэсэн утгатай. Тамга . Угс хааны тав дахь хүү Таг хааны дөрвөн хүүдийн онгон нь янгир, идээ нь нуруу. 1. Салор буюу түүний угсаа илд булыг сайн эзэмшдэг гэсэн утгатай. Тамга . 2. Үмүр буюу түүний угсаа өгөөмөр болно (жийргэвч г нэмхэд үгүмүр болно). Тамга . 3. Айлундал түүний угсаа мал сайтай гэсэн утгатай. Тамга . 4. Ургиз (Ургиш) буюу түүнийг угсаа сайн үйл нь ургаштай гэсэн утгатай. Тамга . Угс хааны зургадугаар хүү Тэнгис хааны дөрвөн хүүдийн онгон нь начин, идээ нь дунд чөмөг. 1. Бэхдир буюу түүний угсаа сайн, агуу гэсэн утгатай. Тамга . 2. Бүхтус буюу түүний угсаа бүгдэд тус хүргэдэг гэсэн утгатай. Тамга . 3. Йива (Жива) бүгдээс дээгүүр гэсэн утгатай. Тамга . 4. Кынык буюу түүний угсаа хаана ч байсан хүндлүүлдэг гэсэн утгатай. Тамга . Судрын чуулганаас хүргэв.

БАЯД ОВОГИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТУХАЙ: Дунд зуунд араб тэмдэгтээр бичсэн “Китаби (ном ) дэдэм Коркута” буюу Дээдэм (ганц тоо, олон тоогоор дээдэсм) Хорхудай ном хэвлэгдэжээ Дээдэм Хорхудайд Баят овогийхан Баяндүр хааны угсаа гэдгийг тодорхой дурсчээ. Баяны олон тоо баят болно. Хорхудай өвгөн гол, Баяндүр хаан туслах дүрээр бичигдсэн. Судрын чуулганд “ Баргужин Тохумын газар усанд Хори, Бараг, Түмэт, Баят овгууд аж амьдрах бөгөөд тэдгээрээс зарим нь монголчууд болно” гэж тэмдэглэжээ. Угс номонд Угс хаан исламын шашин авсан гэж бичжээ. Хэрэв Угс хаан исламын шашинд орсон бол Баяндүр хаан исламын шашинтай, Баргужин Тохумын Баяд мөн ийм шашинтай байх байсан. Ийм зүйл болсонгүй. Исламын шашинд орсон Селжүкүүд төрөө хамгаалан хашихын тулд Модун шануйг исламын шашинд орсон Угс хаан болгож ухаан гаргав. Шинэ шашинтай нь зөрчилдөх тул янчи болон адуугаа харвасныг нь гээж бичив. Сэлжүкүүд билгэ ухаан гаргасан тул Угс ном өнөөг хүрэв, эс ингэсэн бол уг ном газрын хөрснөөс арчигдах байв. Яагаад Бараг, Баяд овгууд малгай” солиогүй хоёр мянган жил боловХариулт нь газар усанд оршин. Мал ахуйтны газар, ус асар уудам ч нутаг болгон адилгүй. Баяндүр хаан Угс хааны ууган хүүгийн хүү биш дөрөв дэх хүүгий хүү учир ойн нутаг болох Байгал нуурын Баргужин Тохомд нутаг ногдожээ. Мал ахуй эрхлэгчдийн хувьд хамгийн тарчиг нутаг. Өвөлдөө их цастай учир бэлчээргүй. Зундаа авсан хадлангаараа өвөлдөө цөөн хэдэн үхэр, адуугаа тэжээнэ. Ан хийж амьдарна. Цаг оны тавдугаар сард Лүнгийн хурам тахилгад очино. Цаг оны есдүгээр сард хүн малынхаа тоог их айлын нутаг болох өнөөгийн Хангайд буй төрдөө явуулж байсан. Төр сулрахад тэд бусад хязгаарын адил ангит (бие даана) болно. Мал бага учир тэднийг дээрэмдэнэ гэж үгүй, хүн ам цөөн буюу ойгоор тарсан учир хураан гэж үгүй. Ийм учир тэд хоёр мянган жилийн турш овгоо хадгалсаар ирэв. СЭЛЖҮКҮҮДИЙН ГАРАЛ ҮҮСЭЛИЙН ТУХАЙ: “Бараг дөрвөн зуун жил Туран Ираны нутагт хаанчилсан, эрхшээлдээ Египтийн хязгаараас Хятадын хил хүрэх нутгийг байлгасан Селджүк ургийн султанууд, болон тэдгээрийн дээдэс кынык угсааных болно” Судрын чуулган. Угс хааны хорин дөрвөн угсаанаас ганцхан Кыныкийн угшийн тухай өгүүлж байна. “Угсын овгууд эх нутгаасаа Мавераннахра улс, Ираны газарт ирж амьдарч байхдаа үржин олон болсон хугацаанд тэдний гадна төрх ус, агаарын нөлөөгөөр бага багаар тазикуудтай (таджикуудтай) төстэй болов. Тэд жинхэнэ тазикууд биш тул тазик биетэн тэднийг туркман гэж нэрлэсэн нь түрк хэлбэртэй гэсэн утга болно”. Судрын чуулган. X зууны эхнээс XII зууны сүүл хүртэл Иранаас Турааны хооронд төр байгуулсан селжүкүүд таджикуудтай (персүүдтэй) гэр бүл болсоноор гадна төрхөө өөрчилжээ. Иранаас хөөгдөж Туран нутагт ирсэн бүгдийг XIII зуунд түркман гэж нэрлэж байжээ. Түркман бол хүннү аав перс ээжээс үүссэн шинэ үндэстэн. Тийм ч учир тэдний хэл перс давамгайлсан цөөн хүннү үгсээс бүрдэнэ. Хэлний зүй тогтол нь манайх болно. Энгийн үгээр тэд ирлийзүүд.

ОДООГИЙН ТҮРГҮҮДИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТУХАЙ: XIII зуунд дундад Азийг монголчууд эзлэн, хааныг нь гуд татсанаар баруун зүг шахагдасан түркмануудын удирдагч Осман болов. Османчууд XIV зуунд Европ оров. 1453 онд Дорнод Ромын нийслэл Константинополийг буулгаж авав. Дорнод Ром буюу Византи Баруун Ромыг мөхсөнөөс хойш найман зуун жил гаруй оршив. VII зуунд Дорнод Ромыг грекүүд хүн ам, соёлоороо давамгайлж эхлэв. Мөн энэ зуунд төрийн хэл нь грек болов. Өнөөгийн түркүүд хуучны Константинопольд буюу өнөөгийн Истамбулд зургаан зуун болжээ. Өнөөгийн Истамбулын түркүүд хэн бэ гэвэл аав нь туркман ээж нь грекүүд болно. Өнөөгийн эх нутагтаа байгаа монголчуудын хувьд тэд хурлийзууд болно. Монголчуудын төөрөгдөл: Монголчууд VI-VII зуунд эх нутагтаа оршиж байсан түрг өвөг дээдэстэйгээ сүүлд үүссэн ирлийз хурлийзуудтайгаа хольж хутган ойлгодог. Энэ хутгасан ойлголтоос салахын тулд уншигч танд энэ нийтлэлийг хүргэж байна. Сэлжүкүүдийн султан Тогрол бэх (1035-1058) өнөөгийн Истамбулын түркийн шинэ хэлийг үл ойлгох байсан. Нууц товчоог тэр шууд билрэх байсан. Эхэндээ тэд цэвэр хүннү хэлээрээ өгүүлдэг байсан тухай Диван Лугат гэрчилж байна. Манай Түргийн Билгэ хаан өөрөө ариг цустай хүн, перс араб, грек европ цустай холилдсонгүй нэгэн бөгөөд түүний Орхоны бичигт Согд гэсэн перс үг, чихэр гэсэн энэтхэг үгнээс өөр тэр зүгийн үг үл оров.

ДҮГНЭЛТ: Тэд бид нарт хэн болох вэ? Өнөөдөр Ижил мөрний адагт орших халимгууд, Байгал нуурын буриадууд, өвөрмонголчууд бидний тасарсан мах үсэрсэн цус болно. Бид цус мах, хэл толь нэг хүмүүс. Өнөөгийн Истамбулын түркүүд долоон зууны туршид төрөө хашиж яваа зовхи нь өөдөө шинэ үндэстэн. Мянган жилийн өмнө мануусаас хэсэглэсэн ч өнөөдөр тэдний мах цус нь мөн хэл толь нь ангид болсон учир тэд бидэнтэй соёлын садан болох учиртай. Мянган жилийн өмнө селджүк султан Тогрул бэх мануусийн тасарсан мах, үсэрсэн цус байсныг бүү мартаарай. Мянган жилийн дараа халмагууд, буриадууд, өвөрмонголчууд хэн болохыг тааварлах хүн өдгөө үгүй бизээ. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

Өмнөх нийтлэлийг 1 2 3 4 6 8 9 10 11 12 дарж  уншина уу...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 

Sergelen international expedition

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122с   • 5 сарын 16. 14 цаг 59 минут

Өнөөгийн түркүүд бол түрмэн грэкийн холимог Тэд Төв Азиас гаралтай нүүдэлчид хэсгүүдээ Сүүлд шахах Газрыг нь авах бодлого гаргаж үйлдвэржсэнээр Төв Азихас гаралтай хэсэг нь үндэсний цөөнх болсон.

66.181.187.202мгл   • 5 сарын 14. 16 цаг 49 минут

гайхалтай

Шинэ мэдээ

Баянзүрхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санал, шүүмжлэлээ нэгтгэлээ4 цаг 7 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчдын анхааралд7 цаг 44 минутын өмнөБНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоол боловсруулж байна7 цаг 54 минутын өмнөДэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө7 цаг 59 минутын өмнөЗөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгасны хариуд ОХУ Польшид хориг арга хэмжээ авч магадгүй8 цаг 4 минутын өмнөБӨӨРӨӨ цэвэрлэх ДОЛООН АЛХАМ8 цаг 9 минутын өмнөБ.Цэндбаяр: 15-34 насны арван залуу тутмын найм нь бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй байна8 цаг 14 минутын өмнөАлсыг ширтэж буй мичнүүд шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ8 цаг 19 минутын өмнөХэт үнэртэй, анхилуун саван хэрэглэх нь мөөгөнцөр үүсгэдэг8 цаг 24 минутын өмнөТереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ8 цаг 29 минутын өмнөОросын талаар ямар хандлагатай байдгийг санал асуулгын дүн харуулжээ8 цаг 34 минутын өмнөАлбинос төрсөн 21 настай Настя8 цаг 39 минутын өмнөЦагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар татлаа8 цаг 41 минутын өмнөБухимдлаас хэрхэн сэргийлэх вэ8 цаг 44 минутын өмнөЭтиоп Улсын шинэ Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ8 цаг 49 минутын өмнөУушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ8 цаг 54 минутын өмнөWP: Сирид Вашингтоны үйл ажиллагааг дэмжихэд Саудын Араб 100 сая ам.доллар төлжээ8 цаг 59 минутын өмнөЛ.Балхжавын найруулагч хүү Б.Чингүүний стилл9 цаг 4 минутын өмнөКоллежийн оюутан сургууль дээрээ бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрлээ9 цаг 9 минутын өмнөНамар цагаар Японд сакура цэцэглэжээ9 цаг 14 минутын өмнөХолливудын од монгол кинонд дуу оруулна9 цаг 19 минутын өмнөНэвтрүүлэгч Э.Халиун Бали арал дээр амьдардаг болжээ9 цаг 24 минутын өмнөГарьд Д.Рагчаа “хурандаа” хувцасаараа гангарчээ9 цаг 29 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу-д шагнал гардуулж, хүлээн авч уулзлаа9 цаг 31 минутын өмнөАнтонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм9 цаг 34 минутын өмнөАвстралид 58 цэнхэр оцон шувуу нохойн дайралтад өртөж, үхжээ9 цаг 39 минутын өмнөАлдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан хэрэг гарчээ9 цаг 44 минутын өмнөЗалуучуудын олимпийн наадмын хаалтын ёслолд Чернишев туг барина9 цаг 49 минутын өмнөТамхины хэрэглээ хамгийн өндөр 10 улс9 цаг 54 минутын өмнөАяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...9 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.