5-р сарын 15
8 цаг 10 минут

А.Эрдэнэ-Очир: Голын тохойд

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

Арлааны Эрдэнэ-Очир.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.109зочин   • 5 сарын 22. 12 цаг 18 минут

ум маани бадми хум

103.10.22.22эрдэнэ засаг   • 5 сарын 17. 22 цаг 54 минут

ум сайн амгалан болтугай монголдоо эргэж төрөөрэй

122.201.24.153Зочин   • 5 сарын 17. 19 цаг 51 минут

ГАЙХАЛТАЙ ШҮЛЭГ , АХИАД Ч БАЙХ Л БАЙСАН ДАА ХАРАМСАЛТАЙ .

202.21.100.211УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ   • 5 сарын 15. 10 цаг 57 минут

УМ МА НИ БАД МЭ ХУМ. ЭРГЭЖ МОНГОЛДОО ТӨРӨӨРЭЙ

64.119.24.122Gantigaa   • 5 сарын 15. 9 цаг 42 минут

Neeree l Gantigmaa gesen ner garch bn myndag ym aa ym mani badmi hym

112.72.11.124Зочин   • 5 сарын 15. 8 цаг 45 минут

Хүний шүлэг бичиж байж алдах нь яг доромжлол шиг. Яасан хайхрамжгүй, мэдрэмжгүй залуус юм бэ. Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад... Нутаг алсын чинийхээ эзгүйд голын чинь тохой дээр санаашран... Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр он удав... хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодох болов... Манантай алсын ууланд зүр гур эрхлэхийг... Амрагийн...

112.72.11.124Зочин   • 5 сарын 15. 8 цаг 55 минут

Их хайрын зовлонгоор... Бас л гоё мэдрэмж шүү. Уламжлалт хийцтэй, гүн сэтгэх аястай, тэгсэн мөртөө зөвхөн Эрдэнээ залуугийн л зүрхнээс урсах чамин тансаг хайрын шүлэг. Эмзэглэл, бахархал, яруусал, дуурьсал, сэтгэлийн ориглол, билэг авьяасын ундарга, гоо сайхны зохицол, эстэтиг гээд бүх зүйл байна. Тэр мөрөө үлдээж чаджээ. Тэр үнэхээр хоосонгүй нэгэн байж.

27.123.214.121Зочин   • 5 сарын 15. 8 цаг 27 минут

Televiziin nevtruulegch Gantigmaad zoriulsan shuleg dee shad buhnii ehnii usgiig niiluulbel Gantigmaa bolno

103.87.255.42Зочин   • 5 сарын 15. 9 цаг 04 минут

борно шүлэг байсан юм уу

112.72.14.217nsan   • 5 сарын 15. 22 цаг 21 минут

unen saihan bichjee unen avyas unen setgel baijee um sain amgalan boltugui um maani bad mi hum

Шинэ мэдээ

Охин үрдээ хэлэх 21 зүйл15 минут 25 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь28 минут 4 секундын өмнөСургамжит богино өгүүллэгүүд29 минут 56 секундын өмнөТа үүнийг мэдэх үү: Аж Богдын нуруу32 минут 50 секундын өмнөЭнэ өдрийн зурхай38 минут 4 секундын өмнөНацу башё 11 дэх өдрийн барилдааны тойм41 минут 53 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ48 минут 4 секундын өмнөМартагдсан хэлэлцээрийг эргэн санах шалтгаан ба цуцлагдсан айлчлалуудын эргэн тойронд1 цаг 13 минутын өмнөТашуурдахын оронд татаж унагах  “дон”1 цаг 18 минутын өмнөШуурхай: Ерөнхий сайд асан С.Баярыг хоёрдугаарт эмнэлэгт шилжүүлэн хэвтүүллээ5 сар 23. 19:55Нацү башё: Точиношин озеки болох нь тодорхой ч маргааш Хакүхотой тулна5 сар 23. 18:28Израилийн арми Газын зурваст цохилт өгчээ5 сар 23. 18:00Улаанбаатар хот шилдгээр шалгарлаа5 сар 23. 17:57Уруудан доройтож байгаа Венесуэлийн эдийн засаг5 сар 23. 17:5512 ордны амжилтын зурхай5 сар 23. 17:50Хятад улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна5 сар 23. 17:45Б.Бядаа: Хүүтэй хүн бүр уншаарай5 сар 23. 17:4423 настай Сара Роуз Америкийн миссээр шалгарлаа5 сар 23. 17:40Пакистанд хэт халж, 67 хүн амиа алджээ5 сар 23. 17:35Монголчууд заантай цэрэгтэй тулгарсан нь буюу Хубилай Бирмыг эзэлсэн нь5 сар 23. 17:30Б.Тамир, М.Баярбат нарын өнгөрсөн ба одоо5 сар 23. 17:25Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд5 сар 23. 17:20”Монголын Иогийн Анхдугаар Фестивал - 2018” Бямба гарагт болно5 сар 23. 17:16Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 23. 17:15Японы уулчин Нобуказу Курики майхандаа унтаж байгаад амьсгал хураажээ5 сар 23. 17:10Дуучин A Cool: Ээж бид хоёр подвалд хүртэл амьдарч байлаа5 сар 23. 17:05Жүжигчин Ө.Мөнгөнтулгын малчин төрх5 сар 23. 17:00Ногоон цай компьютерын хорноос хамгаална5 сар 23. 16:55Б.Гүнзаяагийн хамгийн үнэнч фен5 сар 23. 16:50Цагийн менежмент ба Стресс5 сар 23. 16:45
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.