5-р сарын 15
11 цаг 45 минут

О.Өнөрцэцэг: МӨНХИЙН ХАЙР /Шидэт зохиол/

Гэгээн-Сэцэн хар багын л далд ертөнц, нууц хүчиний тухай сонирхдог охин байлаа. Гэхдээ далд ертөнц түүний амьдралд хэрхэн нөлөөлөхийг тааварлаагүй явжээ. Тэрээр 17 нас хүрэх жилээ гэнэт л далд ертөнцийг харж эхэллээ. Тэнд янз бүрийн сонин дүрстэй, ярьдаг ярьдаггүй аймаар хэрнээ өрөвдмөөр амьтад олон байдгийг олж харжээ. Бүх юм түүний хүслээр ийм амархан болсонд тэрээр эхлээд итгэж өгөхгүй байсан ч сүүлдээ өөрийнх нь хувь тавилан гэж ойлгон хүлээн зөвшөөрчээ.
Гэгээнээ охин өөрийн хүрээний далд ертөнц сонирхдог найз нөхөдтэй болохоос гадна үл үзэгдэгч найзтай ч болов. Нэг нь бүр орных нь дор унтаж өглөө хамт сэрдэг хүү байлаа. Тэрээр их царайлаг өөрөөс нь нэг хоёр л ах болов уу гэмээр харагдана. Өөрийгөө Түвшин гэж танилцуулсан тэр хүү найз охиндоо хаягдаад өндөр барилга дээрээс үсэрч амиа хорлосон гэж ярив. Түүний түүхийг сонсоход үнэхээр өрөвдөлтэй бөгөөд яагаад ч юм бэ түүний буруу биш юм шиг санагдан Гэгээнээ түүнд ямагт сайн хандахыг хичээж иржээ.
Гэгээнээ энэ жил 12 дугаар ангиа төгсөж оюутан болно. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх өдөр болоход бүх л хүүхдүүд айж сандарч байхад тэр л ганцаараа юунд ч санаа зовохгүй тайван сууж байв. Яагаад гэвэл Түвшин үхснээсээ хойш жил бүр энэ шалгалтын өгч байгаа аж. Түүний ганц мөрөөдөл нь эмч болж аав ээжийгээ баярлуулах байж. Одоо ч тэрээр өөрийнхөө хийсэн болчимгүй үйлдэлдээ харамсаж явдаг. Энэ удаад ч тэрээр Гэгээнээд туслан шалгалтын асуултуудын бүх хариултыг нь зөв бөглөж өглөө.
Гэгээнээг хүссэн сургуульдаа тэнцэж бүр нэгдүгээрт жагссанд нь ойр хавийхан нь маш их гайхаж байлаа. Ээж аав хоёр нь хүртэл эхэндээ итгэхгүй байсан ч олны хэл амнаас охиноо өмөөрөн яагаад болохгүй гэж? Хар багаасаа л эмч болох гэж хичээж ирсэн шүү дээ миний охин чинь гэж хүмүүсийн амыг таглана. Гэвч охин нь далд ертөнцийн тусламж авсан гэдгийг дуулбал галзуурч гээд Шар хаданд хэвтүүлэхэд ч бэлэн байцгаалаа. Аав ээж хоёр нь угаасаа шүтлэггүй, элдэв юманд итгэдэггүй жирийн л нэг амьдралаа болгож яваа хүмүүс байв. далдаас хэн нэгэн тусалсаныг яаж мэдэх билээ.
Гэгээнээгийнх гэр хороололд хашаа байшинд амьдардаг байв. Тэрээр өөрийн гэсэн өрөөтэй бөгөөд бяцхан өрөөндөө үлгэрийн юм шиг л төсөөлөлдөө умбан амьдарна.
Тэрээр янз бүрийн сүнснүүдтэй ярилцахаас гадна тэдэнд зааж сургаж бас өөрөө ч их зүйлийг тэднээс сурдаг байлаа. Хөөрхий хаашаа явахаа мэдэхгүй хорогдсон сүнснүүдийг хооллож ундлан хүссэн зүйлийг нь хийж өгөхдөө тэр ямагт баяртай байдаг байв. Тэрээр дэндүү олон сүнснүүд түүнээс тусламж хүсэн ирэх болсон тул яаж тэднийг явах ёстой газар руу нь явуулах вэ гэж бодож байгаад нэгэн бөө хүн дээр очихоор шийджээ.
Тэдний гэрийн ойролцоо нь нэгэн бөөгийнх байх бөгөөд өдөр бүр олон хүн үзүүлэх гэж ирдгийг нь мэдэх тул лав энэ бөө их чадалтай бөө байж таараа гэж бодоод нэг удаа тэднийд оржээ. Охин өөрт тохиолдоод байгаа явдлаа ярихад түүний ер бусын чадварыг зайран ихэд биширч, чи ямар агуу их хувь заяатайгаа одоохондоо мэдэхгүй байна гэж хэлдэг байв. Бусдад л тус болж байвал миний хамгийн том азжаргал тэр гэж охин үргэлж хэлдэг байлаа.
Гэгээнээ нэг удаа зайрантай хамт чанар гээч зүйлд анх удаа явлаа. Тэнд тэрээр улаач дээрээ морилж байгаа олон онгодыг өөрийн нүдээр олж харлаа. Зарим нь цагаан тэмээ унан ирж байхад зарим нь хар морь унан тэнгэрийн орноосоо бууж ирэх нь сүртэй. Тэдний дагуул амьтад үүгээр ч нэг түүгээр ч нэг хэвтээд л том том могойнууд хажуугаар нь гулсаад л аймар байвч нэг нь ч түүнд хор үл хүргэнэ. Нэг могой бүр дэргэд нь ирж цогнойн суугаад охинтой хүний хэлээр ярив. Охин могой ярьдагийг ингэж л анх удаа мэджээ.
Тэнд том эрээн бар бас энгийн байдгаасаа илүү том саарал чононууд эзнээ манан галын дэргэд хэвтэнэ. Гэвч онгод биш атлаа түүний дүрд тоглон хүний биед орох гэж зүтгэх зарим нэг зальтай албингуудыг хараад ой нь гутав. Гэхдээ энэ бүхэн үнэхээр сонирхолтой аж. Охин бүхнийг харж хэн нь жинхэнэ онгод, хэн нь хуурамч амьтан болохыг ялган хэлж өгөхөд албингууд түүнд хорсон улангасан дайрахад Хар Соно зайрангийн толгой онгод хамгаалж байв.
Заримдаа охин тэднийг хараагүй мэт дүр эсгэхэд аймшгийн царайтай сэгсийсэн үстэй дэлэн хөхөө унжуулсан албин яг урд нь ирчихээд тойрон шиншлэн эргэлдэнэ.
Бурхан минь, би яагаад өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг юм бол? Тэгсэн мөртөө бүхнийг хараад байгаа нь ямар учиртай юм болоо гэж тэрээр гайхширна. Гэвч түүнд өөрийгөө хамгаалах давхар зөн байгааг тэр сүүлд анзаарчээ. Учир нь түүний аура нь цав цагаан өнгөтэй бөгөөд яг л тэнгэрийн элчийнх шиг гэдгийг мэджээ. Түүний гэрлэн бүрхүүл нь маш хол гэрэлтэн харагддаг учраас аврал эрсэн олон сүнснүүд хаа холоос л түүнрүү татагддагийг тэр хожим нь л мэджээ.
Тэрээр маш олон сүнсийг дээд тэнгэр рүү дэгдээх үйлд оролцсон бөгөөд дараа нь тэд сайн байгаагаа зүүдээр нь дамжуулан хэлдэг байжээ. Тэд маш гоёмсог цав цагаан цаасан дээр диваажингийн байдлыг дүрслэн үзүүлсэн ил захидлыг цав цагаан цас тэнгэрээс будрах мэт мянга мянгаар нь зүүдэнд нь илгээхэд тэрээр бяцхан хүүхэд үнэгчлэн нойрсох адил азжаргалтай унтдаг байлаа. Тэр захиануудаас өөр өөр өнгийн гэрэл цацарна.
Нэг өдөр түүний сайн анд Түвшээ гэртээ ирж хоносонгүй. Яасан юм бол замд нь ямар нэг муу юм тохиолдов уу гэж Гэгээнээ зөн совингоороо мэдрээд гэрээсээ гарч түүнийг ирэхийг нь хүлээн зогсож байтал бороо шивэрч эхлэв. Гудамжаар гэрлээ гялалзуулан машинууд өнгөрөх боловч Түвшингийн бараа сураг харагдсангүй. Гэгээнээ айсандаа галзуурах шахаж байв. Түүнд ямар нэг муу юм тохиолдсон совин татах аж. Тэрээр харанхуйд зам даган гүйлээ. Хажуугаар нь шөнийн аймшгийн сүнснүүд зөрөн өнгөрч охин бодит ертөнц далд ертөнц хоёрыг бараг ялгахгүй болж байлаа. Дайралдсан хүн болгоноосоо Түвшинг харсан уу гэж асууна. Аянга цахилгаан гялсхийн газар тэнгэр нийлэх гэж байна уу даа гэмээр толгой дээр нь тас няс хийхэд тэрээр газар сөхрөн уналаа. Газар тэнгэр дайвалзан эргэн тойрных нь бүх юмс хөл толгой нь олдохгүй холилдон түмэн янзын дуу чимээ сонсогдоход тэрээр чихээ таглан хүчлэн босов. Тэгтэл яг энэ үед гудамж тойрон нэг том ачааны машин өөдөөс нь гарч ирэв. Охин юу болоод байгааг ухаарах сөхөөгүй машины доогуур орчихов.
Тэрээр ухаан орон харвал аймшигтай хүйтэн хөндий оромжинд хэвтэж байв. Дээврээс нь ус дусалж хажуугаар нь харх хулгана часхийн гэнэт гүйлдэхэд охин айсандаа гүйн гарлаа. Гэтэл тэнгэрт нар харагдсангүй. Бүүдгэр саарал тэнгэрийн дор тэрээр гав ганцаар зогсож байв. Гэнэт хөл доор нь ёолох дуу гарахад доош харвал тэр яг харанхуй ангалын ирмэг дээр зогсож байх аж. Тэнд тамын гал дүрэлзэж дотор нь маш олон сүнснүүд аврал эрэн түүнрүү гараа сунгаж байлаа. Тэднийг хараад Гэгээнээгийн нүднээс өөрийн эрхгүй нулимс бөмбөрөн хацрыг нь даган урсав. Яагаад гэвэл тэнд хүүхдээ тэвэрсэн эх хүн хүртэл байх аж. Гэнэт гараас нь нэг хүн атган авлаа. Тэрээр гайхан эргэн харвал Түвшин зогсож байв.
-Бурхан минь чи хаана байв аа, би чамайг ямар их хайсан гээч гэж тэврэн авбал
-Би ч гэсэн чамайг их санасан. Ахиж уулзахгүй нь л гэж бодож байлаа. Гэтэл чи намайг олоод ирлээ гэж түүнийг чанга тэврэн ихэр татан уйлахад нь
-Би хаана байнаа энэ юун газар вэ гэж охиныг асуухад
-Энэ бол там гэдэг газар, чи төсөөлж ч байгаагүй биз дээ. Энэ бол миний амьдардаг газар. Би үхээд энд хуваарилагдсан. Тэгээд эрлэгийн элчийн даалгаврыг биелүүлэх болсон. Миний ажил бол хүний ертөнцөд очиж амиа хорлосон хүмүүсийн сүнсийг ийшээ авч ирэх юм. Тэгж яваад би чамтай таарсан. Надад чам шиг найзтай байх сайхан санагдсан. Хүний ертөнцөд би чамтай дэндүү удаан байсан. Харин одоо дахин тийшээ явж болохгүй болсон. Миний хугацаа дууссан гэхэд
-Бурхан минь би тэрнийг чинь ч мэдэхгүй явж, өнгөрсөн хугацаанд чи ийм аймар газар байсан гэж үү гэж Гэгээнээ охин уйлан хайлан түүнийг өрөвдөн энхрийлж,
-Би эрлэгийн элчтэй яриад чамайг заавал эргэж хүний ертөнцөд аваачих болно. Алив тэр хаана суудаг юм бэ гэхэд
-Хэрэггүй дээ, чи одоо буцаад яв. Би үйлээ эдэлж дуустлаа эндээс явахгүй. Гэхдээ диваажин гэдэг миний хувьд мөрөөдөл гэдгийг би мэдэж байгаа гэж харуусан санаа алдахад нь
-Боломжгүй зүйл гэж байдаггүй юм, би чамайг заавал аврах болно. Би эргэж очоод ямар нэг арга бодъё гэхэд
-За... би чамд итгэж байна. Одоо яв даа...гэхэд Гэгээнээ сэрлээ. Энэ бүхэн зүүд байжээ. Тэрээр орноосоо өндийх гэж оролдсон боловч шөнийн хүнд зүүднээсээ болоод маш их ядарсан байлаа. Хар хөлс нь цувж хамаг хувцас нь нойтон болсныг тэр анзааран цонхоор харвал өчигдрийн бороо зогсож үүрийн туяа гийж байв. Тэрээр тэр өдрөөс хойш Түвшинд яаж туслах вэ гэж толгойгоо гашилгаж эхэллээ.
Тэгээд зайрантаныд очлоо. Зайран онгодоо буулгаагүй гэртээ тайван сууж байв. Түүнийг ямар нэг юм болсон янзтай орж ирэхийг нь харсан зайрантан
-За юу болов, яав? ойрд манайхаар үзэгдсэнгүй, царай чинь бүр цонхийчихож гэхэд нь
- Надад танаас асуух юм байнаа маш яаралтай гэхэд
-Чи надаас юу асуудаг билээ, миний онгодоос л асуух гэж ирээ биз дээ гэхэд нь
-Тийм ээ, онгодоо буулгаач. Надад үхэл амьдралтай холбоотой маш яаралтай асуух юм байна гэхэд
-За тэгье ээ, тийм яаралтай юм бол хуураараа дуудъя даа гээд хуураа татаж эхлэхэд
-Гэрт гэрэл гялбасхийн онгод гэр орж ирлээ. Тэрээр юу ч ярихгүй охиныг ширтэн удаан тамхиа нэрэн суув. Улаач хуураа татахаа зогсоогоод
-За юу асуух юм бэ дээ онгод маань ирчих шиг боллоо гэхэд
-Ирчих шиг боллоо гэнэ шүү, дэргэд чинь ирээд сууж байхад гэж охиныг шоолоход
-Тийм үү гэж тэрээр гайхан хажуу тийшээ харав.
-Охин минь би чиний асуух гэсэн зүйлийг чинь мэдэж байнаа. Харин яах аргаа л олохгүй бодлогширч сууна гэхэд
-Би тэр газар очсон, үнэхээр аймшигтай, үгээр хэлэхийн аргагүй гэж тэр үед үзсэн бүхнээ дахин санахгүйг хичээн биеэ бариад, та надад туслаач ямар ч хамаагүй аргаар зөвхөн түүнийг минь л аварч өгөөч гэж Гэгээнээг сөгдөн хий биетээс гуйхыг харж суусан улаач өөрөө энэ бүхнийг харж, сонсож чадахгүй байгаадаа гутран ямар ч өчүүхэн юм бэ дээ би хэмээн бодож суув.
- Нэг л арга байна даа гэж онгод хэлэв
-Ямар арга? та хэлж өгөөч, би бүхнийг хийхэд бэлэн байна гэхэд
-Уг нь цаашдаа энэ хорвоогийн зовсон амьтасд чиний хүргэх ач тус их юмсан. Гэхдээ чи хайртай хүнээ аврахыг хүсэж байвал энэ бүх чадвараасаа татгалзаад энэ орчлонгоос явах ёстой гэхэд
-Тэгэхээр би үхнэ гэсэн үг үү гэж Гэгээнээг итгэж ядан асуухад
-Тиймээ, мэдээж чамд үхлээс айх зүйл байхгүй. Чиний сүнс гэгээн гэрэлтэй учир тэнгэрийн оронд очно. Харин чи өөрийнхөө олон зуун жил хураасан чадвараа худалдсанаараа хайртай хүнээ тамаас чөлөөлөх болно. Нэг ёсондоо чи бурхнаас заяасан авьяасаа түүний төлөө зольж байна гэсэн үг шүү дээ, чи тэгж чадах уу гэхэд нь
-Тиймээ, би чадна гэж охин эрс шийдэмгий хариулав
-Юу яриад байгааг ойлгоогүй улаач охиныг яагаад уйлаад байгааг ойлгохгүй суухад
Онго мордчихлоо. Би мэдэх гэсэн бүхнээ мэдэж авлаа. Чамд маш их баярлалаа. Ингээд би явъя даа гээд босоход улаач тохойноос нь түшин авч
-Чи яав аа, ямар нэг юм болоо юу, юун үхлийн тухай яриад байсан бэ гэхэд охин бүгдийг түүнд ярьж өглөө.
Хайрынхаа төлөө бүхнийг золиосолох гэж байгаа Гэгээнээг хараад тэрээр нулимасаа барьж дийлэлгүй уяран, яасан ч хэцүү хувь тавилан бэ дээ гэж түүнийг өрөвдөн хайлж
-Уг нь чи хүмүүст их тус хүргэх ёстой байсан юм даа. Чи жаахан бодож үзэж байгаад шийдвэрээ гаргаарай, дан өөрийгөө бодож болохгүй шүү дээ, чамд хэнд ч заяахгүй гайхамшигтай чадвар байна, чиний өмнө бүхэл бүтэн амьдрал байна гэж ятгахад
-Би одоо яахаа мэдэхгүй байна. Гэхдээ үүнээс өөр арга байхгүй болохоор яалтай ч билээ гэж хэлээд охин тэднийхээс гарлаа.
Ингээд гурван хоног өнгөрөхөд Гэгээнээ шийдвэрээ гаргаад зайрантан дээр дахин очлоо.
-За Гэгээнээ яаж шийдэв, чамайг зөв шийдвэр гаргасан гэдэгт итгэлтэй байна гэж улаачийг өөдөөс нь гүйн ирэхэд
-Өдөр ч тэр шөнө ч тэр түүний л дүр харагдаад түүнийг тамд яаж зовж байгаа бол гэж бодохоос зүрх минь эмтрэн, хоол ч хоолойгоор давахгүй байна. Би энэ байдлаараа цаашид нэг ч хоног амьдарч чадахгүй юм шиг байна. Яг одоо би түүнтэй уулзмаар байна гэж түүнийг уйлахад
-За за, би л чиний оронд байсан бол арай өөр шийд гаргах байсан даа гэж улаач харуусан хэлээд дуртай дургүй онгодоо урин заллаа.
Ингээд тэр өдөр охин сэрсэнгүй, түүний сүнс үүрд ээж ааваа орхин оджээ. Тэгэхдээ тэрээр ээжийнхээ сэтгэлийг дэвтээн өөртэй нь адилхан нэгэн охин хэвлийд нь бүрэлдүүлж өгөхийг бурхнаас чин сэтгэлээсээ гуйн залбирчээ.
Түүний сүнс тэнгэрт одох тэр мөчид тэнгэрт илгээсэн олон сүнснүүд нь бүгдээрээ бууж ирэн түүнийг хүндэтгэлтэйгээр урин залж дээш авч оджээ.
Энэ үед охины ээж зөнгөөрөө сэрээд шөнө цонхоо нээн харахад ер бусын гоёмсог гэрэл охиных нь өрөөнөөс цацран “Ээжээ охин тандаа хайртай шүү, охиных нь явах цаг боллоо” гэж зүрхэнд нь шивнэх шиг болж цагаан уул цэцэгс тэнгэрийг бүрхэн бүжиглэх мэт алгуур гэрлэн бөмбөлгүүд дээшлэн дээшилсээр харанхуйд уусан одохыг харжээ.
Гэгээнээ охин тэнгэрийн оронд морилоод нар гийсэн өргөн ногоон тал дээр буулаа. Ямар сайхан юм бэ диваажин гэж энэ л байх даа. Төсөөлж байснаас минь гоё юм гэж дуу алдан, цэцэгт талаар ийш тийш гүйн инээд алдаж, үгээр хэлшгүй үнэхээр сайхан байна гэж дээш харан орилоход гэнэт тэртээх ойн захаас цагаан морь унасан ханхүү түүнрүү чиглэн давхиж явахыг харан зүрх нь хүчтэй догдлон хүлээн зогслоо.
Тэрээр дотороо “Түвшээ чи минь мөн гэж үү” хэмээн итгэж ядан зогсоход нь тэрэээр мориноосоо үсрэн бууж түүнийг тэврэн авлаа. Үнэхээр тэр хайртай залуу нь мөн байлаа.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194uchka   • 5 сарын 18. 15 цаг 13 минут

юун хачин юм бичдэг юм бэ Бичих зүйлээ бодож байж бичмээр юм төлөвшиж амжаагүй охид хөвгүүдэд буруу үлгэр үзүүлэх бичмэгцэр байна. Ийм юм дахин битгий бичиж байгаач гэж энэ зохиолч сэтгүүлч нэртэй нөхдүүдээс гуймаар байна

103.57.95.2185678   • 5 сарын 17. 9 цаг 04 минут

Юу биччихсэн юм бэ?

66.181.182.237Зочин   • 5 сарын 16. 10 цаг 30 минут

Амиа хорлолт бол байдаг л үзэгдэл. Гэхдээ хуучин соц орнуудад маш өндөр хувьтай байгаа. Манайх харин ч гайгүй даа орж байгаа. Асуудлын гол нь ядуурал шүү дээ.

92.249.185.200Зочин   • 5 сарын 17. 8 цаг 51 минут

Хамгийн баян солонгос япон улс тэгвэл яагаад амиа хорлолтоор нэг хоёрт жагсдаг юм. Өнгөрсөн онд амиа хорлосон 147 өсвөр насныхан мөнгө төгрөг бодлоо юу

92.249.185.200Зочин   • 5 сарын 15. 23 цаг 13 минут

Өсвөр насныхны амиа орлолт маш их болоод байхад ийм хачин балай юмнууд нийтэлж улам уруу татахаа боль. Энэ мэдээллийн сайтуудын агуулга гэж ямар ч цeнзургүй муу зүйлд татсан нүгэлтэй хогнууд байх юмаа

112.214.155.191Зочин   • 5 сарын 15. 21 цаг 56 минут

Яршиг зүгээр утгын нь ягь гэдэг шиг юм эрээчих юм .

76.126.48.94Иргэн   • 5 сарын 15. 14 цаг 11 минут

Шшш, энэ одоо зохиолуу, бид яасан их оюуны ядууралд ороо вэ. Ийм ю мыг тавьж байдаг тахрсан ч улс бол доо.

27.123.212.136Зочин   • 5 сарын 15. 13 цаг 52 минут

өсвөр үед буруу юм заагааал

112.72.11.101Зочин   • 5 сарын 15. 12 цаг 19 минут

Яг л манай засгийн мөрийн хөтөлбөр шиг юм. Таван толгойн төмөр зам.

202.21.100.211ЯААГ ТИЙМ БАЙНА ГЭЭЧ ГЭМ   • 5 сарын 15. 14 цаг 34 минут

ЦАГААН МОРЬТОЙ ХАНХҮҮГ ГАРЧ ИРТЭЛ ҮНЭМШЦН ГЭРЭЛТЭЖ СУУЛАА. ДААНЧ ЦАГААН МОРЬТОН НЬ ХҮРЭЛСҮХИЙН ДҮРЭЭР ОРЖ ИРЭЭД БАЙГАА БАЙДАЛДАА ЭРГЭЖ ИРДГИЙМ ДАА

59.153.113.127Зочин   • 5 сарын 15. 11 цаг 57 минут

Yugaa ch medehgui huuhduudiig buruu zuild urialahaa boli

124.158.113.11Зочин   • 5 сарын 16. 12 цаг 58 минут

энэ бол хүүхдүүдийг буруу зүйлд уриалж байна даа

Шинэ мэдээ

Аялал жуулчлалын нөөц бололцоог хөгжүүлэхийн тулд нэгдсэн цахим сүлжээ байгуулна5 сар 20. 15:00Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 14:55Автомат жолоодлоготой “DEVBOT” автомашины мэргэжлийн нисгэгч Райн Таэрктай уралджээ5 сар 20. 14:50Мэргэжлээ хэрхэн сонгох вэ5 сар 20. 14:45Шакил О’Нил Супермэнтэй харшаа худалджээ5 сар 20. 14:40“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ5 сар 20. 14:35Хаврын тариалалт талдаа орлоо5 сар 20. 14:30Женнифер Энистон АНУ-ын ерөнхийлөгч болж, эмэгтэй хүнтэй гэрлэнэ5 сар 20. 14:25Эссэн таргаар үснийхээ өнгийг сэргээж болно5 сар 20. 14:20Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа5 сар 20. 14:15Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла5 сар 20. 14:10Shaqtin A Fool (18.05.19)5 сар 20. 14:05Гвинейн домч хэдэн зуун эмэгтэйн гэдсийг хөөлгөж, жирэмсэн гэж итгүүлжээ5 сар 20. 14:00Байгаль, амьтдын гоё зургууд5 сар 20. 13:55Энэ онд эмэгтэй зуны цамц ямар байх вэ5 сар 20. 13:50Таны хүүхэд аль сургуульд орох вэ5 сар 20. 13:45James Bond шиг хувцаслахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ5 сар 20. 13:40Танилц: ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарь5 сар 20. 13:35Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугтжээ5 сар 20. 13:30Гэрийнхээ агаарыг бохирдуулахгүй байхын тулд яах вэ5 сар 20. 13:25“Тютю”-гийн М.Цэрэндолгор Л.Балхжавын бэр болж чадаагүйн шалтгаан5 сар 20. 13:20Хакүхо М.Даваажаргал давлаа5 сар 20. 13:15Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ5 сар 20. 13:10Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ5 сар 20. 13:05Нүүрэн дэх сорви арилгах арга5 сар 20. 13:00Нутгаан гүйсэн адуу /Өгүүллэг/5 сар 20. 12:55Танилц: Волгоград дахь “Ялалтын Арена”5 сар 20. 12:50Хүүхдээ улсын аль цэцэрлэгт бүртгүүлж болохыг харна уу5 сар 20. 12:45Бүсгүйчүүдээ уруулаа будаарай5 сар 20. 12:40Колумбид далан цоорсон бичлэг цацагдлаа5 сар 20. 12:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.