5-р сарын 16
7 цаг 00 минут

Газар олголтыг ганцхан “гарт” төвлөрүүлмээр байна

-Хууль бусаар газар олгосон нь хариуцлага хүлээдэг байя-

Монголын сүүлчийн эзэн хаан YIII Богдын ордон музейн эзэмшил газрыг тойрсон маргаан хотын даргын захирамжаар эцэслэх шатандаа орлоо. Гэхдээ “Ван трейд” компанийн  тус бүсэд газар эзэмших эрхийг цуцалснаар  асуудлын ард гарсан уу гэвэл үгүй.  Энэ хамгаалалтын бүсэд  нийтдээ гурван компанид хууль зөрчин  газар эзэмшүүлсэн гэдгийг Хааны музейн ажилтнууд онцолж, энэ бүх газраа чөлөөлүүлж авна гэдгээ мэдэгдээд байгаа.  Гэхдээ тэдний санаснаар газраа чөлөөлөөд  май гээд өгөх компани үзээд өгье ч гэмээнэ байхгүй.  Харж л байгаарай, одоо “Ван трейд” энэ газарт ийм ч тохижилт хийсэн энэ тэр гээд баахан мөнгө төгрөг нэхэмжилнэ. Газраа алдлаа гэхэд  гартаа мөнгөтэй үлдэхийг хичээнэ.

Уг нь 2001 онд Засгийн газрын тогтоолоор Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5,7 га байхаар тогтоож өгчээ. Одоо энэ газраас 3 га гауй нь бусдын эзэмшилд очжээ. Хамгаалалтын бүс гэдэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 45-р зүйлд зааснаар гэр башин баилга барих, ухаж төнхөх, мал бэлчээх гэхчлэн хэд хэдэн төрлийн  үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг аж. 

Харин нөгөө талаасаа газар олголтод их учир дутагдал байна. Манайд газар олгодог эрх мэдэлтэн дэндүү олширсон. Хотын Засаг даргаас гадна дүүргийн Засаг дарга нар, газрын албаныхан гээд бүгд л газар олгох эрх мэдэлтэй. Арайтай хорооны дарга олгодоггүй байх. Өөрөөр хэлбэл газар олголт нэгдсэн бодлого, зохион байгуулалтгүй, олон гарт салж сарнисан байна.

Гэвч Засгийн газрын тогтоолоос давсан эрх мэдэлтэн дүүрэг, нийслэлд байдаг аж. Тодруулбал, 2008-2012 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын захирамжаар хамгаалалтын бүсээс хэсэгчлэн газар олголт хийгджээ. Энэ бол нэг ёсондоо газрын хулгай юм.  Мэдээж юмны эзэн сумын занги гэдэг шиг газар эзэмших эрхтэй болсон компаниуд  мөнөөх газартаа бушуухан шиг  байшин барилга босгоод авна. Ингэх нь хэзээ нэг цагт хэрэг болно. Эзэмшлээ баталгаажуулах нэг арга, яваандаа эзэн суух хүслийг нь гүйцэлдүүлэхэд тустай. Муугаар бодоход улс газраа эргүүлж авна гэвэл энд ийм үнэ өртөг шингээсэн гээд  томхон шиг тоо хэлээд мөнгө нэхэж, төсвөөр тарчиг төрийн байгууллагуудыг айлгана шүү дээ. Одоо “Ван трейд”-ийн  эзэмшил газар дээр нэг давхар хоёр ч  барилга бий. Энэ мэтээр Богдын музейн эргэн тойронд ийм л санаа бодол хөвөрч  хөдөлж байна. Тэр бүгдийг хотын төсөв даах  эсэх нь  эргэлзээтэй.

Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд газар авсан компаниудыг судалж үзэхэд Вантрейд ХХК-д нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2, Номун гэрэл төвд 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2, Интернэйшнл медикал центр ХХК-д 2011 оны 539 дүгээр захирамжаар 1319 м2, 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг тус, тус эзэмшлээр олгосон байна. 

Энэ янзаар бол удахгүй ордон музейг буулгаад газрыг нь хэн нэгэнд эзэмшүүлчхсэн байхад гайхаж гаслаад зүйлгүй мэт.  Газрын  маргаан ганцхан Хааны музейн ойр орчинд  байгаа юм биш. Хэдхэн хоногийн өмнө Зайсанд хууль бусаар барьсан барилгыг Нийслэлийн захирамжаар буулгах гэсэн чинь шүүх засаглалынхан хөндөлдчихөөд байгаа. Одоо Туул голын эрэг дагуу хууль бусаар олгосон газрын маргаан явж байна. Дархан цаазтай Богдхан уулын амуудад газар зарна гэсэн зарыг  сонины хуудас, цахим сайтуудаар хөвөрч л байна.

Одоогоор Улаанбаатар хотод газар шиг үнэ цэнэтэй зүйл алга.  Үнэ өртөг нь тэрбум гэсэн өндөр тоогоор илэрхийлэгдэж байна. Төлөвлөлтгүй, хэт төвлөрөл, түгжрэлтэй, ундны усны нөөц  хомсдсон ийм хотод ингэж газрын үнэ өсөөд байгаа нь гайхмаар. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Улаанбаатар бол ирээдүйгүй хот. Гадны хэн ч ийм хотод хөрөнгө оруулалт хийхгүй” гэж хэлсэн удаатай шүү. Үнэнийг хэлэхэд экс Ерөнхийлөгчийн онож хэлсэн үгийн нэг энэ байх.

Нийслэлийн  бүтээн байгуулалт хөгжлийг чөдөрлөж байгаа хамгийн том хүчин зүйл бол газар чөлөөлөлт. Тэр жил 100 айл орчмоос 32-ын тойрог хүртэл засмал зам тавих гээд нэг айлын газар чөлөөлөлтөөс шалтгаалж энэ ажил хэдэн жилээр саатаж байсан жишээ бий. Хашааны эзэн амандаа багтах өндөр үнэ хэлээд гүрийчихсэн,  замын хзомпанийхан хаяанд нь ирээд ажлаа зогсоочихсон  ийм л дүр төрхтэй байв. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр  газар өмчлөлийг  хийхдээ дутуу тооцсон,  газрын байршлаар ялгавартай хандаагүй,   хувьчлалыг сонгогчдод таалагдах гэж хэт яаравчилсан зэрэг  нь эцэстээ ингэж хотоо тамирдуулж байгаа явдал.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хэвлэлийнхэнтэй  хийсэн нэгэн уулзалт дээрээ иргэдийн өмчлөлөөс газар худалдаж авах гэвэл хотын төсөв аманд ч үгүй хамарт ч үгүй гэж байсан нь яах ч аргагүй үнэн төрх.  Энэ бүхэн асуудлын нэг тал. 

Харин нөгөө талаасаа газар олголтод их учир дутагдал байна. Манайд газар олгодог эрх мэдэлтэн дэндүү олширсон. Хотын Засаг даргаас гадна дүүргийн Засаг дарга нар, газрын албаныхан гээд бүгд л газар олгох эрх мэдэлтэй. Тусгай хамгаалалттай бүсэд БОАЖЯ   бас газар олгодог. Арайтай хорооны дарга л олгодоггүй байх. Өөрөөр хэлбэл газар олголт нэгдсэн бодлого, зохион байгуулалтгүй, олон гарт салж сарнисан байна. Дүүргийн олгосон газрыг нийслэл давхардуулж олгодог, Нийслэлийн эрх мэдлийн хүрээний асуудлыг дүүрэг шийдэж “томордог” гэхчлэн энэ гзар олголтод ихээхэн “Но”  байна аа.

Үүнийг цэгцлье гэвэл боломж бий. Эхлээд хот төлөвлөлт наад зах нь 10-20 жилээр харж хийгдсэн, энэ хүрээндээ газрыг нэг гараас өндөр шалгууртай олгодог байх нь одоо үүсээд байгаа энэ мэт бэрхшээлээс ангид байж чадна. Тэгэхгүй бол эцэстээ авсан өгсөн аль алиндаа өлзийгүй болж,  эзэмшил эргээд цуцлагдахын цагт авсан нь санхүү, цаг зав, бүтээн байгуулалт хөрөнгө мөнгөөрөө хохирдог, өгсөн нь түүний төлөөсийг төлөх гэж төсөв рүү гараа дүрдэг ийм л байдал бий болоод байна.  Тухайлбал, Богд хааны ордон музейн газар яг ийм л маягаар эзэмшлээ цуцлуулсны хариуд хөрөнгө мөнгө нэхэмжилнэ. Харин энэ нэхэмжлэлийг төсвөөс бус буруу шийдвэр гаргасан тэр хүмүүсээр төлүүлдэг байх нь шударга ёсонд нийцнэ. Төлүүлдэггүй юмаа гэхэд ийм буух эзэн буцах хаягтай хууль бус шийдвэрт хатуухан хариуцлага тооцдог механизм байх хэрэгтэй. Танил тал, лобби, гарт атгуулах юм харж гаргасан  шийдвэр бүхэн буруу булхайтай байдаг.

Эндээс газар олголтыг төвлөрүүлж маш тооцоо судалгаатай хариуцлагатай олгож байх ёстой гэсэн ерөнхий логик харагдаж байгаа байх.   Тиймээс газар олголтыг нэгдсэн бодлого зохицуулттай болгож  хот төлөвлөлтийн хүрээнд ганцхан гарт төвлөрүүлмээр байна.  

П.Булган

 

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.106.169Зочин   • 5 сарын 17. 0 цаг 15 минут

dandaa MAH zarsan gazruud yooy boliosoo uher t1 mal mongolchuudaa

202.21.106.169Зочин   • 5 сарын 17. 0 цаг 13 минут

Cy>Batbold zarsan gesen iim hun songoh gej t1 mal mongolchuud

202.179.26.10460terbym   • 5 сарын 16. 23 цаг 31 минут

gazriin xylgaichdaa gej

66.181.161.102Зочин   • 5 сарын 16. 22 цаг 17 минут

Henii zahiramj gedgiig ni todorhoi bolgovol zuitei.

103.9.90.130Зочин   • 5 сарын 16. 15 цаг 15 минут

ОДОО Л УХААРЧ БАЙНА УУ, ЯМАР Ч БАЙСАН ТҮҮХЭН ГАЗРАА УЛС ХАДГАЛЖ ҮЛДЭЭДЭГ ЖАМТАЙ, МӨРДВӨЛ ХАМГААЛДАГ ХУУЛЬТАЙ, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА Ч ЭНЭ ТҮҮХ, ХУУЛИЙГ БАРЬЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ, ЭНЭ НИЙГМИЙН, ТҮҮХИЙН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ, АМЖИЛТ

202.9.40.233Зочин   • 5 сарын 16. 14 цаг 18 минут

Газар олголтыг цнгцлэх хэрэгтэй, нэгдсэн мэдээллийн сантай болох, тухайн газар хот төлөвлөлтөд хэрхэн туссан зэргийг сайн нягтлах гээд энэ үйлчилгээнд үгүйлэгдэж байгаа олон зүйл байна. Тиймээс газар олголтыг ганц гарт төвлөрүүлье гэдэг нь зөв санаа. Дэмжиж байна.

121.163.78.70Зочин   • 5 сарын 16. 14 цаг 05 минут

Togtooj ugcun 5.7 ga gazraa abax xeregtei yun mungu nexne geed b.gaa ym be xamgaalaltiin buc gedgiig medceer baij yax gej gazar abcan ym xoxino....medceer baij yax gej ugcun ymbee ....ugcun...abcan...2 l garcan zardlaa tulux n zuitei

202.21.113.238Иргэн   • 5 сарын 16. 13 цаг 28 минут

ХОт төлөьлөлтийн газар сайн ажиллаж тухайн хэсгийн хэтийн хөгжлийн төлөвтэй уяолууоан газар олгож байх нь зөв. Хот төлөвлөлтийнхэн газар олголтод маш нөлөө судалгаатай оролцох ёстой. Ингэж байж хот төлөвлөлттэй хөгжинө

202.179.23.111Зочин   • 5 сарын 16. 13 цаг 08 минут

Уг нь их зөв асуудал хөндсөн байна. Гэхдээ дүүргүүдийн Засаг дарга нар энэ эрх мэдлээсээ татгалзаж чадахгүй байх. Энэ чинь тэдний хувьд чухал эрх мэдплийнх нь нэг шүү дээ. Тиймээс татгалзана гэдэг юу л бол доо

203.91.119.102Зочин   • 5 сарын 16. 12 цаг 55 минут

маш зөв шүү, ганцхан газарт төвлөрүүлэх хэрэгтэй

202.179.27.9Зочин   • 5 сарын 16. 12 цаг 34 минут

Төр татварын мөнгөөр төрийн үйлчилгээ, хяналтаа тавих ажлаа сайн хийгээд бусад аж ахуйн ажлаа хийдгээ зогсоохгүй бол улс дампуурахад ойрхон байна. Бизнес, мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй хэдэн улс төрч гадаадын хувийн компаниудад дандаа алдагдалтай гэрээ байгуулж улсад хохирол учруулсаар байгааг хориглох хэрэгтэй. Хувийн компаниудад хувийн өмчийн аж ахуйн ажлыг нь үлдээ. Тэд нар улсыг босгоод ирнэ.

202.179.27.9Зочин   • 5 сарын 16. 12 цаг 28 минут

Ганцхан гарт төрийн эрх мэдэл явсаар өнөөдрийг хүрлээ

64.119.22.186Зочин   • 5 сарын 16. 10 цаг 59 минут

хотын төлөвлөлтөөр ганцхан хотын дарга олгох хуулийн заалт оруулах хэрэгтэй тэгэхгүй бол бүгд л ашигийн төлөө явж байна анх газрын наймаа эхэлсэн хүмүүсийн гай дуусахгүй юм даа дэлхийдганцхан богдын ордонг хамгаалж чадахгүй бол улс гэж байгаад ч яахав дээ

66.181.161.44Зочин   • 5 сарын 16. 10 цаг 36 минут

Байгаль хамгаалах яаманд газар олгох эрх олгодог нь буруу. Харин байгальд хортой үйл ажиллагаа явуулж байгаа бол бүрэн таслан зогсоох эрхийг нь бүрэн хнмжээгээр

64.119.20.172мгл   • 5 сарын 16. 10 цаг 29 минут

батхуугиин ван компани сайн заргалдаасай,тэгвэл хотын авилгач тушмэдииннэрс ил гарч хотололцоод атг-т очицгооно

103.26.195.135Зочин   • 5 сарын 16. 10 цаг 16 минут

Газрын алба бол хаалганаасаа эхлээд хэдэн хүний өмч болсон зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн газар

66.181.168.81Зочин   • 5 сарын 16. 9 цаг 48 минут

Газрыг тусгай хамгаалалтад авсан нэртэй БОАЖЯ дураараа газар олгодог явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Яг үнэндээ Зайсан, Туул голын сав дагуу, Богд уулын эргэн тойрны газрыг бүгдийг нь БОАЖЯ- олгосон байдаг юм. Газрын нэгдсэн сан гэж байна уу Монгол улсад, Газрын нэгдмэл сангүй байлгах нь улстөрчдөд ашигтай учраас газрын нэгдмэл бодлогогүй байна.Ерөнхий Сайд анхааралдаа авч газрын агентлагийг босоо тогтолцоонд шилжүүлэн өөрийн эрх хэмжээнд авах хэрэгтэй

66.181.187.12Зочин   • 5 сарын 16. 9 цаг 34 минут

Тусгай хамгаалалттай газар газар олгохыг бүрмөсөн хориглох хэрэгтэй

66.181.188.109Иргэн   • 5 сарын 16. 9 цаг 27 минут

Олгосон засаг дарга нь хэн байсийн нэр усыг нь биччих зогиггүй юм бол сэтгүүл сайт дээр 2 ын хооронд юм бичиж гонгинох хэрэггүй

66.181.187.12Зочин   • 5 сарын 16. 9 цаг 27 минут

Зөв зүйл бичжээ . Ван трейдийн хувьд мөнгө нэхвэл төөр төлөх шаардлаггүй . Тэр хууль зөрчиж зөвшөөрөл олгосон албан тушаалтангаар төлүүлэх хэрэгтэй . Тэгсэн тохиолдолд тухайн компани зөвшөөрөл гаргасан албан тушаалтанааас нэхэж чадахгүй . Яагаад гэвэл тэр албан тушаалтан авсан авилгаа илчлэх учраас хоёулаа хуулийн өмнө буруутан болох болно

66.181.169.106зочин   • 5 сарын 16. 9 цаг 15 минут

Тэр буруу газар олгосон албан тушаалтанд нь хариуцлага тооцоод төлбөрийг төлүүл. Өөр арга байхгүй.

64.119.19.197Зочин   • 5 сарын 16. 9 цаг 05 минут

li trade, zhang trade, wang trade ... geed henii umch bolood baina da?

180.149.93.14Зочин   • 5 сарын 16. 8 цаг 44 минут

huuli ni anhandaa neg gart l bsan. erh buhii humuusiin ashig sonirholoor nemelt uurchlult hiiseer bgaad odoo iim ur dagavart hursen.Sain hunii hiisen zuiliig muu humuus heregleheer iim boljbgaam daa

122.201.31.199Зочин   • 5 сарын 16. 7 цаг 46 минут

Төр бүхнийг мэдэж байсан цагт ийм бантан тасрахгүй ээ. Саяны 2 тохиолдолд хоюуланд нь төр л жүжиглээд ява юм шүү дээ. Нэг нь худалдаад авилга авчихсан. Нөгөөх нь иргэдийн өмнө оноо авах гэж зөвшөөрлийг нь цуцалж байна. Уг нь төр чинь цаанаа ганц л эзэнтэй. Олон нүүртэй байж магадгүй. Завсарт нь иргэд л хохирч байна. Тэр мөнгөө төлсөн компани бас л нэг иргэний төлөөлөл шүү дээ. Энэ бүхэн бидний моралиас маш их хамаатай. Бид хамгийн гол нь ичдэггүй. Төр нь тэхээр бас л увайгүй байна.

122.201.31.199Зочин   • 5 сарын 16. 8 цаг 06 минут

Аль ч намаас гарлаа гэсэн эрх баригчид төрийн нэрийн өмнөөс бодлого явуулж ерөнхий нэг чиглэлд захирагдах ёстой. Харин орчин цагийн мөнгөний үнэр авсан, ямар ч төлөвшилгүй нам болон түүний гишүүд энэ талаар огтхон ч баримжаа үгүй. Төрийн эрх мэдлийг атгаснаараа яаж ч дураараа дургиж болно гэж боддогийн баталгааг бид хангалттай үзэж байна. АН засаг барьсан жилүүдэд үүнийг бүр яруу тодоор харуулдаг. МАН түүнийг нь төгөлдөршүүлж ерөнхий зарчмаа болгон авдаг. Явсаар төрийн апарат дүүрэн рецедивүүд цуглардаг.Ингэж л монголын төр төлөвшиж байна даа.

43.242.241.86зочин   • 5 сарын 16. 7 цаг 15 минут

зөв. Байгаль орчны яамны тусгай хамгааллалттай газрын эрх мэдэл хэтэрхий өндөр дураарааа газар олгодог үүнийг нэг болгож бодлогоор зохицуулах

66.181.160.27Зочин   • 5 сарын 16. 7 цаг 08 минут

Зөв асуудал хөндсөн байна. Ингэвэл газар олголтт эмх замбараатай болж, газрын хэрүүл гарахгүй.

Шинэ мэдээ

Голомт банкны дотоод аудитын үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрлээ2 минут 38 секундын өмнөГлэнн Вэйс “Эмми”-ийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ6 минут 25 секундын өмнөСурвалжлага: Монголчуудын эко хүнсний боломжийг илтгэсэн “Намрын ногоон өдрүүд”9 минут 25 секундын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хуралдана11 минут 25 секундын өмнөА.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой16 минут 25 секундын өмнөҮерийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна21 минут 25 секундын өмнөХоригдлуудын хөдөлмөрийг ашиглаж ашиг олдог компаниудын булхай илчлэгджээ26 минут 25 секундын өмнөСанваартан барьцаалагдсан гэж мэдэгджээ31 минут 25 секундын өмнөБрижит Макрон кинонд тоглолоо36 минут 25 секундын өмнөМүн: Бид цөмийн заналхийллээс ангид, энх амгалан улс орныг хойч үедээ өвлүүлнэ41 минут 25 секундын өмнөМонголын бөхийн өргөөг барих санхүүжилтийг босгосон түүх46 минут 25 секундын өмнөХоёр Солонгосын удирдагчдад Засгийн газар баяр хүргэв51 минут 25 секундын өмнөОХУ-ын Төрийн думын таван гишүүнийг шалгана56 минут 25 секундын өмнөСахарын цөлд хана хэрэм босгох тухай Д.Трампын хүсэл шүүмжлүүлжээ1 цаг 2 минутын өмнөБаяраагийн Халиунаа аваргын алтан медалийн төлөө барилдана1 цаг 7 минутын өмнөЦаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ1 цаг 12 минутын өмнөПёньяны тунхаглалыг Монголын Засгийн газар өндрөөр үнэлж байна1 цаг 17 минутын өмнөКриштиан Роналдо нулимс дуслуулан талбайгаас ХӨӨГДЛӨӨ1 цаг 22 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ1 цаг 27 минутын өмнөТомуугийн вакциныг арваннэгдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлгүүдэд хийнэ1 цаг 32 минутын өмнө“Их Долоо”-гийн Байгаль орчин, эрчим хүчний сайд нарын уулзалт эхэлжээ1 цаг 37 минутын өмнөБАЛДОРЖ шагналын эздээр ӨНӨӨДӨР сонины сэтгүүлчид шалгарлаа1 цаг 42 минутын өмнөД.Батмөнхөд нэг өдрийн дотор 25 сая төгрөг цугларчээ1 цаг 47 минутын өмнөД.Трампын зөвлөхөд “Худлаа ярьсан” гэх шалтгаанаар ял онооно1 цаг 57 минутын өмнөЦ.Болорчулуун: Яамны зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна2 цаг 2 минутын өмнөАНУ-д Зөвлөлтийн бэлгэ тэмдэгтэй хувцсыг худалдаанаас эргүүлэн татжээ2 цаг 7 минутын өмнөБ.Индра: Зам засварыг зун хийсэнгүй гэж шүүмжилж байна. Графикийн дагуу л хийгдэж байгаа2 цаг 12 минутын өмнөКим Жөн Унтай удахгүй уулзана гэж Д.Трамп мэдэгджээ2 цаг 17 минутын өмнөДахиад л осол.... Д.Жигжиднямаа даргаа???2 цаг 22 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдал2 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.