5-р сарын 16
11 цаг 10 минут

​Л.АМАРЖАРГАЛ: ӨДӨРТ дунджаар 5-8 хүүхэд ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД өртдөг

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлахмэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Л.Амаржаргалтай ярилцлаа.
-Хүүхдийн зам тээврийн осолд өртөх байдал ямар байгаа вэ?
- Замын цагдаагийн газраас ирж байгаа хоногийн мэдээллийг харахад бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн хэргийн тоо олон байдаг. Өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртдөг байна. Тэдний олонх нь ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байхдаа, эсвэл гарцгүй газраар гүйж гарч байхдаа машинд  мөргүүлсэн байх жишээний. Тиймээс асран хамгаалагч, эцэг эхчүүд нь бага насны хүүхдээ сургуульд нь байнга хүргэж өгч, авдаг байх.

Мөн ногоон гэрэл, цагаан шугамаар гарч байхыг сайн зааж, замын хөдөлгөөний аюулгүй дүрмийг хүүхдүүддээ сайтар ойлгуулахыг эцэг эхчүүдээс хүсмээр байна.

Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн 150 осол үйлдэгдэж, гурван хүүхэд эндэж, 139 хүүхэд гэмтсэн байна. Эдгээрийн 84 хувь нь 0-14 насныхан байна. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний 14.8 хувийг хүүхдийн нас баралт, гэмтсэн хүний 18.2 хувийг хүүхэд тус тус эзэлсэн байдаг. Иймээс эцэг эхчүүд хүүхдэдээ замын хөдөлгөөнд оролцох зөв дадал суулгаж, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавих, жолооч нар замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хүүхдэд зам тавьж өгөх, сургууль орчмын бүсээр хурдтай явахгүй байх нь ослыг бууруулах шалтгаан болох юм.
- Зам тээврийн осолд хүүхэд ямар шалтгаанаар их өртөөд байна вэ?
- Хүүхэд зам тээврийн осолд өртөөд буй гол шалтгаанууд нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал сэрэмжгүй байдал, аюултай сургуулийн орчин, хүүхдийг буруу тээвэрлэлт, аюултай зам зэрэг юм. Эцэг, эх замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээр хүүхдийг буруу тээвэрлэдэг. Тодруулбал, босгож явах, хүрдний ард суулгах, автомашины цонхоор толгой, гарыг нь гаргах гээд эрсдлийг бий болгодог.

Та сайн жолооч байж болно, гэхдээ зам тээврийн осол гэдэг чинь анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаар хоромхон хугацаанд гардаг.

Хүүхэд аав ээжтэйгээ хамт байхдаа өөрсдийгөө аюулгүй гэж боддог, гэтэл энэ аюул эрсдлийг бид өөрсдөө бүрдүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн улсын хэмжээнд хүүхэд өртсөн ослын тоон үзүүлэлтээс харахад нийслэлд явган болон тээврийн хэрэгслээр зорчигч, унадаг дугуйгаар зорчигч хэлбэрээр оролцох үедээ хохирдог байна. Харин орон нутагт тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ буюу аав ээж, асран хамгаалагчтайгаа замын хөдөлгөөнд оролцохдоо амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их байгаа юм.
- Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн үүрэг оролцоо хэр байгаа вэ?
- Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд дан ганц цагдаагийн байгууллага ажиллаад үр дүнд хүрэхгүй л дээ. Энэ ажлыг зохион байгуулахад эцэг эх, багш, төрийн болон төрийн бус байгууллага иргэн бүрийн үүрэг оролцоо хамгийн чухал. Хүүхдүүд гэр, цэцэрлэг, сургууль дээрээ ихэнх цагаа өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл байшингаар бол суурийг нь эцэг эх, багш та бүхэн тавьж байна гэсэн үг. Иймээс суурь хэдий чинээ бат бөх байна, хүүхэд төдий чинээ айх аюулгүй зөв хүмүүжлийг авч чадах юм. Иймд хүүхдийн хамгийн ойр дотны зөвлөх болсон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдэд замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй зөв оролцох талаар болон зөв үлгэр дуурайллыг байнга үзүүлж байх хэрэгтэй. Хүүхэд сурч мэдсэн зүйлээ бодитоор байнга хэрэгжүүлдэг. Хэрэв бид буруу үлгэр дуурайлал үзүүлээд байвал хүүхэд таны гаргаж буй алдаа бүхнийг даган дуурайх л болно.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг байгаа. Тодруулал унадаг дугуй, ролик, стүтерээр эрсдэл бүхий замд тоглохоос гадна хараа хяналтгүй замын хөдөлгөөнд  оролцдог. Иймд эцэг, эх хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, учирч болох эрсдлийг сайн хэлж ойлгуулах, зөв үлгэр дуурайллыг үзүүлэх, хариуцлага үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй. ингэснээр учирч болох эрсдлийг багасгах боломж бий болох юм.

- Хүүхдээ буруу тээвэрлэсэн эцэг эхэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

- Тээврийн хэрэгслээр хүүхдийг буруу тээвэрлэснээс болж осол гаргасан бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.45 –д зааснаар “Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол Зөрчлийн хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эцэг эх асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.54 –д зааснаар хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ тооцоно гэж заасан байдаг.

-ЕБС-иуд авто замд ойрхон байрлалтай байх нь хүүхэд осолд өртөх нэг шалтгаан болоод байна. нийслэлийн хэмжээнд ийм байрлалтай хичнээн сургууль байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд  сургуулиас гараад авто замд ойр байрлалтай, эрсдэл бүхий ерөнхий боловсролын 60 орчим сургуулиуд байдаг. Авто замд ойр байрлалтай эрсдэл бүхий сургуулиудын аюулгүй орчмыг сайжруулах зорилгоор Монгол Улсын стандарт MNS: 6444:2014 дагуу энэ жил есөн сургуулийн орчмыг тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

-46 хүүхэдтэй автобус осолдсон хэрэг гарсан?

Энэ осол хэрэг бүртгэлийн шатандаа явагдаж байна.

-ЦЕГ-аас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчлан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?

Зам тээврийн ослын улмаас жилд 50 гаруй хүүхэд энддэг гэх статистик тоо бий. Үүний шалтгаан нь бага насны хүүхэд намхан нуруутай, хариу үйлдэл үзүүлэх чадвар дутмаг, эмзэг зорчигч юм.

Иймээс хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчлан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Цагдаагийн ерөнхий газраас энэ сарын 01-нээс ирэх сарын 01-ний хооронд “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд зам тээврийн хэрэг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэглдүүлж, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэс эн ухуулга нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Мөн зам тээврийн ослоос урьдчлан сэргийлэх чиглэлээр эцэг эх, байгш нарт зориулан замын хөдөлгөөний заах арга зүйн ном хэвлүүлэн гаргасан. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчлан сэргийлэх ухуулга нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах байна. Замын хөдөлгөөнд оролцогч нарт энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг хэлж ойлгуулахаас гадна зөрчлийг арилгах, үзэгдэх орчин хязгаарласан , хөлөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй зөрчил дутагдлыг холбогдох газруудаар арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

 
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 
Эх сурвалж:
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.119Зочин   • 5 сарын 16. 17 цаг 02 минут

Замын цагдаагийн түүхэн дэх мундаг эмэгтэй дэд хурандаа, ажлын амжилт хүсье.

203.91.118.180зочин   • 5 сарын 16. 15 цаг 49 минут

хүүхэд мөргөсөн, дайрсан жолоочийн машиныг хурааж, жолоочийг шоронд хийх хэрэгтэй, мөн жолооч нарыг дахин шалгалт авч, эрүүл мэнд, сэтгэцийг нь шалгахгүй бол эрүүл бус, сэтгэуийн өвчтэй, гэрэл дохионы өнгө ялгадаггүй, зохицуулагчийн дохио ойлгодоггүй малууд их байна, ийм жолоочийн эрхийг хасах шаардлагатай байх шигээ

Шинэ мэдээ

Аялал жуулчлалын нөөц бололцоог хөгжүүлэхийн тулд нэгдсэн цахим сүлжээ байгуулна5 сар 20. 15:00Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 14:55Автомат жолоодлоготой “DEVBOT” автомашины мэргэжлийн нисгэгч Райн Таэрктай уралджээ5 сар 20. 14:50Мэргэжлээ хэрхэн сонгох вэ5 сар 20. 14:45Шакил О’Нил Супермэнтэй харшаа худалджээ5 сар 20. 14:40“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ5 сар 20. 14:35Хаврын тариалалт талдаа орлоо5 сар 20. 14:30Женнифер Энистон АНУ-ын ерөнхийлөгч болж, эмэгтэй хүнтэй гэрлэнэ5 сар 20. 14:25Эссэн таргаар үснийхээ өнгийг сэргээж болно5 сар 20. 14:20Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа5 сар 20. 14:15Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла5 сар 20. 14:10Shaqtin A Fool (18.05.19)5 сар 20. 14:05Гвинейн домч хэдэн зуун эмэгтэйн гэдсийг хөөлгөж, жирэмсэн гэж итгүүлжээ5 сар 20. 14:00Байгаль, амьтдын гоё зургууд5 сар 20. 13:55Энэ онд эмэгтэй зуны цамц ямар байх вэ5 сар 20. 13:50Таны хүүхэд аль сургуульд орох вэ5 сар 20. 13:45James Bond шиг хувцаслахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ5 сар 20. 13:40Танилц: ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарь5 сар 20. 13:35Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугтжээ5 сар 20. 13:30Гэрийнхээ агаарыг бохирдуулахгүй байхын тулд яах вэ5 сар 20. 13:25“Тютю”-гийн М.Цэрэндолгор Л.Балхжавын бэр болж чадаагүйн шалтгаан5 сар 20. 13:20Хакүхо М.Даваажаргал давлаа5 сар 20. 13:15Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ5 сар 20. 13:10Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ5 сар 20. 13:05Нүүрэн дэх сорви арилгах арга5 сар 20. 13:00Нутгаан гүйсэн адуу /Өгүүллэг/5 сар 20. 12:55Танилц: Волгоград дахь “Ялалтын Арена”5 сар 20. 12:50Хүүхдээ улсын аль цэцэрлэгт бүртгүүлж болохыг харна уу5 сар 20. 12:45Бүсгүйчүүдээ уруулаа будаарай5 сар 20. 12:40Колумбид далан цоорсон бичлэг цацагдлаа5 сар 20. 12:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.