5-р сарын 16
14 цаг 50 минут

Байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна

ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ОБЕГ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт аяныг өчигдөр эхлүүллээ.

Ирэх зургаадугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх энэхүү аяны хүрээнд  иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх, хууль сурталчилах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах тухай холбогдох байгууллагуудын төлөөлөл мэдээллээ.

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний 0.7 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг оны эхний дөрвөн сарын байдлаар 113 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 45.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эдгээрээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох хэргүүд голчлон үйлдэгдэж, тэдгээр хэргийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Энэ нь шинээр батлагдан гарсан хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, бусад хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хяналт, шалгалтыг эрчимтэй зохион байгуулсантай холбоотой. Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн аяныг зохион байгуулж байна” гэж ярьсан юм.

Мөн он гарснаас хойш бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.7 хувиар буурсан тухай мэдээллийг ОБЕГ-ын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрах өгсөн.

“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхэд практикт учирч буй хүндрэл бэрхшээлийг  хэлэлцэж, гарсан саналыг  харьяалах чиг үүргийн яаманд хүргүүлэх ажлыг зохион байгуулах юм байна.

Иргэн бүр үүргээ ухамсарлан байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Cоён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр болжээ1 минут 17 секундын өмнөЯлгаагүй хүсэл тэмүүлэл, урам зориг6 минут 17 секундын өмнөАНУ-ын Засгийн газрын түр зогсолт нэг сар үргэлжилж байна11 минут 17 секундын өмнө"Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018" болзолт уралдааны шилдгүүд тодорлоо16 минут 17 секундын өмнөД.Трамп Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд буурсан шалтгааныг тайлбарлажээ21 минут 17 секундын өмнөХарилцагчдын анхааралд26 минут 17 секундын өмнөХацү башё: Япончуудын ганц найдлага Митакеуми эргэн ирлээ31 минут 17 секундын өмнөХулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье36 минут 17 секундын өмнөВенесуэлд зэвсэг хулгайлсан цэргийн албан хаагчдыг баривчилжээ41 минут 17 секундын өмнөРок хөгжмийн домог Фредди Меркьюри46 минут 17 секундын өмнөХэвийн боовоо 18 жилийн түүхтэй “Мөнх ундрам хүнс”-ээс сонгоорой51 минут 17 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд56 минут 17 секундын өмнөДэлхий нийт ирээдүйн боловсролын асуудалд гол анхаарлаа хандуулж байна1 цаг 1 минутын өмнөХэргийн мөрөөр: Хардалтын улмаас найз охиноо хөнөөчихөөд өөрөө таван давхраас үсэрчээ1 цаг 1 минутын өмнөӨнөөдөр дөрвөн дүүрэгт хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө1 цаг 11 минутын өмнөБайнгын хороо: ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ1 цаг 31 минутын өмнөУралдаж ГАРЫН ҮСЭГ цуглуулсаар байтал улс орон чинь уруудаж гүйцлээ1 цаг 42 минутын өмнөНАЗХГ-ын дэд дарга Б.Индра: Нийслэлд 46 газраас бусад нийтийн эзэмшлийн авто зогсоолд иргэд төлбөр төлөхгүй байх эрхтэй1 цаг 52 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 22 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 32 минутын өмнөХакүхо аварга 2 давааны илүүгээр тэргүүлж эхэллээ1 сар 22. 19:01Монголын ирээдүй Рога А.Амарсанаа мэргэжлийн сүмогийн гараагаа амжилттай эхэллээ1 сар 22. 19:01Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 22. 18:10Өвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг1 сар 22. 18:04Саудын Арабын эмэгтэйчүүд аяллын хөтөч хийх эрхтэй болно1 сар 22. 18:00Хонкогт 4,6 тэрбум ам.доллар бүхий автомашины нүхэн гарц нээгджээ1 сар 22. 17:55Гэдэсний ханиад хүрснийг илтгэх шинж тэмдгүүд1 сар 22. 17:50Хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахыг ЕХ-нд уриалжээ1 сар 22. 17:45Энэ сарын 23-наас зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна1 сар 22. 17:40Таван литр шар айргаар амийг нь аварчээ1 сар 22. 17:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.