5-р сарын 16
15 цаг 00 минут

Наян мянга дахь иргэний батламжийг дурсгав

Дорнод аймгийн Наян мянга дахь иргэн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 09 цаг 12 минутад Сэргэлэн сумын харьяат Б.Мягмарын гэр бүлд мэндэлж, Дорнодчууд бидэнд баяр нэмсэн.

Сэргэлэн сумын 2-р багт нутаглах залуу малчин Б.Мягмарынд өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сэргэлэн сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Л.Түвдэнням, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамтаар очиж, бяцхан иргэндээ батламж дурсган, мөнгөн хадгаламж, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.

Наян мянга дахь иргэндээ зориулан бүтээлгэсэн Дорнод нутгийн бахархал мандаж буй наран, голдоо гурван үеийг билэгдсэн дүрслэлтэй, хоёр талаараа өсөж үржихийн билэгдэл тариан түрүү бүхий цор ганц дурсгал, батламжийг залуу гэр бүлд дурсгалаа. Мөн  хүүгийн ирээдүйд зориулан 8,0 сая төгрөгийн хадгаламж нээлгэн өгч байна.

Залуу гэр бүлийн 3 дахь хүү дээрээ хоёр ахтай бөгөөд Дархан бэр хэмээх алдрыг ээждээ авчирсан. Будаанд шигшсэн нэрнээс Дарханбат гэдэг нэр сонгогдсон нь давхар давхрыг билэгдсэн тохиол гэлтэй.

Сэргэлэн сум 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд Наян мянга дахь иргэн тус сумаас төрсөнд Сэргэлэнчүүд машид бэлэгшээж байгааг сумын Засаг дарга Н.Гүррагчаа онцлов.

Наян мянга дахь иргэнтэй нэг өдөр мэндэлсэн дөрвөн үе чацуутны нэг нь мөн Сэргэлэн сум, хоёр нь Баяндун сум, нөгөө нь Хэрлэн сумын харьяат бөгөөд үе чацуутнуудад мөн батламж, бэлэг  дурсгал, тус бүр 800,000 төгрөгийн хадгаламж гардуулах юм.

Хэрлэн сумын 10-р баг Б.Цогт-Эрдэнийн гэр бүлд мэндэлсэн үе чацуутанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хадгаламж, бэлэг дурсгал, батламжийг гардууллаа. Мөн залуу гэр бүлд мэндэлсэн охин хоёр эгчтэй, айлын гурав  дахь охин ажээ.

Сонирхуулахад, Наян мянга дахь иргэн мэндэлсэн өдөр нийт 5 хүүхэд төрсөн бөгөөд хоёр нь айлын 2 дахь, гурав нь айлын 3 дахь хүүхэд  болжээ. Мөн бүгдээрээ залуу гэр бүл, залуу ээжүүд  байсан ба нэг нь Хэрлэн сум, хоёр нь Баяндун сум, хоёр нь Сэргэлэн суманд амьдардаг байна. Харин Наян мянга дахь иргэн тухайн өдрийн 3 дахь төрөлт, 2018 оны 700 дахь хүүхэд, айлын 3 дахь хүү зэрэг олон алдрыг хүртсэн бол сүүлийн үе чацуутан охин, айлын 3 дахь охин болон мэндэлжээ гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.199Зочин   • 2018, 5 сарын 16. 15 цаг 59 минут

Ай чааваас, манай түшээдийн хийдэг ажил. Толгойд нь орох юм ямар нэг шоу. Олон нийтийн сувгаар яаж байгаад ч хамаагүй гарч мандах. Бүтээлч юм нэг ч байхгүй. Хүүхдийн эцэг л энэ түшээгээс хамаагүй бүтээлч нэгэн болж таарлаа. Золигийн ч юм аа даа. Яагаад бид нэг ийм дампуу болчивоо?

122.201.31.199Зочин   • 2018, 5 сарын 16. 16 цаг 01 минут

Одоо удахгүй 88,888-дахиа тэмдэглэнэ дээ. Тэгээд цаана нь 99,999 гэж байна, 108,000 гэж ч байна болоогүй ээ. Удахгүй бид хорголоо тоолж шоудах вий дээ.

203.91.118.180зочин   • 2018, 5 сарын 16. 15 цаг 02 минут

энэ балай юмаа одоо болиочээ, 3 сая дахь гэж тэнэгтсэн, одоо мянгадах, арайчдээ,

Шинэ мэдээ

Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөр чөлөөлөх төслийг МАН-ын бүлэг дэмжлээ1 цаг 12 минутын өмнөГэрийн үйлчлэгчдийн 50 орчим хувь нь хүчирхийлэлд өртжээ1 цаг 12 минутын өмнөЧамд атаархдаг хүнийг таних дөрвөн арга1 цаг 17 минутын өмнөИтгэхэд бэрх генетикийн өөрчлөлтийн жишээнүүд1 цаг 22 минутын өмнөХятадад цагдаагийн нохойг генийн аргаар хувилжээ1 цаг 27 минутын өмнөВенесуэлийг дахин харанхуй нөмөрчээ1 цаг 32 минутын өмнөБНАСАУ-ын төлөөлөгчид Зохицуулах товчоонд эргэн иржээ1 цаг 37 минутын өмнөХаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй1 цаг 42 минутын өмнөНүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг арилгах арга1 цаг 47 минутын өмнөНайруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ1 цаг 52 минутын өмнө“Apple” компани шинэ үйлчилгээнүүдээ танилцууллаа1 цаг 57 минутын өмнөХятад Австралиас авах коксжих нүүрсний импортоо 21 хувиар багасгав2 цаг 2 минутын өмнөЖүжигчин П.Баттөр сахал үсээрээ гангараад удах болжээ2 цаг 7 минутын өмнөН.Бажаа: Адууны удамыг худал хэлж болдоггүй2 цаг 12 минутын өмнөОХУ-ын цэргүүд Венесуэлд очсоныг буруушаав2 цаг 17 минутын өмнөЗамын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг 16.30 цагийн байдлаар хүргэж байна2 цаг 19 минутын өмнөVictoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд усны хувцасны шинэ цуглуулга танилцууллаа2 цаг 22 минутын өмнөiPhone дээрээ хэрхэн Фэйсбүүкийн 3D пост хийх вэ2 цаг 27 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг2 цаг 32 минутын өмнөБНХАУ, Египет батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ2 цаг 37 минутын өмнөХятад улс Францаас 300 ширхэг онгоц худалдаж авна2 цаг 42 минутын өмнөUFC-ийн тэргүүн Конор Макгрегорын карьераа дуусгах шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ2 цаг 44 минутын өмнөТөр, хувийн хэвшлийнхэн уул уурхайг байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэхээр хэлэлцэж байна2 цаг 44 минутын өмнөТамхи татдаг аавууд татдаг ээжүүдээс илүү хүүхдийн зүрхэнд муугаар нөлөөлдөг2 цаг 47 минутын өмнөӨнөөдөр нил ягаан өдөр буюу Purple day2 цаг 52 минутын өмнөХулгайлагдсан хятад оюутныг хайж байна2 цаг 57 минутын өмнөИзраилийн арми Газын зурваст дахин цохилт өгчээ3 цаг 2 минутын өмнөХуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлдөг болох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ3 цаг 3 минутын өмнөЙоханнес Бё шагналын мөнгөндөө умбана3 цаг 7 минутын өмнөМексик улс Испаниас уучлалт гуйхыг шаардлаа3 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.