5-р сарын 16
15 цаг 10 минут

Өндөр үнэтэй “НӨӨЦИЙН ЯС”-ыг тоож авах хүн алга

“Боса”-гийн салбарт өдөрт дөрвөн кг хонины мах зарагдаж байна

Нөөцийн мах бэлтгэн жил бүр худалдаанд гаргадаг. Хаврын цагт үнэ нь тэнгэрт хаддаг махны үнийг тогтоон барьж, иргэдэд боломжийн үнэтэй мах санал болгох нь энэ ажлын гол зорилго. Энэ жил дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн худалдахаар болсныг сүр дуулиантай мэдээлсэн билээ. 11 аж ахуйн нэгжээр 13 мянган тонн мах бэлтгүүлж, 140 гаруй цэгээр борлуулахаар болсон юм. Үүнээс хойш хоёр долоо хоног өнгөрчээ. Өнгөрсөн хагас сарын хугацаанд нөөцийн махны борлуулалт, хэрэглэгчдийн санал, хүсэлт болон махны үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Гэвч эрэл маань эхнээсээ л мухардалд орчихов. Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн ихэнхийг нь гүйцээсэн боловч нөөцийн махны барааг харж чадсангүй. “Манайд ирээгүй, хэзээ ирэхийг мэдэхгүй, энэ талаар мэдээлэл алга” гэсэн хариулт л сонсоно. Сүлжээ дэлгүүрүүдээс зөвхөн “Боса” худалдааны төвийн 11 салбарт энэ сарын 10-наас хойш нөөцийн мах худалдаалж байгаа аж. “Монголын махны холбоо”-ноос түгээлт муу байгаа шалтгааныг лавлатал нөөцийн махыг савлах уут хэвлэхэд техникийн саатал гарсан гэх бүтэлгүй хариу өглөө. Уг нь нөөцийн мах бэлтгэх ажлыг өмнөх жилийн намраас эхлэн бэлтгэлээ базааж эхэлдэг. Гэвч уут мэтийн жижиг асуудлаас болоод өнөөг хүртэл хэрэглэгчдийн гар дээр хүрч чадсангүй. “Маргаашнаас /өнөөдрөөс/ “Миний сүлжээ” болон бусад дэлгүүрт хэвийн нийлүүлнэ” хэмээн “Монголын махны холбоо”-ны менежер И.Баттогтох тайлбарлав. Цааш нь бид нөөцийн мах борлуулж буй “Боса” сүлжээ дэлгүүрийн Эх нялхас дахь салбараар орлоо. Эднийд хагас сарын өмнө нийт 224 кг мах иржээ. Үхрийн мах 95 кг ирээд бүгд дууссан бол хонь, ямааны махны эрэлт муу учир өдөрт дөрвөн кг-аас хэтрэхгүйг борлуулж байгаа аж.

Ер нь хонь, ямааны махнаас илүү үхрийн мах нь эрэлттэй байдаг гэж салбарын худалдагч хэлсэн юм. Үнийн хувьд үхрийн мах 5500, хонь 5300, ямааных 4400 төгрөгөөр зарагдаж байв. Мах худалдан авахаар сонирхож буй иргэдээс сэтгэгдлийг нь сонирлоо. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С.Дуламжав “Нөөцийн махыг хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан. Одоо махны үнэ ханш өндөр үед хэрэглэмээр байна. Гэхдээ хаагуур зарагдаж байгааг нь сайн мэдэхгүй юм. Олдохгүй байгаа сурагтай” хэмээн ярилаа. Харин Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн “Нөөцийн мах өнгөрсөн жил хэрэглэсэн. Ясны үйрмэг ихтэй болохоор хүүхэд идэх боломжгүй юм билээ. Бас хэтэрхий их ястай. Нөөцийн мах гэхээсээ илүү нөөцийн яс гэмээр л санагдсан. Ясыг нь чанаж, шөл гаргаад хоол хийвэл зүгээр юм уу даа. Тийм махыг таван мянга гаруй төгрөгөөр авч байснаас мянган төгрөг нэмээд зөөлөн шинэ мах авсан нь дээр шүү дээ” гэсэн юм. Үнэхээр түүний хэлсэнчлэн нөөцийн махны үнэ зах болон бусад дэлгүүрт зарагдаж буй шинэ махтай өрсөлдөж чадахгүй нь илт байв. Тухайлбал, “Хүчит шонхор” зах дээр хонины гулууз мах кг нь дөрвөн мянга гаруй төгрөгөөр зарагдаж байна. Харин жижиглэнгийн мах чанараасаа хамаараад 5-6 мянган төгрөгийн үнэтэй. Түүнчлэн 16 дугаар хорооллын “Саруул тэнгэр” цогцолборт байрлах хүнсний дэлгүүрт хонины шинэ мах 4900, үхэр 6500, ямаа 3900 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Баянзүрх захын тухайд үхрийн мах 7500, хонь 6500 буюу харьцангуй өндөр үнэтэй байна. Гэхдээ бусад жижиг дэлгүүрийн үнийг сонирхоход ихэнх нь нөөцийн махтай ижил үнэтэй, зарим тохиолдолд илүү хямд ч байв. Дэлгүүр, захуудад шинэ мах ийм үнэтэй байхад зооринд хагас жил шахам дарагдсан яс ихтэй нөөцийн махыг авах хүн хэр олдох бол. “Хүчит шонхор” захын махны худалдагч нэгэн эмэгтэй “Нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс доогуур тогтоож чадахгүй байгаа. Энд зарагддаг мах таван мянга гаруй төгрөг л байна. Гэтэл нөөцийн мах шинэ махны үнэтэй адил байхад хэн авах вэ дээ” гэв.


Нөөцийн мах шинэ махны үнэтэй адил байхад хэн авах вэ

Нөөцийн мах нийлүүлэх гэрээтэй дэлгүүрүүдрүү утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулав. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны “мөнгөн ундраа” дэлгүүрийн худалдагч “Манай дэлгүүртэй гэрээ хийгээд нөөцийн мах нийлүүлж байгаа. гэхдээ гэрээний дагуу хугацаандаа хэвийн хэмжээгээр тогтмол өгдөггүй нь хүндрэлтэй байна. Учрыг нь асуухаар олон шалтгаан тоочдог” гэв. Мөн 7-н буудлын ойролцоох “Отгонбайгал” дэлгүүррүү утсаар холбогдоход, “Нөөцийн мах 40 кг ирсэн. Борлуулалт муу байна. худалдах үнэ нь энэ хавьд өндөрт тооцогдоно. Манай энэ хавьд мах дөрвөн мянга гаруй төгрөгийн л үнэтэй байгаа шүү дээ. Тиймээс ийм үнэтэй нөөцийн мах авах хүн алга” хэмээн худалдагч нь ярилаа. Ер нь нөөцийн махны чанар муу, яс ихтэй, хэтэрхий үнэтэй байна гэх шүүмжлэл жилийн жилд оволздог. Гэсэн ч яамны нөхөд энэ жил ч өмнөх алдаагаа давтаж буй бололтой. Нэгэнт хүн тоож авахааргүй мах бэлтгэхийн төлөө улсын төсвөөс өчнөөн тэрбумаар нь үрэх шаардлага байхгүй байна.

"ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.253Зочин   • 5 сарын 17. 3 цаг 39 минут

Mal, mah unetei bolhoor uhen hatan avtsgaadag baij... manaihan sonin humuus shuu. Harin nuutsiin mah belddeg tuldaa mahnii uniig bariad bgaa yum shuudee.

202.179.27.73Зочин   • 5 сарын 16. 20 цаг 40 минут

нөөцийн мах гэж нэг луйвар шүү дээ

202.179.27.87ИРГЭН   • 5 сарын 16. 17 цаг 53 минут

МАН-ЫН МАХНЫ ЧЕНЖҮҮДИЙН ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙДЭГ ШИЛДЭГ АРГА ЗАЛЬ.ЗАСАГ ТӨР ГЭЖ БАЙДАГ БОЛ ЭНЭ МЭТИЙН ИЛТ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУДАА ОЛЖ ИЛРҮҮЛЭХ УХААН ХҮЧ БАЙМААР ЮМ ДАА. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ.

121.163.78.70Зочин   • 5 сарын 16. 17 цаг 46 минут

ЗӨВ ард бид .бүгд шаардаж хэлэх газар нь хэлэх хэрэгтэй эс бөгөөс ирэх хавар ахиад л үнэтэй махаа авна шүү ..Энэ цөөн тооны зальт этгээдийн ашиг хонжоо олох арга нь босон байна.Үүнийг зогсоогооё ......

121.163.78.70Зочин   • 5 сарын 16. 17 цаг 38 минут

ӨВӨЛ--ХОНЬ..2600-----3000 ҮХЭР...2800 ----3200.....ҮНЭТЭЙ БАЙСАН...ОДОО ХАВАР ЯАГААД ИЙМ ӨНДӨР ҮНЭТЭЙ БОЛДОГЮМ БЭ....ӨВӨЛ ҮНЭ ХЯМД НЬ НӨӨЦӨЛЖ АВААД ОДОО ЗАРАХ ЁСТОЙ БИШҮҮ.?ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ГЭМТ ХЭРЭГ МӨН.!!!!!!!!

121.163.78.70Үнэнг   • 5 сарын 16. 17 цаг 25 минут

Хөөе нөхөд дарга нар минь ээ ..наад нөөцийн чинь яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ .Ард түмнээ хямд махаар хангаж эх орон ард түмнийхээ төлөө ажил хийж байна уу ....аль эсвэл хэн нэгэн этгээдтэй хуйвалдан мөнгө олох..хожих ажил хийж байгаа юмуу....Энэ үнийг хэн гэдэг дарга тогтоов олоод олон нийтэд зарлаад өгөх..өндрийг нь авхуулаад өгөх сэтгүүлч байна уу .энэ бүхнийг сурвалжлаад өгөөч энэ нөөц мах худалдаалах чинь танил талтай хүний ашиг олох хэрэгсэл болж түүнээс ард түмэнд буян болох асуудал биш болжээ.Үүнийг Хүрэлсүх сайдын чихэнд дуулга

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 31 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ3 цаг 41 минутын өмнөГалт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийг таслан зогсоохыг шаарджээ3 цаг 51 минутын өмнөГазар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ3 цаг 56 минутын өмнө"Цөвүүн цагт хүнтэй юм ярилгүй, нүүр царайгаа хувиргаж яваарай"4 цаг 1 минутын өмнөЯпончууд яагаад илүүдэл жингээр шаналдгүйн учрыг хэлжээ4 цаг 6 минутын өмнөД.Амарбаясгалан: МАН-ын бүлгийн гишүүд ЗГ-ыг тогтвортой ажиллуулах байр суурьтай байгаа4 цаг 10 минутын өмнөЦагаан хоолны эрүүлжүүлэх ач тус4 цаг 11 минутын өмнөҮерийн дараах их цэвэрлэгээний ажил явагдаж байна4 цаг 16 минутын өмнөЭнэтхэг улс сард 2 удаа сансрын хөлөг хөөргөнө4 цаг 21 минутын өмнөСудасны нарийслын үед илрэх шинж тэмдгүүд4 цаг 26 минутын өмнө"Хүнд жингийн бөх"4 цаг 31 минутын өмнөТультраа буюу шулга яриа эмчлэгддэг4 цаг 36 минутын өмнөМанай сагсанбөмбөгийн багт бага зэрэг аз дутав4 цаг 37 минутын өмнөБ.Лхагвасүрэн – Яргуй нүдлэх цагаар /өгүүллэг/4 цаг 41 минутын өмнөОнгоц хулгайлагч видео тоглоом дээр сургуулилт хийжээ4 цаг 46 минутын өмнөГанц бие сувилагч эмнэлэгтээ 600 мянган евро гэрээслэн үлдээжээ4 цаг 51 минутын өмнөД.Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зуржээ4 цаг 56 минутын өмнөВенесуэль улс бензинийг зах зээлийнүнээр худалдан борлуулах зарчимд шилжинэ5 цаг 1 минутын өмнөХүнсний содыг гоо сайхандаа өдөр тутам хэрэглэх шалгарсан аргууд5 цаг 6 минутын өмнөЭрчүүдийн тухай: Бэлэг сонголт5 цаг 11 минутын өмнө204 бөхийн гүүрэн дээрх мост5 цаг 16 минутын өмнөХамба лам Х.Баасансүрэн ”Зүрхийг тань дайлъя” /24-р хэсэг/5 цаг 21 минутын өмнөЗТХЯ-ны дэд сайдаар Л.Халтарыг томилно5 цаг 24 минутын өмнөСая гаруй уйгарчуудыг баривчлан, тамлан зовоож байна5 цаг 26 минутын өмнөМонгол гэр дэлхийд тренд болж байна5 цаг 28 минутын өмнөХамраас нь цус гарч байсан ч тэмцээндээ түрүүлжээ5 цаг 31 минутын өмнөСолонгосын чадварлаг, үзэсгэлэнт жүжигчдийн нэг Shin Min Ah5 цаг 36 минутын өмнөДэлхийн дулаарлаас болж загас үнэрлэх мэдрэхүйгээ алдаж байна5 цаг 41 минутын өмнөХүний эс үхжих явцын хурдыг тодорхойлжээ5 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.