5-р сарын 16
17 цаг 40 минут

Хаврын тариалалт 32.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон холбогдох албаны хүмүүс Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна. Газар тариалангийн гол бүс нутаг болох дээрх аймгуудад тариалалтын явц ямар байгаа болон салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь судалж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дархан-Уул аймгийн хувьд энэ онд аймгийн хэмжээгээр 15334 га-д үр тариа, 896 га-д төмс,1547 га-д хүнсний ногоо, 4500 га-д тосны ургамал, нийтдээ 22277 га-д тариалалт хийж, 14720.7 тонн буудай, 8601 тонн төмс, 14000 тонн хүнсний ногоо, 1350 тонн тосны ургамал тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн. Тариалалтын ажил 5 дугаар сарын 02-нд эхэлж өнөөдрийн байдлаар тариалалт 32.4хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

ХХААХҮ-ийн сайд Батзоригийн мэдээлснээр, “Аймгийн хэмжээнд хаврын тариалалтад нийтдээ 1.1 мянган тонн буудайн үр 161.1 тонн шатахуун, 408 тонн бордоо шаардагдах тооцоо гарсан. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай төлбөртэйгөөр олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж, 2 иргэнд 188.9 сая.төгрөгний үнэ бүхий 331.5 тонн буудайн үр, 22 аж ахуйн нэгж иргэнд 202.9 сая.төгрөгний 112.4 тонн шатахууныг ТЭДС-ийн хөтөл салбартай гэрээ байгуулан олгосон.

Хяналт шинжилгээнд хамрагдсан 3269.1 тонн улаан буудайн үрнээс 2109.5 тонн буюу 64.5 хувь, хүнсний ногооны үрний 956.5 кг үрнээс 431.5 кг буюу 45.1 хувь, 205 тонн төмсний үрийн 100 хувь нь тарих үрийн стандартын шаардлага хангасан үрээр тариалалтын ажлыг явуулж байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн хувьд энэ онд нийт 185,9 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 140,9 мянган га, тэжээлийн ургамал 9,8 мянган га, тосны ургамал 35,2 мянган га, төмс, 2874 га, хүнсний ногоо 2329 га-д тариалалт хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар улаанбуудай 34,1 мянган га, тэжээлийн ургамал 9,8 мянган га, тосны ургамал 35,1 мянган га, хүнсний ногоо 584 га, төмс 568 га-д тус тус тариалалт хийж, тариалалтын явц 24,2 хувьтай байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35Төрийн банк монголд анх удаа репо хэлцэл хийж валютын эх үүсвэр татаж чадлаа7 сар 21. 8:01ТОЙМ: Улаанбаатар хотын аюулгүй байдлыг шалгасан "Усархаг бороо"7 сар 21. 8:00Монголын од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их Дуулгын Финалд шалгарч чадах уу?7 сар 20. 21:31Монгол UB Garuda баг дэлхийн их дуулга Канад болон Японы тэмцээнийг зорилоо7 сар 20. 21:22Талархлын булан: Бөхчүүд Хавдрын Үндэсний зөвлөлд өрөө тохижуулах үйлсэд нэгдэж байна7 сар 20. 18:04Сэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд7 сар 20. 18:00Таргалалт халдварладаг7 сар 20. 17:50Барак Обама эмээтэйгээ бут авав (бичлэгтэй)7 сар 20. 17:40Зургаан хүний амь насыг аварсан залуу7 сар 20. 17:34Хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан, хориглосон бараа бүтээгдэхүүн - хяналт, хариуцлага7 сар 20. 17:30Хорватын хөл бөмбөгийн шигшээ багийнхан шагналын бүх мөнгөө хандивлахаар шийдвэрлэжээ7 сар 20. 17:29Ордос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …7 сар 20. 17:27
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.