5-р сарын 16
14 цаг 30 минут

С.Бямбацогт, Ж.Батзандан  багш, эмч, цагдаа нарын цалингийн асуудлаар асуулга тавив

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар багш, эмч, цагдаа нарын цалинг нэмэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан байна. Тэд асуулгадаа “... Улс орны хөгжил дэвшилд хүн амын боловсрол, эрүүл мэнд, амар тайван аюулгүй  байдал чухал үүрэгтэй билээ...” гээд Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт "...иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд бүх талаар анхаарч...." тусгасан бөгөөд энэ хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрүүл мэнд боловсролын салбар, цагдаагийн байгууллагын үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд эмч, багш, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдгээрийн нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг тодотгосон байна.  Тэд эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг бэлтгэх, хүн ардынхаа амар тайван аюулгүй байдлыг хамгаалахад нэгэн насны амьдралаа зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй багш, эмч, цагдаа нараа дэмжих нь монгол төрийн үүрэг гэдгийг онцолсон юм. Түүнчлэн 2014 оноос хойш эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй, багш, эмч, цагдаа нарын цалин хөлс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд гүйцэгдэж, тэдний худалдан авах чадвар жилээс жилд муудаж, үүнээс улбаалан сүүлийн үед мэргэжлийн өндөр ур чадвартай олон боловсон хүчин гадаадад гарч хүний нутагт хүнд хөдөлмөр эрхлэх явдал нэмэгдэж байгааг асуулгадаа дурджээ. Иймээс монгол хүний эрдэм боловсролын хөтөч, эрүүл жаргалтай, амар амгалан амьдралын манаач болсон багш, эмч, цагдаа  нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, ур чадвар, ачаалалд нь тохирсон урамшууллын шударга тогтолцоо бий болгох шаардлагатай хэмээн эрхэм гишүүд үзсэн байна. Тэд асуулгадаа багш, нийгмийн ажилтан, эмч сувилагч, цагдаагийн алба хаагчдын сард авч буй дундаж цалин хөлс яг ямар хэмжээнд буй талаар тодорхой тоон мэдээлэл ирүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсчээ. Мөн хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан бүсэд ажиллаж буй эмч, багш, цагдаа нарт бүсийн нэмэгдэл, ур чадварт нь нийцсэн урамшуулал олгох чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого болон багш, эмч, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар тооцоо судалгаа хийсэн, хэдийнээс цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит боломж буй болох талаар асуужээ. Гишүүд асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд ойрын үед танилцуулахыг хүссэн байна.

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.162.242.11Зочин   • 2018, 5 сарын 16. 17 цаг 36 минут

эмч багш цагдаа нарынхаа цалинг нэмж шүүгч төрийн өмчид ХХКын дарга нарын цалинг хасах хэрэгтэй шударга л байцгаая

203.91.118.180ЗБ   • 2018, 5 сарын 16. 15 цаг 00 минут

соёл урлагынхан ямар хамаатай юм бэ, тэд зүгээр дуулж бүжиглээд мөнгө олж бүр баяжиж байгаа биз дээ, тэд нэг шөнө ч гэсэн эргүүл хийж бусдын амгалан тайван байдлын төлөө өвлийн хүйтэнд гадаа хонож үзсэн үү, нэгч гэсэн хүн амины хэрэг илрүүлж үзсэн үү, жоохон ч гэсэн ялгааг нь хараач тэнэгүүдээ, тэд нэг ч гэмэн хүний амь нас аварч хэдэн цагаар хагалгааны ширээний хажууд цус нөжтэй зууралдаж үзсэн үү малуудаа

66.181.170.229Зочин   • 2018, 5 сарын 16. 14 цаг 59 минут

toriin alban haagchid hurtel hetsuu bna sh dee iim yum hudlaa shoygaa bolih heregtei toriin albanii humuusiin tsaling nemeh heregtei bnaaaa

66.181.170.229Зочин   • 2018, 5 сарын 16. 14 цаг 52 минут

end tsagdaa yamar hamaatai yum bee tertee tergui ard tumniig daramtlaad mongo olchihdog humuus shuuu deee

124.158.106.141Зочин   • 2018, 5 сарын 16. 14 цаг 47 минут

Соёлын , урлагийнхан ч адилхан ш дээ. Иймд төсвийн гэж асуулга тавих хэрэгтэй.

202.9.40.240Зочин   • 2018, 5 сарын 16. 14 цаг 43 минут

Та нар асуулга тавьж байхаар эрхийнхээ хүрээнд хуульд өөрчлөлт оруулаад эмнэлгүүдэд төсвийн захиран зарцуулах эрхийг нь өгчих, мэдээж хуулийн дагуу тэд зарцуулна. Тэгээд л болоо, эмч сувилагч нартаа хангалттай цалин өгөх боломжтой болно.

Шинэ мэдээ

Ринчиний бутач хөвүүн ямбатнуудтай үзэлцэхээр гэрээ орхихдоо дөнгөж 23-тай байлаа30 минут 37 секундын өмнөЭдуард Филипп: Парис хотын цагдаагийн даргыг чөлөөлнө30 минут 52 секундын өмнөБерингийн тэнгисийн дээр солир асар хүчтэй дэлбэрснийг бүртгэжээ35 минут 52 секундын өмнөДэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудыг нэрлэжээ35 минут 52 секундын өмнөОлон мянган Уйгур террористыг баривчилжээ40 минут 52 секундын өмнөЗагитова, Медведева, Кихира нарын хэн нь ДАШТ-д түрүүлэх вэ45 минут 52 секундын өмнөМэргэжлийн сүмо бөхийн Харү башё /ШУУД/50 минут 52 секундын өмнөБ.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө55 минут 52 секундын өмнөЭмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулах гол эрхтэн “Чих”1 цаг 1 минутын өмнөХоёр тэрбум гаруй хүн ус, эрүүл ахуйн хангамж муу нөхцөлд аж төрж байна1 цаг 6 минутын өмнөНийслэл, дүүргийн удирдлага, гадаад харилцааны ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав1 цаг 11 минутын өмнөСод хүн1 цаг 16 минутын өмнөАНУ-д Перу улсын Ерөнхийлөгч асныг баривчилжээ1 цаг 21 минутын өмнөДэлхийн агаар мандалд Хирошимагийн цөмийн бөмбөгөөс 10 дахин хүчтэй солирын дэлбэрэлт болжээ1 цаг 26 минутын өмнөӨвөр Монголд төрж, өссөн хийлч Эвери Фишерийн нэрэмжит шагнал хүртэв1 цаг 31 минутын өмнөЖ. Амарсанаа: Би маш их бүтэлгүйтлийн дундаас гарч ирсэн бүтээгдэхүүн1 цаг 36 минутын өмнөЖуулчин Лас-Вегас хотын  казиногоос  нэг сая ам.доллар хожив1 цаг 41 минутын өмнөБуриад-Монголын автономит социалист улсыг байгуулсан нь1 цаг 46 минутын өмнөМэрилин Монрогийн дүрд тоглох жүжигчин тодорлоо1 цаг 51 минутын өмнөХУРАНДААГИЙН “ШИЙР” (Баримтад өгүүллэг)1 цаг 56 минутын өмнө“Шар хантаазтнууд”-ын жагсаалыг хориглож магадгүй2 цаг 1 минутын өмнөKFC-гээс дахин нэг хүүхэд хордсон уу2 цаг 6 минутын өмнөГадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг2 цаг 11 минутын өмнөС.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?2 цаг 16 минутын өмнөБэкхем шийтгэл амсав2 цаг 21 минутын өмнөУлаанбаатарын дэвжээнд 12 орны бөхчүүд зодоглоно2 цаг 26 минутын өмнө"Дэнвер Наггетс" баг плей-оффт орох эрхээ авсан тавдахь баг боллоо2 цаг 31 минутын өмнөТрамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ2 цаг 36 минутын өмнөФранцын лигийг ПСЖ баг хол тасархай тэргүүлж байна2 цаг 41 минутын өмнөБэлэн гоймон идэх үед хүний биед гардаг 5 өөрчлөлт2 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.