5-р сарын 16
17 цаг 45 минут

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх зэрэг аргаар хүнийг элсүүлэх, тээвэрлэх, нуун далдлах, дамжуулах, хүлээн авах замаар үйлдэгддэг. Сүүлийн үед манай улсад энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

ХЗДХЯ 2017 онд “Хүн худалдаалахтай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор батлуулсан.
“Хүн худалдаалах” гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлнэ. /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл/
Дээр дурдсан аргуудын аль нэгийг ашигласан тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжих гэж байгааг зөвшөөрсөн эсэхээс үл хамааран, мөн дурдсан аргуудыг хэрэглээгүй байсан ч мөлжих зорилгоор хүүхдийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуух буюу хүлээж авах үйлдлийг “хүн худалдаалах” гэж үзнэ.
“Хүн худалдаалах” гэдэгт тодорхой төлбөртэйгөөр (мөнгө авах, эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхээр солилцох г.м) эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцож (өрөнд өгөх г.м) хүнийг бусад хүмүүсийн мэдэлд бүр мөсөн буюу тодорхой хугацаагаар шилжүүлэхийг ойлгоно.
“Ашиг олох зорилгоор” гэж хүн худалдаалах замаар өөртөө болон бусад этгээдэд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашигтай байдал, орлого бий болгохыг хэлнэ.
“Хууран мэхэлсэн” гэж үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдүүлэхийг хэлнэ. Энэ нь гадаад улсад ажиллах, суралцах, аялах, гэрлэхэд зуучлах зэргээр худал амлах хэлбэрээр илэрнэ.
“Эмзэг байдлыг нь далимдуулсан” гэдэгт хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, түүнчлэн амьдрал ахуйн бусад хүнд байдал зэргийг ашигласан байхыг ойлгоно.
“Элсүүлсэн” гэж хүнийг худалдаалах зорилгоор тухайн болон бусад этгээдийг айлган сүрдүүлэх, тулган шаардах, ятгах замаар гэмт ажиллагааны оролцогч болгох аливаа үйлдлийг хэлнэ. Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг татан оролцуулахаас гадна хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдал зэргийг далимдуулан зөвшөөрүүлэх явдал нь энэ ойлголтод нэгэн адил хамаарна.
“Тээвэрлэсэн” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил болон далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг ойлгоно. Хүн худалдаалж байгаа этгээд өөрөө тээвэрлэсэн бол энэ нь түүний гэмт үйлдлийн нэг хэсэг болно.
“Дамжуулсан” гэж хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд хүнийг гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хил нэвтрүүлэх, нэг этгээдээс нөгөөд хүнийг шилжүүлэх болон уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хэлнэ.
“Орогнуулсан” гэдэгт хүн худалдаалж байгааг мэдсэн этгээд худалдаалагдаж буй хүнийг хүлээн авах этгээдэд шилжих хүртэл түр хугацаагаар өөрийн, эсхүл бусдын орон байранд хяналттай болон хяналтгүйгээр нуун байрлуулахыг ойлгоно.
“Хүлээн авсан” гэж худалдаалагдсан хүнийг өөрийн мэдэлд байлгаж, ашиглахаар шилжүүлэн авахыг ойлгоно.
“Эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу өөрт нь олгогдсон албаны болон бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдлыг хамааруулж үзнэ.
“Эрхшээлдээ байгаа” гэдэгт эд хөрөнгийн болон бусад нөхцөл байдлын улмаас тухайн этгээдээс хараат байхыг ойлгоно.
“Хил давуулан” гэдэгт хүнийг худалдаалахын тулд улсын хилийг нууцаар, эсхүл хуурамч буюу хууль ёсоор олж авсан баримт бичиг ашиглан илээр нэвтрүүлэхийн аль аль нь хамаарна. Хүнийг хил давуулан худалдаалахдаа хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
“Хүнд хор уршиг учирсан” гэдэгт хүнийг худалдаалахтай шууд холбоотойгоор амь нас нь хохирсон, амиа хорлоход хүргэсэн, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан, сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, түүнчлэн эд хөрөнгийн хувьд хохирол учирсан зэрэг үр дагавар бий болсныг ойлгоно.
“Биеийг нь үнэлүүлэх” гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүнийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулахыг хэлнэ.
“Бэлгийн хүчирхийлэлд оруулах” гэдэгт биеийг нь үнэлүүлэхээс гадна тулган шаардах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж садар самууныг сурталчлахад татаж оруулсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан аливаа үйлдэл хийсэн зэргийг ойлгоно. Өрийн дарамтад оруулах зэргээр биеийг нь үнэлүүлсэн болон бусад хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд оруулсан бол үүнд нэгэн адил хамаарна.
“Албадан хөдөлмөр хийлгэх” гэдэгт хүний хүсэл зоригоос гадуур түүгээр аливаа ажил үйлчилгээг төлбөргүйгээр гүйцэтгүүлэхийг хэлнэ.
“Боолчлох” гэдэгт эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус өмчлөх эрхэд хамаарах бүх, эсхүл зарим эрхийг хүн дээр хэрэгжүүлж, түүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлахыг ойлгоно.
“Боолчлолтой ижил төстэй нөхцөлд байлгах” гэж хуульд харшилсан зан заншил, уламжлал, шашин шүтлэг зэрэгтэй холбоотойгоор хүний төрөлхийн болон жам ёсны бүх эрхийг хориглох буюу хязгаарлах явдлыг хэлнэ.
“Эд эрхтнийг нь авч ашиглах” гэдэгт хүний цус, нөхөн үржихүйн эд (өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн, ураг)-ээс бусад эд эрхтнийг ашиг олох зорилгоор, хууль бусаар авсан үйлдлийг хамааруулж үзнэ.
“Мөлжих” гэдэгт бусдыг биеийг нь үнэлүүлэх, бэлгийн харилцаанд оруулан мөлжих, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлол буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, эрхтэнийг нь авах зэргийг ойлгоно.
ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
• Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж, явахаасаа өмнө гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож ажлын нөхцөл хөдөлмөрийн хөлснийхөө талаар баталгаажуулах, тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт хандаж судлах, цахим мэдээллийн сайтаас албан ёсны мэдээллийг нь судлах.
• Жуулчны визтэй явж байгаа бол ажиллахаар, сурахаар явахаас сэрэмжлэх
• Таны аяллыг зохион байгуулж буй компани хууль ёсны үйл ажиллагаа эрхэлдэг эсэх талаар зохих төрийн байгууллагаас тодруулж лавлах.
• Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаагүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх. Шаардлагатай бол хуульч эсвэл итгэл даасан хүмүүст үзүүлж зөвлөгөө авах.
• Гэр бүл найз нөхдөдөө хамт явах хүмүүс очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээх.
Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?
• Ажил олгогч нь бичиг баримтыг нь хураан авснаас болж дуртай үедээ явах боломжгүй болсон.
• Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өрийн дарамтад оруулсан.
• Бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд орсон.
• Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтад оруулсан.
• Хэн нэгэн хүний байнгын хараа хяналтад байх, тусгаарлагдсан, гадуур явах, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон.
Хилээр гарч байгаа иргэдийн зайлшгүй анхаарах зүйлс
• Ажлын гэрээ заавал байгуулах.
• Паспорт бичиг баримтыг хэнд ч бүү өг. Хэн ч таны паспорт бичиг баримтыг хадгалах эрхгүй.
• Очсон газартаа Монгол Улсаас тухайн оронд суугаа ЭСЯ, Консулын газарт бүртгүүлэх.
• Монголд байгаа гэр бүл, найз нөхдөд очсоноо мэдэгдэж, холбоотой байх зэргийг анхаарах нь зүйтэй.
ХАРИУЦЛАГА
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
1. Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2. хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1. байнга тогтвортой;
3.2. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:
– Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
• Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй

Эх сурвалж: Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорноговь аймгийн гамшигт өртсөн иргэдэд 50 сая төгрөг олгожээ1 минут 16 секундын өмнөБат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Энгүй далайн гүн тийш зугтагсад... 13-р бүлэг4 минут 22 секундын өмнөТэсрэх бөмбөг дэлбэлж олон хүнийг шархдуулжээ9 минут 22 секундын өмнөӨглөөний цайг заавал уух хэрэгтэй14 минут 22 секундын өмнөДмитрий Медведев: ОХУ болон барууны орнуудын харилцаа сайжрах итгэл алга19 минут 22 секундын өмнөР.Лувсанзундуй: Р.Чойномтой баз хүргэн байлаа24 минут 22 секундын өмнөБаянцогт уулын түүх29 минут 22 секундын өмнөВьетнам иргэд монгол залуусыг зодоод зугтжээ34 минут 22 секундын өмнөД.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно39 минут 22 секундын өмнөШагж Гэлэн: Бодлын цагаан хун44 минут 22 секундын өмнөП.Золбаяр: Осолдсон галт тэрэг рүү гүйхдээ хүний амь эрсдээгүй байгаасай л гэж бодсон49 минут 22 секундын өмнөДарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана54 минут 22 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд59 минут 22 секундын өмнөАрета Франклиний бие хүнд байна1 цаг 5 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Монгол элс1 цаг 10 минутын өмнөЛ.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томиллоо1 цаг 15 минутын өмнөХоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийх өдөр тодорхой болжээ1 цаг 20 минутын өмнөМУГЖ П.Эрдэнэзааны охид аавыгаа алмайруулав1 цаг 25 минутын өмнөШинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлж эхэлжээ1 цаг 30 минутын өмнөСуданаас ирсэн дүрвэгч залуу парламентын ордонд халдахыг санаархжээ1 цаг 35 минутын өмнөМ.Энх-Амар: “Шинэ хөдөө-Шинэ амьдрал” хөтөлбөр хөдөөг зорих нүүдлийг эхлүүлнэ1 цаг 40 минутын өмнөКармын хууль хүн бүхэнд үйлчилдэг үү1 цаг 45 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана1 цаг 50 минутын өмнөТалийгаачийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ2 цагийн өмнөТүүнийг заавал дурсах учиртай хувь ерөөл…2 цаг 5 минутын өмнөАзийн наадамд Х.Цагаанбаатар тэргүүтэй самбочид өрсөлдөнө2 цаг 10 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо2 цаг 15 минутын өмнөӨмнөд Солонгост "BMW" маркийн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болжээ2 цаг 20 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 25 минутын өмнөГүүр нурж олон хүн амь үрэгджээ2 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.