5-р сарын 17
8 цаг 30 минут

Энэ онд иргэдэд 8600 гаруй га газрыг үнэгүй өмчлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу өчигдөр боллоо.

Тариалангийн бүс нутгийг тогтоолоо

  Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо.

Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг  дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж байна. 

1990 оноос хойш газар тариалангийн бүс нутагт малтай иргэд олноор суурьших болсноор газар тариалан, мал аж ахуй хооронд зөрчилдөөн үүсч энэ хэрээр сөрөг үр дагавар гарах болсон юм. Тухайлбал малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац 30 хувь хэтэрч, үр тариа, хүнсний ногоо  тариалах талбай сүйдсээр байна. Мөн малчид тариалангийн талбайд мал сүргээ оруулдаг гэсэн гомдол ч багагүй гардаг. Тухайлбал өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд л үүнтэй холбоотой 60 гаруй дуудлага иржээ.

Тариалангийн бүс нутаг тогтоосонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахыг Засаг дарга нарт даалгаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.

Мөн тариалангийн бүс нутагт байгаа малчин өрх, мал бүхий иргэдийг бэлчээр, устай нутагт байршуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тариалангийн бүс нутаг:

1.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1,2,3 дугаар баг, Цагааннуур сумын 1,2,3 дугаар баг, Ерөө сумын 1,2,3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Мандал сумын 4,5,6,7,8,9 дүгээр баг, Орхон сумын 1,2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг,  Баянгол сумын 1,2,3 дугаар баг, Сайхан сумын 2,3 дугаар баг, Жавхлант сумын 1,2 дугаар баг, Түшиг сумын 1,2 дугаар баг, Орхонтуул сумын 1,2,3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Хушаат сумын 1,2 дугаар баг, Шаамар сумын 1,2,3 дугаар баг, Хүдэр сумын 1,2 дугаар баг

2.  Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1,2,3,4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг

3.  Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1,2,3 дугаар баг

4.  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1,2,5 дугаар баг

5.  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5,7,8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4,5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2,3,7 дугаар баг, Биндэр сумын 2,4 дүгээр баг, Баян-Адарга сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1,3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг

6.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5,6,7 дугаар баг

7.  Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Хангай сумын Арбаясгалант баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт баг, Чулуут сумын Зуунмод баг, Өндөр-Улаан сумын Хануй, Тээл баг, Баянцэнгэл сумын Баян-Уул, Дэл, Хөнөг баг, Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр баг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Булган сумын Баянбулаг баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан-Овоо баг, Хайрхан сумын  Могой, Жарантай, Асгат баг, Цэцэрлэг сумын Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг баг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Жаргалант сумын Зуслан баг, Хашаат сумын Жаргалант, Номгон баг, Өлзийт сумын Байшир, Бодонт баг, Өгийнуур сумын Дойт, Орхон, Тоглох баг, Хотонт сумын Бургалтай, Улаанчулуу, Хөөвөр баг.

“Багануур”, “Шивээ-Овоо” компанид техник, технологийн шинэчлэл хийнэ

Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог хянаж, эх үүсвэрийг  ирэх сард багтаан шийдвэрлэхээр боллоо.

“Багануур”, “Шивээ-Овоо” компанийн богино хугацаат өрийг дотоод нөөц бололцоогоо ашиглан зургаадугаар сарын нэгэн гэхэд  эцэслэхийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд, нүүрсний үнийг бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авахыг салбарын сайд болон агентлагийн даргад даалгав.

Компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, оновчтой бүтэцтэй ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах болжээ. 

Энэ онд иргэдэд 8600 гаруй га газрыг үнэгүй өмчлүүлнэ

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох юм.

Энэ онд улсын хэмжээнд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн 8605 га газрын 21 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 72 хувийг шинээр өмчлүүлэх, долоон хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.

Өнгөрсөн онд 32 мянга гаруй иргэнд 3443 га газрыг өмчлүүлжээ.

 

Товч мэдээ

-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

-  Зөвлөх болон бусад үйлчилгээний шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг тус бүр 10 сая төгрөг байхаар тогтов. Энэ нь тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт удааширч, бага хэмжээний үйлчилгээг оролцогчид сонирхдоггүй, сонгон шалгаруулалт удаа дараа амжилтгүй болдог зэрэг хүндрэл, бэрхшээл гардагтай холбоотой юм.

-  Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаархи мэдээллийг сонсов. Бага хурлаас гарах үндсэн баримт бичгүүдийн төсөлд санал өгөхийг сайд нарт даалгалаа. Мөн хурлын талаар дотоод, гадаадад сурталчлах, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээ зохиох, зочид, төлөөлөгчдөд үйлчлэх, аюулгүй байдлыг хангах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга, албан тушаалтнуудад даалгав.

-  Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар бологон өөрчлөх, Мал үржлийн газрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр болов.

-  БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 24 сая ам.доллараар хэрэгжүүлэх Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам барих төслийн хяналтын зөвлөх үйлчилгээ, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам барихад нэмж шаардагдаж байгаа хөрөнгийг зээлийн хэмнэсэн хэсгээс гаргах саналыг хятадын талд тавьж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

-  Улаанбаатар хотноо энэ сарын 28-29-ны өдөр “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Ажлын хэсэг хуралдана. Хуралдаанд монголын талын баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Энэ хурлаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжих, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах талаар ярилцах юм.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.27Зочин   • 5 сарын 17. 12 цаг 36 минут

Газрын албаны газар зохион байгуулагч нар чинь ажлаа хийхгүй б. Газар дээр нь очиж үздэг ганц өдөр нь элдэв шалтаг тоочоод олдохгүй б. БЗД-ийн 20 хороо хариуцсан Дагийсүрэн гэж балай хүүхэн ажлаа ерөөсөө хийхгүй юм аа!

Шинэ мэдээ

Одоогоор Монголд ДОХ-той 260 хүн байна13 минут 30 секундын өмнөСэлэнгэд гарсан түймрийг унтраахаар 180 гаруй хүн ажиллаж байна50 минут 10 секундын өмнөӨвөрмонголын алдарт аварга Д.Баярбаатар гэж хэн бэ50 минут 10 секундын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцүүлэг боллоо55 минут 10 секундын өмнө"Хаан" Жэймсийн цэргүүд Бостонгийн дайралтыг няцаав59 минут 46 секундын өмнөД.Бат-Өлзий: Мөрдөгч хүний амьдрал шийддэг учраас маш хариуцлагатай, хуулийн өндөр мэдлэгтэйгээс гадна хүнлэг байх ёстой гэж боддог1 цаг 1 минутын өмнөБаабар: Оюутолгойгоос сар бүр 110-120 сая доллар орж буй нь ханшийг тогтворжуулж байна1 цаг 2 минутын өмнөА.Манлай: Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн1 цаг 6 минутын өмнөШ.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэмжлээ1 цаг 8 минутын өмнөШ.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр дэмжив1 цаг 8 минутын өмнөХ.Баттулга: Боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирсэн1 цаг 11 минутын өмнөАНУ-ын экс ерөнхийлөгч эхнэрийн хамт Netflix-тэй хамтарч ажиллана1 цаг 16 минутын өмнөХөгжилтэй фото зургууд1 цаг 46 минутын өмнөТасалгааны агаар цэвэршүүлэх гурван ургамал1 цаг 51 минутын өмнөЗургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ1 цаг 56 минутын өмнө“Америкийн мисс 2018 “-нд өрсөлдөх 51 бүсгүй2 цаг 1 минутын өмнөХанхүү Харри болон Меган Маркл нарын хуримын албан ёсны анхны зураг2 цаг 6 минутын өмнөАав ирлээ2 цаг 7 минутын өмнөЖүжигчин Туяа: Тэр миний дэргэд байхад бүх зүйл байгаа мэт2 цаг 11 минутын өмнөДэлхийн зорчигч тээвэр болон ачаа тээврийн эрэлт хэрэгцээний өсөлт 2017 оны байдлаар2 цаг 16 минутын өмнөУэльсийн хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нарын хуримын албан ёсны гэрэл зургуудыг дэлгэв2 цаг 21 минутын өмнөНоён уулын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо2 цаг 26 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд2 цаг 31 минутын өмнөЗуны улиралд арьсаа хэрхэн арчлах вэ2 цаг 36 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар асуулга тавьжээ2 цаг 41 минутын өмнөИндүүний улыг хэрхэн цэвэрлэх вэ2 цаг 46 минутын өмнөBIGBANG хамтлагийн дуучин Сынригийн “Ignite” дууны клип цацагдаж эхлэлээ2 цаг 51 минутын өмнөМөөгөнд олноороо хорджээ2 цаг 56 минутын өмнөБумбын орд: Хүсэл сонирхлоо хязгаарлаж, дураар авираа татах өдөр3 цаг 1 минутын өмнөНацу башё: Точиношингийн мөрөөдөлд 2 ёкозүна саад болох боломжтой3 цаг 6 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.