5-р сарын 17
17 цаг 45 минут

Өнөөдөр “Олон Улсын Хүүхдийн тусламжийн утасны өдөр” тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдрийг дэлхийн нийтээр “Олон Улсын Хүүхдийн тусламжийн утасны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс 2001 оноос Хүүхдийн тусламжийн утас 108-ыг нээн ажиллуулсан бөгөөд 2016 онд Засгийн газрын шийдвэрээр “108 Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв” болгон өргөжүүлсэн билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Чингис мото клубын чопперчид Нийслэлийн төв гудамжаар “Хүүхдийн тусламжийн утас -  108” үйлчилгээний төвийн тугтай цувааг зохион байгуулж байна.  Тус клубын залуучуудад өнөөдөр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх талархалын бичиг гардууллаа.

Чингис мото клубын залуучууд энэхүү цувааг хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн зохион байгуулж буй тухайгаа уулзалтын үеэр дурьдаад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд 108 утсанд мэдээлдэг байхыг иргэдэд уриалах зорилготой байгаагаа хэлсэн юм.

Мөн “Олон Улсын хүүхдийн тусламжийн өдөр”-ийг тохиолдуулан Нийтийн тээврийн “Арт импекс” компанитай хамтран 24 чиглэлийн 200 гаруй нийтийн тээврийн автобусанд “Хүүхдийн тусламжийн утас-108” үйлчилгээний төвийн танилцуулга материал болон шторкийг цацаж олон нийтэд мэдээлэл хүргэж байна.

Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв нь Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах,  тэдний дуу хоолойг сонсох, хүүхдэд сэтгэл зүйн яаралтай болон бусад туслалцаа үзүүлэх зорилгоор 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр 4 ээлжээр ажиллаж байна.  Тус утас нь өдөрт 400-500, хоногт 1000-1200 дуудлага хүлээн авч хариу мэдээлэл зөвлөгөө, хамгааллын үйлчилгээнд холбон зуучлан ажиллаж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Амжилттай яваа ЗАХИРЛУУД АМРАЛТЫН ӨДӨР юу хийдэг вэ?10 цагийн өмнөЧехийн виз мэдүүлэхэд хялбар болно9 сар 23. 14:50Дуучин Рианнаг Барбадосын бүрэн эрхт элчээр томилжээ9 сар 23. 14:40Цус харвахаас хамгаалах энгийн арга9 сар 23. 14:30Хар шоколад нүүрний үрчлээс арилгадаг9 сар 23. 14:20Цэргийн жагсаалын үеэр халдлага болж, 25 хүн амиа алджээ9 сар 23. 14:10“Apple” ухаалаг цагаа танилцуулав9 сар 23. 14:00iOS 12 үйлдлийн системийн өмнөхөөсөө ялгарах 15 ДАВУУ ТАЛ9 сар 23. 13:50Уралын эрдэмтэд Монголоос солир олжээ9 сар 23. 13:40"AMERICA`S GOT TALENT 2018 " ШОУНЫ ЯЛАГЧ ИЛБЭЧИН SHIN LIM /видео үзүүлбэр/9 сар 23. 13:30Германд устөрөгчөөр ажилладаг галт тэргийг туршив9 сар 23. 13:15Хушганы тос арьсыг залуужуулах онцгой үйлчилгээтэй9 сар 23. 13:00Утасны батарейг удаан хэрэглэх зөвлөгөө9 сар 23. 12:45Мухаммед Алигийн эзэмшилд байсан “Rolls-Royce” автомашиныг дуудлагаар худалдана9 сар 23. 12:302011 оноос хойш ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ 60 дахиа зарлагдлаа9 сар 23. 12:15Дуучин Риана яагаад мяраалаг болохоор шийдсэн бэ?9 сар 23. 12:00Энэ долоо хоногийн хамгийн сайн фото зургууд: бүжиглэж буй хот, гэрийн матар, будагдсан марафонч9 сар 23. 11:45Шар тэмдэглэгээг “шаврын хаалт” гэж бүү зүхээсэй9 сар 23. 11:30Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов9 сар 23. 11:00БХ-ын сайдын айлчлалын хүрээнд хийсэн уулзалтууд амжилттай боллоо9 сар 23. 10:30Улаанбаатарт 13 хэм дулаан байна9 сар 23. 10:00Энэ өдрийн зурхай9 сар 23. 7:40Соёлын өвийн объектуудыг сэргээхэд нь Сирид тусална9 сар 22. 15:00“Азийн пара наадам-2018” тэмцээний тасалбар худалдаанд гарчээ9 сар 22. 14:55Дэлхийтэй төстэй хоёр дахь гарагийг илрүүлжээ9 сар 22. 14:50Солонгос улсад нэг удаагийн хуванцар бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахаар болжээ9 сар 22. 14:49Кока Кола ундаанаас шинэ төрлийн эрүүл мэндийн ундаа гаргахаар болжээ9 сар 22. 14:40Нэг жилийн өмнө Дональд Трампыг огцруулах гэж байжээ9 сар 22. 14:35Ерөнхийлөгч Мүн Че Ин-д 1,5 тэрбум воноор үнэлэгдэх мөөг бэлэглэжээ9 сар 22. 14:30Г.Хайдав: Англи дарапан пальто, каракул малгай өмсч орос хром жийсэн амьтан л хотын гудмаар алхдаг байлаа9 сар 22. 14:25
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.