2018 оны 5-р сарын 18
9 цаг 03 минут

"Бэхэн цэнхэр өдрүүд" ирсээр байх болно

Монголын билэг оюуны тод нэгэн оргил Арлааны Эрдэнэ-Очир бурхан зүгт дэвшив. Өндөр оюун санаат, гэгээрэл ухамсар төгс амьдралынхаа цаг тоо, мөчлөг бүхэнд гагцхүү эх хэл, бичиг соёлынхоо төлөө яруу тунгалагаар замнан амьдарсан яруу найрагч байлаа. Залуус дүү нараа эрдмийн гэгээн бүхнээр үлгэрлэн, хүмүүний сэтгэлийг үгийн урлаг, яруу билэг, гоо сайхнаар ариусган, зон ардынхаа билгүүнийг гийгүүлэгч амьдралыг үргэлж зохионгуйлсан энэрэнгүй нигүүлсэлт дууч-соён гийгүүлэгч байсныг Монголын ард түмэн мэднэ. Амгалан бодь, халуун бүлээн сэтгэлээр хорвоогийн бүхэнд хандаж, нэр төр, алдар гавьяанд огтхон ч шунах үл бөгөөтөл хүн ардынхаа үлэмжийн хүндэтгэл хайранд үнэмлэхүй дархлагдсан уран бүтээлч байлаа.

Тэнгэрт дэвшин зүглэх сүүлчийн өдрүүддээ ч, өөрийг нь хайрлан хүндэтгэгч уншигчид, багш оюунтнууд, гэгээн багачууддаа соён гэгээрлийг мөшгүүлэн, зохиолч яруу найрагч эрхэм нөхдийнхөө дунд наадаанч хонгор ааш төрх, үг үйлээрээ инээлдэн баясч, эрх тааваар утга уянгадаа жарган, энгэртээ их Явуухулангийнхаа хөрөг тэмдгийг гэрэлтүүлэн, Очирвааниас ундрагч Идэр мөрнийхөө хөвөөгөөр үсээ илбэн эрхэмсэг сайхнаар алхсан юм.

Халхын тамгатай арван гурван хутагтын хоёрын хоёр нь мэлмий гийсэн энэхүү онгон нутагт удаа дараа ирж, төрсөн сайхан нутгийнхаа ноён хутагтын мэнд сүншигүүдийг уулзуулах мэт ийн алхдагтаа тэр дуртай байсаан, ингэхийн учир утга, эртний ерөөлтэй байсан юм уу даа. Амьсгал отголон тийн нойрсоод, аугаа эх орныхоо нийслэлд ирэхдээ үүлэн дээгүүр, уул ус дээгүүр, их огторгуй дотуур нисэн дүүлж, амраг хань, алтан хөвгүүдийнхээ алган дээр ирээд, авьяаст зохиолчдынхоо өлгий тоонот Зохиолчдын эвлэлийн хорооныхоо албан өрөөнд алтан зулаа асаалгасан байна. Алтан өлгийдөө өнөөдөр оршоогдоно. "Бэхэн цэнхэр өдрүүд" ирсээр байх болно, бий болгосон бүхэн нь дэлгэрсээр байх болно. Бидний дунд амьдарсаар байх болно.

Үл мартагдах, үл давтагдах үйлийг бүтээсэн үлэмж эгшиглэнт хүмүүн Арлааны Эрдэнэ-Очир гэдэг энэ нэр алтан дэлхийн яруу сайхан бүхний эхэнд дуурссаар байх болно оо.

Ум сайн амгалан болтугай.

Үлэмж эгшиглэн сангийн Удирдах зөвлөл

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

175.38.88.125nutag   • 2018, 5 сарын 18. 11 цаг 30 минут

um sain amgalan boltugai

Шинэ мэдээ

Чөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртжээ5 минут 23 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана10 минут 23 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал15 минут 23 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ20 минут 23 секундын өмнөНийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг төв талбайгаас аваарай25 минут 23 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ30 минут 23 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь35 минут 23 секундын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...40 минут 23 секундын өмнөЭнэ өдрийн зурхай45 минут 23 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ50 минут 23 секундын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна9 сар 20. 17:24Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ9 сар 20. 17:00“Voice”-ын од Э.Ганбилэг хэлсэндээ хүрчээ9 сар 20. 16:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.