5-р сарын 21
14 цаг 50 минут

Монголын нууц товчоо

Дээдсийнхээ эх сурвалжийг сэргээж буй судлаачдын алтан дүрэм нэг - өгүүлбэрийн бүтцийг бүү өөрчил.

Алтан дүрэм хоёр-өөрчлөхгүйгээр тайлбарлагдахгүй, өөрчлөх шаардлагатай бол дүрэм нэгийг унш. С.Сэргэлэн.

Эх хэлээр бичигдсэн хадны бичээс, араб хэлээр бичигдсэн манай дэлгэр толь Диваан Лугат болон ханзаар галигласан Монголын нууц товчоог манай хэлний мөн чанар болох угийн, үзийн хос суваг, зүй тогтлуудыг баримталж бүтээжээ. Өдгөө өгүүлбэрийн бүтцийг эвдэж өнөөгийн импортын дүрмээр тайлбарлах нь буруу буюу санаатайгаар ой санамж тасалж буй үйл. Мэдэхгүй үгийн утгыг тааж тайлбарлах нь мануус эх сурвалжийн хомсдолд орсных болно. Нууц Товчоог бүтэн судалсан гэж хэлэх эрт байгаа боловч эх бичиг, эх толио сэргээсэн мануус эх сурвалжийг эх сурвалжаар тайлж байна.

Тайлбарлах үгс: атусун, идэ’эбэн, кубиалтурун. Монголын нууц товчоо 23-р хэсэг (МНТ-23, цаашид ингэж тэмдэглэнэ). “... аканар дүйнэр табу’ула атусун итэ’эбэн кубиалтурун, Бэлкүнүтэй, Бүкүнүтэй, Буку-катаки, Букуту-салжи түрэүлэ абалцаба. Атусун гэдэг нь өнөөгийн мал гэсэн утга болно. МНТ-нд хонио адуулж, адуугаа адуулж гэж бичигдсэн. Билгэ хааны бичээсэнд  ату бармс буюу малаа барьсан гэдэг нь илийнхээ /гүрнийхээ/ малын тоо толгойг авсан гэсэн төрийн хэллэг болно. Атус олон тоо атусаан буюу атусун гэж хамаатуулж байна. Итэ’эбэн гэдэг нь итэ’э биеэн гэж изээр салгана. Билгэ хааны бичээсэнд  (эдэгү) буюу эд гоо–сайн эд гэсэн утга. Бэн гэдэг нь ганц тоо, биет нь олон тооны утга болно. Өдгөө мануус ганц тоогоор бие зүйл олон тоогоор бие зүйлс гэх нь зөв болно. Кубиалт+урун, хуваалт, хуваалц нэг утга буюу Т болон Ц зармин. Хуваалцана гэхээр монголчууд одоо-ирээдүй цаг гэж мэднэ. Хуваалцурун гэхээр одоо үргэлжилсэн цагийг илэрхийлэх буюу хуваалцаж байх хугацаанд юу болсныг араас нь залгаж бичжээ.

Тэгэхээр “… ах нар дүү нэр тавуулаа атуусаан эд биен хуваалтурун: Бэлгүнүдэй, Бүкүнүдэй, Буку-хатаки, Букуту-салжи дөрвүүлээ авалцваа”.

Тайлбарлах үгс: урука, бутау Ботончара мунгкак бута’у буй гэ’эн урука үлү то’ан куби эсэ өгбө”. Я.Цэвэлийн толиор “ураг-худ, худгуйн хамаатан; ураг төрөл, ураг садан гэх мэт...”. Я.Цэвэлд эх бичиг, эх хэлний мэдлэг бага байсан тул онож тайлбарласангүй. “Энэ нөхцөлд энэ үгийг хэрэглэнэ” гэж тайлбарласан толь болжээ. Хадны бичээсэнд урука гэдэг үг  (урук) гэж сийлэгджээ. Хос сувгийн Хүннү-Монгол хэлээр угаар дуудахад урука (засаагүй кирилээр ураг), үзээр дуудахад үрүг буюу (засаагүй кирилээр өрх) болно. Зөв бичлэг нь урук болно. Өдгөө өрхийн эмч, өрх бүл гэдэг нь ургийн эмч ураг бүл болно. Өнөөгийн гэр бүл гэдэг нь ураг, өрх гэсэн утга болно. Кирил үсгийг монгол хэлэнд тохируулан засаагүйгээс болж гэрийн өрх, бүлийн өрх адил бичигдэж байна. Гэрийн өрх гэдэг нь Диван Лугатаар (цаашид ДЛ ингэж тэмдэглэнэ) “урих буюу уяа олс гэсэн утгатай”. Мануус өрхөө (олсоо) тат гэж өгүүлдэг болохоос тооноо хуч нээ гэж үл өгүүлнэ. бута’у (ханзаар тэмдэглэгдсэн монгол үгний үндэс харагдахгүй, дуудлага гээгддэг. Өгүүлбэрийн бүтцээс дүгнэхэд бяцхан, жижиг гэсэн утга таарч байна) ДЛ-д “бутук буту’у тэмээний ботго” болно. Махмуд ботго гэж охиныг нь хэлнэ гэжээ (энэ бол алдаа).

Тэгэхээр “Ботончара Мунхаг ботго (өчөгхөн) буй гээн урук үл тоон хувь эс өгөв”. Өдгөө монголчууд өрх (ураг) таслана гэдэг нь адуу мал эд агуурсаасаа тасалж хүү охиндоо өгөхийг хэлнэ. Алангоо эхээс өнөөг хүртэл ёс заншил хэвээрэй байна. Өдгөө монголчууд ургын баяр гэдэг нэрийн доор овгийн баяраа хийгээд байна.

МНТ-24 Ботончар урука эсэ то’агтожу. Тайлбарлах үгс эсэ, то’агтожу.

Хадны бичээс: Иллгг Ил (Гүрэн), лэг, лагийг – өнөөгийн импортын дүрэмчид үйлээс нэр үг үүсгэх дагавар гээн яаж зөв бичихийг бидэнд заадаг. Ц.Дамдинсүрэнгийн засаагүй импортолсон үсгээр монгол хэлийг зөв бичих боломжгүй, зөвхөн эвдэж бичнэ. Нэр үгийн ард лэг лаг үг бүтээвэр гүрхэд бая + лаг буюу бая байгаа, хаан+лаг буюу хаан байгаа, ил+лэг буюу ил байгаа гэсэн утгаар өвөг дээдэс хэрэглэж байжээ. Өнөөдөр “бая байгаа” гэсэн утгыг илэрхийлсэн баялаг гэж үг байсаар байхад дээр нь “шарилж” нэмэн баялагтай гэсэн үг бүтээгээд байна. Иллэгийг гэдэг нь ил байгааг болно. Илэсортмс ил -гүрэн эс ор гэдэг оргүй болгоно гэсэн утга, эс орт гэхээр үйлт хэлбэр буюу гурав дахь этгээдээр үйлдүүлэхийг заана, мс (өнгөрсөн цагийн-сэн болно. Өдгөө мануус тоомшгүй, хармас гэж хэрэглэсээр байна).  хаанлагыг  хаан ас (ас буюу эс нь хос суваг, дугаар дүгээртэй адил.) арт мс. Өдгөө бид эсэр-гүйцэх, сөр-өх, өсөр-хөх гэдэг нь эс байлгах буюу огт байхгүй болгоно гэсэн утга. Өдгөө түрк казак хэлэнд эс гэдэг үг байхгүй.

Өнөөгийн Түрк хэлний хүннү талын эхэнд уг үг байсан ба Перс Араб хэлтэй нийлснээр алга болов. Өнөөгийн түрк хэл - шинэ хэл, түркүүд шинэ үндэстэн бөгөөд VII- зуунд Билгэ хаан хадны бичээсээ урлах үед тэд бий болоогүй байв. Билгэ хаанаас хойш он тоо хоёр зуунаар ахиж байж, Кыныкийн хойчис буюу угш нар Перс орсноор өнөөгийн түрк үндэстэн бий болох процесс (явц) эхлэв. Хадны бичээс МНТ нэг хэлээр бичигдсэн болно. То’агт буюу жиргэвч г-г авахад тоот гэсэн үйл үг болно. ДЛ-т “тоот” – “авах” гэсэн утга. Тэгэхээр: Бодончар ураг эс тоотжу (эс авжуу буюу ургаа орхив гэсэн утга болно). Өдгөө монголчууд наадхаа нэг тогтоочих гэдэг нь нэг авчих гэсэн утга болно. Ботончар өөрөө ургаа хаяад явжээ. Дараагийн өгүүлбэрт “онан мүрэн хуруу йоржижу...” ДЛ-т йори- хөдлөх, зори. Хадны бичээсэнд мөн  ори. Хадны бичээс, Диван Лугат, Нууц товчоонд уг үгийн дуудлага адил бичигджээ. Өдгөө монголчууд зорь гэж өгүүлнэ. Й болон З хоорондоо заримдаг тухай Махмуд ал-Кашгари бичсэн. Жишээ нь: йарлиг-зарлиг, йар-зар гэх мэт. Тэгэхээр: “онон мөрөн уруу зорчижу” болно. МНТ- 35 “...акнар дүйнэр йэтүлтжү...”. Йэтүл-энэ үгийг изээр нь салгахад йэ түл гэсэн хоёр үгнээс бүтнэ.

Угын дуудлага нь йа (ая) толь үзийн дуудлага нь ий түл болно. Толь гэдэг нь Диван Лугатад: 1. Тил (араб бичигт ө-ү байхгүй тул и гээр орлуулдаг) -үгс, ярих. 2. Тил-хэл. 3. Тил-хэллэг буюу аман яриа. Өдгөө мануус толь бичиг гэдэг нь хэл бичиг гэсэн утга. Төлөвлөснөө цаасан дээр буулгая гэдэг нь хэлснээ цаасан дээр буулгая гэсэн эх утга. Жангарын Ту’уль гэдэг нь Жангарын туль (толь) буюу аман яриа гэсэн утга. Йи, йа буюу ая гэдэг нь ярих гэсэн үг ба өдгөө нутгийн аялга гэж өгүүлнэ. Тэгэхээр: ах нар дүү нэр йитүлтжү (ярилцажуу) гэсэн утга болно.

Нууц товчоо болон хадны бичээсэнд ярих гэдэг үг байхгүй. Ярих буюу йарих гэдэг нь жийргэвч ”г” нэмэхэд захирах гэсэн утга болно. Хаадын өмнөөс мануус ингэж йарив гэвэл ингэж захирав гэж тэд билрээд цавчуулахад хүрэх байх. Өдгөө мануус дууны үг ая зохиогч гэдэг. Үг бол мануусын учир биш өвөг дээдсийн учир. Үгийг хооронд нь гүрж шинэ ая зохионо, нотыг хооронд нь гүрж шинэ хөг урлана. Диван Лугатад “хөг”–мотив, напев гэж тайлбарлажээ. Үг зохиогч биш ая зохиогч, ая зохиогч биш хөг зохиогч гэвэл зөв болно. МНТ-146 “… нэгэн улаан дээлтэй эм хүн “Тэмүжин ээ” гээн их дуугаар кайлан уйлан байжуу...”. “…унгшижу кайлажу уйлав...”. Тайлбарлах үгс: кайл, унгшиж. Кайл–энэ үгийг сэргээх ханзаар дээр өнгөөр дуудах гэж тайлбарлажээ. Изээр нь салгавал Ик+йа+л буюу их аял гэсэн утга. Уншиж буюу унгшиж гэдэг нь юу гэсэн үг вэ? Ном уншаагүй нь тодорхой. Ун гэж юу гэсэн үг вэ? Диван Лугат: “ун-хоолой, дуу”. Унш гэдэг нь дуу гарга гэсэн утга (импортын дүрмээс зөрнө). Уншиж бичих гэдэг нь дуу гаргаж бичихийг хэлнэ. “Тууль хайлах” гэдгийг уншигч та одоо өөрөө тайлбарлаж чадна.

Дүгнэлт: Хадны бичээс, Диван Лугат, Нууц товчоо бидний судалгаагаар хоорондоо маш сайхан шүтэлцэж байна. Энэ бүгдийг өнөөгийн уншигч танд шууд хүргэх гэхээр гурван төрлийн бэрхшээлтэй тулгараад байна. Нэгт: Хэлнийхээ мөн чанарт таарахгүй олон дүрэм гаргаснаар манай хэл маш их “шарилжтай” болжээ.

Эхлээд шарилжаа түү, дараа нь мэдээлэл өг гэсэн зарчмаар хүргэж байна. Хоёрт: Кирил үсгийг монгол хэлний мөн чанарт засаагүй оруулснаар хос суваг үгүй болж байна. Нууц товчоог галиглахад гол үсгүүд дутаж, дэмий үсгүүд илүүдэж байна. Хадны бичээсэнд үсгээ үзээд үгээ танина. Өнөөгийн кирил үсгээр юу ч танигдахгүй байна. Гуравт: Гурван зуун жилийн турш хэлээ засаагүй учир маш олон үгний утга даялсан байна. Үүнийг засаж болно.

Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэн. Page-Sergelen Inter­national Expedition.

Өмнөх нийтлэлийг 1 2 3 4 6 8 9 10 11 12 13 14 дарж  уншина уу...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... 

Sergelen international expedition

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.56Зочин   • 2018, 5 сарын 21. 16 цаг 39 минут

atu gedeg ni aduu gedeg ug ym uu atunus gedeg ni adguus gesen ug ym uu javhlan kushuun medeh bh

103.212.117.131Зочин   • 2018, 5 сарын 21. 15 цаг 44 минут

Амжилт хүсье+

Шинэ мэдээ

Cоён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр болжээ1 сар 22. 19:54Хакүхо аварга 2 давааны илүүгээр тэргүүлж эхэллээ1 сар 22. 19:01Монголын ирээдүй Рога А.Амарсанаа мэргэжлийн сүмогийн гараагаа амжилттай эхэллээ1 сар 22. 19:01Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 22. 18:10Өвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг1 сар 22. 18:04Саудын Арабын эмэгтэйчүүд аяллын хөтөч хийх эрхтэй болно1 сар 22. 18:00Хонкогт 4,6 тэрбум ам.доллар бүхий автомашины нүхэн гарц нээгджээ1 сар 22. 17:55Гэдэсний ханиад хүрснийг илтгэх шинж тэмдгүүд1 сар 22. 17:50Хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахыг ЕХ-нд уриалжээ1 сар 22. 17:45Энэ сарын 23-наас зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна1 сар 22. 17:40Хэвийн боовоо 18 жилийн түүхтэй “Мөнх ундрам хүнс”-ээс сонгоорой1 сар 22. 17:39Таван литр шар айргаар амийг нь аварчээ1 сар 22. 17:35H&M брэнд “Хар хүүхэд бол хамгийн сайн сармагчин” гэжээ1 сар 22. 17:30Цагаачдын шинэ цуваа Гондурасаас АНУ-ыг чиглэн хөдөлжээ1 сар 22. 17:25Google 50 сая еврогоор торгуулав1 сар 22. 17:2022:00 цагт орондоо орж амрах нь ийм ач тустай1 сар 22. 17:15"Brent" маркийн нефтийн үнэ өсөв1 сар 22. 17:10Хоббигоор нь хүмүүсийг шинжиж болдог1 сар 22. 17:05Жирэмсэн эмэгтэйд ямар амин дэм онцгой ихээр дутагддаг вэ1 сар 22. 17:00"Facebook" хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлуудыг судлах ажлыг санхүүжүүлнэ1 сар 22. 16:55Ерөнхийлөгч дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзэв1 сар 22. 16:51Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүллээ1 сар 22. 16:50Хөлөнд ургасан ясыг хэрхэн эмчлэх вэ1 сар 22. 16:50Ван И Франц болон Итали улсад айлчилна1 сар 22. 16:4560 жилийн хугацаанд Хятадад хамгийн цөөн хүүхэд төрсөн жил нь 2018 он боллоо1 сар 22. 16:40Турк Сирид аюулгүйн бүс байгуулна1 сар 22. 16:35Цэцэг тарих энгийн аргууд1 сар 22. 16:30Цэргийн штабын дарга нарын цугларалт болж байна1 сар 22. 16:29Өдөрт нэг өндөг идсэнээр зүрхний өвчнөөс сэргийлж чадна1 сар 22. 16:25Бэлтгэл офицер Т.Гомбосүрэнг “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагналаа1 сар 22. 16:22
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.