5-р сарын 24
7 цаг 05 минут

Мартагдсан хэлэлцээрийг эргэн санах шалтгаан ба цуцлагдсан айлчлалуудын эргэн тойронд

Ирэх, явах айлчлал цуцлагдсан тухай мэдээлэл цахим орчинд хэсэг шуурч байна.  Хамгийн шинэ сэргэг нь гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирэх гэж байснаа болив гэх  мэдээлэл. Хойд хөршийн тэргүүн ирэх сарын эхний хагаст Хятадын Шаньдун мужийн Циндао хотод болох  Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын уулзалтад  оролцох буцахынхаа аль нэг замдаа Улаанбаатарт саатаж нэг өдрийн айлчлал хийх байснаа цуцалсан тухай мэдээлэл явж байна.  Манай Ерөнхийлөгч ШХАБ-ын энэ уулзалтад оролцоно гэдгээ мөн мэдэгдээд байгаа. Тэгэхээр тэнд хоёр Ерөнхийлөгч уулзах нь тодорхой. Мөн тодорхой асуудлаар ажил хэргийн яриа хэлцэл өрнүүлж ч магадгүй.  Магадгүй гэхийн шалтгаан нь энэ тухайд одоогоор албан ёсны мэдээлэл байхгүй байгаатай холбоотой.  В.Путины хувьд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хувиар Монголд 2009, 2014 онд айлчилж байсан.

Нөгөө нэг цуцлагдсан гэх айлчлал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хойд хөршид хийхээр товлогдсон айлчлал юм. Тодруулбал, тавдугаар сарын 23-26-нд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцох байв. Гэвч ОХУ-ын талаас Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл ажил хангагдаагүй гэсэн үндэслэлээр айлчлалыг хойшлуулсан гэж албаны хүмүүс мэдээлж буй.

Айлчлал цуцлагдсан талаархи олон таамаглал байгаа ч энэ тайлбар үнэний хувьтай байх боломжтой. Учир нь ОХУ-ын шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан зарлигт Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 18-нд буюу 5-хан хоногийн өмнө гарын үсэг зурсан. Тэгэхээр айлчалын бэлтгэл ажил хангагдаагүй байх магадлал илүү өндөр.  

Хэрэв энэ айлчлал товлосон ёсоор болсон бол:

- Монгол, ОХУ-ын транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах, Монгол Улсын эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санал тавихаар төлөвлөж байв.

- Махны экспорт, Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох байв

- Мөн Монголын ачаа тээвэрт 25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт үзүүлэх баримт бичгийг ОХУ-аас бэлэн болгоод байсан юм.

Гэхдээ айлчлал хойшилсон болохоос бүрмөсөн цуцлагдаагүй. Тэгэхээр дээрхи асуудлаа хөрштэйгээ хэлэлцэж тохирох хугацаа ойрын үед ирнэ гэдэг нь тодорхой зүйл.  Энэ бүхэн асуудлын нэг тал. Харин нөгөө талаасаа Монголын Ерөнхий сайдын айлчлалыг цуцалсан нь хар сэр, элдэв таамаг тааврыг  амилуулж байгаа нь үнэн.

Хүний  бодол руу өнгийж хардагүйтэй адил  эелдэгхэн тайлбарын цаана өөр эрх ашиг, сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл Михайлд ямар бодол байж болохов гэдэг дээр Монголын хэвлэл мэдээллийнхэн ухаанаа уралдуулж байгаа нь буруу биш.

Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан-Эрээнцав-Соловьевск хүртэлх 920 км төмөр замын төсөлд оролцох сонирхлоо ОХУ хэдэн жилийн өмнөөс хүчтэй илэрхийлсээр ирснийг эргэн санах хэрэгтэй болж байна. Монгол Улсын Засгийн газар ч тухайн үедээ энэ хүсэлтийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан билээ.

Таамаглал Тавантолгой руу хөвөрч байгааг ч анзаарахад төвөгтэй биш байна. Даваа гарагт УИХ дахь МАН бүлэгт Тавантолгойг ашиглах хувилбараа Засгийн газар танилцуулсан, улмаар энэ асуудал Эдийн засгийн форум дээр үргэлжлэн яригдсан.

Засгийн газрын санал болгож буй хувилбар Эрдэнэс Тавантолгойн төрийн мэдлийн эзэмшлийн 30 хувьд IPO гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлээс 4,7  тэрбум ам доллар босгож,  уг мөнгөөр Тавантолгой төслийн авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэж үзжээ.  Харин Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын тухайд худалдаж, худалдан авч байгаа талууд хөрөнгө мөнгөө босгож барих ёстой гэсэн байр суурийг  салбар яамныхан илэрхийлээд удаагүй байгаа. Ингэж харвал энэ төмөр замд Хятадын компани зайлшгүй оролцох болно. Манай нүүрсний гол худалдан авагч нь БНХАУ. Энэ утгаараа Тавантолгойгоос зүүн тийш чиглэсэн төмөр замуудын төсөлд ч  гэсэн худалдан авагчийн хувьд тэд идэвхтэй оролцох магадлал өндөр байгаа юм.

    Гэтэл Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан-Эрээнцав-Соловьевск хүртэлх 920 км төмөр замын төсөлд оролцох сонирхлоо ОХУ хэдэн жилийн өмнөөс хүчтэй илэрхийлсээр ирснийг  эргэн санах хэрэгтэй болж байна. Монгол Улсын Засгийн газар ч тухайн үедээ энэ хүсэлтийг дэмжсэн  шийдвэр гаргаж байсан билээ.

В.Путин 2009 оны тавдугаар сард  Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр улсын төмөр замын хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан нь мартагдаагүй байгаа.  Үүний араас “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин Монголд ойр ойрхон ирж төмөр замын шинэ маршрут байгуулах төслөө олон нийтэд танилцуулж байсан нь саяхны явдал.

Тухайн үеийн төсөөлөл тооцоогоор Тавантолгой-Зүүнбаян-Сайншандын төмөр замын маршрут гол шугамтайгаа холбогдож, Оросын болон Хятадын төмөр замын сүлжээгээр дамжин Европ, Дундад Ази, Зүүн хойд болон Зүүн өмнөд Ази руу, ОХУ-ын Владивосток, Находка болон Восточный боомтууд хүрэх боломжтой болно гэдгийг Оросын тал мэдэгдэж байсан.

Аль ч талаас нь харсан Монголын коксжих нүүрсийг гурав дахь зах зээлд гаргахад ОХУ-тай хамтран ажиллах нь  зайлшгүй юм.

Гэтэл Тавантолгойг ашиглах өнөөдрийн төсөөллөөр төмөр замын байгуулалтад БНХАУ-ын оролцоо илүү тод байхаар төсөөлөгдөж байна.  Ийм байдал  Орос “ах” нарын дургүйг хүргээгүй гэж ам бардам хэлэх аргагүй. Өөрөөр хэлбэл монголчууд хэлсэн ярьсандаа байж чадаагүй гэх дургүйцэл байж мэдэх юм.

Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалтуудын төлөвлөгөө ганцхан урд хөршийг чиглээгүй. Хойшоо чиглэлийн Эрдэнэт-Овоот-Арцсуурь-Кызыль гэсэн  542 км бас нэг чиглэл эрчимтэй яригдаж байгаа. Үүгээрээ монголчууд хойд хөршийнхөө хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж  байгаагаа илэрхийлэх нэг боломж нь юм.  Гэхдээ эн нь зүүнч иглэлийн төмөр замын байгуулалтад оролцох гэсэн оросуудын сонирхол санаачлагыг хангаж чадахгүй нь тодорхой.  Энэ бүхэн бол зүгээр л таамаглал, гаргалгаа.

Монгол  Улс хоёр их хөршийн дунд хавчуулагдсан “халиуны зулзага”. Мөнхөд ийм оршино. Тэгэхээр өөрийн эрх ашгаа хоёр хөрштэйгээ тэнцүүлэх ухаан, эв дүй үе үеийн улстөрчдийн хамгийн чухал шалгуур байсаар байх болно.

П.Булган

 

 

 

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.99zochin   • 7 сарын 25. 12 цаг 21 минут

MANAI ARD TUMEEN , ENE TERD gargaj bui hkumuus maani GADAAD , DOTOOD HKUDALDAA, OLON ULSIIN HKUDALDAA , HKELELSTEERIIN DUREM JURAM , ULS TERIIN HKARILTSAANII DUREM JURAM zergiig meddeg ERENHKIILEGCH , ERENHKII SAID, TERIIN TUHSEEDTEI baij l zeb bodlogoor ulsaa hkegjuulne, Suuliin 28 jil buur ene baidal aldagsan ODOO ene baidliig meddeg , toodog TERIIN HKUMUUS , darga

31.201.77.219Зочин   • 5 сарын 25. 2 цаг 13 минут

Ардичллынхан америк гэж алцагнасаар байгаад юу болов.хоёр хөрштэйгөө эвтэй найртай байхаас өөр зам түүхэнд байсангүй

202.9.40.206Зочин   • 5 сарын 24. 21 цаг 33 минут

Хамар хашааныхаа Балданг харсаар байхад нь урд гудамжны Доржынх руу гүйгээд байвал... Дорж ч дээ. Хэдэн жилийн өмнө хөгийн хулгайч л байсан одоо хумсаа нуусан хослол бүхий хүн муутай нүд улаан хог доо. Бас болоогүй бо хороон дарга гээд л гүйгээд байгаа.

112.72.14.226Зочин   • 5 сарын 24. 20 цаг 35 минут

Umhii har hujaagaas zaigaa bariachee..otos ah nartaigaa oirtoh shaardlagtai bna..hujaagui um gej mongold baihgui bolloo..mash olon mongol huuhnuud hujaa nartai yavaldaj zarim ni suuj bna..manjiin vassaliin ued ch mongolchuud ingej hujaa nartsi tsus holildoj baigaagui..baliar hujaagiin devsgeruud mongoliig hujaagiin sheesend jivuuleh ni ee..barij horih nrgiig ni horij alah negiig ni alj ustgahgui bol mongol undesten gej baihgui boloh ni..

59.153.112.108Зочин   • 5 сарын 24. 20 цаг 22 минут

Монголчууд гайт Америк Ардчиллын гайгаар сүүлийн 30 жилд агуу их Орос гүнээс холбоогоо таслаад амаараа шороо үмхэв!!!

59.153.112.108Зочин   • 5 сарын 24. 20 цаг 20 минут

Монголын төр, засгийн удирдагчид бие даан Монгол улсыг хөгжүүлэх чадваргүй болохоо гайт Америк Ардчиллын 30 жилд нотлон харуулсан учраас одоо Монголчууд Оросыг дагаж хөгжихөөс өөр замгүй болсон. Одоо Монголчууд Сүхбаатар жанжин 1921 онд Оросоос тусламж гуйсан шиг Путинээс тусламж гуйхаас өөр аргагүй байдалд ороод байна. Бидний өвөг дээдэс үеийн үед Оросын баатар цагаан хаан, коммунист Ленин, Сталин, Хрущев, Брежнев нараас тусламж дэмжлэг авч, тусгаар тогнолоо олж, Монгол улсаа хөгжүүлж ирсэн.

183.177.101.122Бухамдал   • 5 сарын 24. 18 цаг 42 минут

Одоо манай улсыг ямар ч улс хүлээж авах сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл очсон газар болгоноосоо гуйлага гуйн тэгээд бас болоогүй авсан мөнгөө хувьдаа үрчих нь. Гэрээ байгуулнсаны дараа мөнгийн муриад хулихдана. Өөрсдөө ийм их баялагтай байж ард түмнээ гуйлагчин болгодог удирдагч нартай яаж хүндэтгэлтэй уулзах вэ. Төр нь дотроо учраа олохгүй хөлөө чийлцэнэ. Яаж итгэх юм бэ. Хажууд нь хойд солонгосын тэр жаахан бандыг дэлхийд хүндэтгэн харж байна. Ичэж үхмээр төр засагтайдаа үнхээр гутрах юм.

27.123.214.124Зочин   • 5 сарын 24. 18 цаг 06 минут

2 hurshiin hamaaraltai uls shuudee bid chine. Uhaan l heregtei de darga nart..

124.158.107.106Зочин   • 5 сарын 24. 18 цаг 04 минут

Tavan tolgoig Hujaad uguhuur orosuud durguitsej bga ni mash zuv. Ted bidniig Hujaad hayaj uguugui yum bn

66.181.167.75Иргэн   • 5 сарын 24. 18 цаг 01 минут

За яахавдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Оросуудтайгаа хамтрах, Хятадуудтай харьцах гэдэг бол том философи л доо???... Гагцхүү тийм олигтойхон хүн энэ төрд М.Энхболдоос өөр байхгүйдээ???...

203.169.50.105Чинжүү   • 5 сарын 24. 18 цаг 40 минут

Хуваа чи

203.217.139.228Иргэн   • 5 сарын 24. 15 цаг 18 минут

2 их хөрштэйгээ хэрхэн харилцахаа сайтар мэдэх, асуудлыг томоор хол хардаг, сайтар бэлтгэгдсэн лидер энэ Монголд улсад байхгүй байгаа нь хамгийн эмгэнэл

27.123.214.84Зочин   • 5 сарын 24. 15 цаг 55 минут

Байгаа л даа, сая 2р эмлэгт хэвтсэн гэж сонсоогдсон

112.72.11.112Зочин   • 5 сарын 24. 12 цаг 49 минут

Бмдэнд ямар ч ашиггүй хэлцлээр яахын? Алийн бүр бид бусдын халамжид амьдрахын? Соц нийгэмд бид ЗХУ-н халамжинд 60 жил амьдарсан. Өртөг нь 10 тэрбум долларын их өр. Одоо болтол бид тэр өрний нээнтгээс гараагүй байна.

64.119.21.173зочин   • 5 сарын 24. 14 цаг 43 минут

их өрийг намбарын энхбаяр тэглээ биз дээ..рио тинто нэртэй луйварчдыг хөөж гаргаад оюутолгойгоо оросуудтай 51, 49-өөр аваад хуваах өөр арга үлдсэнгүй дэээ

66.181.185.23зочин   • 5 сарын 24. 12 цаг 40 минут

Ер нь том зан хэнд ч хэрэггүй. Орос оронд том зан гаргавал ард түмэн хохирно. Баячууд амиа аваад явна.

103.10.23.104mngl   • 5 сарын 24. 11 цаг 44 минут

iim sedviig duriin setguulch ard tumend zarlaad baih hereggui bolvuu, yu bichih bichihguiee medmeer yum

64.119.19.53зочин   • 5 сарын 24. 11 цаг 38 минут

Төрийн айлчлал, Санкт Петербургийн ЭЗЧ гэдэг хоёр тусдаа асуудал. У.Хүрэлүхийг СП ЭЗЧ-нд оролцохыг урисан, харин У.Хүрэлсүх ЭЗ чуулганд оролцохын хамтаар Төрийн айлчлал хийхийг санал болгосон. Оросууд Төрийн айлчлал одоогоор боломжгүй байна гэсний хариуд У.Хүрэлсүх СП ЭДЧ-д очихгүй гэсэн. үүний хариу болгож В.Путин Монголд 6 сарын 7-нд айлчлахгүй ээ гэжээ.

64.119.21.173зочин   • 5 сарын 24. 14 цаг 45 минут

ухны хүү уханцар юм даа

43.228.131.59Зочин   • 5 сарын 24. 10 цаг 39 минут

ямар манайхан биш, амжаагүй гэсэн шалтгаан хэлээд зориуд л цуцлана ш дээ. Өөрсд шигээ бодох юм.

49.0.212.69зочин   • 5 сарын 24. 10 цаг 00 минут

бурууг битгий бусдад чих, өөрсдөөсөө бурууг ол, хоёр гүрэнрүү битгий буруугаа өг

103.23.50.90Зочин   • 5 сарын 24. 9 цаг 57 минут

Орос улстай хамтран ашигтай ажиллах хэрэгтэй дээ.Хятадуудад 90 оноос хойш найр тавиад одоо ямар янзтай байна.Арай л нэг талруу хазайгаад байгаам да.Ямарч тохиолдолд орос хүмүүс хятадаас хувь илүү шүү дээ.Манайхан соц нийгэмд олноороо орост суралцаад ямар сайхан байлаа.Оросуудад бид алдсан юм байдаг л байх.Тэгэхдээ хятадад алдсан шиг биш.

150.129.140.219Зочин   • 5 сарын 24. 9 цаг 42 минут

БОДЛОГГҮЙЙ УДИРДАГЧИД,АРДЧИЛЛАГЧДЫН БАЛГААР УЛС ОРОН МИНЬ ТОМ УЛСУУДЫН ТОГЛООМ БОЛЧИХ ЮМ БАЙНАДОО

66.181.160.68зочин   • 5 сарын 24. 9 цаг 00 минут

Оросуудтай арай илүү өргөн хүрээтэй харилцах нь ашигтай бишүү яагаад гэвэл бидний түүх оросуудтай холбоотой шүүдээ гэхдээ хоёр хөрштөөгөө эн тэнцүү харилцах нь үндэсний аюулгүй байдалд хамгийн чухал үүнийг мартаж болохгүй ээ

202.170.68.38Hursh   • 5 сарын 24. 8 цаг 57 минут

turd bgaa huvalznuudiin zuvkhun uursdiiguu bodson archagui setgelgeenees bolj bn . Enenees dor ch um bolno todorhoi ene turd bgaa luivarchin bertegchin hulgaich urvagch nariig nam darahgui bol .!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

202.131.243.190Zochin   • 5 сарын 24. 8 цаг 56 минут

Orostoi hamtrah ni ashigtai. Bid aliin bolgon Hyatduud ruu oorsdoo guij ochij dolginoh yum be. Hyatduud hyamd uniin sanal heldeg ch yavaandaa ergej butsaj shalgaan tootsoj unee baga bagaar nemuulseer l bdag ni bodit unen. hyaduudiig guij nuursee zarah bish, ted harin manai nuursiig guidag bolgoh bodlogo heregtei bna. Orosoor damjuulan Yapon, Solongos ruu, esvel Hyatdiin Tyanijin boomtiig ashiglan dalaigaar Yapon Solongos ruu gargah bolomjit huvilbar baij bolno sh de. Orosuud bol er ni iluu naidvartai daa

202.179.25.13Зочин   • 5 сарын 24. 8 цаг 46 минут

Монгол улс гэдэг их айлын, Монгол төр гэдэг их албыг түрхэн хугацаанд үргэлжлүүлэх үүрэг хүлээж байгаагаа ойлгохгүй, ЭНЭ АЙЛын эзэн нь би боллоо. Одоо нэг өөрийнхөө санаснаар явуулъя гэсэн мунхаг төрийн түшээдийн ажиллагаа ингэж олон улсад байтугаа олон зууны түүхтэй хоёрхон хөршийнхөө өмнө ч ичигэвтэр байдалд оруулж байгаа юм даа.

202.21.113.66Зочин   • 5 сарын 24. 8 цаг 45 минут

Оросууд "Монгол"-ын гараар төслийг дахин гацааж, Богино настай нүүрсний экспортыг маань зогсоох гээд л оролдоод байгаа юм.

Шинэ мэдээ

Солонгос улсад нэг удаагийн хуванцар бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахаар болжээ4 цаг 9 минутын өмнөКока Кола ундаанаас шинэ төрлийн эрүүл мэндийн ундаа гаргахаар болжээ4 цаг 18 минутын өмнөНэг жилийн өмнө Дональд Трампыг огцруулах гэж байжээ4 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч Мүн Че Ин-д 1,5 тэрбум воноор үнэлэгдэх мөөг бэлэглэжээ4 цаг 28 минутын өмнөГ.Хайдав: Англи дарапан пальто, каракул малгай өмсч орос хром жийсэн амьтан л хотын гудмаар алхдаг байлаа4 цаг 33 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас олон арван хүн амь үрэгджээ4 цаг 38 минутын өмнөАфрикт анхны оскарыг авчирсан жүжигчин Чарлиз Терон4 цаг 43 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы өмнөх аюулгүй байдлын арга хэмжээг чангатгав4 цаг 48 минутын өмнөХарангын “Хар азарга” хар савхинаасаа салжээ4 цаг 53 минутын өмнөШиньжян Уйгарын өөртөө засах орныг зорих жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ4 цаг 58 минутын өмнөБүтэн сайн өдөр бидэнд яагаад чухал вэ5 цаг 3 минутын өмнөНамрын улиралд хоолондоо хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнс5 цаг 8 минутын өмнөБаку 2018: DAY 3 ШУУД5 цаг 11 минутын өмнөДуучин Риана яагаад мяраалаг болохоор шийдсэн бэ5 цаг 13 минутын өмнөАлтан капучино 24 ам.долларын үнэтэй5 цаг 18 минутын өмнө"Ил-20" нисэх онгоцны сүйрлийн талаарх мэдээллийг Оросын талд өгчээ5 цаг 23 минутын өмнө2032 оны зуны олимпийг Сөүл болон Пхёньян хотод зэрэг зохион байгуулах санал гаргажээ5 цаг 28 минутын өмнөИрэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна5 цаг 33 минутын өмнөДуучин С.Зоригт утсаа маажаад сөхөөгүй ч ДУНД ХУРУУГ мартсангүй5 цаг 38 минутын өмнөЭкс ерөнхий сайдыг хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна5 цаг 43 минутын өмнөАлдартай дуучины фэн клубын захирал дуучины нэрийг барьж, залилан хийжээ5 цаг 48 минутын өмнөАлим шиг өгзөгтэй болгох 30 өдрийн суулт5 цаг 53 минутын өмнөРианна Барбадосын бүрэн эрхт элч болжээ5 цаг 58 минутын өмнөХогоо зөвшөөрөлгүй хаясан зорчигчийг таксины жолооч хүчээр буулгажээ6 цаг 3 минутын өмнө“Лалын улс” бүлгийн 5 босогч амь үрэгджээ6 цаг 8 минутын өмнөАнгли Улс 2030 онд тамхины утаагүй улс болно6 цаг 13 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Тамчийн хавцал6 цаг 18 минутын өмнөУнадаг дугуйн парад болно6 цаг 23 минутын өмнөУсан онгоцны даац хэтэрч, 200 гаруй хүн ор сураггүй болжээ6 цаг 28 минутын өмнөАнжелина Жоли, Брэд Питтэй өөрийнхөө гэрт нууцаар уулзаж байх санаачлага гаргажээ6 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.