2018 оны 5-р сарын 26
10 цаг 17 минут

АНУ, Хойд Солонгосын уулзалт цуцлагдахад нөлөөлсөн шалтгаан

Х.ОЮУНБОЛД

Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид ПенЧанд болсон өвлийн наадамд хамтран оролцсон. Үүнээс хойш  хоёр орны харилцаа сайжирч эхэлсний үр дүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх сарын 12-нд Сингапурт  хийх гэж байсан уулзалт цуцлагдсан билээ. Пхеньяны зүгээс үүнд нааштай хандаж Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг суллан буцааж, цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа хааж устгасан. Мөн хоёр Солонгосын тэргүүнүүд  өнгөрсөн сарын эхээр уулзаж  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохоор тохиролцсон юм.  Харин энэ уулзалтын дараагийн алхам нь ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Жон Ун нар уулзах байсан уулзалт байлаа.  Гэвч нааштай байсан нөхцөл байдал эргэн хурцдаж, Дональд Трамп уулзалтыг цуцлав. Үүнээс гадна зэвсэгт хүчнээрээ заналхийлж сүрдүүлэх үзэгдэл дахин эхэлж байна. Нөхцөл байдал ингэж өөрчлөгдөхөд юу хэрхэн нөлөөлөв?

  1. Эхний зөрчилдөөн

АНУ, Хойд Солонгосын хоорондын сайжирч байсан харилцааны эхний зөрчилдөөн  Пхеньян Вашингтонд шинэ сануулга өгснөөр эхэллээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны  хэвлэлийн төлөөлөгч “Вашингтон Пхеньянд ногдуулсан шийтгэлийг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхих хүртэл цуцлахгүй гэсэн саналыг тавьснаар өдөөн хатгасан” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост ногдуулсан шийтгэл, үзүүлж байгаа дарамтыг хэвээр байлгана. Мөн энэ арга хэмжээ нь Хойд Солонгосын хандлага өөрчлөгдөх болсон шалтгаан гэв. Хойд Солонгосын хэвлэлийн төлөөлөгч “Пхеньяны зүгээс сайн дураараа найрамдахаа илэрхийлснийг Вашингтон Хойд Солонгосын сул тал гэж буруугаар ойлгож болохгүй гэсэн байна.  Мөн АНУ үргэлжлүүлэн дарамт үзүүлэх,зэвсэгт хүчнээрээ сүрдүүлэх нь зохимжгүй гэж сануулжээ.

  1. Цэргийн сургуулилт

АНУ, Өмнөд Солонгос энэ сарын  11-нд хамгийн багадаа 100 онгоц оролцуулсан хамтарсан цэргийн сургуулилт хийсэн. Энэ нь Хойд Солонгосын Засгийн газрын дургүйцлийг ихээр хүргэснээс Пхеньян Өмнөд Солонгосын талтай дахин хийхээр төлөвлөсөн  уулзалтаа цуцлах шийдвэрийг гаргасан билээ.

  1. Ливийн жишээгээр зэвсгээ хураалгах ёстой

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хийсэн мэдэгдлийн дараа Хойд Солонгос ерөнхийлөгч Дональд Трамптай Сингапурт хийх уулзалтад аюул заналхийлж байгааг сануулжээ. Жон Болтон  Хойд Солонгост Ливийн жишээгээр цөмийн зэвсгээ хураалгах саналыг  тавьсан юм. Гэвч дараа тэрээр  заавал Ливи шиг байх албагүй. Гэхдээ энэ нь тодорхой,бодит байх ёстой гэжээ. Түүний энэ үг Пхеньяны анхаарлыг таталгүйгээр өнгөрөөгүй аж. Ливид найман жилийн өмнө удирдагч Муамар Кадаффи цөмийн зэвсгээ хураалгасны дараа ард түмний бослого гарч, гадаадын нисэх хүчин халдсанаар  түүний дэглэм нуран унаж байжээ.

bbc.com сайт

Эх сурвалж:
7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.44555   • 2018, 5 сарын 28. 15 цаг 34 минут

Зөрүүд бацаан сайн байна

203.91.115.44555   • 2018, 5 сарын 28. 15 цаг 33 минут

Зөнөг өвгөн даврч байна.

116.44.154.116zochin   • 2018, 5 сарын 27. 21 цаг 27 минут

yvrop ezguirene gej amerikiig l heljdee ugtaa delhiig dind turhirdag n gantshan amerik edniih oorsdoo dotoroosoo OTNO

174.204.2.96Зочин   • 2018, 5 сарын 27. 14 цаг 28 минут

Yaag unen! Yostou tuimai! Amerik zevsgee huraalga Livi shig!

43.250.126.130зочин   • 2018, 5 сарын 27. 14 цаг 23 минут

Даварсан хөгийн америк. 2 солонгосын харилцаа сайжрахаар үхэх нь л дээ. Мөн шалтаг олох гэж ядаж байна даа.

49.0.219.154Зочин   • 2018, 5 сарын 28. 11 цаг 39 минут

Ану худлаа

202.179.26.60Зочин   • 2018, 5 сарын 27. 11 цаг 16 минут

YOSTOI TUI MAI

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ12 сар 11. 18:002019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд12 сар 11. 17:556 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ12 сар 11. 17:50Жинхэнэ мэт 3D зургууд12 сар 11. 17:452020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ12 сар 11. 17:40Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг12 сар 11. 17:352019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип12 сар 11. 17:302019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв12 сар 11. 17:25Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай12 сар 11. 17:20“Шимэгч” шилдэг кино боллоо12 сар 11. 17:15Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.