2018 оны 5-р сарын 29
15 цаг 00 минут

"Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай шийдвэрийг эсэргүүцэж байна"

 "Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөн" яг одоо Сүхбаатар талбайд Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна. Тодруулбал, тэд ирэх сарын 7-ны өдөр хийхээр товлогдсон Бага хуралд нийт 369 саналын эрх бүхий төлөөлөгчид оролцохоос 69-ыг нь Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн удирдлагуудын тойрон хүрээлэгчдэд олгохоор болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ийнхүү жагсаж байгаа бөгөөд шаардлагыг хүлээж автал жагсана гэдгээ илэрхийлсэн юм. 

Тус жагсаалд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн МАН-ын хорооны 800 гаруй гишүүд оролцож байгаа аж.

Жагсаалд оролцогчид, “60 тэрбумын гар хөлөөс нийслэлийн МАН-аа аварья, жирийн гишүүдээсээ айдаг дарга бидэнд хэрэггүй, намын үүрээс сонгогдохоос бүү ай” гэх мэт уриа бүхий лоозон барин жагсаж байсан юм.

Жагсаалын үеэр бид Сонгинохайрхан дүүргийн намын үүрийн гишүүн Н.Алтаншагайтай цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн жагсаалын зорилго юу вэ. Яг ямар шаардлагыг хүргүүлж байгаа юм бол?

-Нийслэлийн МАН-ын хорооны 34-р бага хурал ирэх зургаадугаар сарын 7-нд хуралдахаар болсон. Гэтэл хурлын төлөөлөгч сонгох журамд намын дүрэмд харшилсан хоёр зүйл байна гэж Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөнийнхөн үзэж байгаа. Тодуулбал, нэгдүгээрт, Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай гаргасан шийдвэрийг намын дүрэмд нийцүүлэх

Хоёрдугаарт, МАН-ын хяналтын Ерөнхий хорооны тайлбар, Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат болох үүр дээрээс сонгохыг шаардаж байна. Бид маш олон удаа санал хүсэлт хүргүүлсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна.

Намын дүрэм дээр квотоор намын хорооны бага хуралд оролцоно гэсэн ямар ч заалт дүрэм байхгүй байгаа. Гэтэл нийслэлийн намын хорооны 34-р бага хуралд оролцох 369 хүний 300 нь анхан шатнаасаа 69 нь квотоор гээд заачихсан байгаа юм. Тиймээс бид намын дүрмэнд нийцсэн журам гаргахыг шаардсан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлж байна.

-Жагсаал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Бидний шаардлагыг хүлээж авч, хариуг өгтөл үргэлжилнэ.

-Нийслэлийн намын даргын зүгээс ямар нэгэн хариу өгсөн үү?

-Дүрмэнд нийцэж байгаа гэсэн тайлбарыг өгөөд байгаа.

Баянгол дүүргийн намын үүрийн гишүүн 77 настай С.Мягмар:

-Намын дүрмийн биелэлт анхан шатандаа ерөөсөө шийдэгдэхгүй байна. Удирдлага нь дандаа дээрээсээ доошоо яваад байхаар болохгүй байна шүү дээ. Одоо бүр бидний сонгох эрхэнд халдаад 60 гаруй квот гаргаад ирчихсэн байна. Тиймээс анхан шатны үүрээсээ бүх шатны төлөөлөгчдийг сонгодог энгийн үүргээ биелүүлэхийг шаардаж байна.

Баянгол дүүргийн намын үүрийн гишүүн н.Жадамба:

-Бид энд Су.Батболдыг эсэргүүцээд байгаа юм биш. Тэр хүн ажил хийгээгүй биш хийж байгаа. Гэхдээ өнөөдөр квот гэж ийм буруу юм гаргаж ирснийг л эсэргүүцэж байна. Өмнө нь үүр болгоноос нэг төлөөлөгч оролцдог байсан. Тэр зарчмаараа явахыг л шаардаж байна. Ядаж намын анхан шатны үүр болгоноос 1-2 хүн оруулах хэрэгтэй.

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 12 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 17 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 22 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 27 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ9 цаг 32 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг9 цаг 37 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип9 цаг 42 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв9 цаг 47 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай9 цаг 52 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо9 цаг 57 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.