5-р сарын 30
14 цаг 51 минут

Д.Содном: Багануурт станц байгуулснаар цахилгааны өртөг буурна

Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномтой эрчим хүчний асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Манай Улсын эрчим хүчний бие даасан, найдвартай хангалт ямар байгаа вэ?

-Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 20 орчим хувийг хөрш улсуудаас авч хангаж байна гэсэн мэдээ саяхан сонинд гарсан. Дулааны эрчим хүчний хэрэгцээ хангагдаагүй байгаа нь бүгдэд тодорхой. Мөн цахилгаан станцууд 30 гаруй жилийн настай буюу хуучирсан, шинэчлэх шаардлагатай гэсэн мэдээ гарсан байна билээ. Энз бүхнээс үзэхэд манай улсын эрчим хүчний бие даасан болон найдвартай хангалт асуудалтай байгаа.

-Энэ салбарын талаар төр ямар бодлоготой байх ёстой вэ?

-Цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн бөгөөд найдвартай хангадаг байх нь улсын аюулгүй байдалд, эдийн засаг нийгмийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой.

Ийм учраас дэд бүтцийн, үүний дотор эрчим хүчний салбарыг эхний ээлжид хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байхыг улс орнуудын төр засаг эрхэмлэдэг.

Манай улс ийм бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлж байх тууштай бодлого барьж, түүнд хөрөнгө хүчний нөөцийг төвлөрүүлээгүйн уршгаар өнгөрсөн гучаад жилд шинээр том чадлын цахилгаан станц барьсангүй. Улаанбаатар хотод V Цахилгаан станц, Тавантолгой, Шивээ овоо, Багануурын нүүрсний орд дээр цахилгаан станц барих тухай гучаад жил ярьсан боловч нэг нь ч хэрэгжсэнгүй. Энэ нь төрийн эрх барьж байгаа манай улс төрийн намуудад зөв бодлого тодорхойлж тууштай хэрэгжүүлэх чадвар сэтгэл байдаггүйтэй холбоотой.

Нүүрс түлж цахилгаан дулаан үйлдвэрлэдэг станцуудыг жигд ажиллуулах, өглөө оройн болон өвөл зуны оргил хэрэглээний хэрэгцээг хангахад зайлшгүй шаардагдаж байдаг усан цахилгаан станцыг Эгийн голд барих асуудал шийдэгдэхгүй байна. Энэ нь Сибирийн усан цахилгаан станцуудын хямд өртөгтэй цахилгааныг манай улсад борлуулж байх бизнесийн сонирхол болон цахилгаан эрчим хүчний хангалтаар Монгол Улсыг хараа хамааралдаа байлгах бодлогоор Орос улсын зүгээс “Сэлэнгэд станц барьчихвал Байгаль нуур сүйрнэ гэх сүржин шалтгаанаар саад хийж байгаатай холбоотой.

-Багануур тэргүүтэй төслүүд хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх бол?

-Багануурын нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барих шаардлага бий.Улмаар нүүрсний тээврийн зардал байхгүй болж цахилгааны өртөг хямдарна. Улаанбаатар хотод цахилгаан станц барихгүй, харин дулааны хэрэгцээг хангахад зориулсан дулааны станцуудыг Амгалангийн дулааны станцын төслийн адилаар байгуулах нь зөв. Оюутолгойн уурхай болон Говь болон Баруун бүсийн цахилгааны хэрэгцээг хангах том цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордын дэргэд барих шаардлагатай. Хүч чадлыг нь багасгаж Оюутолгойд барих санал гарвал хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Мөн Сэлэнгэ мөрний цутгалан буюу Эгийн голд усан цахилгаан станцыг барих ажлыг ойрын жилүүдэд эхлэх. Байгаль нуурын усны түвшин багасна гэдэг шалтгаан биш, шинэ барих станцын усан санг дүүргэх хугацааг байгаль нуурт нөлөөлөхгүй байхаар зохицуулж болохыг энэ талын мэргэжилтнүүд болон эрдэмтэд мэднэ. Хоёр улсын удирдлагын дээд түвшинд ярьж ойлголцож шийдэх боломжтой гэж хардаг юм. Түүнчлэн Шивээ-Овоогийн нүүрсний ордод станц барих эсэх асуудлыг БНХАУ-ын тал сонирхож, үйлдвэрлэх цахилгааныг үндсэндээ Хятад Улсад нийлүүлэх нөхцөлийг санал болговол зөвшөөрөх нь зүйтэй.

Харин баруун аймгуудын хэрэгцээг хангах зориулалтаар аль нэг нүүрсний уурхай дээр томхон станц барих, жижиг усан станц барих төлөвлөгөөг гаднаас импортлохгүй байх тооцооны үндсэн дээр боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй. Дүгнэж хэлбэл, Багануур, Тавантолгойн нүүрсний, Эгийн голын усан станц гэсэн гурван томхон станцыг барьснаар цахилгаан эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.189Зочин   • 2018, 5 сарын 30. 15 цаг 50 минут

Ухаантай өвгөдийнхөө үгийг төр, засгийн эрх мэдэлтэнүүд сонсоосой.

202.179.24.169zochin   • 2018, 5 сарын 30. 15 цаг 26 минут

Ene ovgon hytadaas avilgal avsan bish buzdee yagaad Baganuuriin tsahilgaan stantsiig demjeed bn be soliorch medemhiirch suuhaar gereegiig ni unshaad uz 9 tsent$

103.229.121.83Иргэн   • 2018, 5 сарын 30. 15 цаг 59 минут

Урд хөрш рүү цахилгаан экспортлож Монголдоо валют оруулж ирэх тухай ярьж байна шүү дээ. Д.Содном гуайн ярьж байгаа зүйлийн цаад санааг буруу ойлгоод буруу бичээд байна аа даа. Ахмадуудаасаа суралцахгүй бол алтан толгой байгаад ч нэмэргүй.

202.179.24.169zochin   • 2018, 5 сарын 30. 15 цаг 21 минут

Sodnom guia tanii ter ueiin erchim huch bishee hytadtai uridchilaad geree zasgiin gazar hiigeed 1 kbt 225 togrogoor hudaldaj avhaar geree hiisen odoo ongorson

112.72.14.107зочин   • 2018, 5 сарын 30. 15 цаг 12 минут

Эрчим хүчний өөрийн өртөг буурах тал байгаа ч концессийн хэлэлцээрт үүнийг тусгаж байж л гэрээ хийгдэнэ. Тэгэхээр концессийн гэрээ хийж буй тал манай эрчим хүчний үнэ тарифаар хийх үү. Тэд олон улсын эрчим хүчний жишиг үнийг л гэрээнд тусгах болов уу. Ингээд бодохоор ароай өөр төсөөлөл гарна. Энэ үнийг одооноос олон нийыт мэдэж эрчим хүчний үнийн өсөлтийг бодитоор ойлгуулах хэрэгтэй. Худлаа чээжний пангаар ярьж олон түмэнд буруу зөрүү ойлголт өгөх нь тийм ч аятай зүйл биш бизээ.

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.