2018 оны 6-р сарын 4
9 цаг 51 минут

Public WiFi таны цахим аюулгүй байдалд хамгийн хортой

Ухаалаг төхөөрөмж / smart device / түүний хэрэглээг дэмжих хөдөлгөөнт интернэт. Энэ хоёрын зохицол нь бидний амьдралын хэв маягт шинэ тренд авчирчлаа. Гэвч сайн бүхний ард сүүдэр байдагтай ижил цахим орчин дахь хувийн мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал, анхаарал татахуйц асуудал болон хувирчээ.

Монголд 2,4 сая ухаалаг утас хэрэглэгч байдгаас 1.1 сая нь public wifi буюу олон нийтэд зориулсан үнэгүй WiFi идэвхтэй ашиглагч байна. Чухам энэхүү нэг сая хэрэглэгчийн цахим аюулгүй байдлыг энэ нийтлэлдээ хөндөхийг хичээлээ. Товчоор хэлбэл үйлчилгээний газруудын үнэгүй WiFi  хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг аж.

Тухайн үйлчилгээний байгууллагаас үл хамааран сүлжээнд хөндлөнгийн гуравдагч этгээд хялбархан нэвтэрч WiFi хэрэглэгчийн хувийн мэдээллийг  ухаалаг төхөөрөмжөөс нь хуулбарлах боломжтой байдаг аж. Таны Фейсбүүктээ нэвтрэх нэр, нууц үг хувийн зураг, файл зэргийг интернэт сүлжээгээр дамжуулан авах боломжтой.  Энэ тохиолдолд хариуцлага хүлээх тал нь ч хуулийн хүрээнд тодорхой бус бөгөөд эцэст нь мэдээллээ алдсан хэрэглэгч л хохироод үлдэх магадлалтай.

Public WiFi ашиглахаас татгалзаж хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хангах вэ ?

Үйлчлүүлсэн газрынхаа WiFi кодыг асууж хувийн мэдээллээ эрсдэлд оруулснаас үүрэн операторуудын Дата багцыг / хөдөлгөөнт интернэт/ ашиглах нь таны мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах юм.

Тавхан жилийн өмнөхтэй харьцуулахад манайд 1GB датагийн үнэ бараг 10 дахин хямдарч 100MB датаг  1000₮-өөр худалддаг үе ард хоцорчээ. Тухайлбал Юнител өнөөдрийн байдлаар 1500₮-өөр 2GB дата буюу 2000MB ашиглах боломжийг санал болгож байна. Нэг үеэ бодоход оператор компаниудын өрсөлдөөн Дата тарифыг хямдруулж олон нэр төрлийн Дата багцыг хэрэглэгчдэдээ санал болгох болсон.

Яг энэ нийтлэлдээ зориулж миний бие 4 оператор компанийн бүх Дата багцыг харьцуулж үзсэн юм. Үүнээс үзэхэд хамгийн сүүлд шинэчлэн гаргасан Юнителийн Дата багц нь үнэ болон нөхцөлийн хувьд хамгийн уян хатан санагдсан шүү.  Хэрэглэгчдийнхээ хэрэглээний хэв маягийг гурван төрөлд хувааж түүндээ тохирох багцуудыг гаргасан нь одоогоор бусад оператор компаниудаасаа хамгийн сайн хувилбар байсныг уншигч танд дуулгая. Гэхдээ мэдээж  Дата багцынхаа нөхцөлийг сайн ойлгож өөрийн хэрэглээндээ зохицсоныг сонгох нь хамгийн чухал. Ингэснээр таны мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдаж цахим эрх чөлөөг мэдрэх юм.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.