6-р сарын 7
14 цаг 20 минут

Л.Роломжав: Хачигны идэвхжил долоодугаар сарыг дуустал үргэлжилдэг

Ой хээрийн хортон шавжийн нэг хачигны идэвхжил эхэлж, одоогийн байдлаар 700 гаруй хүн хазуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч Л.Роломжаваас дараах зүйлийг тодрууллаа.

-Амралт зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед хачигт хазуулсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг талаар зөвлөгөө өгнө үү?

-Ойн хачигны шүлс мэдээ алдуулах бодистой байдаг учраас хүн хазуулж байгаагаа мэдэхгүй өнгөрөх нь бий. Тиймээс ой модтой газар аялж байгаа бол 3-4 цаг тутамд өөрийн болон бусдынхаа биед үзлэг хийж, шалгаж байх нь чухал. Хачигт хазуулсан бол нүд үрэвсэх, ухаан алдах улмаар гар, хөл саажих эрсдэлтэй. Хачиг нь ихэвчлэн хүний нимгэн арьстай суга, цавь, чихний ар хэсэг, үсэнд байрладаг.

-Хачигны голомтот газар гэж байдаг уу. Бодвол ой мод ихтэй нутаг оронд л байх болов уу?

-Манай улсын 12 аймгийн 53 сум, нийслэлийн долоон дүүрэгт хачигт рексиозын байгалийн голомттой гэж үздэг. Тэдгээр нь ихэвчлэн ой мод, өвс ногоо ихтэй газар гэж ойлгож болно.

-Түүнээс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

-Юуны өмнө вакцин хийлгэж болохоос гадна тод өнгийн хувцас өмсөх нь хамгийн энгийн арга зам. Хачигт хазуулснаас өндөр хэмтэй халуурах, огиулж бөөлжих, толгой, булчин, хүзүү нуруугаар өвдөх зэрэг анхны шинж тэмдэг илэрдэг. Хачигны идэвхжил 5-7 дугаар сард эрс нэмэгддэг учраас ой мод, өндөр өвс ногоотой газраар алхах, аялж зугаалахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл нийслэлийн ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хандах нь зүйтэй.

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Эх сурвалж:
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа4 цаг 26 минутын өмнөБ.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай5 цаг 38 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 цаг 43 минутын өмнөХэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ5 цаг 48 минутын өмнөБНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ5 цаг 53 минутын өмнөХамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв5 цаг 58 минутын өмнөМонголчууд эрт хөгширдгийг эрдэмтэд нотолжээ6 цаг 3 минутын өмнөСирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна6 цаг 8 минутын өмнөГоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна6 цаг 12 минутын өмнөҮхэхээсээ өмнө хүмүүс юу зүүдэлдэг вэ6 цаг 13 минутын өмнөЭтиоп, Индонезид гарсан нисэх онгоцны осолд ижил төстэй тал ажиглагджээ6 цаг 18 минутын өмнөЦагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ6 цаг 21 минутын өмнөМУГЖ С.Жавхланг зодож явсан хөгжилтэй найруулагч6 цаг 23 минутын өмнөЖозеф Данфорд: Бид Сириэс дайчдаа гаргах тухай Ерөнхийлөгчийнхөө зааврыг биелүүлсээр байгаа6 цаг 28 минутын өмнөОддын дуулианы улмаас Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбар хагас тэрбумыг алдаад байна6 цаг 33 минутын өмнөЗагасчин айдас хүрмээр амьтдыг үзүүлдэг: Хүмүүс үүнийг дахин харахаас бэргэж байна6 цаг 38 минутын өмнөТүүхэн сүмд гал гарчээ6 цаг 43 минутын өмнөАжлын байранд хэлж болдоггүй 11 өгүүлбэр6 цаг 48 минутын өмнө“Cheetah” робот сальто эргэж сурчээ6 цаг 53 минутын өмнөИлүүдэл жингээ хаясан гайхалтай түүхүүд6 цаг 58 минутын өмнөБ.Элбэрэлт Тусгай олимпоос Алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо6 цаг 59 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №296 Eminem feat. Dido, ‘Stan’7 цаг 3 минутын өмнөСирид 1000 орчим цэрэг үлдээхээр төлөвлөж байна7 цаг 8 минутын өмнөЦаг агаарын улмаас МИАТ-ийн зарим нислэгүүд хойшлогдлоо7 цаг 8 минутын өмнөЛиверпүүл ПЛ-ийг дахин тэргүүлж эхлэв7 цаг 13 минутын өмнө“Ойлголцох нэг хором” аяны хүрээнд “Зөв жолооч” төсөл хэрэгжинэ7 цаг 18 минутын өмнөЦаасан онгоц нисгэх ДАШТ болно7 цаг 23 минутын өмнөУмард мөсөн далай 20 гаруй жилийн дараа ямар ч мөсгүй болох магадлалтай7 цаг 28 минутын өмнөЦэргийн зардлаас болоод АНУ-ыг дампуурал хүлээж байна7 цаг 33 минутын өмнөДалай, тэнгис доторх хачирхалтай газрууд7 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.