6-р сарын 7
13 цаг 32 минут

Л.Саранцэцэг: Экспортын бизнес хийсэн хүн хэзээ ч ядуу байдаггүй

Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төвийн захирал Л.Саранцэцэгтэй экспортын чиглэлийн бизнесийн талаар ярилцлаа.

Танай байгууллага яагаад экспортын бизнесийг сонирхох болов?  Монгол Улс үйлдвэрлэгч орон биш шүү дээ...

Өнгөрсөн жил надад  жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих, санхүүжилт босгох чиглэлээр Олон улсын сургагч багш бэлдэх БНЭУ-ын Засгийн газрын ITEC хөтөлбөрт  хамрагдах боломж олдож,  тус улсын Жижиг дунд үйлдвэрлэл, ур чадварын яамны дэргэдэх NIESBUD интитутэд суралцсан.  Энэ хугацаанд профессор Х.П.Сингхийн лекцэнд сууж Энэтхэг улс экспортыг нэмэгдүүлсэн туршлагаасаа хуваалцсан нь миний хувьд ихээхэн сонирхол татсан.

Тэр цагаас хойш Монгол улсын экспортод өөрийн гэсэн хувь нэмэр оруулах мөрөөдөлтэй болж  энэ талаар илүү мэдлэг олж авахын тулд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Зах зээл судлалын хүрээлэнгийн гадаад худалдааны менежерийн сургалтанд мөн хамрагдлаа. 

Бид  хуучин байсан тогтолцооноос хамааралтай хэвшмэл ойлголтууд, газар зүйн байршил, эдийн засаг, татварын бодлого зэрэг хэд хэд хүчин зүйлээс хамааралтайгаар экспортлогч биш импортлогч улс болоод байгаа л даа.

Экспортлогч улс болохын тулд Энэтхэгт хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцаач?

Сүүлийн жилүүдэд Энэтхэг улсын экспорт эрчимтэй өсч байгаа нь хүн ам ихтэй эсвэл байгалийн нөөц баялагтайдаа биш Засгийн газраас нь Гадаад худалдааг дэмжих цогц бодлого баримталж буйтай холбоотой. Энэ бодлогын цөм нь “Импортыг хумьж, экспортыг өсгөсөн үйлдвэрлэгч Энэтхэг улс”  байх.    Яавал эцсийн бүтээгдэхүүнийг импортлохгүй байх вэ гэсэн асуултад тэд хариулт хайж, шийдэж байна. Экспортын бизнес хийсэн хүн хэзээ ч ядуу байдаггүй гэдэг ойлголт Энэтхэгт түгээмэл. Тийм ч учраас хүн бүр экспортлогч байхын  төлөө тэмцэж байна.

Төр нь чухам ямар хэлбэрээр бодит дэмжлэг үзүүлдэг юм бол?

Энэтхэг улс дотоодын үйлдвэрлэлээ нэг, хоёр, гурван  чиглэлээр дэмжих биш хоорондын уялдаа холбоо бүхий цогц бодлого боловсруулан хэрэгжүүлдэг. Жишээлбэл, хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт,  дэвшилтэт тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвараас чөлөөлөх, гадны сайн экспертүүдээс мэдлэг чадварын зөвөлгөө авах төлбөрийг нь хариуцах гэх мэт. Хэрэв экспортын бүтээгдэхүүн нь алслагдсан нутгийн иргэдийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон бол илүү их дэмжлэг, урамшуулал өгдөг.  Ингэснээр ажлын байр нэмэгдэх, хямд өртөгтэй үндэсний бүтээгдэхүүн бий болох нөхцөл бүрддэг.

Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хамгийн түрүүнд чанар гэдэг үндсэн шалгуурыг тавьдаг бөгөөд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй тохиолдолд үйлдвэрлэгч төрийн дэмжлэгийн гадаа үлдэнэ гэсэн үг. Иймээс төрөөс олгож буй дэмжлэг авахын тулд үйлдвэрлэгчид чанарыг тэргүүн эгнээнд тавьдаг.

Энэтхэгийн Гадаад худалдааны яамны харъяа, бараа бүтээгдэхүүний нэр төрөл бүрийг хариуцсан 34 зөвлөл байдаг. Үйлдвэрлэгч экспортоор бүтээгдэхүүнээ гаргахын тулд экспортын лиценз авдаг бөгөөд энэхүү лицензийг авснаар автоматаар тухайн зөвлөлийн гишүүн болдог. Зөвлөлд тухайн салбарын бүх холбоо болон олон нийтийн байгууллагууд харъяалагдана. Эдгээр зөвлөлүүд нь үйлдвэрлэгчдэд бүх талын дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл, Энэтхэгчүүд торгоор алдартай. Торгон бүтээгдэхүүн хариуцсан зөвлөл нь өөрийн гишүүн үйлдвэрлэгчдэд буй бэрхшээлүүдийг тодорхойлж зөвлөх үйлчилгээ үзүүлэх, энэ чиглэлийн гарааны компаниудад бүтээгдэхүүнээ зах зээлд сурталчлан таниулах маркетинг хийх, экспортлох гарц нээж өгөх, үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүнийг нь оролцуулах, гадаадын зах зээлийн судалгааг хийж эрсдэл боломжийг нь тооцож гишүүддээ мэдээллэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

Түүнчлэн экспортоор бүтээгдэхүүнээ гаргах үе шат болгонд институт байдаг. Жишээлбэл, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдлээд ямар сав баглаа боодолтой гаргахаа мэдэхгүй тохиолдолд  сав баглаа боодол хариуцсан институци нь өнгө загвар дизайн гаргаж хямд өртөгтэйгөөр үйдвэрлэж өгдөг. Ингэж санаа олохоос эхлээд экспортод гаргах үе шат болгонд төрийн дэмжлэг оролцоо нь дарамт гэхээсээ дэмжлэг байдлаар оролцдог нь өнөөдрийн Энэтхэг улсын экспортын салбарын амжилтын үндэс юм л даа.

Тэгвэл монголын нөхцөлд энэ бүхнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Монголын  жижиг дунд үйлдвэрлэгчид сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдий ч нэг бүрийн өртөг өндөр байдаг нь дотоодын хэрэгцээг хангах боломжийг бууруулдаг. Үүнд тухайн үйлдвэрлэгчдийн буруу гэхээсээ илүүтэй бодлогын түвшинд зарим дэмжлэгийг бодитой олгохгүй байгаатай хоблоотой гэж үзэж байна. Банкны хүү, ажиллах хүчний зардал, байрны түрээс, ямар нэг зөвшөөрөл авах татвар, хураамж зэрэгт зарцуулсан мөнгөө тухайн бүтээгдэхүүндээ шингээхээс өөр аргагүй. Манай үйлдвэрлэгчдийг дээрхийн адил цогц бодлогоор дэмжээд өгвөл хямд өртөг бүхий чанартай бүтээгдэхүүн  зах зээл дээр аяндаа бий болох боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд бэлэн мөнгөний дэмжлэгээс илүүтэй дарамт шахалтгүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж өгөх нь ус агаар шиг хэрэгтэй санагддаг.

Ре экспортын талаар ямар бодолтой байдаг вэ?

Бид бүх зүйлийг заавал Монголдоо хийх албагүй юм. Худалдан авагч манай улсад байхгүй зүйлийг хүслээ гэхэд хаана байгаа газраас нь импортлоод нэмүү өртөг шингээн реэкспорт хийх бүрэн боломжтой. Жишээлбэл, Энэтхэгийн экспортын бүтээгдэхүүний эхэнд байдаг алмазыг орос болон африкийн орнуудаас импортлон үнэт элэл болгон бусад улсад экспортолдог. Өөрийн улсад заавал үйлдвэрлэх шаардлагагүй. Гуравдагч улсын экспорт буюу гадны 2 улсын хооронд экспортын бизнес хийх зэрэг бид дэлхий хэрхэн хөгжиж, хэрхэн экспорт импорт хийж байгааг судлан илүү өргөнөөр сэтгэх хэрэгцээ шаардлага бий болж байна.

Танай байгууллагын тухайд экспорт, импортыг дэмжих чиглэлээр яг ямар ажил хийж байна вэ?

Бид энэ чиглэлээр сургалт явуулж, экспортын бизнес эрхлэх гээд юунаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст итгэл найдвар, урам зориг төрүүлдэг. Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай, бодит мэдээлэл өгөх нь чухал. Тиймээс энэ сургалтыг зохион байгуулахдаа профессор Х.П.Сингхийг урьж, бизнес эрхлэгчидтэйгээ уулзуулдаг. 

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.28Зочин   • 2018, 6 сарын 7. 18 цаг 10 минут

hehe ene neg amid uhdel yugaa exportloh gej baigaa yum bol doodohoo yum bolov uu hehe. yuch hiij buteeh chadvargui hevtej yun export vee amid uhdel mini.ijil sureg negt ene 3 say amid uhdelteigee l shoroogoo idej umhii samhaigaa unertuulj yavdag baij yun ih tom tom buly mult shaana ve shaadag shaalgadag dagz chini

66.181.182.237ТОВЧХОН   • 2018, 6 сарын 7. 14 цаг 25 минут

Хамаг доллар гадагш урсгагч, монголчуудаа шулагч.

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.