2018 оны 6-р сарын 11
10 цаг 50 минут

Хүн хүний гар дамжсан хиртэй хадаг шиг “Хотгор шанага”-ын уурхайн зарагдсан түүх

-Ч.Хүрэлбаатар биш, Ардчилсан намынхан “Хотгор шанага”-ын уурхайг зарсан уу-

Зураг дээр: Одоогийн АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Алтангэрэл тухайн үед "Хотгор шанага"-ын Солонгос талын хөрөнгө оруулагчтай гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Увс аймгийн Бөхмөрөн сумын төвийн зүүн  хойд тал Ачит нуурын хажууханд Ямаатын голын хойд эрэг дээр талын шанага шиг хотгор газарт нүүрсний орд газар бий. Түүнийг “Хотгор шанагын” нүүрсний уурхай гэдэг.“Хотгор шанагын” нүүрсний уурхайг стратегийн орд газарт багтах их нүүрстэй газар гээд л хүн бүр шуугиад байдаг. Улс төрчид хүртэл энэ уурхайг өндөр үнээр зарсан гээд л  улс төржүүлэн ярих болсоор цөөнгүй жил болж буй. Ингээд бодохоор Таван толгойн нүүрсний уурхай шиг л том орд байгаа мэт хүмүүст сэтгэгдэл төрж, төсөөлөгдөнө. Гэтэл үнэн хэрэгтээ“Хотгор шанага” уурхайн газар дээр яваад очиход дэд бүтэц хөгжөөгүй, алс холын сумын төвийн хажууханд хааш хаашаагаа хэдхэн метрийн урттай талбай байдаг юм билээ. Шуудхан хэлэхэд, манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн жижигхэн нүүрсний уурхайнуудын нэг юм  байна лээ. Үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх нь үл мэдэгдэх энэ жижигхэн нүүрсний  уурхай сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд орох болсон.  Бүр улстөрчдийг намнах, “буудах” хэрэгсэл болон хувирсан. Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын баруун хойд хязгаарт орших “Хотгор шанага” уурхайн талаарх мэдээлэл өмнөд Солонгос даяар   шуугиан тарьсан байдаг. 2013 онд БНСУ-ын телевизээр тус уурхайтай холбоотой нэвтрүүлэг цацагдсан нь өнөөдөр ч олны анхаарлын төвд байсаар байна. Жишээ нь, “Хотгор шанага” нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэх мэт мэдээлэл хөвөрсөөр байгаа билээ. Харин манай улсад сүүлийн хэдэн сар “Хотгор шанага” уурхайг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ах нартайгаа нийлж зарсан гэх дуулиан шуугиан гарч, улстөрчид энэ талаар мэдэгдэл хийх болсон.  Үүнтэй холбоотойгоор “Хотгор шанага” уурхайн тухай мэдээ, мэдээлэл цөөнгүй удаа хэвлэлээр гарч байгаа боловч хэн анх энэ уурхайн лицензийг худалдаж авч байсан, анх зөвшөөрлийг нь ямар хүн олгосон, хайгуул, ашиглалтын лиценз олгогдож эхэлснээс хойш энэ уурхай хэн хэний гар дамжсан, ямар үнээр зарагдаж байсан, уурхайн лиценз ямар замаар солонгосчуудын гарт очсон талаархүнэнд нийцсэнмэдээлэл огт дурдагдахгүй байгаа билээ. Тэгвэл нэрт зохиолч Ч.Лхамсүрэн агсаны  алдарт “Хүрэн морь”  найраглал дээрх “Хэн нэгний гар дамжсан

Хиртэй халтар хадаг шиг

 Хүрэн зээрд морь

 Хүйтэн гарыг дамжсаар

 Хөнөөлт дайсны унаа болов”  гэдэг  шиг ёстой л хүн хүний гар дамжин, хиртэй хадаг шиг л зарагдаж ирсэн “Хотгор шанага” уурхайн түүхийг уншигч та бүхэнд баримттайгаар хүргэж байна.

“Хотгор шанага” уурхайн лицензийг анх Ашигт малтмалын газраас Ардчилсан намын гаралтай хүмүүс авсан байдаг юм байна.  Хамгийн анх Улсын Бага Хурлын гишүүн асан П.Улаанхүү, Болгар Улсын Элчин сайд асан Л.Дүгэржав нар уг уурхайн лицензийгэзэмшиж байжээ. 2001 оны долдугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын  Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэн гэгч “Хотгор шанага” ХХК-ийн захирал Л.Дүгэржавт  зөвшөөрлийг нь өгсөн байдаг.  

Л.Дүгэржав гэж хэн бэ

 “Хотгор шанага” компанийн захирал асан, “Хотгор шанага” нүүрсний уурхайн хамгийн анхны эзэмшигч Л.Дүгэржав гэдэг нь Увс аймгийн Тэс суманд төрсөн юм байна. Тэс сумандаа наймдугаар анги, Улаангомд хотын ерөнхий боловсролын сургуульд  аравдугаар анги төгсөөд Болгарт газрын тосны өрөмдлөг, олборлолтын инженерийн ангид суралцсан түүхтэй. 1991 онд “Монгол орны цэвдгийн доорх усны судалгаа” гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж доктор болсон байдаг. Түүнийг өмнөд туйл судлаач гэдгээр нь хүмүүс андахгүй мэддэг билээ. Антарктид тивийн Амундасен Скоттод байдаг газарзүйн тэг цэгт  төрийн далбаагаа мандуулж ирсэн байдаг. Антарктитид судалгаа хийдэг анхны  монгол эрдэмтэн гэх Л.Дүгэржав “Хотгор шанага” уурхайг эзэмшиж байсан түүхтэй аж. Түүнийг Ц.Элбэгдорж Болгар Улсад суух элчин сайдаар томилж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Л.Дүгэржав Ардчилсан намын гаралтай хүн. Бүр Увс аймагт Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж, өвдөг шороодож байсан түүхтэй. 

П.Улаанхүү гэж хэн бэ

Улсын Бага хурлын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан, АН-ын гишүүн П.Улаанхүү  “Хотгор шанага” уурхайн хувийг эзэмшиж явсан байдаг. Тэрбээр Улсын Бага Хурлын гишүүн байхдаа "Улаанбаатар хотын нэр өөрчилье. Энэ нэр Оросуудын зүгээс коминтерний шахалтаар өгсөн хэт хувьсгалжсан нэр" гэж санаачлага гаргаж байсан гэдэг. Одоогийн мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн эхийг боловсруулж байсан цөөн хүмүүсийн нэг.1989 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ардчилсан социалист хөдөлгөөнийг байгуулсан түүхтэй. Тэрбээр Улсын бага хурлын гишүүн байхдаа “Тусгаар тогтнолыг тунхаглан зарласан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэж, амралтын өдөр болгоё” гэж саналаа хэлж байсан юм. Тэгтэл гишүүд эсэргүүцэж эхэлсэн л дээ. Тэгэхээр нь Ардчилсан нам хурал хаяж байлаа. Монголын парламентын түүхэнд анх удаа хурал хаясан үйл явдал болж байв” хэмээн ярилцлага хэвлэлд өгсөн байдаг. П.Улаанхүү нь “Ситинет” компанийн гүйцэтгэх захирлаар өдгөө ажиллаж байгаа юм байна лээ. Л.Дүгэржав, П.Улаанхүү нар “Хотгор шанагын” уурхайг  Ардчилсан намын ҮБХ-ын гишүүн Б.Алтангэрэлд зарсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэг намын ах нар нутгийн дүү “Баруун Монгол энержи” компанийн захирал Б.Алтангэрэлд “хотгор шанага” уурхайг зарсан түүхтэй аж. Гэхдээ дээрх уурхайг хэдэн төгрөгөөр яаж зарсан,  ямар замаар өөрсдийн болгож авсан зэрэг нь одоогоор тодорхойгүй.

“Хотгор шанага”-ын уурхайг  солонгосчуудад зарсан гэгдээд байгаа Б.Алтангэрэл гэж хэн бэ

Б.Алтангэрэл нь 1968 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Харчин овогт Бэгзсүрэн гэх хүний хүүхэд юм байна. Б.Алтангэрэл  “Хотгор шанага” компанийн захирал билээ. Өдгөө олны хэл аманд өртөөд байгаа “Хотгор шанага”-ын уурхайн 49 хувийг Болормаа гэх эмэгтэйн хамт эзэмшиж байгаа аж. Харин үлдсэн 51 хувь нь  “Korea Coal” корпорацийн мэдэлд очсон билээ. Б.Алтангэрэл Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй байнга уулздаг гэх. Ойр дотно танилцаж, ах дүүс болдог гэдгийг эх сурвалж онцолж байсан. Ийм л журмаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай Б.Алтангэрэл холбогдсон түүхтэй ажээ. Одоо харин Увс аймгийн Ардчилсан намын гишүүн, бүр намынхаа  ҮБХ болчихсон яваа.

Ардчилсан нам Засаг барьж байх үед Б.Алтангэрэл “Баруун Монгол энержи” компани  захирлаар ажиллаж байсан. Тус компани  Увс аймгийн Улаангом хотод 60 мВт-ын дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл авсан байдаг. 120 сая еврогийн өртөгтэй эл дулааны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлсэн байдаг.

Бэгзсүрэнгийн Алтангэрэл “Хотгор шанагын” уурхайг  хэрхэн зарсан бэ гэдгийг АТГ-аас шалгаж байгаа. Энэ талаар АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өгч байгаа мэдээллээр “Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байх “Хотгор шанагын” уурхайг  БНСУ-ын нэгэн компанид зарсан гэх асуудлыг шалгаж байна. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.  “Хотгор шанага” уурхайн 49 хувийг эзэмшигч Б.Алтангэрэл “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, түүний хоёр ах, түүний зөвлөх К.Дэмбэрэл нар “Хотгор шанага” уурхайг зарсан асуудалд огт холбоогүй. Миний бие Ч.Хүрэлбаатарын ах нараас мөнгө зээлсэн. Өөрийн эзэмшлийн уурхайн тодорхой хувийг тэдний нэр дээр шилжүүлж мөнгө зээлсэн. Ингээд уурхайн 51 хувийг зарсны дараа мөнгийг нь эргүүлж өгсөн асуудал байгаа” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэлээ.

2010 онд “Korea Coal” корпораци 26 тэрбум вон буюу 52 тэрбум төгрөгөөр тус ордыг худалдаж авсан аж. Дээрх мөнгөний 4.5 тэрбум төгрөгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хоёр ахад өгсөн байдаг гэнэ. Ч.Ганболд, Ч.Гантулга нар ч АТГ-т ямар бизнес хийж, түүнээсээ олсон мөнгөө Б.Алтангэрэлд хэрхэн зээлсэн тухайгаа компанийнхаа дансаар орж гарсан гүйлгээ, Б.Алтангэрэлд хэрхэн мөнгө өгсөн талаарх баримт зэргийг нэгтгэн өөрсдийгөө өмгөөлөх баримт болгон гаргаж өгсөн гэнэ. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Монголын баруун хязгаар Бөхмөрөн суманд орших “Хотгор шанага”-ын уурхай ингэж л хүн хүний гар дамжиж, зарагдсан байдаг юм байна. Тэгэхдээ бүр Ардчилсан намын гишүүдийн гар дамжиж явсаар Солонгосын компанийн мэдэлд очжээ.

Б.Сайнсанаа

41
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.37Зочин   • 6 сарын 27. 16 цаг 41 минут

хэн ч зарсан бай ялгаагүй увсууд л бол увсууд. манай увс хүн мөнгөтэй л болсон байна. манай увсууд лаа гаа зарна уу луувангаа зарна уу та нарт түй ч хамаагүй.

64.119.16.229Содном   • 2018, 6 сарын 12. 21 цаг 11 минут

МАН-ынханд маш их баярлаж байна. Энэ мэтчилэн сонгуулиас өмнө АН-ынхны булхайг илчлээд байгаарай. Ер нь АН-ынхан юу ч хийж чаддаггүй зөвхөн идэж,хулгай хийж,улс орныг сүйрүүлж,өр ширэнд оруулдаг гэдгийг нь маш сайн илчлээд өгөөрэй. Бас энэ улсад МАН-аас өөр үнэнч,эх оронч гишүүд дэмжигчидтэй нам байхгүй. МАН-аас өөр ямарч нам та бүхнийг амар амгалан байлгаж чадахгүй гэдгээ ард түмэнд сайн ойлгуулахаа умартаж болохгүй шүү.Танай ажилд амжилт хүсье.

119.40.103.243Б.Билгүүн   • 2018, 6 сарын 12. 13 цаг 48 минут

Манайхан нээрээ болимоор юм аа . Яаж ийж байгад нэгнийхээ хийж бүтээсэн ажилыг нь үгүй хийж харин ч бүүр илүү доош нь гутаах гэх юм аа тэгээд тэр хөгийн төлөвлөгөө нь бүтэхгүй бол эвэртэй гэж хэлхэн холгүй байхын үнэн ямагт худал хуурмагаас илүү гэдгийн нэг тод жишээ .

59.153.113.97Irgen   • 2018, 6 сарын 12. 12 цаг 14 минут

АН өөрсдөө зарчихаад бусдыг бухдаг болчихсон юм уу хахаха

122.201.31.32Зочин   • 2018, 6 сарын 12. 8 цаг 26 минут

с1 -гийн цензургүй яриаг хөтлөгч мөнхбаясгалан хаанаас юу олоод шөвөгнөөд байсан юм одоо өөрийг оруул хэнээс өтгөн угаадас авч уяагаа урт болгосон нь сонин байна

66.181.177.239Ард түмэн   • 2018, 6 сарын 12. 8 цаг 08 минут

Газрын доорх баялаг бүх ард түмний Өмч гэдэг биздээ. Хоосон лоозон юм уу?

122.201.21.241цуж   • 2018, 6 сарын 12. 1 цаг 02 минут

Солонгосуудад тэр нь зүгээр хувьцаагаа өсгөх гэж хийсэн жүжиг төдий юм шдээ

122.201.31.115Зочин   • 2018, 6 сарын 11. 23 цаг 56 минут

Hurelbaatar mindee yaj ch guriigeed mushgij gutgeed setguulch hulsulj ym bichuuleed nemergui.dee chi ah duu nartaigaa niilj zaraad mungiin huvaagaad avsan barimt notolgoon baij bn Bandaash Gantulga shigee unend guitsegdeed uuchlalt guigaad zogsoh neg udur irne dee neeg ih udaashruulj uuriiguu guitsed ugui hiihees umnu unen.ee hulee!!

103.26.194.54Зочин   • 2018, 6 сарын 11. 23 цаг 00 минут

Harchin jihshg ydaj ovgiin zuv bicheed surchih setguulchhen guai!!!!

27.123.214.83Зочин   • 2018, 6 сарын 11. 22 цаг 18 минут

ардчилсан нам бол баячуудын нам .монгол хүн байж айж зовохгүйгээр газар нутгийнхаа баялгийг зарахаа боль. та нар бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр даварч байгаа чинь их байгаа шүү. монгол эх орноо худалдаж идэж байгаагийнхаа арыг та нар даах уу.

202.9.41.200Зочин   • 2018, 6 сарын 11. 22 цаг 15 минут

haha ene elgiin 3 say amid uhdel yavaandaa gishgeh gazargui bolj alhah burtee mungu tuldug amid uhdeluud bolj huvirna harj l baigaarai amid uhdeluudee uursdiin ur huuhed boloh amid uhdeluudiin chini ireedui todorhoi bolson

122.201.25.46Уурхай зарагдсан нь үнэн шүү   • 2018, 6 сарын 11. 21 цаг 25 минут

112.72.14.144зочин   • 2018, 6 сарын 11. 21 цаг 09 минут

татвараа өг тэгээд гүйцээ өхгүй бол шорон гүйцээ

103.57.92.180hvrelbaatar gol zarsan ezen   • 2018, 6 сарын 11. 19 цаг 34 минут

hvrelbaatar l jinhene ezen ch dee.hudalaa omoorood bas neg baagii gargaj ireed l.

202.131.228.131УВСЫНХАН   • 2018, 6 сарын 11. 19 цаг 06 минут

УВСЫНХАН ИХ ШУНАЛТАЙ ЮМ БАЙНА. АН-МАН-ыг 2020 онд битгийн сонгоорой. -ХУЛГАЙЧИД ЮМ БАЙНА.

112.72.14.2Зочин   • 2018, 6 сарын 11. 18 цаг 23 минут

Мөнгийг нь хэн авсан юм бэ Тэр л энэ уурхайг зарсан хүн ш дээ

202.72.245.122зоч   • 2018, 6 сарын 11. 18 цаг 03 минут

ХА ХА ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ХҮРЭЛБААТАР МАНДТУГАЙ **** ГЭЖ ХАРАХААР Л СЭЖИГ ХҮРЭЭД БАЙДАГ БОЛЧИХОЖ ЭНЭ НОВШИЙГ

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 11. 18 цаг 35 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ БИД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГЯДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО.

103.212.116.62зочин   • 2018, 6 сарын 11. 18 цаг 00 минут

АН байна уу МАН байна уу хамаагүй ээ монголчуудаа.монголын газрын хөрсөн дор бгаа муу ч байсан сайн ч байсан монголын ард түмний баялаг. Энэ баялагийг хэний ч үр хүүхэд ач зээ нар эзэмшиж ашиглаж болно доо.гэтэл яагаад гадныханд 51% зараад баялагийн эзэн ни гадны хүн болоод суучихаар монгол орны газар нутаг байгалийн баялаг хэнийх болж таарах уу.монгол хүний ач зээ үр хүүхдүүд эзэмших ашиглах баялаггүй гадны хүний өмнө өөрийнхөө эх оронд боолын хөдөлмөр эрхлэж амидрах уу.айн.энэ сайхан харагдах уу.монголд бгаа бүх уул уурхайг гадныханы мэдэл

43.250.126.90Зочин   • 2018, 6 сарын 11. 17 цаг 59 минут

Дандаа ардчилсан намынхан байна ш дээ. увсын ардчилсан намынхан өөрсдөөзарж идчихээд Ч.хүрэлбаатар руу мурьчихсан юм биш үү

203.169.48.146Зочин   • 2018, 6 сарын 11. 16 цаг 05 минут

Хэрэг дээрээ ардчилсан гээд цээжээ дэлсээд байдаг хэдэн эрхмүүд л шв дээ.Ардчилсан намынхан гэж..

62.167.114.16irgen   • 2018, 6 сарын 11. 15 цаг 21 минут

dandaa hodooniihon mongoloor toglochihson um baina

202.21.98.138Зочин   • 2018, 6 сарын 11. 15 цаг 11 минут

hurelbaatar tegeed enhiin tsagaan tagtaa yu tee. man namd iim l ichih bulchirhaigui hun hognuud l bdag yumdaa.....hune zoliosolj mongo erh medeld hurdeg togtoltsoot kommunist uhdel nam sonotugei

103.206.195.163Зочин   • 2018, 6 сарын 11. 14 цаг 44 минут

Сайхан бичих юм аа

150.129.141.118Зочин   • 2018, 6 сарын 11. 14 цаг 36 минут

мэхт мэхэндээ гэгчээр бэлтрэг үнэнд гүйцэгдэж ,ан намын гишүүдээ гэрэлд цохиулан хорлов оо хөө,

122.201.31.115Зочин   • 2018, 6 сарын 11. 14 цаг 13 минут

Ardiin nam buruul baival Ardchilsan namruu chigluuleh taktikaa heregjuulj bn Hurelbaatar helmegdsen ym genee iim ulgert itgeh hun hir olon bn . tsuuhun l baigaa baih

202.9.40.74Зочин   • 2018, 6 сарын 11. 14 цаг 08 минут

Хүрэлбаатар ээжийнхээ талаас ямар гаралтайгаа чадамгай нууж чаддаг хүн уурхай зарсан асуудлаа ямарч аргаар булж чадна урьд зүгийн цус холилдсон хүмүүс монголын газар шороо ард түмнийг хэзээч хайрлахгүй шүү.

202.179.26.36Зочин   • 2018, 6 сарын 11. 14 цаг 06 минут

Ардчилсан нам зарсан хэрнээ Хүрэлбаатарыг гүтгэж, буруутгах гэж хэт их улайрах юмаа. АН-ынхан Үнэн юмыг худал болгож, Худал зүйлийг үнэн болгодог л улсууд юмаа. Ялангуяа энэ Алтангэрэлд хамаг учир байгаа Увс аймагт төрсөн хэрнээ эх орныхоо, төрсөн нутгийнхаа их баялагийг зарж л байдаг.

103.212.118.36Зочин   • 2018, 6 сарын 11. 13 цаг 51 минут

увсын улаан коммунист, хөх ардчилагч нар заржээ

202.179.26.36Зочин   • 2018, 6 сарын 11. 13 цаг 47 минут

Ардчилсан намын хөлсний бичээчид юун ууртай юм. Үнэн юмыг худал болгох, болгохыг улайрагчид нь угаасаа л АН-ынхан шдээ. Баримттай л юм байна. Хүрэлбаатарыг харлуулах гэж улайраад хэрэггүй АН-ынхаан

202.21.98.138Зочин   • 2018, 6 сарын 11. 15 цаг 14 минут

hurelbaatariig huuhen shig shalchignasan adgiin shaar gedgiig ni hun bur mednee.....icheech....torson ah nariinh ni dansaar mongo orood irlee. naimaa hiisen hun oor hunii dansaar uls hoorond guilgee hiih uu. yalanguya solongosuud shuu. mongolchuudiig ***** erguu gej bodoj bga bololtoi ingej l bidniig doromjlood bga mangaruud daa.

202.179.26.36Зочин   • 2018, 6 сарын 11. 13 цаг 42 минут

Ардчилсан нам зарсан юм байна ш дээ. Хүрэлбаатар булайгаа дэлгэж өгөх юмаа. Гадны иргэнд газар өмчлүүлэхийг хорьсон хэрнээ өөрсдийнхөө ашиг орлогыг бодож эх орондоо байгаа их баялагаа зарж идэж дуусахгүй юмаа.

202.21.98.138Зочин   • 2018, 6 сарын 11. 15 цаг 15 минут

cham shig erguu tolgoi muutai bichig useggui hun ingej l oilgono doo. cham shig ***** mulguu setgetsiin ovchtei hunentseruud mongold iim gai bolj bna. uhej dald orooch

66.181.185.165Зочин   • 2018, 6 сарын 11. 12 цаг 53 минут

ГАДНЫ ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХИЙГ ХОРЬСОН МӨРТЛӨӨ ТЭР ИХ БАЯЛГИЙГ ЗАРЖ БОЛДОГ НЬ ЯМАР ГАЖ ЮМ БЭ? УВС ХҮН ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ

122.201.31.115Зочин   • 2018, 6 сарын 11. 12 цаг 42 минут

luivarchin Hurelbaatariin bugsiig dolooj hamgaalah uureg avsan Sainsanaa gegch ichig ichig chamd bolood chinii dolooj baigaa bugsund itgeh Mongol baihgui dee!!

45.55.18.96ээгий   • 2018, 6 сарын 11. 12 цаг 33 минут

Шшш юу ч хэлэхэв дээ итгэнэ гэж бодож л дээ өрөвдмөөр

43.242.243.76zochin   • 2018, 6 сарын 11. 12 цаг 31 минут

Sainsanaa Hurelbaatariin hoshnogiig gylaital dolooj dee

122.201.31.115Зочин   • 2018, 6 сарын 11. 11 цаг 55 минут

Ardiin namiihan hiisen muu uil bolgonoo Ardchilsan namruu tom bagagui chihdeg ulamjlaltai boljee end hen itgeh ym be?

202.131.231.26Зочин   • 2018, 6 сарын 11. 11 цаг 45 минут

Бүгд увсчууд байна

49.0.147.37бас увсийн хужаа нар   • 2018, 6 сарын 11. 15 цаг 07 минут

Увс

66.181.161.53Зочин   • 2018, 6 сарын 11. 11 цаг 33 минут

Хэн ч итгэхгүй

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05Инстаграмд хамгийн их орлоготой орос одод11 сар 21. 17:00Өмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө11 сар 21. 16:55Б.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг11 сар 21. 16:54Шүдний чулуу гэж юу вэ11 сар 21. 16:50К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав11 сар 21. 16:45Хөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"11 сар 21. 16:43Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ11 сар 21. 16:40Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна11 сар 21. 16:35Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.