6-р сарын 12
12 цаг 05 минут

Удахгүй дэлхий дахин Монголчуудын бүдүүлэг зангаас болж гаргаж буй бусармаг занг үзэн ядаж эхлэх нь дээ.

Сүүлийн үед Монголчуудын хөдөлгөөн ихээр зүглэж буй Хятадын Манжуур хот, Солонгос Турк Улсуудад Монголчуудын соёл, зан байдал, бие авч яваа талаар нилээд хэд хэдэн удаа өөрийн биеэр үзэж харж, сонсоод тэвчээр барагдан, хэлэхгүй бол бүүр хэл загатнаад уур хүрээд байх юм.

Хятадад төрсөн гутрал: Сүүлийн үед Монголчууд, байгууллага хамт олон болон ах дүүгээрээ нийлэн Манжуур руу зүглэх нь их болжээ. Хүннү айр компаний нислэгээр явах бол Манжуурт Шангрила буудалд хямд буулгадаг юм байна. Энэ өндөр зэрэглэлийн Буудлын өрөөнд бүх л юм байдаг даа. Тэгсэн миний буусан өрөөнд алчуур, ариун цэврийн зүйлүүд халаад, ус ундаа зэрэг буудлаас хангадаг зүйлүүд байдаггүй. Тавих байлгүй гэж бодоод тэр оройдоо унтахаар хэвтэв. Шөнөжингөө хажуу өрөөнд нэг онгоцоор очсон нэг байгууллагын бололтой нас нь нилээн тогтсон хижээл 2авгай хэдэн хүмүүс архидаад орилоод л хаалга үүдээ байн байн саваад унтуулсангүй. Үүрээр тасарсан уу нэг юм унтлаа. Маргааш өглөө нь буудлын өглөөний цай уухаар ресторанд орлоо. Архины нихуун үнэр үнэртүүлсэн согтуу ч гараагүй баахан залуучууд хүүхнүүд (нэг байгууллага бололтой) орилолдоод хөдөө хээр талд ганцаараа яваа юм шиг байх юм. Бусад хүмүүст садаа болж байна гэдгийг ерөөсөө бодохгүй шүү. Өөрсдөө л болж байвал болно гэдэг тэнэг бодол толгойд нь байсаар л байна.

Өдөр болж хүмүүс Манжуурын хэдэн дэлгүүр лүү гүйлдэж наймаагаа хийгээд орой буудалдаа цуглаад за дахин шөнөжингээ орилолдож өгнө дөө. Миний хажуу өрөөний ах эгч нар дахиад ууж, дуу нь чангарсаар...

Өглөө болж бидний буцах өдөр болов. Энэ хугацаанд буудлаас миний өрөөнд халаад ерөөсөө тавьсангүй. 
Буудлаас гарахдаа төлбөрөө хийхээр очоод яагаад өрөөнд хэрэглэл тавьсангүй вэ гэтэл. Тэнд ажиллаж буй төлөөлөгчийн газрын Монгол залуу. 
Монголчууд ялангуяа байгууллага хамт олноороо ирсэн хүмүүс буудлын өрөөний зүйлийг эвдээд, халаад алчуурыг хулгайлаад, мини баарны архи пиво ундааг хэрэгчихээд төлбөрөө төлдөггүй учраас өрөөнд мини бааргүй, халаад алчуур заримдаа тавьдаггүй гэнэ. 
Монголчуудын Манжуурыг байлдан дагуулж нэр хүндээ унагах кампанит ажил эхэлжээ ээ хөөрхий. Уг нь Манжуурын хятадууд эрээний хятадуудын хажууд найрсаг юм байна лээ. Удахгүй Монголчуудын үзэхгүй болох байх даа. Хятадуудыг үзэн ядах бишээ өөрсдийгөө эхлээд нэг харж дүгнэлт хийгээчээ гэж хэлмээр санагдаад байх юм.

Солонгост Монгол гэж хэлэхээс ичих юм. Би ажлаар Со улс яваад өнөөдөр онгоцоор ирлээ л дээ. Сүүлийн үед Монголчууд ажиллах гэж олноор зорьж байна. 
Виз гаргахгүй чанга болсон байна гэнэ. Аргагүй шүү дээ тэнд очиж ажиллах гэж яваа Монголчууд гэмт хэрэг, хулгай, хүн амины болон хүчингийн хэрэг хийгээд Монголчуудыг ажилд авах сонирхолгүй болж байна гэнэ шүү. 2 жилийн өмнө ТэрТүндэмүнийн ойролцоо өвгөнтийн хөндий шиг архи уусан залуу мөнгө гуйгаад гэртээ харих мөнгөгүй гээд явж байх юм. Би аргаа бараад 1000 вон өгч билээ. Монголдоо ирээсэй. Нэр гутаасан юмнууд. Монгол гэж хэлээсэй ичээд байх юм.

Монголчууд ямар ч ганган чамин хувцасладаг болоов дээ. Тэр хэмжээгээрээ жоохон ч гэсэн соёлтой болмоор юмаа. Ичмээр юм. Жишээ онгоцны буудал дээр илүү ачаагаа жигнүүлэхгүй бариад шалганаар орох гээд чих нь дүлий дүмбэ оригоод л гөлийчихөөд зүтгээд байх юм. Хойноос нь Со хүүхэн орилоод л гүйж очих дагуулаад аваад явах юм. Үүнийг харж байсан 2 залуу Монголчууд байна гээд инээгээд толгой сэгсрээд л хоцров. Урьд нэг хүүхэн өмнө нь 4-5 хүн ачаагаа камерт оруулах гээд дараалалд зогсож байхад хажуугаар нь дайраад л юмаа хийдэг хайрцаг авах гээд зүтгээд байх юм. Яг л лифтнээс буух гэхээр өөдөөс дайраад л гаргахгүй байдаг шиг. 
Онгоцонд суух гэж хэн нь түрүүлж орох уу гэсэн байртай. яагаад тэгдэг юм бол доо гэж бодсон чинь хөөрхийс тэд гартаа барьсан баахан ачаагаа суудлын дээд талын багажид түрүүлж хийх гээд зүтгээд байдаг юм байна. Өөрийн суудлаас хол хоосон л зай байвал бусад хүмүүс ачаагаа хийнэ гэж ерөөсөө бодохгүй шүү. Амиа бодсон зан нь гарч байна даа. Солонгосыг мөн удахгүй муу нэр хүндээрээ байлдан дагуулах тун дөхөж дээ.

Онгоц нэг юм нисээд Улаанбаатарт буух гэж байна зарлаад гар утас энээ тэрээ унтраана уу гэж зарлаад байхад л зөрөөд л гар утсаа асаагаад л одоо бууж байна гээд яриад байх юм. Би хажуу сууж явсан эгчид. Болохгүй шүү гэж сануулахад тоосон шинжгүй. Нэг хүн бүүр утсаа дээр агаарт онгоц буугаагүй байхөд асаагаад утсаараа одоо 61-ны гарам дээр эргэж байна гэж ярьж байна гэнэ шүү. Энэ одоо юу вэ бүүр амар ямар хотын түгжээд яваад утсаар ярьж байгаа биш дээ. Тэнэг юмаа.

Туркийн нисэх компанийн онгоцны үйлчлэгч хүүхнүүд бүүр биднийг муухай хардаг болсон байна лээ. Туркээс ирэх онгоц бол бүүр аймаар Монгол наймаачид илүү ачаагаа жинлүүлэхгүй бариад онгоцонд орно. Ачаагаа дээд талын тээшний хайрцагт багтдаггүй учраас онгоцонд суухаас өмнө хүмүүсийг овортой ачааг нэг залуу цуглуулж авах гэтэл зарим нь өгөхгүй зууралдаад уурлаад байх юм. Энэ одоо юу гэсэн үг вэ. Гэртээ дураараа заганаж байгаа биш дээ. Дүрэм журам гэж юм байдаг юм. Энэ эцсийн эцэст өөрийнх нь аюулгүй байдлыг хангах гэж авч буй олон улсад баримталдаг бодлого гэж бий гэдгийг жоохон ч гэсэн ухаараасай даа.

Ийм сэтгэлгээний ядууралтай, бусдыг боддоггүй аминч, соёлгүй Монголчуудаа Монголын нэрээ бодох цаг болжээ.

Удахгүй дэлхий дахин хэсэг бүлэг Монголчуудын бүдүүлэг зангаас болж гаргаж буй бусармаг занг үзэж ядаж эхлэх нь дээ. Дор бүрнээ бодох цаг болсон бололтой. Очсон газар болгоноо завааруулж нэр хүндээ унагаж явах хувь тавилантай улс болжээ. Нэгийг бодох цаг болсон мэтээ. Мөхөл рүүгээ яваад ч байгаа юм шигээ... 
Монголын нэрийг хайрламаар л байх юм.... Социализмын үед ийм дураараа авирласан зантай хүн ховор байсан байх шүү. Хүн хүнээ хүндэлдэг сонсдог байсан үе байсан юм шүү. Энэ бол хүмүүсийн зан байдлын Олдмол хандлага гэж боддог учраас тодорхой хэмжээнд засч болно доо. Хүмүүс ийм байгаагүй юм шүү. Дор бүрнээ дуугүй байх биш болохгүй байгаадаа алдаа хийгээд байгаадаа зөв ойлгуулж хэлж жоохон ч гэсэн ойлгуулах нь зөв юм шиг санагдаж байна.

Solongo Dashdendev

45
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

45 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.115Зочин   • 6 сарын 19. 16 цаг 55 минут

Үнэнээр бичжээ,ичмээр шүү,социализмын үед бол одоогоос илүү соёлтой бусдыг хүндэтгэдэг байсан юм

202.179.27.148   • 6 сарын 14. 17 цаг 45 минут

mash ih ichmeer yam bna

103.212.119.142Зочин   • 6 сарын 14. 9 цаг 17 минут

Ёстой яг үнэнг бичсэн байна ичиж үхмээр юм зөндөө байдаг шүү дээ

202.72.245.122ы   • 6 сарын 13. 11 цаг 14 минут

Монол хүн ай тухын мэдрэмж огт байдаггүй, Аялал жуучлалын хөдөө гараад архидах гэж ойлгодог.Арай гайгүй нь стандар гэж ярьдаг ч бас уг мөн чанараас асар хол сэтгэдэг.Жуулчдын хүслийг маяг хэлбэрээр ойлгодог_Машин унаж,бааранд суухыг хөгжилд хөлөө тавсан гэж ойлгодог

66.181.178.13Зочин   • 6 сарын 13. 0 цаг 30 минут

Хөдөөнийхөн хотод орж ирэхээрээ орк болчихно , хотынхон хотоосоо гарахаараа бас орк болчихно

66.181.179.27Зочин   • 6 сарын 12. 22 цаг 45 минут

yavgan huni zam deer zogsoj bhda hun zurj bga gedgiig bodoltsoj biye biyenigee hungetgen zurj surah, liptnees hunee byysni daraa zurj orj syrah, zamin gartsaar garahda zurj bga ylsyyd bugd huleej bgad zereg neg chigleld yavj syrah geh metchlen zugeer l naad zahin jishee Bid ehled ingeed syrval tsaashlaad ayandaa biye biyedee zuviig shaardaj, negneesee hariytslaga nehdeg temtsdeg bno Ehled tarihia zuv tsenegleed avbal Daraa ni zasahad amar shude Ur min uldeh horvoo yag odoogin ene niigemd ur huuhdee uldeged yavna geheer mash ih sanaa zovj bna

66.181.179.27Зочин   • 6 сарын 12. 22 цаг 27 минут

hen 1 hun uurchluhig bish Odoo hun buhen uur uursdin yavsan syysan gazaraa, zuvhun gadaad gehgui mongold ch bas 1 negnihee aldaag helj yarij nuguuh ni huleej avch syrah heregtei bh Huleej avahgui bval zuv yum helj bgaa hunigee bugd demjeed sain soyolig tarih heregtei bolovy Odoo ter tegdeg, ene ingedeg geheesee iluu bugd tsaashdaa alham tytamdaa biye biyenihee aldaa helj, byryy yum hiij bval chadaj bga yum argagui geltgui helj byryyg ni zasah heregtei bh. Naad zahin jishee: gydamjind nys tseree niihgui bh, hog hayahgui bh. hajyygaar zuruhduu,

27.123.214.106Зочин   • 6 сарын 12. 19 цаг 29 минут

Ene toriin baiguullaguud hend ch heregugui temdeglelt oi temdegleh neriidleer tosviin mongoor zugaatsuuldag asuudlaa zogsooh heregtei. Tedgeer nohduud n zohion baiguulalttai arhidalt zavhairliig songodog utgaar n hiij baigaad l irne. Uls ornii hogjild yamarch huvi nemer baihgui

99.240.226.45Зочин   • 6 сарын 12. 19 цаг 14 минут

Unen unen, tegeed chihgui tsarailaad nud am ni guliiguud dairch bga ni unen sejgiin haragddag, ehleed uursduu uhamsraa deeshlujlehgui bol ene neteer neg hiirhsen uls.

150.129.143.246M   • 6 сарын 12. 15 цаг 32 минут

sain sain bur tegeesei. bugdiin gaduurhaad hamag visa ntree olgohoo baichaasai mongoloos garhaar gaduurhaad doromjlood zoddog bolchwol amar haha tgj bhdaa taarsan ergvv nowshnuud

202.179.31.68Зочин   • 6 сарын 12. 14 цаг 48 минут

Маш зөв зүйл бичиж, бид нар толгойноосоо өөрчлөгдөх хэрэгтэй байна. Зарим нь Монголоо худалдаад АНУ явж байна шүү дээ

112.72.14.168zochin   • 6 сарын 12. 14 цаг 31 минут

Yas havtalzaad ichmeer bydyyleg hymyys min unshaad biee zasaad yavaasai.haa yavsan gazraa mal boltloo er em hugshin zaluugyi arhidaj zaaval hereldej zodoldono teriigee baharhaj ineedem bolgoj yarina.zohison zohiogyi baahan ynetei yum biedee naachihaad uursdiiguu tengriin amitangej setgen bydyyleg tenegee gaihuulah mongolchuud haa saigyee.face deeree bol chuham l mundag uls, uhaantai ishlel uhaaral iltgeh zurag shareleed l uuriihuu zurgiig ereeljiltel taviaal bytehgyee!! Gunhsan goe huvtstai goe budsan namirsan goe huvtstai ohid hyyhnyyd bn.am a

112.72.14.168Зочин   • 6 сарын 12. 14 цаг 33 минут

Am angaival haraal shyls, hogoo doroo hayaal bugsuu hayaal yabdag yumnuud yanadaa

183.177.96.130Зочин   • 6 сарын 12. 14 цаг 21 минут

манайхан өөрсдөө нэр хүндээ ингэж унагааж байна, арай л бүдүүлэг байна даа

66.181.184.200зочин   • 6 сарын 12. 14 цаг 19 минут

Ардчлал нэртэй анархизм,зах зээлийн чөлөөт нийгэм нэртэй зэрлэг каптализмыг экспортлон хэргжүүлсэн Элбэгдорж,Бат-Үүл,Эрдэнэ,Гончигдорж,Энхболд нарын хийсэн ажлын үр дүн нь ердээ л энэ шүү дээ.Эрт орой нэгэн цагт цэвэрлэгдэж л таараа цэвэрлэх ч болно

116.44.154.116Зочин   • 6 сарын 12. 15 цаг 57 минут

yg zov urshig n ene

66.181.160.90Зочин   • 6 сарын 12. 14 цаг 15 минут

монгол улсыг ардчилал хүний эрх эрх чөлөөтэй болголоо гээд цээжээ балбадаг нөхдүүд уруудах устах замруу нь оруулчихлаа архичин хүн архинаас гардаггүй шиг ёс зүйн доройтолоос монгол гарахад энэ цаг хугацаанаас илүү их хугацаа хэрэгтэй дээ нэг хэсэг нь баяжаад ихэнх мөхөх замруугаа орчихож үр хүүхдээ бодоцгоох хэрэгтэй

59.153.87.42МОНГОЛ   • 6 сарын 12. 14 цаг 00 минут

ЯМАР СЭЖГИЙН ЮМ БЭ ЭНЭ ОРКУУД .ХИЙЧЭЭО ЗААЖ БАЙХГҮЙ БОЛ МОНГОЛЫН НЭРИЙГ БААСТДАГ ЮМ БАЙНА ДАА

103.26.195.57Зочин   • 6 сарын 12. 13 цаг 57 минут

Дээр дарга нар нь баяжих гээд зориуд ард түмнээ боловсруулах дургүй . Бүх хүнийг татвар төлж эх ороноо гэх сэтгэлгээг хөгжүүлэх, мөн хар захуудыг бүгдийг хаах гэх мэтээр хийх юм их байна да

64.119.20.24Зочин   • 6 сарын 12. 13 цаг 56 минут

bairni gadaa irtel 1 zaluu sandal deer suuj ohin zogsch baisan. hun oirtonguut zaluu genet changa hashgirch psda zailaach yadargaatai geed jijig doroi ohini ulaan nuur luu tsohiod nuguuh n uilagnasan ch ogt hudluhgui tsohiulaad l baih yum. ih tsochloo. yamar hunii ur uilee uzej yavaa bol. gutamshig

112.72.14.35Зочин   • 6 сарын 12. 13 цаг 54 минут

Архи уухгүй гэж монгол улс даяар хэлэлцүүлэг явуулмаар байна. Заавал уух гэдэг хүн гарвал Архины чанрыг эрс сайжруулъя,муухай архичидад хямд бол ямарч юм яахав гэдэг бодлоосоо архи үйлдвэрлэгчид салмаар юм

112.72.14.35Зочин   • 6 сарын 12. 13 цаг 50 минут

Гадаад гэлтгүй дотооддоо яадаг гээч. Би нэг амралтын газар ажиллуулдаг юм. Байрандаа архидаж сэржим өргөж байна гээд өрөөний таазруу архи,пиво цацаад арилгахын аргагүй болгоно. Шал бол ярихын ч хэрэггүй. Буудал арчуур аяга зэрэг тавих зүйлийгтавихын аргагүй болгоно. Ингээд дараа нь хэрэлдэнэ,зодолдоно ёстой арга барагдуулна. Зарим согтуу машинаа бариад алга болно. ЭЭДЭЭ одоогийн монглчууд хэцүүдэж байна шүү.

202.179.25.100зочин   • 6 сарын 12. 13 цаг 49 минут

энэ чинь Батүүл, Элбэгдорж 2 ын Яриад байдаг , Ардчилал Хүний Эрх, Эрх Чөлөөгөө эдлэж байгаа Монголчууд шүү дээ, Тэр Солонгос, Турк энэ тэр Ардчилалгүй , Хүний Эрхийг зөрчөөд байх юм чинь, Бидний Монголчууд чинь угаасаа Билэг танхай Улс Эрх чөлөөгөө эдлэж яваа нь тэр шүү дээ, Яадгийн яадгийн тиймээ манайхаан, хи хи

112.72.14.35Зочин   • 6 сарын 12. 13 цаг 44 минут

Маш үнэнийг бичжээ. Гадаадад явж байгаа монглчууд үнэхээр санаа зовмоор. Архи гэж аюул байнаа. Дандаа согтуу. Хүүхнүүдийн нүүрэмгий нь яана,хэлэх, хэлэхгүй үгийг урсгана. Наймаанд их явахаар зан авир ингэж муухай өөрчлөгддөг юм байхдаа одоо яах вэ

112.72.14.145Зочин   • 6 сарын 12. 13 цаг 35 минут

manaihan tusalj bolohgbi,niilj bolohgvi...hol yavsanni deer bdiimdaa

116.44.154.116zochin   • 6 сарын 12. 13 цаг 33 минут

ene talarhaliin bulan eh oroniihoo gamshig gal tuimert sain duraaraa yvsan zaluuchuud busguichuud ed nar bol jinhen Mongolhumuus koment fspuugiin tarhi ugaagchid jinhen dotod daisan erliizuud Mongol hun Mongol hun shig bih tsag bolson

116.44.154.116zochin   • 6 сарын 12. 13 цаг 27 минут

ene komentuud nil erliizuud ednii sanaa unen shuu gej bigaad l mongol geh buh yumiig muulana tsever mongol es surtahuunii ajuud oldmol es surahuun erliizuud mash ih bolson ene tuvaa elbg bedeg erliiziin ued bur gaarsan Mongolchuudaa uunees odoo ugaarah es zanshil hel yrianii soloo hundetgen YLGARAH tsag n bolson

124.158.113.11шүүмжлэл бол бас л тус   • 6 сарын 12. 13 цаг 26 минут

эднийг дахин хүмүүжүүлэх, соёлын довтолгоо хийх хэрэгтэй байна. Хөдөөнөөс ирсэн сум, аймгын хөдөөнийхөн арай дэндүү. Тархи нь хоосон ганган хүмүүс

43.242.241.194mgl   • 6 сарын 12. 13 цаг 24 минут

Huh hotod mgl-chuudiig buulgahgui gsn buudal zunduu bna tsaana chin ysn geheer arhi uudag ed hogshil evdeldeg gd bi tiim hun bish geheer mongol bol mongol gesen tsaraitai uuduus harna ... huduu ussun orkuud hil davj ym uzej bna gd ongiroo ***** zan gargana... hoino surguulid surch bhad huduunii zaluuchuud ohid ired 1jiliin daraa gehed bulgan malgai shub umsuud gyl tsal bolod zan aash ni evdereed tomorch ugnu duu kkkk..... unen ork tednii huuhduud l odoo end tend ork zangaaraa yvj bgaa ymaa.....

116.44.154.116zochin   • 6 сарын 12. 13 цаг 19 минут

erliiz tsever mongol hun 2iin es surtahuun shal oor bidag yum bilee erlizuudiin tsuvaa mongoliin neriig ogt boddoggui tsuc setgel 2bulingartsan tsaashaa sanaatai humuus mongoliin esreg bihleg helleg komentudiig ted ih taraadag yumaa mongolchuud he es zanshilaaraa edend daruulaa goh sa negent bolson Ypon Solongos uls hel es zanshilaaraa gadniihiig arij chadaj bn

27.123.212.134Бүдүүлэг тэнэг үхэрнүүд   • 6 сарын 12. 13 цаг 16 минут

Үнэн ийм учраас энэ улсад амьдрах хүсэлгүй байна хурдхан явах юмсан өчигдөр орой хоолны газар ортол Архангайд л даа нэг согтуу ч гэж дээ халамцуу залуу эхнэр охинтойгоо хоол идээд сууж байх юм шөнө 1 цагт. Охин нь мэдээж унтаж таараа.Халамцуу залуу нэг муу аяга шөл авчихсан тэр эндээ мантуу дүрж идээд эхнэртээ янхан минь хүүхэд өдөр унтуулахад яасан бэ чамайг бол янхан гэнэ аан гээл нүүрлүү нь цохих гээл мантуугаа шидэх юм эхнэр нь тэгсэн чинь өөдөөс нь зайлуул УНТСАН ШДЭЭ ӨДӨР МИНИЙ ОХИН.гэх юм Энэ хүмүүсийн соёл хаачсан юм бэ Хуучин социалист

116.44.154.116zochin   • 6 сарын 12. 13 цаг 13 минут

unendee ene mongolchuud fehbhumuus niigemiin oroo busgaad tarhi n ergesen bas albaar mongoliin ner hundiig unagaah gesen erlizuudiin buleg tsuvaa bidag yum bilee bur gadaadad ed nar jinhen mongolchuudiig havchih gantzaarduulah oorsdoo hulgai deeremiinin ajiliig garshsan hiih ergeedgeguee gtgeh ajiliig unen aimar shuurai hiideg yum bilee ehleed mongolchuudiin ner hund ondot bisan n tsever mongolchuud n es surtahuun uneheer ondor bidag erliizeed tsus holoildood ireheer mon chanar n aldagdaj es zashil hel mn hurtel aldagdaj irj bigaa

182.226.247.83Ооги   • 6 сарын 12. 13 цаг 11 минут

Би солонгосд бдийн ажилд орох гээд очсон чинь урд нь ажилдаг бсан монгол хүүхэн шүдний оо саван зочидын мартаад үлдээсэн зүйлийг хамж аваад аймаар хэцүүү хулгайч гсэн шт...гэхдээ намайг ажилд авсаан эхний үёд аймаар хардаад ккк... Сүүлдээ бүр найдаад намайг очихоор зөрөөл гараад явдаг бсон шт

202.9.40.170aylagch   • 6 сарын 12. 13 цаг 07 минут

Yag unen ichij uhmeer

112.72.14.28Zochin   • 6 сарын 12. 12 цаг 55 минут

bi l bolj baival busad ni hamaagui gesen archaagui amia bodson handlaga ih bolson. Ene ardchilal gedgiig buruu oilguulsand l bgaa yum. Hunii erh, erh choloo yarisan, soelt ertontsod bohir buduulegeeree yalgarsan hunii sugnuud l ih bolson do. terend ni gadaad dotoodod yavj ayalj yum uzej nud tailsan gedeg humuus bur ontsgoilon iluutei hamaatai. Hodoo osson, jiriin mongol humuus tegj novhirch zavaar ch chadahgui. Denduu haramsmaar. tegeheer jaahan zahirgaadaj, hariutslaigiig ondorjuuleh ni chuhal bolood bna.

112.72.11.103Зочин   • 6 сарын 12. 12 цаг 39 минут

Надаас авахуулаад бидний монголчуудын ихэнхи нь амиа бодсон хогийн амьтад

203.91.118.180Зочин   • 6 сарын 12. 12 цаг 32 минут

харанхуй бүдүүлэг, эх орондоо хамгийн хайргүй зэрлэгүүд байдаг ард түмэн...

202.9.41.76Зочин   • 6 сарын 12. 12 цаг 32 минут

bi ch MONGOL HUN bolj tursunduu ichdeg.1 l gadagshaa dotosghoo yvsanaa gaihuulsan humuus bdag.yum yumand shunasan yum yumand ih medemhiirsen ***** archaagui zavaan uhaan dutuu hugjsun jorlongiin ylaanaas dor humuus chin mongolchuud.

27.123.212.141Зочин   • 6 сарын 12. 12 цаг 32 минут

энэ ч үнэн шүү. хуучин цагт ч монголчууд очсон газар бүртээ нүдний булай болдог л байсан, одоо ч хэвээрээ байна. Яагаад гээч хувиа, зөвхөн хувиа хичээсэн , бүдүүлэг, тэнэг зан бидэнд л байдаг.

103.26.193.37Зочин   • 6 сарын 12. 12 цаг 27 минут

Манай боловсролын систем асар муу нийтээрээ бүдүүлэг яаг үхэр гэсэн үг Ямар сайндаа үхэртээ монгол гэж нэр өгөхөв дээ

202.21.100.211ХУЦДАГ БОЛОВСРОЛХОН БЭ?   • 6 сарын 12. 13 цаг 29 минут

ТЭГЭЭД ИЛЖИГЭНД МОНГОЛ ГЭЖ НЭР ӨГҮҮЛЭХ БАЙСАН ЮМ УУ??? ҮНЭТЭЙ НООЛУУР ӨГДӨГ БОЛОВСОРСОН ЯМААНД ӨГӨХ БАЙЖ УУ???

202.9.41.90Зочин   • 6 сарын 12. 12 цаг 24 минут

ёох яс хавталзмаар шүү...ичиж үхэхнээ би энд

150.129.141.67Зочин   • 6 сарын 12. 12 цаг 23 минут

ЯГ ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ТӨСВИЙН МӨНГӨӨР ЗУГААЛДГИЙГ БОЛИХ ЁСТОЙ. ТЭД АЖЛАА ХИЙГЭЭД ЦАЛИНГАА АВДАГ. ИЛҮҮ БҮТЭЭСЭН ЮМ БАЙХГҮЙ, ХАРИН Ч ХҮНД СУРТЛЫН ЭХ УУРХАЙ. НЭГ ИХ ГАВЪЯА БАЙГУУЛСАН АЯТАЙ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ОДОН МЕДАЛЬД ЯАСАН Ч ДУРТАЙ ЮМ.

43.228.131.11Зочин   • 6 сарын 12. 12 цаг 23 минут

ichmeer

202.21.100.211БИТГИЙ ОНГОНТООД БАЙ   • 6 сарын 12. 13 цаг 39 минут

БҮТЭН САР ИХ ХУРАЛ ДЭЭРЭЭ БАНДААШ, БООВНЫ АСУУДАЛ Л ЯРЬЖ БАЙГАА НЬ ТЭГЭЭД АРИУН ЯВДАЛ ЮМ УУ?

Шинэ мэдээ

Шүлс бол хүний биеийн хамгийн их үнэтэй шингэн юм7 минут 55 секундын өмнөЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Сөүлийн Их сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа12 минут 55 секундын өмнөНүдний зовхи яагаад татдаг вэ17 минут 55 секундын өмнөMУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв22 минут 55 секундын өмнөСаудын Арабын хөгжөөн дэмжигч 30 мянган рублиэр таксиджээ27 минут 55 секундын өмнөУилшер “Арсенал”-ыг орхижээ32 минут 55 секундын өмнөДАШТ-2018: АНУ-ын хоригоос үүдсэн ХОХИРОЛ37 минут 55 секундын өмнөДАШТ 2018: Өнөөдөр хэн нь олон гоол оруулах вэ?42 минут 55 секундын өмнөО.Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал47 минут 55 секундын өмнөЖинлүүрийн ордынхны өөрийгөө илэрхийлэх бүтээлч байдал нь өндөр байна52 минут 55 секундын өмнөАНУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсанд харамсаж буйгаа илэрхийллээ57 минут 55 секундын өмнөӨглөөг хавдсан, бүлцэн нүүртэй угтаад байна уу1 цаг 3 минутын өмнө"Улаанбаатар цом-2018" Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр "Аса" циркэд эхэлнэ1 цаг 8 минутын өмнөЦ.Оюун “Гёте” нэрийг эзэмшихээр санаархаж явна1 цаг 13 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа1 цаг 18 минутын өмнөХунтайж Харри болон түүний эхнэр Меган нарын анхны албан ёсны аяллыг товложээ1 цаг 23 минутын өмнөНийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 28 минутын өмнөТБХ: 30 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй зээлийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ1 цаг 33 минутын өмнөАрд түмэндээ яаж ажиллахыг заадаг Ким Чен Ун1 цаг 38 минутын өмнөДАШТ-2018: Робби Уильямс "дунд хуруу"-гаа тайлбарлажээ1 цаг 43 минутын өмнөСи Жиньпин БНАСАУ-ыг ямар ч нөхцөл байдлаас үл хамааран байнга дэмжихээ зарлалаа1 цаг 48 минутын өмнөМайк Помпео Умард Солонгост дахин айлчлах бодолтой байна1 цаг 53 минутын өмнөХөгжөөн дэмжигчид Британийн хэвлэлд итгэхээ болив уу1 цаг 58 минутын өмнөГэдэснийхээ харвинг яаж багасгах вэ2 цаг 3 минутын өмнөБ.Булган бүтэн 20 жил тээсэн “зовлон”-гоо захидалдаа шингээсэн үү?!2 цаг 8 минутын өмнөАхилл муур Оросын багийг хоёр дахь удаагаа ялна гэж зөгнөжээ2 цаг 13 минутын өмнөФото: Япон ухамсар Дэмжлээ Цэвэрлэлээ2 цаг 18 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 23 минутын өмнөЭрдэнэт хотын хүүхдийн парк “Муу” дүн авав2 цаг 28 минутын өмнөЕрөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв2 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.