6-р сарын 13
7 цаг 00 минут

Хэний үгийг хэн хэлж байгаа нь сонин бус. Гэхдээ...

УИХ-ыг тараах  асуудлаар өчигдөр “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий зохицуулагч А.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ.  

Парламентыг тараах тухай салхи урьд нь Ерөнхийлөгчийн институцийн зүгээс үе үесхэн сэвэлздэг байв. Үүнийг нь УИХ дахь цөөнхийн бүлгийнхэн уухайлан түрдэг. Гэхдээ хаа очиж, хаврын синдром энэ сэдвийг тойрч сэвэлзээд байсан нь сонин.

УИХ гэдэг бол томилгооны бус сонголтын байгууллага. Өөрөөр хэлбэл Монголын сонгуулийн насны 1,5 сая орчим иргэд өөрсдийнхөө сонголтоор байгуулсан институци буюу ард түмний төлөөллийн байгууллага. Тийм болохоор тарааж бутраана хэмээн амныхаа зоргоор ярьдаг сэдэв биш. Хэдийгээр монголчууд улстөржихдөө гаргуун ч гэлээ цөөн хэдэн хүний хүсэл зоргоор парламентаа тарааж, иргэдийнхээ сонголтыг үнэгүйдүүлэх дээрээ огт тулаагүй.

“Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо” гэж Төрийн бус байгууллага байдгийг өчигдөр анзаарлаа. Тэд одоогийн УИХ-ыг энэ 2018 ондоо багтааж тараах шахуу “төлөвлөгөөтэй” ажиллах гэнэ. Улс төрөөр халуурлаа халуурлаа гэхэд ингэтлээ “дэмийрч” болдог л юм байх даа гэж бодогдмоор. Нийгэмд мэдээлэл өгөхдөө эхлээд бодож тунгааж бодитой эсэхээ тооцохгүй бол адаг сүүлд нь онигоонд ороод төгсдөг нь гэм биш зан. Зүгээр л үлдэх мөргүй хоосон улс төр болдог. Монголын улс төр тойрсон акциуд ихэнхдээ ийм л замаар замхардаг.  Нам бусчуудын холбооны  мэдээлэл ч бас үүнээс хазайна гэдэг юу л бол. Харж л байя.

Ерөнхийлөгчийн, цөөнхийн бүлгийн үгийг тэд давтлаа. Аливааг олон давтах тусмаа ой тойноос зугуухан алсарч ач холбогдол, итгэл үнэмшлээ гээдэг ёсон буй.

Сонгогчдын эрхэнд бүдүүлгээр халдсан тус холбооныхон УИХ-ыг тараах шалтгаанаа доорхи байдлаар илэрхийлжээ.

-Гадаадын эдийн засгийн алуурчдын захиалгаар өндөр хүүтэй зээл авч Монгол Улсын нийгэм, эдийн засагт хортой аюул заналхийлж байна гэжээ.

Үнэхээр тийм үү гэдгийг тодотгох үүднээс ганцхан жишээг энд дурдая. УИХ-ын хуралдаанаар зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн М.Билэгт "БНСУ-аас 30 жилийн хугацаатай, жилийн 0,2 хувийн хүүтэй, эхний 10 жил үндсэн зээлээс  чөлөөлсөн хөгжлийн зээл авах гэж байна. МАН эрх барьсанаасаа хойш донор улсуудаас урт хугацаатай, бага хүүтэй хөгжлийн зээл авч байна. Гэтэл АН эрх барьж байхдаа, тухайлбал Чингис, Самурай бонд зэрэг баахан мөнгө босгосон. Жилийн хамгийн багадаа 5 хувийн хүүтэй. Ингээд харьцуулахаар 25 дахин өндөр хүүтэй байх юм. Мөн АН 4 их наяд төгрөгийг хэвлэж, зах зээлд нийлүүлж, төгрөгийн ханшийг унагаасан”гэдгийг сануулж байсан.

Зөвхөн энд дурдагдсан зээлийн хүүгээс гэхэд өдөр шөнө шиг ялгаа харагдаж байна. УИХ-ыг тараах “эх оронч” санаачлага гаргагчид  АН эрх барьж байхдаа өнөөгийнхөөс 25 дахин өндөр хүүтэй бонд гаргах шийдвэр гаргаж байсан парламентаа тараах санаачлага яагаад гаргаагүй юм бэ.  Тэр үед хаана нь байсан бэ гэж асуумаар. 

Тавхан үгэндээ танигдаад байна аа гэдэг шиг Та бүхний гаргаж ирсэн УИХ-ыг тараах үндэслэл чинь энэ мэтээр босгон дээрээ бүдэрнэ.

УИХ-ыг тараах санаачлага гаргагчид мөн Оюутолгой компаниас Монгол Улс 51 хувь эзэмших аль эсвэл лицензийн гэрээг бүр цуцлах дээр санал нэгдээд байгаа аж.  Ийм тэнгэрийн юм ярих хэрэг байгаа юм уу. 51 хувь байтугай 34 хувийнхаа оролцооны санхүүжилтийг гаргаж чадахгүй хөрөнгө оруулагчдаасаа зээлж байгаа гэдгээ анзаарч мэдэж байгаа шинж алга. Одоо тэгээд 51 хувийг нь эзэмших юм гэнэ. Тэр бүтээн байгуулалтынхаа хөрөнгө санхүүг хаанаас гаргана гэж бодож байгаа юм бол. Тус холбооныхон өнөөдөр  10 цагаас Оюутолгой компанийн  үүдэнд улс төрийн суулт зохион байгуулна гэж байгаа.

Ийм сансрын санаа Оюутолгойг зогсоож чадахгүй ч хөрөнгө оруулалтыг Монголоос дайжуулахад  даарин дээр давс гэгч болдогоороо урхаг уршигтай.    

Аливаа жагсаал, мэдээлэл бүхэн цаанаа нууц эзэн, захиалагчтай гэлцдэг. Өнөөдөр Монголын улс төрд ийм л жишиг яваад байгаа. Парламентыг тараах байтугай асуудлаар таг чиг байсан Нам бусчуудын холбоо гэх танихгүй таваариш хаанаас гэнэт амилав гэдэг нь сониуч зан бас хөдөлгөөд байна.

Гэхдээ асуудлын гол нь хэний үгийг хэн хэлж байгаадаа бус. Иргэдийн сонголтыг  эс ойшоож, улс төрийн соёл, мэдрэмжгүй хандлага нь Монголыг муухай харагдуулж, үндэсний эв нэгдлийг  сулруулж байдагт хор уршиг нь оршино.

Г.Хантулга

 

 

57
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

57 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

37.224.14.138Зочин   • 6 сарын 17. 20 цаг 31 минут

ХАА ГАЗРЫН ИЙМ ШАЛЧИГНАСАН ДУНД НАСНЫ АЛБАН ТУШААЛ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НҮДЭЭ УХААД ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ШАРВАГНУУР БУУНЫ НОХОЙНУУД ХУРДХАН ҮХЭЭД ДУУСААСАЙ БИЛЭЭ. ШИНЭ ҮЕ ШИНЭ СЭТГЭЛГЭЭНИЙ ЦАГ ҮЕ ИРНЭ БИЗ ЭЭ..

37.224.14.138Зочин   • 6 сарын 17. 20 цаг 29 минут

ЭНЭ ОДОО ХАА ДУРТАЙ ГАЗРАА ТЭНЭГ ТЭНЭГ ЛООЗОН БАРИАД ХҮН АМЬТАН УРУУ ТАТААД ХАГАЛААД, ТӨР ХУТГАХ САНААТАЙ ЯВДАГ ХЭДЭН НӨХДҮҮДЭД ХАТУУХАН ЗАХИРГААНЫ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ОДОО АРАЙ ДЭНДЛЭЭ Ш ДЭЭ ЭНЭ МУУ ОРК.

43.228.129.79зочин   • 6 сарын 14. 14 цаг 54 минут

Үнэн зүйл бичжээ.Миний сонгох эрхэнд ямарч СДА халдах эрхгүй шүү.Хятадыг үзэн ядддаг, гудамжинд хятадаар ярьлаа.Ална шүү гэж байсан ЖЕНКО өчигдөр ТВ-ээр хятад одоо манай гол түнш, бидний зорилт хэмээн ичихгүй шаажийнлээшдээ

182.160.36.227Зочин   • 6 сарын 14. 14 цаг 12 минут

Ер нь бол тараах нь зөв шүү

66.181.179.35Зочин   • 6 сарын 14. 14 цаг 22 минут

АНХААР! ТҮҮХ ДАВТАГДАЖ БАЙНА. 2019 ОНД ЖИГШҮҮРТ МУУХАЙ ҮЙЛ ЯВДЛЫН "ОЙ" БОЛНО. ЕРӨНХИЙ САЙД Г.БАДАМДОРЖ, ГАДААД ХЭРГИЙН САЙД БАЛИНЬ ЦЭРЭНДОРЖ НАРЫН МОНГОЛ НОЁД 1919 ОНД ХЯТАДЫН МӨНГӨНД ХУДАЛДАГДАЖ, АВТОНОМИТ ЭРХЭЭСЭЭ САЙН ДУРААР ТАТГАЛЗАЖ, СЮ ШҮ ЖАНЫ ЦЭРГИЙГ ОРУУЛЖ БАЙЖЭЭ. ТЭГВЭЛ ДАРАА ЖИЛ ЭНЭ ҮЙЛ ЯВДЛЫН 100 ЖИЛИЙН ОЙ БОЛНО. ӨНӨӨГИЙН МАНАН ДЭГЛЭМ МОНГОЛ УЛСЫГ ХЯТАДЫН "ЗЭЭЛ ТУСЛАМЖ", "КОЦЕССЫН ГЭРЭЭ"-ГЭЭР ХУДАЛДАЖ, ЯГ 100 ЖИЛИЙН ДАРАА ДЭЭРХ ХАР ТҮҮХИЙГ ДАВТАЖ БАЙНА.

202.131.7.226Зоргол   • 6 сарын 14. 12 цаг 28 минут

Энэ нэг тэнэг юм болиоч Дандаа бууний нохой болж байдаг хог ****

206.81.13.228Зочин   • 6 сарын 14. 9 цаг 00 минут

za ed nar law minii songoltiig boliulah erhgui shv

66.181.178.103зочин   • 6 сарын 14. 8 цаг 08 минут

Женко хулгайч сонгуулийн үеэр хятадын аюул, өөрийн булхайг мэдээлсэн хүн болгоныг л хятад гээд байсан одоо бүр өөрөө уриалаад хятадад бүр эзлэгдэх нөхцлийг бүрдүүллээ. Ер нь энэ хов хэрүүл, талцал чинь Женко, Зика болон АН с болж байгаа юм.

103.57.92.208Зочин   • 6 сарын 14. 0 цаг 08 минут

Хүүхэн хүчинддэг мангаруудын үүр болж, тэднийгээ өмөөрч байдаг энэ дэлхийд хаана ч байхгүй бузартсан УИХг тараах нь зөв

66.181.179.35Зочин   • 6 сарын 14. 0 цаг 15 минут

МАЛЧИД Ч МАЛ Ч УУХ УСГҮЙ БОЛЖ БАЙНА Говийн малчид маш хүнд байдалд байна. Тэд уух усаар гачигдан, шороо тоосонд дарагдаж, малынхаа таван цулыг ч идэж чадахаа больжээ. Уул уурхай, эмх замбараагүй лиценц хамгийн том аюул болсон байна. Малчид бурангуй төрийг цэвэрлэхийн төлөө хамтран тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлцгээж байна.

150.129.143.21Зочин   • 6 сарын 13. 21 цаг 58 минут

Ёооё энэ мэт яриа сонсохоор огиудас хүрч байна. Улс эх орноо боддог ухаантай хүнээс ийм үг яавч гарахгүй. Харин нөгөө жинхэнэ ***** нар чинь л эд нар байж таарна.

66.181.186.213Зочин   • 6 сарын 13. 20 цаг 33 минут

Одоо хэт улстөрийн захиалагат шоу хийхээ болимоор. Ийм байдлаар улс яаж хөгжих юм бэ дахин сонгууль гэж тэнэгтэхээ боль яав ч эрүүл хүн бишээ энэ хүн сонгууль хийнэ зардалаа яаж гаргах гээд бна

202.9.41.76Зочин   • 6 сарын 13. 19 цаг 59 минут

ene muu 3 say amid uhdeliin ulsiin orontsog yavaandaa uls ch bish yu ch bish bolno ugaasaa.

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 18 цаг 27 минут

Хөх

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 18 цаг 28 минут

ХЯТАДУУД КИРГИЗИЙГ "СЕКС ДИВААЖИН" БОЛГОН ХУВИРГАЖ БАЙНА. ШХАБ-ЫН ГИШҮҮН ТӨВ АЗИЙН ОРНУУД ИЙМЭРХҮҮ БАЙДАЛТАЙ БОЛЖ БАЙНА. КИРГИЗИЙН СОЁЛ, УЛАМЖЛАЛ НЬ ХЯТАДУУДЫН ХӨЛД ГИШГЭГДЖЭЭ. ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТ ЗАЛУУС НЬ ЭНЭ МЭТЭЭР ЭСЭРГҮҮЦЭВЧ ХЯТАДУУДЫГ ЯАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЯВААНДАА ТӨВ АЗИ ХЯТАДЖИХ НЬ УЛАМ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ. Х.БАТТУЛГА БИДНИЙГ ХААШ НЬ ЧИРЭЭД БАЙНА ВЭ? САЙН БОД МОНГОЛЧУУД АА!

112.72.14.226Зочин   • 6 сарын 13. 18 цаг 15 минут

Uih taraah ni zuv..mongold parlamentiin zasaglal bolohgui um baina gedgiig ard tumen harlaa..zalhlaa..yaduurch baina zuderch baina..heel hahuul turiin alband ajilldag humuusiin huuli zurchsun uildel gamshgiin hemjeend hursen..odoo ardchilsan nam ardiin nam huvisgalt nam ali alind ni itgehee boliod udaj baina..zuun yamaand jaran uhna gedeg shig het tsuuhun hun amtai orond het ih dargiin hereg baihguin baina gedeg ni todorhoi bolloo..erunhiilugchiin zasaglal manaid yag tohiroh um shig sanagddag..heterhii olon darga nar mongol turiig sulruulj bna

103.229.121.194Зочин   • 6 сарын 13. 20 цаг 02 минут

Женко ерөнхийлөгчөөс л буувал шоронд орчих гээд байгаа тул хойд урьд -2 хөршийн удирдагчид шиг аль болох удаан хугацаанд төрийн толгойд байх гэж ерөнхийлөгчийн засаглалыг хэрэгтэй гэж нөгөө монгол ялначуудаа ОРКуудаа турхирч байна. Гэтэл манай 2 хөршийн удирдагчид хэн билээ Женко хэн билээ Яаж тэгэж өөрийгөө тэдэнтэй харьцуулж жишиж барьцаж мөрөөдөж чадаж байнаа. Монголчууд бүгд тэнэг биш шүү Бүү басамжил........

112.72.14.89Зочин   • 6 сарын 13. 18 цаг 10 минут

Нэг муу хужааагаар айлгасан хулгайчч их хурлыг тараачдаг юм бол их хурлын гишуудийг ард тумэн сонгож яах юм тэр хулгайчч нь оорицнхоо хумуусийг томилчоод хулгайгааа дураараа хийгээд сууж байг лдээ

203.91.118.180зочин   • 6 сарын 13. 17 цаг 32 минут

Ардчилсан насын хувалзнууд дүрээ хувиргаж ард түмний нэр барихаа больчихвол зүгээрсэн дээ.Хэдэн төгрөгний үнэтэй шоу вэ энэ.

119.40.100.66Зочин   • 6 сарын 13. 16 цаг 08 минут

муу сайн хулгайчууд ард түмэн гэж донгосдогоо болиорой миний сонголтыг чи хорих юм уу тэгээд хэнийг гишүүн болгох гээв чи юу хуцна биз

202.179.10.22Зочин   • 6 сарын 13. 15 цаг 03 минут

Хоншшоор чинь 2м дутна Өөрийгөө даөлимд нь од болгоод авдаа

103.229.121.194нам бус иргэн   • 6 сарын 13. 14 цаг 09 минут

Хөөе би хам бус. Гэхдээ энэ холбооныхонтой санал нийлэхгүй байна Ер нь хэн дуртай нь ард түмний өмнөөс ч гэх шиг худал бидний нэрийг барьж аль нэг талд үйлчилж улс төр хийж замаас нь тэднээс мөнгөө саахаа болиорой.

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 14 цаг 10 минут

ЛУЙВАРЧИН, ШУДАРГА ЭЛБЭГДОРЖИД "БАЯРЛАЛАА". АСEМ ГЭГЧЭЭР ДАЛИМДУУЛАН 4 автобусны үнээр 1 ширхэг автобус авч , нийт 156 автобусны авсан нэрээр их хэмжээний татвар төлөгчдийн мөнгө хулгайлсан байна. ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ****.?!!?!

66.181.165.29иргэн   • 6 сарын 13. 13 цаг 39 минут

тараах тухай ярианы эздийн цаан АН-ын албан тушаалаа санагалзсан хүмүүс л байгаа ш дээ.Тэд эх орноо биш өөрсдийгөө амин хувиа л боддог.Ийм увиагүй улстөр монголд хэрэггүй. Энэ УИХ одоохондоо ажлаа хийсэн нь дээр, харин үндсэн хуулиндаа маш зөв оновчтой өөрчлөлт хиймээр байх юм.Намуудын нөлөөг төрөөс холдуулах ёстой. Дээд доод 2 танхимтай, сум, хороо, дүүрэг, аймгийг намуудаас гишүүд дарга нар сонгогдож удирддаггүй, иргэд нь өөрсдөө удирдагч, гишүүдээ сонгодог болох ёстой.

119.40.100.66Зочин   • 6 сарын 13. 16 цаг 05 минут

яг үнэн

203.91.115.43гахай   • 6 сарын 13. 13 цаг 04 минут

Энэ Засгийн газар том том баасаар юу ч хийсэнгүй ээ

122.201.28.15Зочин   • 6 сарын 13. 13 цаг 25 минут

Yum oilgohgui hulduu gar ve. AN-iin tavisan Chinggis bond, Samuurai bondiin urund heden ih nayadaar tulj baigaag medej bna uu.

119.40.100.66Зочин   • 6 сарын 13. 16 цаг 06 минут

АН-н идэх хоолоо сангалзсан ноход л бна

77.92.199.184zochin   • 6 сарын 13. 12 цаг 28 минут

2 jil bolohod bandaashinii heryyl hyyhediin 20myanga gej hereldeed oor yu hiisen yum iim 76hoolnii sabaar yah yum bas hulgaich tartsagaa

64.119.16.172zochin   • 6 сарын 13. 12 цаг 26 минут

ENE hkeruulee bolij ajil muu bol hkamtraad hkiildee IKH KHURLIIG ogstruulakh um bol ard tumen , TA eeree yakh gej songoson um Erenhkiilegch 35 garui hkubiar songogodsoniig ta yu gej bodoj bna hkeruuliin stag bish,,, namriin ikh ajil,,,

124.158.113.11биеэ үнэлэхээ больж үз   • 6 сарын 13. 12 цаг 04 минут

энэ хүн их хурал тарааж дахин сонгууль хийж Элбэгээд боломж үүсгэх үүрэгтэй биеэ худалдсан урвагч байжээ

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 12 цаг 19 минут

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: Amarbayasgalan Dashzegve Эрдэнэтийн асуудалд онцгой анхаарч, шаардлагатай бол ард түмнээсээ дэмжлэг авч хамт тэмцэнэ. Төрд шургалчихаад албан тушаал, авилгын гэмт хэрэг үйлдээд сууж байгаа хэсэг бүлэг нөхдүүдийг цэвэрлэхийн төлөө бид ажиллах болно. АРД_ТҮМЭН_ДЭМЖИНЭ !!!!АРД_ТҮМЭН_ЯЛНА !!!!!! АРД ТҮМНИЙ ТАЛД БАЙГАА БҮХНИЙ БИД ДЭМЖИНЭ!!!!

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 11 цаг 39 минут

Хөх

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 11 цаг 53 минут

ХОГЫН ЛУЙВАРЧИД, ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД, М. ЭНХБОЛД, ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ НАРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР, ӨӨРСДИЙГӨӨ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД АВАХ ЗОРИЛГООР ТОМИЛСОН НОХДУУДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ, БОДИТ ЖИШЭЭ... БАЯР, САЙХАНБИЛЭГ МӨН ЭНЭ 2 ХУЛГАЙЧ, ДЭЭР НЬ ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД БҮГД МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛЖ, ДЭЭЛЭЭ НӨМӨРСӨН ЦАГТ ЖИНХЭНЭ УЛС ШИГ. УЛС БОЛНО ДОО....

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 11 цаг 39 минут

УИХ-ын цөөхөн эх оронч гишүүдийн нэг Төмөрбаатарын Аюурсайхан: 642 тэрбум төгрөгөөс доошгүй үнэлгээ хийгдэхээр Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлахыг дэмжихгүй. Төрийн банк 2,3 их наядын актив, 1,1 их наядын зээлийн багц, 256,8 тэрбумын өөрийн хөрөнгөтэй. Үнэлгээг зохих ёсоор хийсэн ч гэсэн нийгмийн, хөгжлийн, салбарт гүйцэтгэх үүргийг нь бодолцож төрийн өмчлөлд ядаж нэг банк байх хэрэгтэй. Төр банктай байх хэрэгтэй гэсээр Төрийн банк 2009 онд байгуулагдаж, Зоос, Хадгаламж банкуудын хамгийн сайн гэсэн активыг авч, төрийн дэмжлэгтэйгээр

202.179.24.241Зочин   • 6 сарын 13. 11 цаг 29 минут

Муу бузрын хужааа нар одоо бур давраад ард тумнээс сонгогдсон парламентыг дураараа тараана гээд яриад явж бацдаг болжээ монголд тор гэж бацгаа бол ицмэрхуу юмнуудыг торийн эсрэг гэмт хэрэг завдсан гээд шоронд хийгээчээ бид нар ажил торлоо амжуулмаар байна

202.72.245.122ё   • 6 сарын 13. 11 цаг 15 минут

Энэ их хурал Наадмаар далим хийж Үндсэн хуулийг хулхидах гээд байх шиг

103.212.119.47Зочин   • 6 сарын 13. 11 цаг 09 минут

Би ч нам бус нэгэн.Иймэрхүү улс төрчдийн гар хөл ний үзүүрт явдаг луйварчид биднийг төлөөлөх эрхгүй гэдгээ санаж явах хэрэгтэй шүү.МАНАН хэзээ ч Монгол орныг хөгжүүлж чадахгүй нь тодорхой байна.

202.21.127.131zochin   • 6 сарын 13. 11 цаг 02 минут

UIH-ig ard tumnii sanalaar baiguulagdsan geed taraaj bolohgui gesen yamar erkh zuin undeslel ba.Bandaaj boovni asuudlaa shiidverlej chadahgui bgaa yum chin uls orni hugjil devshliin asuudlig yaj shiidej chadna gej uzeh ve.Tiim l ikh ard tumnii sanal songoltiig hundetgedeg uym bol odoo Chadamjtai eseh talaar ni ard tumnii sanal asuulga yavuulaad hurdan shiideh heregtei.TARVAL NEN ZOHILTOI

112.72.14.90Бат   • 6 сарын 13. 10 цаг 50 минут

За одоо УИХ тараах ч дэнднээ олон улсаас зээл авч сонгууль хийх үү чухамдаа ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 тахимтай болгох гарц л үлдлээ түүнээс бус одоо АН сонгое тэгээд ч явахгүй

122.201.31.115Зочин   • 6 сарын 13. 10 цаг 22 минут

ih hurliin gishuudiig ard tumen songoson bolohoor , songoson ard tumen n setgel dunduur baij ajillaj chadahgui bn chadamjgui bn gej diilenhi n uzvel negdej niileed ih hurliig taraaj bolno .

124.158.113.11Зочин   • 6 сарын 13. 9 цаг 58 минут

taraayaaaaaaaaa

202.131.243.190Zochin   • 6 сарын 13. 9 цаг 52 минут

Sorog huchin gegdej bgaa AN-iin turhirch bgaa uildel gej bodoj bna. Buh zuiliig haraar budah ni hend heregtei yum. Lav l uls orond hereggui. Zasgiin gazar yu hiisen, yu hiigeegui gedgiig 4-n jiliin daraa boditoor dugnevel yasiin. Dund ni hutgan uimuulegch nar, zahialgaar mongo ogch iim zuil hiilgedeg yum gazar avlaa. Tagnuuliin baiguullaga oligtoihon ajillaachee. Ajil hiilgedeggui, oorsdoo baihdaa toroor, mongoor yaj togloj uren taran hiisnee odoo oilgoogui dur egsej bgaa AN-iin udirdlagad bsan, odoo bgaa nohduud ingej bolohgui gej helie

182.160.34.147болд   • 6 сарын 13. 9 цаг 51 минут

тараах нь зүйтэй . бандааж , боов хэлэлцээд хийсэн юм алга .

66.181.160.95OD   • 6 сарын 13. 9 цаг 44 минут

tsess ene ch odoo bas yub de, xamtraad ajillaya gexiin orond galzuu soliotoi yum yariad onigoo shaagaad yabax yum uur niigemd xeregtei yum tsaaguur chine zunduu bna , shine sanaa ol, sed ard tumnee l geed bgaa yum bol

66.181.161.34 Иргэн   • 6 сарын 13. 9 цаг 39 минут

Иргэдийн эрхийг зөрчсөн намууудыг татаг буулгаж тараах хэрэгтэй. УИХ тарах нь зүйтэй.

122.201.25.58ZUW   • 6 сарын 13. 9 цаг 32 минут

ystoi unen yum bichsen bn, heden ork taraachdag bol ULsiin IH gej bgaad yaadiin. bas uneheer sain ajillaj bgaa SHVV,

202.21.100.211НОВШ ОО   • 6 сарын 13. 9 цаг 51 минут

ЧИ Ч ДЭЭ, БЯЛУУРААД ТАРХИ НЬ УГААГДЧИХСАН БӨГС ДОЛООЖ ЦҮНХ БАРИДАГ БАНДААШНУУДЫН НЭГ МӨН ДӨӨ. УГ НЬ ЗАХ ДЭЭР ЗОГСОДОГ НАСААРАА НАЙМАА ХИЙСЭН БОЛОВСРОЛГҮЙ ГЭГДДЭГ СОНГОГЧИД ЧИНЬ ТА НАРЫН БАНДААШ ГЭЭД БАЙГААГ ЧИНЬ ДОТУУР ӨМД ГЭЖ ЯРЬДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ

119.40.98.162Gunj   • 6 сарын 13. 9 цаг 30 минут

Bi bas nam bus gehdee ner barisan muusain uymnuudad durgui hurj bna. Henii zahialgaar heden tugrug avaad hiij bgaa bol doo. huurhii duu

27.123.212.136Зочин   • 6 сарын 13. 9 цаг 24 минут

Han tulga novshoo..temtsej baigaa humuust tus nemer boloj giiguulehgui bol gai bolood hereggui gulugoo...oligarhiudiig haraad suugaad baih uu...chiniiheer bol tegeed yahiin ..ene metiin pizdanuud ard tumnii temtseliig mohoogood bna..

202.70.34.130ЗОЧИН   • 6 сарын 13. 8 цаг 31 минут

УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД САНАЛАА ӨГЧ ГАРГАСАН. ГАРГАСАН ШИГЭЭ БУЦААЖ ТАТДАГ, ТАРААДАГ ЭРХИЙГ НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. БҮР ШААРДЛАГАТАЙ. УИХ ТАРААХЫГ ДЭМЖИЖ БАЙНА. МОНГОЛЫН ТҮҮХЭНД УИХ-ЫН ТАНХИМД АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ, МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦДЭГ ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ЯВЖ ИРСЭН. У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТҮҮХЭНДЭЭ /АНХ УДАА/ ХҮЧИНГИЙН ХЭРЭГ, ДОТООЖ ХЭЛЭЛЦЭЭД СУУДАГ ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАРЛАА. ЭНЭ ЗҮЙЛИЙГ ХАРАХ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ГЭЖ БИД БҮГД СОНГУУЛД ОРОЛЦСОН ГЭЖ ҮҮ??????????

202.21.100.211ХЭН САНАЛАА ӨГСӨН ЮМ БЭ?   • 6 сарын 13. 9 цаг 58 минут

СОНГУУЛИЙГ ЛУЙВАРДСАН НЬ ТОДОРХОЙ, ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ Ч УЛАМ Л ТОДОРХОЙ ХАРУУЛЖ БАЙНА Ш ДЭЭ

66.181.160.73Зочин   • 6 сарын 13. 8 цаг 25 минут

ard tvmnii ner rarisan lalar taraahuu harjil baiy

119.40.98.162Saraa   • 6 сарын 13. 8 цаг 16 минут

Ene hun taraadag huuli bna u

66.181.161.26mogul   • 6 сарын 13. 7 цаг 55 минут

uih taraay

202.9.40.252Зочин   • 6 сарын 13. 7 цаг 15 минут

Одоо гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгтэй зүйл гэж ярихаа болих хэрэгтэй. Монголд зөвхөн авилгалын хөрөнгө оруулалт гэдэг нь бий болсон.

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 7 цаг 30 минут

УИХ-ЫН ТАНХИМЫГ ХҮЧИНГИЙН ХЭРЭГ, ДОТООЖ, БЭЛЭГ ЭРХТЭН ХЭЛЭЛЦДЭГ БОЛТОЛ НЬ БУЗАРЛАЖ БАЙНА!!! ҮҮНЭЭС ИЛҮҮ ШИВШИГ ГЭЖ БАЙХ УУ? ХУЛГАЙ ЛУЙВРЫН БҮЛЭГЛЭЛ ӨӨРСДӨДӨӨ ШИЙТГЭЛ ОНООХЫГ ГОРЬДОН ХҮЛЭЭСЭЭР БАЙХ УУ? ЧИНГИС ХААНЫ ДЭЭД ЯЗГУУР БОРЖИГОН ОВГИЙГ ИНГЭЖ БУЗАРЛАХ Ч ГЭЖ...

Шинэ мэдээ

Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ12 сар 14. 18:00Сири улс Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдыг хайж байна12 сар 14. 17:55102 настай эмээ шүхрээр буужээ12 сар 14. 17:50Илүүдэл жингийн өвөрмөц шалтгаан12 сар 14. 17:45Страсбургт болсон халдлагын улмаас аюулгүй байдлын түвшнийг чангатгана12 сар 14. 17:40Даашинз хайсаар л цагаа барахаар өөрөө хийгээд өмсвөл ямар вэ12 сар 14. 17:40“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ12 сар 14. 17:35Цайраар баялаг хоол, хүнс хэрэглэж дархлаагаа дэмжье12 сар 14. 17:30Дэлхийн хамгийн эртний урлагуудын нэг хөөмий12 сар 14. 17:25Хятад өвлийн спортын гол орон болно12 сар 14. 17:20Мэн Ваньжоугийн ирээдүйг шүүх тодорхойлох ёстой гэж мэдэгджээ12 сар 14. 17:1530 давхар зочид буудлыг 2 долоо хоногт барив12 сар 14. 17:10Энхэр хүүхдийн дом12 сар 14. 17:05Шарсан шоргоолж худалдаанд гарчээ12 сар 14. 17:00Их унтах нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоов12 сар 14. 16:55Фредерик Лагранж: Миний өвөөг хорих лагериас монгол цэргүүд сулласан12 сар 14. 16:50“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ12 сар 14. 16:45Танд хэрэгтэй зөвлөгөө: Мөсийг гоо сайхандаа ашиглаарай12 сар 14. 16:40Йемений сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ12 сар 14. 16:35Гудамжинд шингэн шоколад асгарчээ12 сар 14. 16:30Марина Бутина АНУ-ын шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ12 сар 14. 16:25Д.Трамп: Майкл Коэнд хууль зөрчих ажил даалгаж байгаагүй12 сар 14. 16:20Илүүдэл жингээ хаяхад тань туслах 15 смүүти12 сар 14. 16:10Унтахдаа хөшгөө завсартай үлдээгээрэй12 сар 14. 16:05Harper Bazaar сэтгүүлээс ”Fashion Awards 2018”-ийн шилдэг 10 даашинзыг нэрлэв12 сар 14. 16:00Идэх хоолныхоо 45 хувийг өдрийн хоолондоо идэх хэрэгтэй12 сар 14. 15:55Антаркидын мөс хайлвал аюултайг НАСА анхааруулжээ12 сар 14. 15:50Мастерсийн 66кг жинд манай 2 жүдоч хүч үзнэ12 сар 14. 15:45Роберт Левандовски шилдэг мэргэн бууч болов12 сар 14. 15:40“Miss Universe 2018” тэмцээнд оролцож буй Д.Долгионы гэрэл зургууд12 сар 14. 15:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.