6-р сарын 13
8 цаг 30 минут

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын албан ёсны зөвлөгөөн өндөрлөв

 Ази, Номхон далайн бүсийн 13 орны парламентын 30 гаруй гишүүд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэн, чадавхийг сайжруулах асуудлаар бүтэн өдрийн турш зөвлөлдөж, албан ёсны арга хэмжээ амжилттай өндөрлөв.

Зөвлөгөөний хаалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Парламентчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс орныхоо туршлагыг харилцан солилцох, бие биенээсээ суралцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодлого, хөтөлбөр боловсруулах боломжийг олгосон чухал арга хэмжээ боллоо” хэмээн тэмдэглэв. Мөн зөвлөгөөнөөс насжилт, төрөлтийг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудыг эрх  мэдэлжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө буюу “Улаанбаатарын хамтарсан тунхаг” бичгийг боловсруулж, гаргасныг онцлохын зэрэгцээ энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахад дэмжсэн НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахарад болон зөвлөгөөнд идэвхтэй оролцсон элч төлөөлөгчдөд Монголын парламентын гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.  

Дараа нь зөвлөгөөнийг удирдан зохион байгуулсан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан арга хэмжээг  хааж үг хэлэв. Тэрбээр, зөвлөгөөнд оролцсон улс орнуудын элч төлөөлөгчдөд болон Хүн ам, хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, улс орнуудын мэргэшсэн судлаачид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, хамтрагч байгууллагуудын төлөөлөгч зэрэг бүх хүмүүсийн оролцоотойгоор ээлжит зөвлөгөөн амжилттай үргэлжилж буйг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогыг авч хэрэгжүүлж, анхаарлаа хандуулан ажиллаж буйг онцлон хэлсэн.  

Түүнчлэн зөвлөгөөнийг хааж Тайландын Вант улсын парламентын гишүүн, Хүн амын хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын ерөнхий нарийн бичгийн дарга Жетн Сиратранонт  хэлсэн үгэндээ ганцхан өдөр хуралдсан ч бие биенээсээ туршлага судалсан үр дүнтэй үйл ажиллагаа болсныг дурьдаад “Улаанбаатарын хамтарсан тунхаг”-ыг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь Азийн парламентчид хамтарч ажиллаж чаддаг юм байна гэдгийг харуулна гэлээ.

Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн, Зүүн өмнөд болон Далайн бүсийн захирал Нора Муратыг төлөөлж Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн М.Батзориг мөн үг хэлсэн.

Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн Азийн парламентчдын зөвлөгөөн ийнхүү амжилттай өндөрлөсөн юм. 

Маргааш элч төлөөлөгчид Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцана.

Мөн  Төв аймагт очиж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, төрөх тасаг, эх нярайн зайн оношлогооны төслийн үйл ажиллагаатай танилцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 13. 19 цаг 03 минут

Рахо

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 13. 19 цаг 03 минут

ХЯТАДУУД КИРГИЗИЙГ "СЕКС ДИВААЖИН" БОЛГОН ХУВИРГАЖ БАЙНА. ШХАБ-ЫН ГИШҮҮН ТӨВ АЗИЙН ОРНУУД ИЙМЭРХҮҮ БАЙДАЛТАЙ БОЛЖ БАЙНА. КИРГИЗИЙН СОЁЛ, УЛАМЖЛАЛ НЬ ХЯТАДУУДЫН ХӨЛД ГИШГЭГДЖЭЭ. ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТ ЗАЛУУС НЬ ЭНЭ МЭТЭЭР ЭСЭРГҮҮЦЭВЧ ХЯТАДУУДЫГ ЯАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЯВААНДАА ТӨВ АЗИ ХЯТАДЖИХ НЬ УЛАМ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ. Х.БАТТУЛГА БИДНИЙГ ХААШ НЬ ЧИРЭЭД БАЙНА ВЭ? САЙН БОД МОНГОЛЧУУД АА!

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 13. 14 цаг 50 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО.

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 13. 14 цаг 14 минут

Мал

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 13. 14 цаг 15 минут

ЛУЙВАРЧИН, ШУДАРГА ЭЛБЭГДОРЖИД "БАЯРЛАЛАА". АСEМ ГЭГЧЭЭР ДАЛИМДУУЛАН 4 автобусны үнээр 1 ширхэг автобус авч , нийт 156 автобусны авсан нэрээр их хэмжээний татвар төлөгчдийн мөнгө хулгайлсан байна. ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЛУЙВАРЧИН ?!!?!

Шинэ мэдээ

Cоён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр болжээ1 сар 22. 19:54Хакүхо аварга 2 давааны илүүгээр тэргүүлж эхэллээ1 сар 22. 19:01Монголын ирээдүй Рога А.Амарсанаа мэргэжлийн сүмогийн гараагаа амжилттай эхэллээ1 сар 22. 19:01Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 22. 18:10Өвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг1 сар 22. 18:04Саудын Арабын эмэгтэйчүүд аяллын хөтөч хийх эрхтэй болно1 сар 22. 18:00Хонкогт 4,6 тэрбум ам.доллар бүхий автомашины нүхэн гарц нээгджээ1 сар 22. 17:55Гэдэсний ханиад хүрснийг илтгэх шинж тэмдгүүд1 сар 22. 17:50Хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахыг ЕХ-нд уриалжээ1 сар 22. 17:45Энэ сарын 23-наас зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна1 сар 22. 17:40Хэвийн боовоо 18 жилийн түүхтэй “Мөнх ундрам хүнс”-ээс сонгоорой1 сар 22. 17:39Таван литр шар айргаар амийг нь аварчээ1 сар 22. 17:35H&M брэнд “Хар хүүхэд бол хамгийн сайн сармагчин” гэжээ1 сар 22. 17:30Цагаачдын шинэ цуваа Гондурасаас АНУ-ыг чиглэн хөдөлжээ1 сар 22. 17:25Google 50 сая еврогоор торгуулав1 сар 22. 17:2022:00 цагт орондоо орж амрах нь ийм ач тустай1 сар 22. 17:15"Brent" маркийн нефтийн үнэ өсөв1 сар 22. 17:10Хоббигоор нь хүмүүсийг шинжиж болдог1 сар 22. 17:05Жирэмсэн эмэгтэйд ямар амин дэм онцгой ихээр дутагддаг вэ1 сар 22. 17:00"Facebook" хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлуудыг судлах ажлыг санхүүжүүлнэ1 сар 22. 16:55Ерөнхийлөгч дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзэв1 сар 22. 16:51Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүллээ1 сар 22. 16:50Хөлөнд ургасан ясыг хэрхэн эмчлэх вэ1 сар 22. 16:50Ван И Франц болон Итали улсад айлчилна1 сар 22. 16:4560 жилийн хугацаанд Хятадад хамгийн цөөн хүүхэд төрсөн жил нь 2018 он боллоо1 сар 22. 16:40Турк Сирид аюулгүйн бүс байгуулна1 сар 22. 16:35Цэцэг тарих энгийн аргууд1 сар 22. 16:30Цэргийн штабын дарга нарын цугларалт болж байна1 сар 22. 16:29Өдөрт нэг өндөг идсэнээр зүрхний өвчнөөс сэргийлж чадна1 сар 22. 16:25Бэлтгэл офицер Т.Гомбосүрэнг “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагналаа1 сар 22. 16:22
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.