6-р сарын 13
10 цаг 15 минут

Сураггүй алга болсон хүүхдүүдийг хайж байна

Баян-Өлгий, Дорнод аймагт сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин С-ийн  3 настай хүү Н гэрийнхээ орчим голын эрэг дээрээс сураггүй алга болсныг томилогдсон ажлын хэсгийнхэн эрэн хайж байгаа юм.

 Мөн 8-ны баасан гарагт Дорнод аймгийн Сэргэлэн суманд нутаглаж буй иргэн Х-ийн охин 2 настай У ээжтэйгээ хамт малын бэлчээрт явж байгаад сураггүй алга болсон гэх дуудлагын дагуу аймгийн цагдаа, онцгой байдлын газар болон холбогдох албаныхан, ар гэрийнхнээс нь бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг хайж байна.   

 Хэрэг гарах үед хүүхдүүд хөдөө хээр харгалзах хүнгүй явж байжээ. Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулах, анхаарал, сэрэмж алдсанаас хүүхэд төөрөх, зүггүйтэн тоглож яваад гол, нуурын усанд живэх зэрэг тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Өнгөрөгч онд эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцлага алдсаны улмаас хоёр хүүхэд осгож, таван хүүхэд усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан.

 Иймд эцэг, эхчүүд та бүхэн урин дулааны цагт хүүхдийн хамт гол, нуурын эрэг, уул хадтай газраар аялж, зугаалахдаа тэдний аюулгүй байдлыг сайтар хангах, хөдөө, хээр малын бэлчээрт бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

 10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ:

10.1.1.хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;

10.1.2.хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;

10.1.3.хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;

10.1.4.хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах;

10.1.5.хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах;

10.1.6.хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;

10.1.7.хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;

10.1.8.хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах;

10.1.9.хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх;

10.1.10.хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;

10.1.11.хууль тогтоомжид заасан бусад гэж заасан байдаг.

  

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 21. 18:20Малчид, иргэдэд зориулсан мэдээ5 сар 21. 18:10Шуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа5 сар 21. 18:00Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 18:00Нефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ5 сар 21. 17:5516,000 тн ган төмрийг 16 секундэд нураав5 сар 21. 17:50Шуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ5 сар 21. 17:49Фото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...5 сар 21. 17:45Гайхалтай ур чадвар5 сар 21. 17:4020-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам5 сар 21. 17:35Гутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ5 сар 21. 17:30Хааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай5 сар 21. 17:25Эмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг5 сар 21. 17:20Амазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ5 сар 21. 17:15Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’5 сар 21. 17:10Тавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана5 сар 21. 17:05Японы эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ5 сар 21. 17:00ЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил5 сар 21. 16:55Агаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв5 сар 21. 16:50Зөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно5 сар 21. 16:45Азийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав5 сар 21. 16:40NBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.