6-р сарын 13
15 цаг 11 минут

Би хэрхэн ажилладаг вэ? Нийслэлийн засаг дарга бөгөө Улаанбаатар хотын захирагч С.Батболд

Өнгөрсөн долоо хоногт гарааны бизнесүүдийг дэмжих, залуучуудыг ажлын таатай орчноор хангах зорилготой Улаанбаатар Инновацийн төвийн нээлт болсон билээ. Дундын оффис, бизнес инкубатор, бүтээгчдийн лаборатори бүхий тус төвийг санаачилсан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "амжилтын хонх"-ыг цохин үүдийг нь албан ёсоор нээсэн юм. Нээлтийн үеэр Инновацийн төвийн анхны эвент болгон бид хотын даргатай "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагаа хийснээ өнөөдөр хүргэж байна. Тэрээр 10 жилийн сургуулиа Төв аймагт, 1990 онд ХААДС-ийг инженер-багш мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 2002 оноос УИХ-ын гишүүнээр дөрвөнтөө сонгогдож, 2016 оноос Нийслэлийн засаг даргаар ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлагатай төрийн түшээ билээ.

Байршил: Монгол Улс. Улаанбаатар хот

Одоо хашиж байгаа буй ажил, албан тушаал: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар хотын 32 дахь дарга. 

Хэрэглэдэг гар утас: iPhone 8

Хэрэглэдэг компьютер: “Dell” notebook

Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хурдан, шуурхай, багаар ажиллах зарчим баримталдаг. 

Сошиал хуудас: Sunduin Batbold

ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?

Төр, захиргааны байгууллагад 30 гаруй ажил ажилласан хүний хувьд хамтран ажилладаг баг, хамт олондоо өөрөөрөө сэтгэж, өөрсдөө хийх боломж олгохыг илүүд үздэг. Даргын даалгаврыг биелүүлэхээс илүүтэй бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлагч байхыг хүсдэг юм. Учир нь орчин цагийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн алхахад “Хэн сэтгэж, хөдөлмөрлөж байна. Тэр хүн илүү амжилт, илүү их ажлыг бүтээж байна” гэж боддог. Тиймээс багтаа итгэл өгөхийг илүүд үздэг арга барилтай.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАММ, АПЛИКЭЙШИНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Мэдээж би чинь социализмын үед дунд сургууль, их сургуулиа төгсөж, төрийн албанд ажилд орсон хүний хувьд “үзэг”-ийг илүүд үздэг. Тэмдэглэл хөтөлж, албан бичиг засах, гарын үсэг зурах, санаанд орсноо мартахаасаа илүүтэй цаасан дээр бичиж үлдээдэг. Хэвшсэн зан чанар гэх үү дээ. Жижигхэн тэмдэглэлийн дэвтэр, үзэг биедээ байнга авч явдаг. Орчин үеийн чиг хандлагыг дагаад цахим орчноос мэдээлэл авах, түгээхэд идэвхтэй байхыг чармайдаг. Гэхдээ ажлын цаг заваас болоод багахан хугацааг зарцуулж байна. Үндсэндээ имэйлийг бол байнга хэрэглэж байна. Google-ийн аппуудыг ашигладаг. Мөн Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас гаргаж байгаа шинэ аппуудыг татаж авдаг. Нэг талаас хэрэглэгчийн хувьд, нөгөө талаас даргын хувьд санаа бодлоо хэлэхийн тулд ашиглаж байна.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ТАНЫ АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Төлөвлөлт. Ажлаа долоо хоногоор, зарим үед 14 хоногоор төлөвлөдөг. Мөн ямагт цаг баримтлахыг хичээдэг. Аливаа арга хэмжээ, хурал зөвлөгөөнөөс хоцрохыг хүсдэггүй. Цаг барьж байгаа хүнийг хүндэлдэг. Цагийн юм цагтаа гэдэг үг бий. Бид хэзээ ч нэгэнт өнгөрсөн цаг хугацаа, үйл явдлыг нөхөж чадахгүй учраас төлөвлөсөн цаг хугацаандаа хийж байхыг хичээдэг. Заримдаа ажлын шаардлага, удаан сунжирсан хурал зөвлөгөөнөөс үүдээд хоцрох асуудал гардаг. Гэхдээ “Цаг баримтлах зарчим”-аа алдахгүй байхыг хичээдэг. Чухал ажилдаа өдөрт заавал 60 минут зарцуулдаг. Завгүй гээд олон ажил руу үсчихээс илүүтэй чухал, гол ажилдаа ач холбогдол өгдөг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлын жагсаалтыг бол туслах маань өдөр бүр надад танилцуулдаг. Харин хувь Батболд гэдэг хүний тухайд хувь, хувьсгалын ажлаа iPad дээр бичиж, тэмдэглэж явдаг. Авч явахад авсаархан, мэдээлэл солилцох, цаг алдалгүй асуудлыг шийдэхэд бас цахим орчин их нөлөөлдөг.

ТА ЯМАР ЗҮЙЛИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД САЙН БЭ?

Шулуухан хэлэхэд, хууль тогтоох байгууллагад 4 удаа сонгогдсон гишүүн байсан учраас хурал удирдах, хууль санаачлах, баг зохион байгуулах, менежмент хийхдээ сайн. Учир нь УИХ-ын байнгын хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд хийж байсан учраас ямагт баг хамт олныг удирдаж, хамтран ажиллаж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж байсан. Нийслэл хотод ч ялгаагүй. 1 сая 400 мянган хүнийг сайхан амьдруулахын төлөө 3200 төрийн албан хаагч энэ багт ажиллаж байна. 

Эр хүний хувьд гэр бүлдээ сайн эцэг, сайн хань байхыг хичээдэг. Өөрөө өнөр бүлд өсөж торнисон болохоор хамтач, нийтэч, бусдыг гэсэн сэтгэлтэй байхыг илүүд үздэг хүн.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ТАНЬ ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Нийслэлийн Засаг дарга байна гэдэг амар ажил биш. Өглөө бүхэн тулгамдсан асуудалтай нүүр тулна. Нэг асуудлыг шийдэхэд, араас нь ахиад бэрхшээлтэй асуудал ундарна. Хог шорооноос өгсүүлээд сургууль цэцэрлэг, бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсрол гээд хамрахгүй хүрээ байхгүй. Улаанбаатар хот бол улс доторх улс юм гэж би боддог. Маш их өргөн цар хүрээтэй ажиллахыг шаарддаг. Гол нь хүний амьдралтай шууд холбоотой шийдвэрүүд гардаг учраас их эмзэг ажил гэж ойлгож болно. Сайхан энерги байлгүй л яахав. Засаг даргын гаргасан шийдвэр, захирамжийн үр дүнд баярлаж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийн талархлын үгийг сонсохоор сэтгэл тэнийдэг. Иргэдээ орон байртай болгох, ажлын байраар хангах асуудалд миний бие онцгой анхаардаг. 21 дүгээр зууны хотын иргэн хүн ажилтай, орлоготой, амьдрал нь тэгш байгаасай гэж хүсдэг. Мэдээж миний санасан хүсэл бүхэн амархан биелэхгүй байгаа ч гэлээ шат шатаар ахиулж яваа. Мөн бас нэг сайн тал нь хотын дарга бол өөрөө шийдвэр гаргагч. Өөрийн төлөвлөсөн бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаг албан тушаал. Ийм ч учраас би шүүмжлэл, магтаал дунд ажиллаж явахдаа “Нийслэлээ хотын дайтай хот болгохын төлөө” л зүтгэж байна. Бас нэг бэрхшээлтэй асуудал нь хотын дарга үргэлж олны анхаарлын төвд байдаг учраас өдөр бүр сайн, муу мэдээлэл дунд явдаг хүн дээ.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хуулийн төсөл Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн жанжин шугам болох тул их ач холбогдол өгч, төвлөрөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар УИХ-ын дөрвөн ч байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээд байна. Нийслэлийн бүтээн байгуулалтын томоохон төсөл, хот тохижилт, нийтийн аж ахуйн ажилд анхаарлаа хандуулж байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, газар чөлөөлөлтийн асуудлыг ч эрчимжүүлэхээр үүрэг даалгавар өглөө. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, төлөвлөлтийнхөө хэрэгжилтийн явцтай танилцаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Поп болон сонгодог хөгжим. Залуу байхад MTV сувгийг их үздэг байлаа. Мэдээж ажиллаж байхдаа хөгжим сонсох боломжгүй. Харин багахан амралтын хугацаанд төгөлдөр хуурийн концерт, оркестр болон хийл хөгжмийн цомог сонсох дуртай. В.А.Моцарт, Ф.Шофены хөгжмүүд илүү сонсголонтой санагддаг. Ер нь хотын залуучуудын урлаг, соёлын салбарын хөгжлийг чухалчлан тавьдаг хүний нэг. Тиймээс залуусыг татсан эвент арга хэмжээ зохион байгуулахыг хичээдэг. Мөн яруу найраг сонирхдог. Зохиолч, яруу найрагч, сэтгүүлчид гээд оюуны хөдөлмөр хийдэг уран бүтээлчдийг чадах чинээгээр дэмжихийг хичээдэг юм. Дуурь, драмын театрыг хот мэдэлдээ аваад олон улс, тив дэлхийн чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг бодолдоо тээж явдаг. Түүнчлэн Монголдоо анх удаа “Convention center” барихыг зорьж байна. Биелнэ ч гэж бодож байгаа.

ТА ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Яг өнөөдөр гэвэл Баабарын “Яагаад гэнэт ШХАБ-д элсэх болов” гэдэг нийтлэлийг уншиж байна. Ер нь Baabar.mn сайтын нийтлэлчдийн нийтлэл, ярилцлагыг уншдаг. Номын тухайд гэвэл Японы алдарт зохиолч Мүраками Харукигийн “Норвегийн ой” романыг уншиж байна даа.

ТА НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ?

Би бол маш нээлттэй хүн. Бодсон санаснаа шулуухан хэлдэг. Дотроо хадгалж, шаналж бэтгэрээд байдаггүй. Шүүмжлэхдээ ч ил тод, сайшаахдаа ч ил тод байдаг. Хэт их дотогшоо байх нь өөрийгөө ч зовооно, өрөөлийг ч зовооно гэж боддог. Мөн ах дүү олуулаа өссөн учраас нээлттэй байдаг байх.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

23-24 цагийн хооронд унтдаг. Ажлын ачааллаас хамаараад унтах цаг маань хойшлох нь элбэг. Аль болох эрт унтаж, эрт сэрэхийг хичээдэг. Хэдий орой унтсан ч гэлээ өглөөний 6 цагт сэрдэг дээ.

 АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ТАНЫГ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ гэр бүлдээ цаг заваа зориулахыг хичээдэг. Би чинь 3 хүүгийн эцэг. Миний хань дархан бэр. Би гар утсаа хэзээ ч салгадаггүй. Хотын дарга учраас 24 цаг асаалттай байлгадаг. Манай удирдлагын баг, мэргэжилтнүүд ч ийм зарчим барьдаг. Бүтээмжтэй ажиллахын тулд бие тамир сайн хийх ёстой. Тиймээс “River fitness”-т хичээллэдэг. Тэгэхээр энэ хоёр газраас л намайг олж болно доо.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС ИЛҮҮ УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэр бүл, тэр дундаа удахгүй сургуульд орох хамгийн бага хүүгээсээ илүү их эрч хүч, энерги авдаг. Миний бага хүү надад инээд хөөр, аз жаргал бэлэглэдэг. Ах нар нь тусдаа гарч, дээд сургуульд сурдаг болохоор тэр бүр гэрт байдаггүй. Бага хүү маань намайг бөөн баяр хөөрөөр угтдаг. Бас багын найз нөхөд, 10 жилийн ангийнхан маань надад их эрч хүч, урам өгдөг. Мэдээж нийслэлийн баг хамт олон минь ажиллах эрч хүч, сайн муу бүхнийг хамтдаа туулж байгаа хамт олон юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн хэлсэн “Улс төрд хүн орсон бол гарах хаалгаа сайн мэддэг байх хэрэгтэй” гэдэг үг. Ялангуяа өнөөгийн улс төрд орсон залуу үе, орохыг хүсэж байгаа тэр хүмүүст зориулсан үнэн үг. Үнэтэй зөвлөгөө гэж боддог. Ер нь улс төрийн хүнд ч гэлгүй аливаа ажлыг эхлүүлсэн бол дуусгах, халаа өгөх цаг үе байдаг шүү гэдгийг сануулсан үг гэж болно.

ТА ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД НЭГ ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГВӨЛ?

Мэргэжилдээ үр бүтээлтэй, ахисан түвшинд ажиллаж дэлхийн залуусаас хоцрохгүй хөдөлмөрлөж, суралцаасай гэж боддог. Цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Сэтгэлээ зориулсан ажил ямагт амжилт, үр дүн авчирдаг гэдгийг хэлэх дуртай. Ноён нуруутай, голтой яваасай гэж хүсдэг.

ЭНЭ БУЛАНД ТА ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛТАЙ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Шинэ санаа, шилдэг инноваци нэвтрүүлж байгаа залуу үеийн төлөөллийг оруулаасай гэж хүсэж байна. Тэдний төлөөлөл болох залуус олон. Тиймээс сонгох эрхийн та бүхэнд үлдээе.

Д.Ганзориг

www.unread.today

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.38Zochin   • 6 сарын 14. 7 цаг 13 минут

Ene darga bol mundag yls torch. UIH d olon uda songogdson hun ghd ner tsewer. Hj bga hune demjih heregtei. Yagad zaawal muulj bdg yum be. Hiij bga ajli ni olj hara ch gj helneer bna .

182.160.33.80Зочин   • 6 сарын 14. 6 цаг 05 минут

Хэнд очиж байгаань ил тод бус/.супер унадаг дугуй гэх шиг.Уг нь супер зам л чухал.Тэгээд болоогүй явган хүний замыг өндөр үнээр будсан ч гэх шиг.Наад зах нь замын хажуугиын шонгууд дээр скоч наах модонд шар хулдаас наах гээд яаж л төсөвөөс завшъя гэсэн байдал ил харагдах юм. Далд байгаа булхай бүрч их байж мэднэ.

182.160.33.80Зочин   • 6 сарын 14. 6 цаг 00 минут

Юуны түрүүнд хотын даргын зохиож байгаа ажил олон түмэнд хүрч байна уу?Үр дүн ямар байна?Хариуднь иргэд хэрхэн дүгнэж байна гэдгээр ажил нь үнэлэгдэнэ.Тэгвэл энэ даргын хувь өгөх иргэг миний үнэлгээ бол мундаггүй.Хууль дүрэм ярьсан уулзалт хурал олон хийж эрчимтэй бүтээн байгуулалт нь шуурхай дайчин биш.Ер нь яаж мөнгө гаргах вэ гэдэг байдал нь тэргүүлсэн.Жишээ нь хотын ногоон байгууламжийн бодлогын талааг явуулж байгаа ажил олон нийтийн санаанд нийцээгүй.Уулнаас модыг албан тушаалаа ашиглаад хямдхан аваад өндөр үнээр шахаад ашиг нь хэнд очиж

202.21.106.143Зочин   • 6 сарын 14. 5 цаг 18 минут

sejigiin ats.UB hotiig Enhbold-iin garuud samarch duusajbn daa bugs doloogch nar ni ene Cy.Batbold nar

202.21.106.143Зочин   • 6 сарын 14. 5 цаг 09 минут

2017 onii niisleliin 550 terbum tug haana bnaa chi bugdiig ni yaj hulgailj idsen be Cy.Batboldoo.

202.179.27.17bayaraa   • 6 сарын 14. 4 цаг 31 минут

bi l lav ene huniig huvi huniihee uudnees mash mundag udirdah chadvartai hun gej boddog. zasgiin gazriin 76 gishuunees hol davsan ajil guitsetgej bgaag bid nudnee il harj bgaa bilee. irgediin hurliin ajil harin ch uragshtai yavj bgaa shuu. aj ahuin negjee demjij bna juulchdiin ay tuhtai baidald anhaarch bna shuniin gerelt gudamj zereg mash olon asuudliig hugjij bui ornii hemjeend avaachij chadaj bgaa n ajliin mash tom uzuulelt gej harj bna. amjilt husiy niislelchuudedee

202.21.106.143Зочин   • 6 сарын 14. 5 цаг 19 минут

bugs doloogch

103.26.193.160НАСАА   • 6 сарын 13. 21 цаг 43 минут

Энэ хүнийг УБ хотыг удирдах цаг хугацааг бушшуухан багасгаад өгөөчээ.өвөл цас тоолоод эргүүтээд байдаг юм билээ одоо бороо тоолооч ЗООТЕХНИГЧ МАЛАА

202.21.106.143Зочин   • 6 сарын 14. 5 цаг 10 минут

iim mal songoh gej ochij ochij

202.9.41.76Зочин   • 6 сарын 13. 20 цаг 13 минут

haha neeree l sayhan hurdan morinoos erch huch energi avdag geed l getel ter udur ni niisleliin uyachdiin udurlug baisan .huuhed huchindchihvel aygui bol bi huuhed huchindeh durtai huuhed huchindej erch huch energi avdag gej yarina shuu ene elgiin amid uhdel haha

103.9.90.130hi   • 6 сарын 13. 19 цаг 56 минут

turshlagatai ner tsewer uls torch

203.91.115.41Зочин   • 6 сарын 13. 17 цаг 35 минут

Нарантуул дээр Тэрэг түрж ажиллаж байгаа хүүхдээс долоон доор ажиллаж байгаа гар даа.

66.181.179.35Зочин   • 6 сарын 13. 18 цаг 42 минут

ХЯТАДУУД КИРГИЗИЙГ "СЕКС ДИВААЖИН" БОЛГОН ХУВИРГАЖ БАЙНА. ШХАБ-ЫН ГИШҮҮН ТӨВ АЗИЙН ОРНУУД ИЙМЭРХҮҮ БАЙДАЛТАЙ БОЛЖ БАЙНА. КИРГИЗИЙН СОЁЛ, УЛАМЖЛАЛ НЬ ХЯТАДУУДЫН ХӨЛД ГИШГЭГДЖЭЭ. ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТ ЗАЛУУС НЬ ЭНЭ МЭТЭЭР ЭСЭРГҮҮЦЭВЧ ХЯТАДУУДЫГ ЯАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЯВААНДАА ТӨВ АЗИ ХЯТАДЖИХ НЬ УЛАМ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ. Х.БАТТУЛГА БИДНИЙГ ХААШ НЬ ЧИРЭЭД БАЙНА ВЭ? САЙН БОД МОНГОЛЧУУД АА!

112.72.14.73Зочин   • 6 сарын 13. 17 цаг 02 минут

gudamjniihaa huvunguu arilgaad uguucheeeeee

202.179.24.110Зочин   • 6 сарын 13. 16 цаг 27 минут

Ямар ч олигтой шийдвэр гаргаж үзээгүй хүн шүү дээ. Гаргасан бүгд шийдвэр нь буцсан

66.181.187.121Зочин   • 6 сарын 13. 16 цаг 20 минут

саяхан ниыслэлийн уяачдын өдөрлөг хийгээд л би хурдан мориноос эрч энерги авдаг. Морь малын тухай дуу хөгжимд дуртай гээд байсан. Нөхцөлд нт тохируулаад л туугаад байнах

112.72.14.73Зочин   • 6 сарын 13. 16 цаг 18 минут

huvunguu yadaj arilgaacheeeee

122.201.31.115Зочин   • 6 сарын 13. 16 цаг 06 минут

ЧИ ЕРӨӨСӨӨ АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ....

122.201.31.115Зочин   • 6 сарын 13. 16 цаг 03 минут

chi eruusuu ajillaj chaddaggui...

66.181.160.75Зочин   • 6 сарын 13. 15 цаг 53 минут

Shaana bz

66.181.185.165Зочин   • 6 сарын 13. 15 цаг 13 минут

ТЭНЭГ МАЛ

Шинэ мэдээ

Шүлс бол хүний биеийн хамгийн их үнэтэй шингэн юм6 минут 27 секундын өмнөЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Сөүлийн Их сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа11 минут 27 секундын өмнөНүдний зовхи яагаад татдаг вэ16 минут 27 секундын өмнөMУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв21 минут 27 секундын өмнөСаудын Арабын хөгжөөн дэмжигч 30 мянган рублиэр таксиджээ26 минут 27 секундын өмнөУилшер “Арсенал”-ыг орхижээ31 минут 27 секундын өмнөДАШТ-2018: АНУ-ын хоригоос үүдсэн ХОХИРОЛ36 минут 27 секундын өмнөДАШТ 2018: Өнөөдөр хэн нь олон гоол оруулах вэ?41 минут 27 секундын өмнөО.Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал46 минут 27 секундын өмнөЖинлүүрийн ордынхны өөрийгөө илэрхийлэх бүтээлч байдал нь өндөр байна51 минут 27 секундын өмнөАНУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсанд харамсаж буйгаа илэрхийллээ56 минут 27 секундын өмнөӨглөөг хавдсан, бүлцэн нүүртэй угтаад байна уу1 цаг 2 минутын өмнө"Улаанбаатар цом-2018" Олон Улсын боксын тэмцээн өнөөдөр "Аса" циркэд эхэлнэ1 цаг 7 минутын өмнөЦ.Оюун “Гёте” нэрийг эзэмшихээр санаархаж явна1 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа1 цаг 17 минутын өмнөХунтайж Харри болон түүний эхнэр Меган нарын анхны албан ёсны аяллыг товложээ1 цаг 22 минутын өмнөНийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 27 минутын өмнөТБХ: 30 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй зээлийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ1 цаг 32 минутын өмнөАрд түмэндээ яаж ажиллахыг заадаг Ким Чен Ун1 цаг 37 минутын өмнөДАШТ-2018: Робби Уильямс "дунд хуруу"-гаа тайлбарлажээ1 цаг 42 минутын өмнөСи Жиньпин БНАСАУ-ыг ямар ч нөхцөл байдлаас үл хамааран байнга дэмжихээ зарлалаа1 цаг 47 минутын өмнөМайк Помпео Умард Солонгост дахин айлчлах бодолтой байна1 цаг 52 минутын өмнөХөгжөөн дэмжигчид Британийн хэвлэлд итгэхээ болив уу1 цаг 57 минутын өмнөГэдэснийхээ харвинг яаж багасгах вэ2 цаг 2 минутын өмнөБ.Булган бүтэн 20 жил тээсэн “зовлон”-гоо захидалдаа шингээсэн үү?!2 цаг 7 минутын өмнөАхилл муур Оросын багийг хоёр дахь удаагаа ялна гэж зөгнөжээ2 цаг 12 минутын өмнөФото: Япон ухамсар Дэмжлээ Цэвэрлэлээ2 цаг 17 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 21 минутын өмнөЭрдэнэт хотын хүүхдийн парк “Муу” дүн авав2 цаг 27 минутын өмнөЕрөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.