6-р сарын 13
17 цаг 07 минут

Хадгаламжийн хүү буурсан үед хамгийн өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг судлаарай

Монголбанк бодлогын хүүгээ бууруулснаар арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ бууруулсан. Үүнийг манай улсын эдийн засаг сэргэсэнтэй холбон тайлбарлаж байна. Гэтэл хадгаламжийн хүү буусан энэ үед мөнгөө банкинд хоосон хэвтүүлж байх сонирхол олон хүнд алга. Дээр нь улс хадгаламжаас шимтгэл авдаг болсон энэ үед өндөр хүү авч болох бусад ямар санхүүгийн бүтээгдэхүүн байдгийг тодруулахыг зорилоо.

 Хүүг зөвхөн хадгаламж, зээл дээр тогтоодоггүй.

Зээл, хадгаламж, үнэт цаас, бондын хүү гэх мэт олон ойлголт бий. Энэ бүгд тус бүр өөрсдийн хүүтэй. Эдгээр хүүний суурь нь “Эрсдэл” “Зах зээлийн орчин” юм. Товчхондоо зах зээлийн ерөнхий төлөв байдлаас шалтгаалан бүх хүү дээш, доош хөдөлж, харин тухайлсан бүтээгдэхүүний хүү нь онцлогоосоо шалтгаалан тогтдог байна.

Жишээ нь: АНУ-ын Wells Fargo банк 2018 оны байдлаар хадгаламжиндаа жилийн 2.1 хувийн хүү санал болгож байна. Гэтэл бидний сайн мэдэх Microsoft компанийн бондын жилийн хүү 5.2 хувь.

Энэ хоёр байгууллага нь хоёулаа өндөр нэр хүндтэй, нэг улсад үйл ажиллагаа явуулдаг ч нэрлэсэн хүү нь өөр байна. Шалтгаан нь мэдээж бүтээгдэхүүн болон тухайн байгууллагын онцлог юм.  

Хадгаламж болон бондод оруулсан хөрөнгө оруулалтаас хүртэх ашиг өөр байдаг.

Бонд нь голчлон урт хугацаатай зарлагддаг. Microsoft компанийн 5.2 хувийн хүүтэй бонд л гэхэд 2039 онд эргэн төлөгдөнө. Өөрөөр хэлбэл тус компанийн бонд 10 жилийн хугацаатай зарлагдсан гэсэн үг. Харин дэлхийд тэргүүлэгч Wellsfargo банкны хадгаламж 1 жилийн хугацаатай. Нэг үгээр хэлбэл мөнгөө урт хугацааны хөрөнгө оруулалтад хийвэл өндөр хүү авдаг. Хэрэв богино хугацаанд хөрөнгө оруулалт хийвэл хүү бага байдаг.  

Байгууллага бүхэнд дампуурах магадлал бий.  

Ямар ч байгууллагад мөнгөө итгээд өгч байгаа хүний хамгийн түрүүнд, Миний мөнгийг найдвартай буцааж өгөх болов уу? Амласан хүүгээ олгох болов уу? гэсэн эргэлзээнд автдаг. Энэ нь мэдээж тухайн компани дампуурахгүй байхтай шууд холбоотой. Тэгвэл энэ асуултад хялбархан хариулт өгдөг зүйл бол тухайн байгууллагын зээлжих зэрэглэл юм. Энэ нь тухайн байгууллагын эрсдэлийн түвшинг тодорхойлсон үнэлгээ гэсэн үг. Гэхдээ зээлжих зэрэглэл сайн буюу дампуурах магадлал багатай бол хүү бага, үгүй бол өндөр байдаг. Тиймээс өндөр хүү рүү хошуурахаас өмнө хадгаламжийн зээлийн хоршоод өндөр хүү амлаж байснаа хэрхэн дампуурсныг санахад илүүдэхгүй юм.

Хүүг хасах утгаар ч тогтоож болдог.

Энэ бол тун  сонирхолтой ойлголт юм. Яагаад би мөнгөө өгч байж хасах хүүтэй буюу нэмж мөнгө төлөх ёстой гэж?

Мэдээж энэ нь иргэн хүний хувьд байж боломгүй санагдавч санхүүгийн байгууллагын хувьд өөр ойлголт юм. Өнөөдөр Япон улсын төв банк бодлогын хүүгээ -0.1 хувь байхаар тогтоожээ.

Санаа нь тун энгийн юм. Төв банк нь арилжааны банкуудаас мөнгө авахгүй. Хэрэв авбал хүү төлөхгүй.  Эсрэгээрээ мөнгө авна. Иймд арилжааны банкууд эрсдэлтэй ч хүү авах хөрөнгө оруулалтыг хийдэг. Төв банк эдийн засгаа дэмжих үүднээс зээл олго гэсэн  даалгаврыг өгч байгаа хэрэг. Тэгэхээр хүү гэдэг ойлголт маань зөвхөн мөнгө хэрэглүүлснийхээ төлөө авдаг төлөөс бус эдийн засгийг удирддаг хэрэгсэл юм.

Ханшийн уналтаас ч ашиг олох боломж бий

Зарим банк хөрөнгийн зах зээл дээрх ханшийн өсөлт, уналтаас шалтгаалж ашиг олох бүтээгдэхүүн санал болгодог. Жишээлбэл, та алтны ханш өснө гэж тооцсон бол хэдэн ч хувиар өссөн бай, тэр хирээр ашиг хүртэх юм. Буурна гэж тооцоод буувал тэр хирээ л ашиг авна. Харин бууна гэж тооцчихоод байхад эсрэгээрээ өсөөд эхэлбэл зөвхөн хадгаламжийн хүүний л ашиг авдаг. Өөрөөр хэлбэл та ганцхан хадгаламжийн хүү хараад суухгүй гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд арилжааны банкуудын хадгаламжийн хүү буурсан үед хамгийн өндөр хүү олгох банкны бүтээгдэхүүнийг судалж, сонголтоо хийсэн нь дээр. Эсвэл санхүүгийн зах зээл дэх бусад бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах нь зөв юм.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.14.25Зочин   • 6 сарын 13. 18 цаг 37 минут

manai baidal uur shdee..

Шинэ мэдээ

МАН-ын Бага хурал эхэллээ20 секундын өмнөЮлия Тимошенко Украиныг Европын хамгийн ядуу орон гэв2 минут 14 секундын өмнөБиеийн тамирын шалгалтад унавал бакалаврын диплом олгохгүй7 минут 14 секундын өмнөЗуун айл орчимд АЧИ 919 хүрэв12 минут 14 секундын өмнөМАН-ын Бага хурлын ирц 78 хувьтай байна17 минут 14 секундын өмнөЖеннифер Лоуренс: Харви Вайштейний золиос болсон бүсгүйчүүдийг бодохоор зүрх зүсэгдэх шиг болох юм22 минут 14 секундын өмнөМумбай хотын эмнэлэгт гал гарсны улмаас олон хүн бэртэж гэмтжээ27 минут 14 секундын өмнөАгаар бохирдуулагч хорт бодисууд хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ32 минут 14 секундын өмнө15 настай хүү ширээний теннисний ертөнцөд шуугиан тарьж байна37 минут 14 секундын өмнөNBA-ын ес дэх долоо хоногийн шилдэг тоглогч42 минут 14 секундын өмнөД.Сэржмядаг охины ээж Хөвсгөлийн бөөтэй уулзахаар47 минут 14 секундын өмнөШүдэнз худалдагч охин52 минут 14 секундын өмнөШинэ жилээр үзэхэд тохиромжтой кинонууд57 минут 14 секундын өмнөБельгийн хаан Засгийн газрыг огцруулах шийдвэрийг хойшлуулжээ1 цаг 3 минутын өмнөСан Антонио Спөрс баг Сиксерсийг бутниргэжээ1 цаг 8 минутын өмнөХүн амьдралынхаа 3 үед ганцаардлын дээд цэгт хүрдэг болохыг судалгаагаар тогтоожээ1 цаг 13 минутын өмнөУкраин ОУВС-гаас 1,4 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо1 цаг 18 минутын өмнөЭнэтхэгт сүмд хүмүүс хордож нас барсан шалтгаан тодорхой болжээ1 цаг 23 минутын өмнөФранцад ахлах сургуулийн сурагчид жагсчээ1 цаг 28 минутын өмнөАНУ-ын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно1 цаг 33 минутын өмнөЗГ: Онцгойгийн албан хаагчдад ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг сар бүр олгохоор боллоо1 цаг 38 минутын өмнөТөрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгоно1 цаг 43 минутын өмнө“Мужик” Ц.Цэрэнболд үзэсгэлэнт гэргийтэйгээ1 цаг 48 минутын өмнөН.Алтанхуяг: Ёсзүйн чадамжгүй УИХ-ыг тараах хэрэгтэй1 цаг 53 минутын өмнө”Time” сэтгүүлээс гаргасан 2018 оны хамгийн шилдэг гэрэл зурагнууд1 цаг 58 минутын өмнөБобровский тойргийн шилдэг тоглогчоор тодорчээ2 цаг 3 минутын өмнөГадаад харилцааны сайд Кувейтийн төр, засгийн тэргүүн нарт бараалхав2 цаг 8 минутын өмнөС.Чинзориг: Жирэмсэн болон 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг сувилалд амраахад 5 тэрбум төгрөг шаардлагатай2 цаг 13 минутын өмнөАймшигт хот роман2 цаг 18 минутын өмнөДональд Трампын гэр бүлийн хандивын санг хаахаар болов2 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.