6-р сарын 14
9 цаг 50 минут

Улаанбаатар хотыг илэрхийлэх шинэ брэнд – Ulaanbaatar city tour bus

Дэлхий дахинд 2017 оны байдлаар нийт 1,2 тэрбум хүн аялж, нийт ажил эрхэлж байгаа 11 хүн тутмын 1 нь уг салбарт ажиллаж байна. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм. 

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour Bus буюу хотын автобустай аяллын үйлчилгээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

Дэлхийн 120 гаруй орны нийслэл болон томоохон хотуудад “Сити-тур” буюу хотын автобустай аялал өөр өөрийн онцлогийг харуулан аялал жуулчлалааа хөгжүүлж байна. “Ulaanbaatar City Tour Bus” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.246M   • 6 сарын 14. 12 цаг 42 минут

turulh hotiinhoo zug chig bairshil meddeggvi humuus suuj hottoigo taniltswal taarna haha

Шинэ мэдээ

Өнөөдөр “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ20 минут 45 секундын өмнөӨнөөдөр Жүдогийн хур буух болтугай22 минут 5 секундын өмнөГ.Занданшатар сайдын шинэ имиж нь төрийн албыг “чангатгах”31 минут 56 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар удирдахаар боллоо33 минут 18 секундын өмнөЧөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс Б.Энхцэцэг хүрэл медаль хүртэв49 минут 29 секундын өмнөАки башё: Ёкозүна Хакүхо 9992 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж, Нийслэлийн МАН-ын Бага хурал даргаа сонгосон өдрүүд2 цаг 17 минутын өмнөӨнөөдөр “Автомашингүй өдөр”2 цаг 36 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 13 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 23 минутын өмнөБаку 2018: Ах дүү Абегийн наадам боллоо9 сар 21. 23:03МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ дахин харууллаа9 сар 21. 19:50Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд9 сар 21. 18:10Түүхий нефтийн үнэ 3 өдөр дараалан өсчээ9 сар 21. 18:00Террорист этгээдүүдийг баривчилжээ9 сар 21. 17:55Калифорни муж улс анх удаа хуванцар соруулны хэрэглээг хязгаарлажээ9 сар 21. 17:50Шинжлэх ухаанаар нотолсон төгс эр хүний 11 шинж9 сар 21. 17:45Калашниковын шинэ загварыг В.Путин туршжээ9 сар 21. 17:40Жастин Бибер сүйт бүсгүйдээ зориулж гудамжид дуулав9 сар 21. 17:35Өчүүхэн /өгүүллэг/9 сар 21. 17:30Сэтгэлийн гүн хямралд орсныг илтгэх шинж тэмдгүүд9 сар 21. 17:25Нюансын М.Боргилчулуун гэргийтэйгээ...9 сар 21. 17:20Шувууд буцах цагаар9 сар 21. 17:15Унадаг дугуйгаар цагт 300 км хурдалжээ (бичлэгтэй)9 сар 21. 17:10АНУ Оросын 33 албан тушаалтныг хар жагсаалтад оруулжээ9 сар 21. 17:05Шинэ од: 17 настай Дэлхийн аварга Дарья Билодидыг танилцуулъя9 сар 21. 17:00Татагдаад байна9 сар 21. 16:55Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй9 сар 21. 16:50Өгч байж авдаг9 сар 21. 16:45Ямар ямар орон бусдаас ахиу нефть, шатдаг хийтэй вэ9 сар 21. 16:40
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.