6-р сарын 14
10 цаг 15 минут

Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппарат өглөө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр СБД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппаратыг хүлээлгэж өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай, СБД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ӨЭМТ-ийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангахаар зорьжээ. Энэ дагуу ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч байна. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй. 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа гэсэн тоо баримт бий.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгосон билээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болох юм. Үүний зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ20 минут 8 секундын өмнөӨнөөдөр Жүдогийн хур буух болтугай21 минут 28 секундын өмнөГ.Занданшатар сайдын шинэ имиж нь төрийн албыг “чангатгах”31 минут 19 секундын өмнөНийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар удирдахаар боллоо32 минут 41 секундын өмнөЧөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс Б.Энхцэцэг хүрэл медаль хүртэв48 минут 52 секундын өмнөАки башё: Ёкозүна Хакүхо 9992 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж, Нийслэлийн МАН-ын Бага хурал даргаа сонгосон өдрүүд2 цаг 17 минутын өмнөӨнөөдөр “Автомашингүй өдөр”2 цаг 35 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 13 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 23 минутын өмнөБаку 2018: Ах дүү Абегийн наадам боллоо9 сар 21. 23:03МАН ардчилалтай, эв нэгдэлтэй нам гэдгээ дахин харууллаа9 сар 21. 19:50Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд9 сар 21. 18:10Түүхий нефтийн үнэ 3 өдөр дараалан өсчээ9 сар 21. 18:00Террорист этгээдүүдийг баривчилжээ9 сар 21. 17:55Калифорни муж улс анх удаа хуванцар соруулны хэрэглээг хязгаарлажээ9 сар 21. 17:50Шинжлэх ухаанаар нотолсон төгс эр хүний 11 шинж9 сар 21. 17:45Калашниковын шинэ загварыг В.Путин туршжээ9 сар 21. 17:40Жастин Бибер сүйт бүсгүйдээ зориулж гудамжид дуулав9 сар 21. 17:35Өчүүхэн /өгүүллэг/9 сар 21. 17:30Сэтгэлийн гүн хямралд орсныг илтгэх шинж тэмдгүүд9 сар 21. 17:25Нюансын М.Боргилчулуун гэргийтэйгээ...9 сар 21. 17:20Шувууд буцах цагаар9 сар 21. 17:15Унадаг дугуйгаар цагт 300 км хурдалжээ (бичлэгтэй)9 сар 21. 17:10АНУ Оросын 33 албан тушаалтныг хар жагсаалтад оруулжээ9 сар 21. 17:05Шинэ од: 17 настай Дэлхийн аварга Дарья Билодидыг танилцуулъя9 сар 21. 17:00Татагдаад байна9 сар 21. 16:55Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй9 сар 21. 16:50Өгч байж авдаг9 сар 21. 16:45Ямар ямар орон бусдаас ахиу нефть, шатдаг хийтэй вэ9 сар 21. 16:40
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.