6-р сарын 14
11 цаг 15 минут

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын тавдугаар бага хурал болж байна

Зүүн Хойд Азийн /ЗХА/ аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын тавдугаар бага хурал болж байна. Тус хурлыг Гадаад Харилцааны Яам /ГХЯ/ болон ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн зохион байгуулж буй юм.

Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх механизм үүсгэх Монгол Улсын санаачлагын хүрээнд ЗХА-ийн улс орны эрдэмтэнсудлаач, Тинк танк байгууллагын төлөөллийн судалгаа, дүгнэлтийг хэлэлцэх, санал бодлоо нэгтгэхэд чиглэсэн энэхүү хурал эдүгээ таван жилийн ойтойгоо золгоод байна.

Уг хурлыг өмнө нь дан ганц эрдэмтэн судлаачдын хүрээнд зохион байгуулж ирсэн бол өнгөрсөн оноос эхлэн бүс нутгийн улс орны засгийн газрын байгууллагын төлөөлөл төдийгүй НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/, зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгч оролцуулдаг болсоноороо онцлогтой.

Олон улсын хурлын энэхүү хэлбэрийг 1,5 дугаар сувгийн яриа хэлэлцээ хэмээн нэрлэх бөгөөд эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, дүн шинжилгээ, саналыг бүс нутгийн улс орны бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар сонсох боломж олгодгоороо ач холбогдолтой юм.

ОЛОН УЛСЫН ХУРАЛД БНАСУ-ЫГ ОРОЛЦУУЛЖ БАЙГАА УЧИР ОНЦЛОГ БОЛЖ БАЙНА

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар “Зүүн хойд Азид Солонгосын хойгийн талаарх яриа хэлэлцээний бүх суваг хаагдаж, зургаан талт хэлэлцээрийн механизм зогссон байх үед манай улс 2014 онд энэ хурлыг явуулах санаачлага гаргаж байсан.

Энэ нь өөрсдийн бүс нутагт энх тайвныг цогцлоохын тулд хувь нэмэр оруулж буй нэг хэлбэр юм. Хуралд цугласан төрийн болон төрийн бус судалгааны байгууллагуудын төлөөллүүд энэ бүс нутагт энх тайвныг цоглоохын тулд дутагдаж байгаа ажил, анхаарах ёстой зүйлсийн талаар ярилцдаг.

Хоёр хоногийн өмнө Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун нар анхны түүхэн уулзалт хийсэн. Уулзалтын дараа энэхүү хуралд БНАСУ-ыг оролцуулж байгаа гэдгээр мөн онцлогтой болж байна.

Эдгээр улс нь хоорондоо харилцаагүй болоод олон арван жил өнгөрсөн. Тус улсуудын дунд  гал зогссоноос биш дайн дуусаагүй байсан. Дэлхийн бусад бүс нутгийн хувьд хүйтэн дайн 1990-ээд онд дууссан ч, Зүүн Хойд Азид үргэлжилсээр байсан юм.

Хоёр тэргүүний уулзалтын үр дүн таны болон бидний хөгжиж, энх тайван байхад чухал үүрэгтэй үйл явц юм. Ийнхүү дөнгөж бий болж байгаа итгэлцэл, найдварын эрчийг бид алдагдуулахгүйн тулд өөрсдийн хувь нэмрийг оруулна гэж бодож байна” гэлээ.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал нь үндсэн хоёр, салбар хоёр хуралдаантайгаар зохион байгуулагдаж буй бөгөөд 2025 онд ЗХА-ийн аюулгүй байдлын орчин хэрхэн өөрчлөгдөх төсөөлөл, сорилт болон боломж, түүнчлэн эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Хурал энэ сарын 15 буюу маргаашийг хүртэл үргэлжилнэ.

 

Ж.Хулан

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

World cup NEWS №22 цаг 44 минутын өмнө"Амьдрал"-ын хэсгийн 4 багийн тулаан маргааш болно2 цаг 44 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 3 минутын өмнөХөөрцөглөсөн хөгжөөн дэмжигчид газар хөдлөлтийг өдөөсөн байж болзошгүй гэж таамаглажээ3 цаг 13 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 23 минутын өмнөАюулаас хамгаалах асуудлаар зөвхөн АНУ-д найдах боломжгүй гэж үзэж байна3 цаг 33 минутын өмнөОУ-ын сан байгуулах боломжийг үгүйсгэхгүй байна3 цаг 38 минутын өмнөНүдээ олоогүй шагналууд3 цаг 43 минутын өмнөЮу ч бодохгүй байх үед шинэ санаа орж ирдэг3 цаг 48 минутын өмнөЯпоны гүнж ДАШТ-ийг үзэхээр анх удаа Оросыг зорино3 цаг 53 минутын өмнөМонгол хүнд хямд тийз-13 цаг 56 минутын өмнөШар айрагны гаж нөлөө3 цаг 58 минутын өмнөАзи, Номхон далайн бүсийн чуулган зохион байгуулах хороо хуралдлаа4 цагийн өмнөМонголчуудын ажиллах соёл4 цаг 3 минутын өмнөСуданы загвар өмсөгч Няким4 цаг 8 минутын өмнөС.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий4 цаг 11 минутын өмнөКараокеноос “од” болсон С.Гантогоогийн содон гоёл4 цаг 13 минутын өмнөД.Цогтбаатар: Олон улсын судалгааны төв нь Засгийн газрын хоорондын байгууллага юм4 цаг 17 минутын өмнөМанжийн үеийн Монгол орны ховор гэрэл зургууд4 цаг 18 минутын өмнөМонголын хөрөнгийн бирж, Голомт банк хамтран иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг олгоно  4 цаг 22 минутын өмнөТөөрсөн охиныг шөнөжин хамгаалж хоносон баатарлаг нохой4 цаг 23 минутын өмнөАНУ-ын Нью Жерси мужид хоёр этгээд гал нээн 22 хүнийг шархдуулжээ4 цаг 24 минутын өмнөКендал Женнерийг ёжлогч интернетийн од4 цаг 28 минутын өмнөХоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ4 цаг 33 минутын өмнөАугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил4 цаг 38 минутын өмнөХөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ4 цаг 43 минутын өмнөОХУ БНСУ-д байгалийн хий нийлүүлнэ4 цаг 48 минутын өмнөКриштиан Роналдугийн гурван гоол түүнийг дахин баатар болголоо4 цаг 53 минутын өмнөГадныхан бидний тухай: Монгол Улс Байгаль нуурт заналхийлж байна4 цаг 58 минутын өмнөХоёр Солонгос спортын салбарын солилцооны асуудлыг хэлэлцэж байна5 цаг 3 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.