6-р сарын 14
15 цаг 15 минут

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, Ардын Дээд Хурал дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, БНАСАУ-ын Дээд боловсролын сайд, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

БНАСАУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд хэд хоногийн өмнө Сингапурт БНАСАУ, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болсонд баяр хүргэж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрбээр уулзалт амжилттай болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, цахилгаан утас илгээснийг тэмдэглээд, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын ээлжит бага хурал эхэлж буй энэ өдөр найрамдалт БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.

Түүнчлэн Сингапурын уулзалт болон өнгөрсөн 4-р сард болсон Умард, Өмнөдийн дээд хэмжээний уулзалт, тэдгээрээр хэлэлцэн тохирсон асуудал нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын-ий Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаарх энх тайванч, зоримог, шийдэмгий үйл ажиллагааны үр дүн юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд 70 жилийн түүхтэй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага, Парламент дахь бүлгүүдийн харилцан айлчлал нь хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Өнгөрсөн оны сүүлчээр Солонгосын хойгт нөхцөл байдал таагүй байх үед миний бие захирамж гаргаж, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүүг БНАСАУ-д албан айлчлал хийлгэсэн. Мөн манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсоор айлчиллаа. Эдгээр нь Монгол Улс бүх түвшинд БНАСАУ-тай хөгжүүлж буй харилцаанд ач холбогдол өгч, уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримталж ирсний нотолгоо юм” гэлээ.

Ноён Тэ Хён Чөл хүлээн авч уулзаж, Солонгосын хойгт энхийг сахиулах талаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, баяр хүргэсэнд талархал илэрхийлээд “Энэ онд БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, манай хайрт удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийн ой тохиож байна. Эдгээр ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх, улам идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөгөөд, “Энэ оны 4-р сард Пёньян хотноо БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий удирдлага дор болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын бүгд хурлаас улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд бүхий л хүч, анхаарлаа төвлөрүүлэх шийдвэрийг гаргасан. Манай ард түмэн өөрийн хүчинд тулгуурлан эдийн засгаа эрчмтэй хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарт томоохон ололт амжилтад хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байна” гэв.

Ноён Тэ Хён Чөл “Солонгосын хойгт нааштай, өөдрөг өөрчлөлт гарч байгаа нь бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд энх тайвныг эрхэмлэдэг манай удирдагч Ким Жөн Ын-ий тууштай хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой юм” гэж тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд боловсролын салбарын уламжлалт харилцаагаа идэвхжүүлж монгол, солонгос залуусыг харилцан сургах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд экспорт, импортыг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Пёньян-Улаанбаатарын хооронд 16 жилийн өмнө тогтоосон “Найрамдалт харилцаат хотууд”-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Тэ Хён Чөл хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах талаар УИХ-ын дарга М.Энхболдын гаргаж буй санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, боловсролын салбар, нийслэл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

УулзалтадУИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, БНАСАУ-ын АДХ-ын депутат, Пёньян хотын Чихэр, боовны үйлдвэрийн дарга Пак Хён Рёл, АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үнь, Жөнь Ген Жөн нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

П.Орхон Азийн наадмын аварга боллоо1 цаг 49 минутын өмнөПүрэвдоржийн Орхон алтан медалийн төлөө барилдана5 цаг 52 минутын өмнөД.Трамп Сирид зориулсан хөгжлийн санг хаажээ6 цаг 9 минутын өмнөВ.Путин Австрийн Гадаад хэргийн сайдын хуримын ёслолд оролцжээ6 цаг 14 минутын өмнөМакро санхүүгийн тусламж авах гурав дахь хөтөлбөрөө амжилттай дуусгажээ6 цаг 19 минутын өмнөХар зүрхний хөх нуур - Хамаг Монголын түүхт нуур6 цаг 24 минутын өмнөИнээмсэглэл /сургамжит өгүүллэг/6 цаг 29 минутын өмнөЦУС ХАРВАЛТ-ын НАЙМАН шинж тэмдэг6 цаг 34 минутын өмнөШар айраг уухын төлөө онгоц барьцаалсан нь6 цаг 39 минутын өмнөВьетнамын ерөнхийлөгч Этиоп болон Египет улсад айлчилна6 цаг 44 минутын өмнөИнтернетэд холбогддогүй гар утасны борлуулалт нэмэгджээ6 цаг 49 минутын өмнөЭрчүүдийг өөртөө татдаг бүсгүйчүүдийн заль6 цаг 54 минутын өмнөГол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 59 минутын өмнөХүүхэд мэт харагддаг 25 настай залуу7 цаг 4 минутын өмнөЭнэтхэгт үерээр 350 хүн амиа алджээ7 цаг 9 минутын өмнөНүүр гүн цэвэрлэх үйлчилгээтэй гадил, зөгийн балтай маск бэлдэцгээе7 цаг 14 минутын өмнөДональд Трамп: Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоно гэдэгт итгэж байна7 цаг 19 минутын өмнөУИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээлд болж буй Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг нээлээ7 цаг 22 минутын өмнөХамба лам Х.Баасансүрэн ”Зүрхийг тань дайлъя” /29-р хэсэг/7 цаг 24 минутын өмнөСэрэмжлүүлэг: “Барьцаагүй зээл олгоно” нэрээр иргэдийг хууран мэхлэж байна7 цаг 28 минутын өмнөНэвтрүүлэгч Б.Ичинхорлоогийн халуухан үеэл дүү7 цаг 29 минутын өмнөС.Чинзориг: Хэн дуртай нь ажил хаяна гэж нийгмийг донсолгож айлгаад байж болохгүй7 цаг 33 минутын өмнөГазар хөдлөлт 450 хүний аминд хүрчээ7 цаг 34 минутын өмнөД.Трамп эхнэр Меланиагаа өөрөөс нь салвал улсаасаа албадан гаргана гэж сүрдүүлдэг7 цаг 39 минутын өмнөДэлхийн хамгийн агуу эмэгтэйчүүдийн тухай кинонд тоглосон алдартнууд7 цаг 44 минутын өмнөBBC: Үйл явдлын мэдээний ШИЛДЭГ зургууд7 цаг 49 минутын өмнөХабиб Нурмагомедов, Конор МакГрэгор нарын тулааны тасалбарын үнэ 2505 ам.доллар7 цаг 54 минутын өмнөҮнэн үү: Эрчүүд зүгээр л харах дуртай7 цаг 59 минутын өмнөЦ.Алдармаа Хил хамгаалахын медалиар шагнагджээ8 цаг 4 минутын өмнөЧанаргүй вакцинтай холбоотой хэргээр шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг Си Жиньпин шаардав8 цаг 9 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.