6-р сарын 14
17 цаг 14 минут

Орхон аймаг Унгар улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавилаа

 Энэ сарын 13-нд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт  Элчин сайд М.Галошифаиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Засаг даргын орлогч С.Батжаргал,  Орхон аймаг нь Унгар Улсын Секешфехервар хоттой тогтоосон харилцаагаа сэргээж нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах санал солилцохоор уулзаж байгаадаа талархалтай байгаагаа хэлээд Унгар Улстай арьс, шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, үйлдвэр байгуулах, мах, махан бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох санал тавилаа.

Элчин сайд М.Галошифаиг хэлэхдээ, “Унгар улсад хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн тул мах боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, ашиглах боломжтой. Мөн Унгар улсад оюутан солилцоо, бакалавр, магистр, докторын түвшний сургалтад жилд 100 орчим хүн хамрагдах боломжтой” гэлээ. Харин арьс, шир боловсруулах үйлдвэрийг холбох талаар судалж эргэн мэдээлье гэсэн юм.

Орхон аймаг нь 2008 онд Унгар Улсын Секешфехервар хоттой эдийн засаг, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах “Түнш хотууд”-ын “Санамж бичиг” байгуулж байсан түүхтэй юм.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

81.65.90.50Зочин   • 6 сарын 15. 15 цаг 21 минут

Гадаад хүн харахаараа мах ээкпортолно л гэхиим, урдаас хүн ирвэл нүүрс шахна л гэхиимаа

81.65.90.50Зочин   • 6 сарын 15. 15 цаг 19 минут

Нэгдүгээрт. малаа эрүүлжүүл, хоёрдугаарт. манайд бараг л европчуудаас илүү үнэтэй махтай болоод байхад гадагш гаргах хэрэг байгаамуу

79.98.213.82Зочин   • 6 сарын 14. 21 цаг 43 минут

Яг мах импортолж харагдаач. чадах бодитой юмаа уулзахаасаа өмнө нөхцөл боломжоо судалж байж ярьж сур даа эхлээд..

79.98.213.82Зочин   • 6 сарын 14. 21 цаг 42 минут

сэтгэгдэл бич гэчихээд бичихээр устгаад байдаг нь ямар учиртай юм бээээ

Шинэ мэдээ

Баянзүрхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санал, шүүмжлэлээ нэгтгэлээ5 цаг 17 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчдын анхааралд8 цаг 54 минутын өмнөБНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоол боловсруулж байна9 цаг 4 минутын өмнөДэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө9 цаг 9 минутын өмнөЗөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгасны хариуд ОХУ Польшид хориг арга хэмжээ авч магадгүй9 цаг 14 минутын өмнөБӨӨРӨӨ цэвэрлэх ДОЛООН АЛХАМ9 цаг 19 минутын өмнөБ.Цэндбаяр: 15-34 насны арван залуу тутмын найм нь бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй байна9 цаг 24 минутын өмнөАлсыг ширтэж буй мичнүүд шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ9 цаг 29 минутын өмнөХэт үнэртэй, анхилуун саван хэрэглэх нь мөөгөнцөр үүсгэдэг9 цаг 34 минутын өмнөТереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ9 цаг 39 минутын өмнөОросын талаар ямар хандлагатай байдгийг санал асуулгын дүн харуулжээ9 цаг 44 минутын өмнөАлбинос төрсөн 21 настай Настя9 цаг 49 минутын өмнөЦагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар татлаа9 цаг 51 минутын өмнөБухимдлаас хэрхэн сэргийлэх вэ9 цаг 54 минутын өмнөЭтиоп Улсын шинэ Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ9 цаг 59 минутын өмнөУушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ10 сар 18. 17:00WP: Сирид Вашингтоны үйл ажиллагааг дэмжихэд Саудын Араб 100 сая ам.доллар төлжээ10 сар 18. 16:55Л.Балхжавын найруулагч хүү Б.Чингүүний стилл10 сар 18. 16:50Коллежийн оюутан сургууль дээрээ бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрлээ10 сар 18. 16:45Намар цагаар Японд сакура цэцэглэжээ10 сар 18. 16:40Холливудын од монгол кинонд дуу оруулна10 сар 18. 16:35Нэвтрүүлэгч Э.Халиун Бали арал дээр амьдардаг болжээ10 сар 18. 16:30Гарьд Д.Рагчаа “хурандаа” хувцасаараа гангарчээ10 сар 18. 16:25ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу-д шагнал гардуулж, хүлээн авч уулзлаа10 сар 18. 16:23Антонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм10 сар 18. 16:20Австралид 58 цэнхэр оцон шувуу нохойн дайралтад өртөж, үхжээ10 сар 18. 16:15Алдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан хэрэг гарчээ10 сар 18. 16:10Залуучуудын олимпийн наадмын хаалтын ёслолд Чернишев туг барина10 сар 18. 16:05Тамхины хэрэглээ хамгийн өндөр 10 улс10 сар 18. 16:00Аяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...10 сар 18. 15:55
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.