6-р сарын 14
18 цаг 10 минут

Малчид, иргэдэд зориулсан мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхитай байна.

2018 оны 06-р сарын 14-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бороо шивэрнэ. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17 цагт 26 хэм, 20 цагт 24 хэм дулаан байна.


2018 оны 06 дугаар сарын 14-ний 20 цагаас 06 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Увс, Завханы хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 30-35 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2018 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар,18-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.36IRGEN   • 6 сарын 15. 6 цаг 02 минут

ZA DAA. BURHAN TENGER BOROO ILGEEGEED L BAIH SHIG BAIGAA YUM. HARIN TUUNIIG NI MANAIHAN MUNGU BOLGOH GEJ BUUDAAD GAN BOLGODOG ULAMJLAL TOGTLOO DOO.

Шинэ мэдээ

Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцжээ1 цаг 5 минутын өмнөНийтийн их цэвэрлэгээгээр 70 шахам мянган малын сэг зэмийг устгажээ1 цаг 10 минутын өмнөБэлгийн дарамт үзүүллээ хэмээн Орос эрийг буруутгажээ1 цаг 15 минутын өмнөЖирэмсэн үеийн хориотой хүнс1 цаг 20 минутын өмнө“Яг тэд нар шиг” Тэмка эхнэрээсээ виз авч стрессээ тайлав...1 цаг 25 минутын өмнөМино: Хэн нэгний амьдралаар амьдарч цагаа бүү үр1 цаг 30 минутын өмнөДАШТ-2018: Царайлаг хөгжөөн дэмжигч бүсгүй порно-од байжээ1 цаг 35 минутын өмнөХууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ1 цаг 40 минутын өмнөСайн харахгүй бол ойлгоход бэрх зургууд1 цаг 45 минутын өмнөТарвас эрүүл мэнд, гоо сайханд онцгой нөлөөтэй1 цаг 50 минутын өмнөШинэхэн аавуудад өгөх зөвлөгөө1 цаг 55 минутын өмнөАвстри улс захиалгат аллагын бүлгийн толгойлогч Аслан Гагиевыг ОХУ-д шилжүүлж өгчээ2 цагийн өмнөЭЕШ-ын хариуг Орхон аймаг анх удаа шууд дамжуулла_2 цаг 5 минутын өмнөГарын унжсан хэсгийг чангалах хялбар дасгал2 цаг 5 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 10 минутын өмнөНүдний харааг хэрхэн сайжруулах вэ?2 цаг 15 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав2 цаг 16 минутын өмнөДэлхийн од К.РОНАЛДУ дэлхийн хэвлэл мэдээлэлд2 цаг 20 минутын өмнө“Ж.Самбуу, Ким Ир Сен хоёр нуувчинд шатар тоглоод үлдсэн гэдэг”2 цаг 25 минутын өмнөНүүр гүн цэвэрлэх үйлчилгээтэй гадил, зөгийн балтай маск2 цаг 30 минутын өмнөК.Роналдугийн гайхамшиг үргэлжилсээр байна2 цаг 32 минутын өмнөӨнгөрсөн шөнө болсон тоглолтуудын тойм бичлэг2 цаг 35 минутын өмнөРоналду уйлж байгаа бяцхан фэнээ хараад автобусаа зогсоожээ2 цаг 37 минутын өмнөЧалчаа саарал: Хөлөгтэйгөө живсэн дөрвөн Капелланы бахархалт түүх2 цаг 40 минутын өмнөҮл таних залуу сэтгүүлч эмэгтэйд халджээ2 цаг 45 минутын өмнөКофе элэгний хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг2 цаг 50 минутын өмнөДалайн гүн дэх “Titanic” хөлөгтэй танилцах боломжтой боллоо2 цаг 55 минутын өмнөГовь-Алтайчууд соёлын биет бус өвийн их наадамд оролцохоор бэлтгэж байна3 цагийн өмнөБага балчраасаа авахуулаад монголчууд бүгд хорт хавдраар өвчилж байгаа нь цаагуураа ийм шалтгаантай аж3 цаг 5 минутын өмнөЕвропын холбоо АНУ-аас импортлох зарим барааны гаалийн татварыг нэмнэ3 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.