6-р сарын 15
10 цаг 06 минут

ДАШТ 2018: Дэлхий донсолгох тоглолт Испани-Португаль

2010 оны Дэлхийн аварга Испаничууд хоёрдахь Алтан дагинаа өргөхөөр Оросыг зорино. Харин 2006 онд 4-р байр эзэлсэн К.Роналду болон Португаль залуус анхны Цомоо өргөхөөр Орост ирсэн байгаа. ДАШТ-ний нээлтийн тоглолтоо зургаадугаар сарын 16-ны 02:00 цагаас хийх Испани болон Португальчууд томоохон тэмцээнд хоорондоо 35 удаа тоглосон байна. Европын Бразилчууд Испанийг 6 удаа л хожсон бол харин Испани 16 удаа хожил байгуулж, 13 удаа эвийн гэрээ байгуулжээ. Энэ хэсгийн гол хоёр баг хэсгээ аль нь тэргүүлэх вэ гэдгээ эхний тоглолтоороо шийдэх учиртай.

Хоёр багийн хувьд гол өрсөлдөгчөө буулган авбал тэдэнд Иран болон Марокко хүчтэй эсэргүүцэл үзүүлэхгүй байх магадлал их.
Дэлхийн шилдэг тоглогч К.Роналдугийн сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энд болох нь бараг тодорхой. Харин Испанийн Алтан үеийн С.Рамос, Ж.Пике зэрэг залуус дүү нартаа халаагаа өгөх сүүлийн ДАШТ нь байх болно. Испаничууд Ахлах дасгалжуулагчаа халан шуугиан дэгдээсэн бол Португаль талаас ямар нэгэн хэл чимээ дуулдахгүй байна. Ахлахаа халсан Испаничуудад энэхүү үйл явдал хэрхэн нөлөөлөх нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм.

15-ны Баасан гарагаас Бямба руу шилжих шөнө 02:00 цагаас Сочи хотноо энэ хоёр баг тоглох бөгөөд Дэлхий нийтээр энэ тоглолт руу анхаарал хандуулах биз ээ.

Хаалгач: Антони Лопеш ("Лион", Франц), Бету ("Гёзтепе", Турк), Руй Патрисиу ("Спортинг").

Хамгаалагч: Бруну Алвеш ("Рейнджерс", Шотланд), Седрик Соареш ("Саутгемптон", Англи), Жозе Фонте ("Далянь Ифан", Хятад), Мариу Руй ("Наполи", Итали), Пепе ("Бешикташ", Турк), Рафаэл Геррейру ("Боруссия" Дортмунд, Герман), Рикарду Перейра ("Порту"), Рубен Диаш ("Бенфика").

Хагас хамгаалагч: Адриен Силва ("Лестер Сити", Англи), Бруну Фернандеш ("Спортинг" Лиссабон), Жуан Мариу ("Вест Хэм Юнайтед", Англи), Жоау Моутинью ("Монако"), Мануэл Фернандеш ("Локомотив" Москва), Виллиам Карвалью ("Спортинг").

Довтлогч: Андре Силва ("Милан", Итали), Бернарду Силва ("Манчестер Сити", Англи), Криштиану Роналду ("Реал" Мадрид, Испани), Желсон Мартинш ("Спортинг"), Гонсалу Гедеш ("Валенсия", Испани), Рикарду Куарежма ("Бешикташ", Турк).

ИСПАНИ
Хаалгач: Давид Де Хеа , Кепа Аррисабалага, Хосе Рейна

Хамгаалагч: Жерар Пике, Жорди Альба, Серхио Рамос Даниэль Карвахаль, Начо, Цезар Аспиликуэта, Начо Монреаль, Альваро Одриосола

Хагас хамгаалагч: Марко Асенсио, Иско, Лукас Васкес, С.Бускетс, Андрес Иньеста, Коке, Сауль Нигес, Тиаго Алькантара, Давид Сильва

Довтлогч: Яго Аспас, Родриго, Диего Коста

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.14.161Зочин   • 6 сарын 14. 20 цаг 31 минут

Сайхан прогестронууд бн

Шинэ мэдээ

Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ12 сар 14. 18:00Сири улс Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдыг хайж байна12 сар 14. 17:55102 настай эмээ шүхрээр буужээ12 сар 14. 17:50Илүүдэл жингийн өвөрмөц шалтгаан12 сар 14. 17:45Страсбургт болсон халдлагын улмаас аюулгүй байдлын түвшнийг чангатгана12 сар 14. 17:40Даашинз хайсаар л цагаа барахаар өөрөө хийгээд өмсвөл ямар вэ12 сар 14. 17:40“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ12 сар 14. 17:35Цайраар баялаг хоол, хүнс хэрэглэж дархлаагаа дэмжье12 сар 14. 17:30Дэлхийн хамгийн эртний урлагуудын нэг хөөмий12 сар 14. 17:25Хятад өвлийн спортын гол орон болно12 сар 14. 17:20Мэн Ваньжоугийн ирээдүйг шүүх тодорхойлох ёстой гэж мэдэгджээ12 сар 14. 17:1530 давхар зочид буудлыг 2 долоо хоногт барив12 сар 14. 17:10Энхэр хүүхдийн дом12 сар 14. 17:05Шарсан шоргоолж худалдаанд гарчээ12 сар 14. 17:00Их унтах нь эрүүл мэндэд хортой болохыг тогтоов12 сар 14. 16:55Фредерик Лагранж: Миний өвөөг хорих лагериас монгол цэргүүд сулласан12 сар 14. 16:50“Таж Махал”-тай танилцах тасалбарын үнэ нэмэгджээ12 сар 14. 16:45Танд хэрэгтэй зөвлөгөө: Мөсийг гоо сайхандаа ашиглаарай12 сар 14. 16:40Йемений сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ12 сар 14. 16:35Гудамжинд шингэн шоколад асгарчээ12 сар 14. 16:30Марина Бутина АНУ-ын шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ12 сар 14. 16:25Д.Трамп: Майкл Коэнд хууль зөрчих ажил даалгаж байгаагүй12 сар 14. 16:20Илүүдэл жингээ хаяхад тань туслах 15 смүүти12 сар 14. 16:10Унтахдаа хөшгөө завсартай үлдээгээрэй12 сар 14. 16:05Harper Bazaar сэтгүүлээс ”Fashion Awards 2018”-ийн шилдэг 10 даашинзыг нэрлэв12 сар 14. 16:00Идэх хоолныхоо 45 хувийг өдрийн хоолондоо идэх хэрэгтэй12 сар 14. 15:55Антаркидын мөс хайлвал аюултайг НАСА анхааруулжээ12 сар 14. 15:50Мастерсийн 66кг жинд манай 2 жүдоч хүч үзнэ12 сар 14. 15:45Роберт Левандовски шилдэг мэргэн бууч болов12 сар 14. 15:40“Miss Universe 2018” тэмцээнд оролцож буй Д.Долгионы гэрэл зургууд12 сар 14. 15:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.