6-р сарын 18
14 цаг 27 минут

Олон улсын шалгуурыг давсан “Очир дагинас” нээлтээ хийлээ

Манай улс 66.2 сая гаруй малтай, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 133 үйлдвэртэй. Мах махан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь эдийн засгийн хувьд олон сайн үр дүнг авчирах хэдий ч дэлхийн стандартад нийцсэн гэдэг өндөр шалгуурыг давж чаддагүй байсан цаг саяхан.

Тэгвэл “Олон улсын стандарт”-д нийцүүлэх шалгуурыг Үндэсний үйлдвэрлэгч “Очир дагинас” компани ханган экспортын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, экспортлоход бэлэн болжээ. Энэхүү олон улсны экспортын шалгуурыг давсан “Очир дагинас” шинэ үйлдвэрийн нээлт өчигдөр болсон юм.

Монголын махан бүтээгдэхүүний зах зээлийн 25 хувийг хангадаг тус компанийн тус үйлдвэр нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улсын стандарт буюу ISO22000, НАССР, GMP-ийг хангасан Монголдоо анхны үйлдвэр болсон гэдгийг нээлтийн ёслолын үеэр онцлож байсан. Тус үйлдвэр нь 86 ажилтантай. Нийт ажилчдын 50 орчим хувийг орон нутгаас буюу Налайх дүүргийн иргэдийг авч ажлуулж байгаа аж.

Тус үйлдвэрийн 80 хувь нь автомат бөгөөд үйлдвэрлэлийн бүх дамжлагад ариутгал цэвэр байдлыг эрхэм болгодог ажээ. Герман технологи, жороор 60 гаруй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус үйлдвэр одоогоор өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  Нээлтийн ёслолын үеэр тус компани БНСУ-ын “Natural core” компанитай бүтээгдэхүүн экспортлох анхны гэрээг байгуулсан юм.

Х.Тэмүүжин: Бүтээгдэхүүнээ тухайн орны хэрэглэгчид тохируулан амталж, нийлүүлэх талаар судалгаа хийдэг

/“Очир дагинас” компанийн гүйцэтгэх захирал/

Манай компани “Natural core” компанитай өнгөрсөн жилээс хамтран ажиллаж, БНСУ руу 100 мянган ширхэг бүтээгдэхүүн экспортолсон. Энэ жил 160 тонн бүтээгдэхүүн экспортлохоор гэрээ хийлээ. Гэрээний дагуу дөрвөн нэр төрлийн лаазалсан бүтээгдэхүүнийг улирал бүр экспортолно.  Бүтээгдэхүүн экспортлохын тулд тухайн улсын зах зээлийг маш урт хугацаанд судлах шаардлагатай. Бүтээгдэхүүнээ тухайн орны хэрэглэгчид тохируулан амталж, нийлүүлэхэд судалгаа хэрэгтэй байдаг. Бид судалгаа явуулсаар байна. Сүүлийн үед үйлдвэрүүд өөрийн үйл ажиллагаандаа байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх болсон. “Очир дагинас” компани энэ үүргээ ухамсарлан өөрийн үйлдвэрийн оффис дахь цахилгаан хэрэглээгээ нарны хавтан ашиглан хангаж байна. Цаашид саарал усаа дахин ашигладаг болохоор ажиллаж байна.

Шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолд зориулан Монголын хамгийн урт  500 метр зайдас үйлдвэрлэж, зочдыг ирэх замыг угтан олон залуучууд түүнийг барин угтсан.

Нээлтийн ёслолын үеэр улаан тууз биш уг зайдасыг хайчилж нээлтээ хийсэн юм. Мөн энэ үеэр тус компанид олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчин, албан хаагчдыг шагнаж, урамшуулахын зэрэгцээ хоёр хүнд орон сууцын байрны урьдчилгааг бэлэглэж гэнэтийн бэлэг барьсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа44 минут 2 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа1 цаг 52 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл1 цаг 56 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 2 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 7 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 11 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 16 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 21 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 27 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 31 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 36 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 42 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ2 цаг 47 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг2 цаг 51 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав2 цаг 56 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв2 цаг 56 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 2 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 6 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 11 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 16 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 26 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 31 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 37 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ3 цаг 45 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА3 цаг 47 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон3 цаг 51 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”3 цаг 56 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 2 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 6 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.