6-р сарын 23
11 цаг 05 минут

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн өдрүүд

Өнгөрч буй долоо хоногийн хувьд онцлох үйл явдлуудаар дүүрэн өдрүүд байлаа. 

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Тодруулбал, УИХ-аас УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн тогтоол гаргасан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байсныг өчигдөр хэлэлцэж,  хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. 

Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин хэлэлцэхээр болсон юм. 

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг эхлүүллээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа.

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцов.

 Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. 

Тавантолгойн төслийг энэ сарын 29-нөөс өмнө батална

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаанаараа Тавантолгойн тогтоолын төслийг хэлэлцсэн байдаг. Бүлэг Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойн тогтоолын төслийг дэмжихээр болсон. байна. Ингэхдээ Эдийн Засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллана.

Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа "Тавантолгойгоос оруулж ирсэн төслийг яаралтай шийдэхгүй бол ирэх долоо хоногт хаврын чуулган завсарлана. Намар аравдугаар сард орох учраас хугацаа алдана. Энэ том төслийг хөдөлгөхийн тулд IPO босгох, ТЭЗҮ хийх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзахад багагүй хугацаа шаардана. Тогтоолын төслийг УИХ-аар баталсаны маргааш л үр дүнг нь нэхээд байдаг. Ингэж ойлгож болохгүй. Төсөл явуулах нь тийм богино хугацааны ажил биш. Энэ төслийг хөдөлгөх, үнэт цаас гаргахад урт хугацаа шаардана. Багаар бодоход 6-12 сар шаардлагатай. Угаасан нүүрсний үнэ өнөдр байгаа учраас бид нүүрсээ угааж гаргах хэрэгтэй. Энержи Ресурс барьсан угаах үйлдвэрийг ашиглаж чадвал жилд улсын төсөвт 600 орчим  тэрбум төгрөгийн татварын орлого орох боломж байна. Тиймээс хувийн хэвшил, төр гэлтгүй одоо байгаа нөхцөл бодлоо шавхаж ажиллана” гэсэн юм.

69-ийн жолооч нар Замын-Үүдэд асуудал үүсгэв

Замын-Үүдэд 69 машины жолооч нар асуудал үүсгэсэн асуудал гарсан. УАЗ-469 машинтай жолооч нар хоёр улсын хилийн хооронд ачаа хүн тээвэрлээд олон жилийн нүүр үзэж байгаа. Гэвч Хятадын талаас 69 машинаар ачаа бус зорчигч тээвэрлэж, үндсэн зориулалтаар нь ашиглах шаардлагыг манай талд тавьсан аж. 

Харин энэ шаардлагын хариуд 69-ийн жолооч нар эсэргүүцэл илэрхийлж, хилийн зурваст машинаа жагсааж  хил хааснаас наашаа цаашаа зорчих зорчигч тээврийн автобусууд нэвтэрч чадахгүй нөхцөл байдал үүссэн юм.  Улмаар жагсагчид эдгээр автобусыг хил нэвтрүүлэхгүй гэж замыг нь хааж зогсох, хэвтэх зэргээр хөдөлгөөнд нь хууль бусаар саад учруулж, зорчигчидтой маргаан үүсгэснийг зохицуулахаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалтыг зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид, хилийн албаныхантай хамтран иргэдийг хил гаргах ажиллагааг явуулсан юм. 

Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөгийг илрүүлэв

Төв талбайд шээж байгаад илчлэгдсэн төрийн албан хаагчийг хахуулийн хэргээр АТГ шалгаж байна. Энэ албан хаагчийг Д.Нэмэхбаяр гэдэг бөгөөд түүний гэрт нэгжлэг хийхэд бэлнээр 18 сая төгрөг гарч иржээ. Үүний 14 саяыг нь хахуулийн мөнгө гэдгийг Д.Нэмэхбаяр өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажилладаг бөгөөд Үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авдаг байжээ. Ингэхдээ хясан боогдуулах аргаар, тухайлбал зөвшөөрлийг нь гаргаж өгөхгүй байх, гэрээний хугацааг сунгахгүй байх, зөвшөөрлийг цуцална гэж сүрдүүлэх гэх мэтээр дарамт шахалт үзүүлж, аргагүй байдалд оруулан мөнгө авдаг байсан байна.

Нийслэлийн төрийн өмчийн бараг бүх сургууль дээр Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, иргэдээс багадаа 200 мянган төгрөгийн хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Тэр байтугай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тусгай сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг хүмүүсээс ч хүртэл хахууль авсан нь нотлогдоод байна. 

79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр үүссэн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажиллалаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө.

Сануулахад, өнгөрсөн 18-ны өдөр 79 дүгээр сургуулийн хашаанд хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүгийн дээр хөлбөмбөгийн хашлаганы төмөр унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. 

 

33
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

33 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.35Зочин   • 6 сарын 27. 16 цаг 47 минут

Хар

66.181.179.35Зочин   • 6 сарын 27. 16 цаг 47 минут

УИХ-ЫН ГИШҮҮН ОЮУТОЛГОЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ЭЕЛДГЭЭР УРЬЖЭЭ!!! УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙГ РИОТИНТОГИЙНХОН ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛЖ ЛОББИДОХ ГЭЖ БҮХ ТАЛААР ХИЧЭЭЖ БАЙНА.ТЭДНИЙ ӨГСӨН УРИЛГАД УИХ-ЫН ШУДАРГА ГИШҮҮДИЙН НЭГ Т.АЮУРСАЙХАН РИОТИНТОГИЙНХОНД ХАРИУ УРИЛГА ИЛГЭЭЖЭЭ.УРИЛГЫН ХАРИУ буюу Далд лоббигийн эсрэг асуудлыг ил тод дэвшүүлэх нь.Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес Танаа:. Нөөц, баялгаараа дэлхийд тэргүүлэх Оюу толгой ордоос зохих ашгаа хүртэхийг Монголын олон нийт хүсэн хүлээж байна. .....

66.181.179.35Зочин   • 6 сарын 27. 9 цаг 05 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙНБҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

66.181.179.35Зочин   • 6 сарын 27. 13 цаг 05 минут

ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ УЛААН ЛУЙВАРЧИНГ ЯАГААД БАРИВЧЛАХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН БОЛ ЭД ХАМ ЛУЙВАРЧИД,ЯМАРЧ ЯЛГААГҮЙ ЛУЙВАРЫН АМИН НАЙЗУУД."Тулга бол миний амин найз. Найз нөхдийн хоорондын тэр харилцааг хэн ч өөрчилж чадахгүй, цаг хугацаа ч өөрчилж чадахгүй."/Ц.Элбэгдорж сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлаганд хэлэв/

66.181.179.35Зочин   • 6 сарын 27. 12 цаг 52 минут

МОНГОЛЧУУДАД ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГААС 2050 ОНООС ХҮРТЭЭНЭ ГЭЖ РИО ТИНТО ТООЦООЛЖЭЭ.ТЭДНИЙ "ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ"- НҮҮДИЙН НЭГ БЯМБАСАЙХАН 2037 ОН ГЭЖ УИХ-ЫН ТАНХИМД ХУДЛАА ХЭЛЖЭЭ. ӨӨРСДИЙНХ НЬ ТООЦООГ ХАРААРАЙ. ОДООГООС 32 ЖИЛИЙН ДАРАА, ГЭРЭЭ БАЙГУУЛСНААС 41 ЖИЛИЙН ДАРАА БИД БАЯЛГААСАА ХУВЬ ХҮРТЭХ ТАВИЛАНТАЙ АЖЭЭ...?????? УЛААН ЛУЙВАРЧИД....?????

66.181.179.35Зочин   • 6 сарын 25. 23 цаг 15 минут

Хар

66.181.179.35Зочин   • 6 сарын 26. 22 цаг 55 минут

ЛУЙВАРЧДЫН ДИВААЖИН БОЛСОН ШИВШИГТ МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙ ХЭДИЙНЭЭ МЭДДЭГ БОЛЖЭЭ!!!???? "Washington post” Монголын тухайМонголд сайд болъё гэвэл 400.000$,Агентлагийн дарга болоход 120.000$,Ашигтай ахлах мэргэжилтэн 4.000$ ханштай.Ингэж зарагддаг төрийн болон төрийн өмчит компаний 8000 албан тушаал Монголд бий. Монгол авилгад бүрэн автаж, энэ оронд ардчилал гэж байхгүй зөвхөн мөнгө л захирдаг болжээ гэж бичсэн байна.

66.181.179.35Зочин   • 6 сарын 26. 22 цаг 47 минут

РИОТИНТОГИЙН ТАЛД ЧИЧРЭН АЖИЛЛАЖ БАЙГАА ЭНЭ ХҮРЭЛБААТАР ГЭГЧ АДГИЙН ЭТГЭЭД ТУСГААР УЛСЫН БИШ ГАДНЫ УЯСАН ДҮРМЭЭР БИДНИЙГ ЯВАХ ЁСТОЙ ГЭЖ УХУУЛЖ БАЙНА.Оюутолгой, Тавантолгой шиг том төслүүд, компанийн орлогыг Монгол банкаар дамжуулж авах ёстой татвараа авъя гэж шударга гишүүд шаардахад улааран эсэргүүцээд байгаа Ч.Хүрэлбаатар гэгч этгээд Монголын сангийн сайд биш РиоТинтогийн сайд ажээ. УЛС ОРНЫ ЭСРЭГ ИЙМ ЦАЙСАН УРВАГЧДЫГ ҮЕИЙН ҮЕД ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ШУУД ЦААЗААР АВЧ УСТГАДАГ!?!????

66.181.179.35Зочин   • 6 сарын 26. 22 цаг 42 минут

БИДНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЖ АНХААРУУЛЖ БАЙСАН ЗҮЙЛ ИЛҮҮ ХУРДАЦТАЙГААР БИЕЛЛЭЭ ОЛЛОО. ГАЗРЫН ТӨЛӨӨ ДАЙН ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД БҮХИЙЛ НУТАГТ ЭХЭЛЛЭЭ.ӨВӨРМОНГОЛЫН ГАШУУН ТҮҮХ ОДОО ХАЛХ МОНГОЛД ДАХИН ДАВТАГДАЖ БАЙНА! Яг одоо Дорнод аймгийн Цагаан овоо суманд Сентэрра гоулд компанийн охин компани болох Степ гоулд компани газар нутгаа хамгаалан очсон ард иргэдийг хүч хэрэглэн дарамталж байна. Бид Өвөр Монголчуудын яг адил газар нутгийн төлөөх харийнхны дарангуйлалд орж эхэллээ!!!??????

66.181.179.35Зочин   • 6 сарын 26. 0 цаг 45 минут

ЯМАРЧ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ГЭДЭГТЭЭ ИТГЭСЭН, ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ ЭДЛЭЖ ЦАГААНДАА ГАРЧ ИЛ ТОДООР ХУЛГАЙ ХИЙГЭЭД СУУЖ БАЙГАА НЭР ТОДОРХОЙ 100 АВЛИГАЧНЫГ ХЯТАД ШИГ ШИЙТГЭХЭД Л МОНГОЛ ДЭЛХИЙН №1 БАЯН УЛС БОЛНО! ХЯТАДАД 1 АВЛИГАЧ ТҮШМЭЛИЙГ ЭР ЭМ ГЭЖ ЯЛГАХГҮЙ ЦААЗЛАХАД 30,000 ХЯТАД ХҮН ШУУД ЯДУУРЛААС ГАРЧ БАЙНА. ХАРИН 3 САЯ ХҮНТЭЙ МОНГОЛЫГ ЯДУУРЛААС ГАРГАХАД 100 АВЛИГАЧ ЭТГЭЭДИЙГ ХЯТАД ШИГ ШИЙТГЭХЭД Л ХАНГАЛТТАЙ ЮМ. ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛ УЛС 1 ХҮНД ОНОГДОХ БАЙГАЛИЙН БАЯЛГААРАА ДЭЛХИЙД БАРАГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА.

66.181.179.35Зочин   • 6 сарын 25. 23 цаг 15 минут

ЖЕНКО ЭЛБЭГДОРЖООС ДОЛООН ДООР БОЛОХ МАГАДЛАЛТАЙ. ХАР МАССЫГ ЯАЖ МАЛЛАХАА МЭДДЭГ ЭНЭ НӨХӨР МОНГОЛЧУУДЫН ӨРИЙГ ТЭГЛЭНЭ, 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ШИЙТГЭНЭ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООНО, ОФФШОРООС ОЛОН АРВАН ТЭРБУМ ДОЛЛАР ОРУУЛЖ ИРНЭ ГЭХ МЭТ ХЭЗЭЭ Ч БИЕЛЭХГҮЙ ХУДЛУУДЫГ АМЛАЖ СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАС ХОЙШ БҮТЭН ЖИЛ ӨНГӨРСӨН БАЙХАД УЛС ОРНЫ БАЙДАЛ УЛАМ БҮР ХҮНДЭРЧ МОНГОЛ БИШ ХЯТАДУУД, ЛУЙВАРЧИД, ЖЕНКО ТҮҮНИЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД ЯЛЖ, ТҮҮНИЙ МЭДЛИЙН ШҮҮХ ЗАСАГЛАЛ НЭМЖ ЯЛЗАРЧ, ШУДАРГА БУС БОЛГОН УЛАМ БҮРЭЭР ЦЭЦЭГЛЭН ДЭЛГЭРЧ НЭГЭНТ Т

202.9.41.120Зочин   • 6 сарын 24. 22 цаг 13 минут

hehe gazriin tosnii uildver gene uu hehe amjihgui de amjihgui ene yavaa nasandaa ene amid uhdeluudiin oron gazriin tosnii baitugaig amjihgui baigaa biz dee yu ni ih tom bult mult shaana ve.gudamjind sheeh ni baitugai baaj suudag shd. elgiin ene guilgachingiin ornii huulintsar ni erduu teruuhen ter talbain tendee l heregjdeg ineedtei ulsiin orontsog shuu

202.179.27.236BORKOV   • 6 сарын 24. 16 цаг 53 минут

TER USTAI YUTAI DORNODOD BARI GEED BAIHAD ZAAVAL OCHIJ OCHIJ USGUI YAADAA GEJ BAIGAA HUURHII GOVIN HEDIIN HAJUUD BUHEL BUTEN YUILDVER BARIGEED TENEGTEED BAIHIIMAA,,YAMAR YUM OILGODOGGUI ARD TUMEN EH ORNOO HOHIROOJ HANADAGGUI HACHIN TERRORIST BODOLTOI HUMUUS BE?ALI ESVEL IIM ***** YUM UU ENE MONGOLCHUUD CHINI????????????

66.181.179.35Зочин   • 6 сарын 24. 11 цаг 38 минут

Мон

66.181.179.35Зочин   • 6 сарын 24. 11 цаг 41 минут

АВЛИГА АВСАН НЬ ИЛЭРСЭН ЭНЭ БАЯРЦОГТ ХУЛГАЙЧ ХААНА ЯВНАА? ИЙМ ИЛЭРХИЙ ХЭРГИЙГ ШИЙДЭХГҮЙ АТГ, ОФФШОРООС 17 ТЭРБУМ ДОЛЛАР ОЛЖ ИРЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ ХААНА БАЙНАА? ЯДАЖ ЭНЭ ЛУЙВАРЧНЫ 22 САЯ ДОЛЛАРЫГ ШИЙДЭЭДХЭЭЧ!!! ЭСВЭЛ МОНГОЛЧУУД БИД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД, АВЛИГАЧ ОФФШОРЧДОО ХЭЗЭЭ Ч ДИЙЛЭХГҮЙ ДОРОМЖЛУУЛСААР ДУУСАХ АРД ТҮМЭН ЮМ УУ???

66.181.179.35Зочин   • 6 сарын 24. 11 цаг 38 минут

ХҮН БҮР САНАХ ЁСТОЙ ?!??!!?! ӨВӨГ ДЭЭДСИЙН ЗАХИАС:. Чоно дагасан жингэр, хот харлуулдаг, Хятад дагасан хүүхэн, удам устгадаг, Харьд урвасан түшээд, улс мөхөөдөг.учир энэ гурав ХАМГИЙН АЮУЛТАЙ! ?!!!! Болгоомжил гэж өвгөд сэрэмжлүүлж байжээ.

202.131.249.202Зочин   • 6 сарын 24. 10 цаг 14 минут

xydalch myy dyrakyyd aa.neftiin vildwer barina.gej xytsaldaxaa xezee zogsox yum be.yrid ni 2 3gazar barina geed shaw tawij xyrdlaad baisan ergvv vxernvvd odoo yu gej xelex gej bna.benzin tos bylsan xadgaa ta nar tsalingaaraa awaagvi boloxoor xeden xadag xaana ch bylsan yadag yum gej bodoj bna yy.myy ergvv vxernvvd .20 ond bylshlaad ogno oo ta nariig.ter yrid ni bylsan xadag benzin tosnii mongo tolooroi myy pizdaaanyyyd aa.

103.212.117.71Зочин   • 6 сарын 23. 21 цаг 10 минут

ENERGE USTDAGGUI USIIG DAHIN DAHIN URVALD ORUULDAG TEHNOLOG BUTEEH SHAARDLAGATAI BNA

66.181.179.35Зочин   • 6 сарын 24. 1 цаг 02 минут

ЯМАРЧ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ГЭДЭГТЭЭ ИТГЭСЭН, ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ ЭДЛЭЖ ЦАГААНДАА ГАРЧ ИЛ ТОДООР ХУЛГАЙ ХИЙГЭЭД СУУЖ БАЙГАА НЭР ТОДОРХОЙ 100 АВЛИГАЧНЫГ ХЯТАД ШИГ ШИЙТГЭХЭД Л МОНГОЛ ДЭЛХИЙН №1 БАЯН УЛС БОЛНО! ХЯТАДАД 1 АВЛИГАЧ ТҮШМЭЛИЙГ ЭР ЭМ ГЭЖ ЯЛГАХГҮЙ ЦААЗЛАХАД 30,000 ХЯТАД ХҮН ШУУД ЯДУУРЛААС ГАРЧ БАЙНА. ХАРИН 3 САЯ ХҮНТЭЙ МОНГОЛЫГ ЯДУУРЛААС ГАРГАХАД 100 АВЛИГАЧ ЭТГЭЭДИЙГ ХЯТАД ШИГ ШИЙТГЭХЭД Л ХАНГАЛТТАЙ ЮМ. ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛ УЛС 1 ХҮНД ОНОГДОХ БАЙГАЛИЙН БАЯЛГААРАА ДЭЛХИЙД БАРАГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА.

202.179.25.202BOR NINJA   • 6 сарын 23. 21 цаг 20 минут

BAABAR HUJAA ZAILAA

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 20 цаг 26 минут

Хар

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 20 цаг 26 минут

ЧУУЛГАН ЗАСВАРЛАХЫН ӨМНӨ БҮЛЭГЛЭЛ ЮУ ТОХИРСОН БЭ ГЭВЭЛ МОНГОЛЫН ГАНЦ АМЬ ТАРИА БОЛСОН ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ СУЛ ХУВААН АВАХЫГ САНААРХАЖ БАЙНА. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:. Оюутолгой Монголд ямарч ашиггүй болсон нэгэнт тодорхой боллоо. Оюутолгойг ашиггүй болвол толгойгоороо хариуцна гээд байсан С.Баяр хөл нь өвдөнгүүт нь баашлаад байж байгаа.Тавантолгой төслийн 30 хувийг алдчихвал хэн хариуцлага хүлээх вэ?! Хэн ч хариуцлага хүлээхгүй, их хурал баталсан юм чинь гэж чихээд хариуцах эзэнгүй болох гэж байна.

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 19 цаг 05 минут

Хар

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 19 цаг 06 минут

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ДОТОРХ "ГАДНЫ" ХҮН????? РИОТИНТОГИЙХОН ЗҮТГҮҮЛСЭЭР БАЙГААД САНГИЙН САЙД БОЛГОСОН Ч.ХҮРЭЛБААТАР ГЭГЧ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ НЭРТЭЙГЭЭР МАШ НОЦТОЙ ЗАХИАЛГЫН ХУУЛЬ ОРУУЛЖ ИРЭВ.ЗӨВХӨН ЭНЭ ҮЙЛДЭЛ НЬ ӨӨРӨӨ, УЛС ОРНОО СУРВАСАН ГЭДГИЙГ НЬ НОТЛОХ ХАНГАЛТТАЙ БАРИМТ ЮМ. Ч.ХҮРЭЛБААТАРЫГ ЗАЙЛУУЛЖ ШАЛГАЖ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ!?!???!?

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 19 цаг 00 минут

Бор

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 19 цаг 01 минут

АНХААР! ?!?!!? УИХ-ын гишүүн О.Баасанхүү:. Манай Монгол ялнаа гэж орилж гарч ирсэн Ерөнхийлөгч маань МАН-тай нийлээд Тавантолгойн төрийн өмчөөс салгаж гадныханд худалдах төслийг оруулж ирлээ. Жаран тэрбум, Оюутолгой, хоёр гурван хүний хүчингийн гэх асуудлаар олны анхаарлыг өөр тийш нь сэвээд Тавантолгойг хулгайлах гэж байна!

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 19 цаг 00 минут

АНХААР! УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манай Монгол ялнаа гэж орилж гарч ирсэн Ерөнхийлөгч маань МАН-тай нийлээд Тавантолгойн төрийн өмчөөс салгаж гадныханд худалдах төслийг оруулж ирлээ. Жаран тэрбум, Оюутолгой, хоёр гурван хүний хүчингийн гэх асуудлаар олны анхаарлыг өөр тийш нь сэвээд Тавантолгойг хулгайлах гэж байна!

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 18 цаг 49 минут

Хар

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 18 цаг 49 минут

АРД ТҮМНИЙ ӨМЧ ТАВАН ТОЛГОЙГ "ТӨХӨӨРӨХ" АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ! ЛУЙВАРЧИД ЭРДЭНЭТИЙГ АВСАН ШИГ АЖИЛЛАГАА ТАВАН ТОЛГОЙ ДЭЭР ЯВАГДАХ ГЭЖ БАЙНА. ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ ГЭГЧИЙГ ДАЛИМДУУЛЖ "ТАВАН ТОЛГОЙН" ХУВЬЦААГ НЭЭЛТТЭЙ АРИЛЖАХ НЭРЭЭР ХЭДЭН НӨХӨР ЗҮГЭЭР ШАХУУ ХУВААЖ АВАХ ГЭЖ БАЙНА ! ЗГ ТТ-Н ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ УИХ-Д ӨРГӨН БАРИХААР БОЛЖ, УГ АСУУДЛААР ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ӨӨР ХОРОНДОО ТОХИРЧЭЭ. ЯАГААД МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЙГАЛИЙН БАЯЛГАА ДЭЭРЭМДҮҮЛЭХ ЁСТОЙ ЮМ БЭ?????? БАТТУЛГА, МИ, ХҮРЭЛСҮХ ЭЭ!

124.158.111.7.   • 6 сарын 23. 18 цаг 41 минут

NINJA

124.158.111.7Зочин   • 6 сарын 23. 18 цаг 41 минут

DORNODOD NEFTIIN UILDVEREE BARIACHEE,TEND CHINI IREEDUIN ZYYN BUSIIN HUGJIL IH HOTJIL HUGJIL YAVUULAHGEED BAINASHUUDEE,YUUNII CHINI DARHAN ENE TER BEE

66.181.179.35Зочин   • 6 сарын 23. 16 цаг 42 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО

27.123.212.143вплщна   • 6 сарын 23. 23 цаг 20 минут

Юун Элбэгдорж бэ

Шинэ мэдээ

​Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замыг 60 сая долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчилнэ2 цаг 9 минутын өмнөСирийг “Исламын улс”-аас чөлөөлөх нь Трампын гол зорилго2 цаг 15 минутын өмнөХөзрийн хаан, хатан, боолд хэнийг дүрсэлсэн байдаг вэ2 цаг 24 минутын өмнө”eDOC”-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ2 цаг 35 минутын өмнөЭхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн2 цаг 41 минутын өмнөНумын орд: Та замдаа тохиолдоод байгаа бүх саад бэрхшээлийг даван туулах болно2 цаг 44 минутын өмнөХүний амь замын эвдрэл үерийн гамшиг2 цаг 54 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Ганга нуур3 цаг 1 минутын өмнөТа үүнийг мэдэхүү: Галуутын хавцал3 цаг 4 минутын өмнөТалархлын булан: Аавуудын группын аавуудад баярлалаа3 цаг 12 минутын өмнөЦахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ3 цаг 14 минутын өмнөКубаас элэгний вирус, чихрийн шижингийн эм, бэлдмэл импортолж эхэллээ3 цаг 17 минутын өмнөИранд болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн бэртэж гэмтжээ3 цаг 21 минутын өмнөАй,Төмөр-Очир: Үсээ их ургуулж, үгээ хамаагүй хэлдэг гээд мултарсан даа3 цаг 29 минутын өмнөАйраг, мах хилээр авч гарах гэж байгаад баригджээ3 цаг 44 минутын өмнөХүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна3 цаг 59 минутын өмнөСонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ4 цаг 14 минутын өмнөАлдарт эрдэмтэн Стивен Хокинг нас барахаасаа өмнө дэлхий гарцаагүй сөнөх хугацааг хэлжээ4 цаг 29 минутын өмнөНӨАТ: Гурван хүн 10 сая төгрөгийн азтан болжээ4 цаг 44 минутын өмнөСүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ4 цаг 59 минутын өмнөЦалин, тэтгэвэрийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ5 цаг 15 минутын өмнө"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ5 цаг 19 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт эхэлнэ5 цаг 29 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 45 минутын өмнөЦаг агаарын мэдээ6 цаг 14 минутын өмнөБ.Янжмаа: Нэг аяга кофе нэг харааны бэрхшээлтэй хүнийг ажилтай болгоно7 цаг 15 минутын өмнөУлаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө7 сар 22. 14:08Нагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.