2018 оны 6-р сарын 26
7 цаг 00 минут

Хөдөөд чөдөр, хотынхонд хазаар хэрэгтэй Монгол

Өвөрхангайгаас танил маань ярьж байна. “Малчин залуучуудыг цэрэгт татдаггүй болмоор байна. Чи бичээд өгөөч” гэв. Яаж байгаа нь тэр билээ, харин ч цэргийн алба хааж юм үзэж нүд тайлах хэрэгтэй юм биш үү гэвэл:

-Тэр ч яахав тийм. Гэхдээ мал маллаж байгаад цэрэгт явсан залуучууд хөдөөдөө эргэж ирэхгүй хотдоо шингээд байна. Хөдөө эзгүйрч, баахан малынхаа баанд баригдсан өвгөн хөгшин хоёр л уулын амын өвөлжөө  сахьж суудаг боллоо. Цэрэгт явсан залуучууд халагдаад хот суурин газар шингэчихээд байна” гэв.

Ховд аймгийн малчин залуучуудын олонх нь эхнэргүй, гоонь эрчүүд байгаа гэв. Яагаад гэвэл эхнэр болох эмэгтэйчүүд олддоггүй. Хөдөөд малын зах бараадаж, малчин залуугийн өрхний оосор даялах бүсгүйчүүд жинхэнэ утгаараа сураад олддоггүй сувд, эрээд олддоггүй эрдэнэ болсон гэнэ

...Ховдоос хотод ирсэн гэр бүлийн найзуудтайгаа хөрөлдөж хэсэг сууцгаав. Нөхөр нь Ховдын Их сургуульд багшилж, угсаатны зүй, түүхийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бол, эхнэр нь аймгийн захиргаанд олон жил ажиллаж байгаа, нэг үгээр хэлбэл хязгаар нутгийнхны  аж амьдралыг хамгаас сайн мэдэх хоёр л доо.

Тэдний ярианаас  хот хөдөөд байгаа нэг урвуу гэмээр хамаарлын тухай олж сонслоо. Юу гэвэл, Ховд аймгийн малчин залуучуудын олонх нь эхнэргүй, гоонь эрчүүд байгаа гэв. Яагаад гэвэл эхнэр болох эмэгтэйчүүд олддоггүй. Хөдөөд малын зах бараадаж, малчин залуугийн өрхний оосор даялах бүсгүйчүүд жинхэнэ утгаараа сураад олддоггүй сувд, эрээд олддоггүй эрдэнэ болсон гэв.  Энэ бол гагц Ховдын бус Монголын зовлон болчихоод байгаа гэнэ. Хөдөөнийхэн охин хүүхдээ эрдэм номын мөр хөөлгөх сонирхол ихтэй, харин хүүдүүдээ хань бараа татаж, малчин болгох нь  илүүтэй аж.

Гэтэл сургууль соёлын мөр хөөж, суурин соёл иргэншилд хөл алдсан хөдөөний бүсгүйчүүд эргэн ирж малчин залуугийн энгэрийг бүлээцүүлэх сонирхол үнэндээ үгүй аж. Яг ийм хандлагаар хөдөөд залуу бүсгүйчүүд цөөрч, гадаадад ажилахаар явсан залуу эрчүүдийн хомсдолтой хот суурин газарт нөхөргүй хүүхнүүдийн “зуд”-ыг нэмэгдүүлдэг байна. 

Хүйсийн харьцаа ингэж хот хөдөөд урвуу хамааралтай болж, тэнцвэр алдагдаад байгаа нь цаашдаа монголчуудын нөхөн үржихүй, хүн амаа өсгөх бодлоготой огтхон ч уялдахгүй байгааг дээр суугаа эрх мэдэлтнүүд эрхбиш анхаарч анзаардаг байх гэж найдъя.  Энэ бол асуудлын нэг тал.

Харин асуудлын нөгөө тал нь гэвэл цаашид малаа хэн маллах вэ, нүүдэлчин хэвшил, нүүдлийн мал аж ахуй оршин тогтнох  эсэх тухай юм.

Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн Гурвантэс суманд очлоо. Энэ сум Нарийнсухайтын нүүрсний ордоос эхлээд уул уурхай эрчимтэй хөгжсөн газар нутаг. Нутгийнхан нутаг маань эзгүйрлээ хэмээн гуниглангуй ярьж байна билээ. Залуучуудын олонхи нь аймаг, хот гээд амьдрал хөөгөөд явчихсан. Нутаг усандаа үлдсэн нэг нь малаа орхиж, уул уурхайд ажиллах болсон гэнэ. Малаа бараадаж үлдсэн хэдэн хөшчүүл цагийн эрхээр тэнгэрт одохын цагт тэндэх нутагт  нүүдлийн мал аж ахуй түүх болон үлдэж мэднэ.  

Гурвантэс сумын малчин Б.Тогтох гуай "Хөдөө эзгүйрч байна. Харин чоно л олширч байна. Урьдын бид хүн шиг бөхтэй сайхан тэмээ хараад унаж эдэлж үзэх гээд тохом бурантаг бариад очдог байсан бол одооны залуучууд олс хутга бариад дайрдаг боллоо." гэж харамсангуй ярьж байхтай таарсан.  Баянхонгор аймгийн Баянлигийн малчин өвгөн Р.Адьяа "Залуучууд малын дэргэд төрж өссөн хэрнээ малаасаа айдаг болчихжээ. Ус нутгийнх нь агаар салхинаас илүү Улаанбаатарын утаа сайхан байдаг юм байлгүй, хот руу дүрвээд дууслаа " хэмээн ёжилж байна билээ.

Хот суурин газар сэтгэл нь хоргодож, анир гүмхэн хөдөөгөө огоорч байгаа залуучуудыг буруутгах арга байхгүй. Энэ чинь XXI зуун. Техник технологийн ийм эрчимтэй хөгжлийн үед буйдхан хязгаарт малын тоосон дунд залуу насаа өнгөрөөнө гэдэг зарим талаараа уйтгартай байхыг үгүйсгэхгүй. Ийм болохоор 10,20 жилийн дараа малаа хэн маллах вэ гэсэн асуулт Монгол төрийн толгойны өвчин болж ирэх байх.

Буурал дээдсийнхээ бууриар тамгалагдсан газар нутгаа орхино гэдэг уг нь хүсмээр зүйл биш. Гэхдээ хөгжил, их хотын шуугиант амьдрал, өөрийгөө сорих боломж, амьдралын олон сонголтууд хөдөөний залуучуудын сэтгэл зүрхийг урвуулсаар л байна. 2011 оноос хойш Монголын малчин залуучуудын тоо 41,2 мянгаар цөөрсөн гэх тоо баримт байна. Ерөнхий дүнгээрээ бол жилд 10 орчим мянгаар цөөрдөг аж. Аймшигтай тоо. Гэхдээ үүнд хэнийг ч буруутгах аргагүй. Энэ бол бидний, монголчуудын маань хамтын асуудал. Гагцхүү зөв зүйтэй шийдлийг л олох ёстой. Уг нь энэ мал, малчин хоёр Монголын маань оршин тогтнох нэг үндэс юм байгаа юм.

Хөдөөд малчин залуучуудаа тогтоож барих “чөдөр”, хотынхныг хөдөө рүү чиглүүлэх хазаар хэрэгтэй байна.

П.Булган

 

76
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

76 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.249.202Зочин   • 2018, 6 сарын 27. 10 цаг 54 минут

ergvv xvrelsvx enxbold battylga nar oorsdoo ochij mallana biz.xend xamaatai yum xytswaa.

64.119.18.3Зочин   • 2018, 7 сарын 2. 21 цаг 39 минут

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ШИНЭ БИЧЛЭГ ИЛ БОЛЛООМОНГОЛ УЛСЫН ОДООГИЙН СӨНӨЛТИЙН БАЙДЛЫН ГОЛ БУРУУТАН Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ МӨРИЙТЭЙ ТОГЛОМЫН ДОНТОЙ БОЛЖ ОЛОН ЗУУН МЯНГАН ДОЛЛАРААР ТОГЛОДОГ НЬ НУУЦ БИШ. МОНГОЛЧУУДЫН ЯДУУ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨС БОЛ ТҮҮНИЙ ЗУГАА ЦЭНГЭЛДЭЭ ЗАРЦУУЛАН ҮРЖ АЛДАЖ БАЙГАА ОЛОН ЗУУН ТЭРБУМУУД ЮМ. САЯХАН ТЭР АНУ-Д КАЗИНО ТОГЛОНГОО ШӨНӨ ХОЁР ХҮҮХЭНТЭЙ ЦУГ ГАДАГШАА ГАРЧ ЗУГААЛЖ БАЙГАА НЬ БИЧИГДЭЖ ҮЛДЖЭЭ.ЭНЭ ЭТГЭЭДИЙГ ХЭЗЭЭ БАРИВЧИЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ МОНГОЛЫН 3 САЯ ИРГЭН ХҮЛЭЭЖ БАЙНА!!!

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 27. 12 цаг 49 минут

МОНГОЛЧУУДАД ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГААС 2050 ОНООС ХҮРТЭЭНЭ ГЭЖ РИО ТИНТО ТООЦООЛЖЭЭ. ТЭДНИЙ "ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ" - НҮҮДИЙН НЭГ БЯМБАСАЙХАН 2037 ОН ГЭЖ УИХ-ЫН ТАНХИМД ХУДЛАА ХЭЛЖЭЭ. ӨӨРСДИЙНХ НЬ ТООЦООГ ХАРААРАЙ. ОДООГООС 32 ЖИЛИЙН ДАРАА, ГЭРЭЭ БАЙГУУЛСНААС 41 ЖИЛИЙН ДАРАА БИД БАЯЛГААСАА ХУВЬ ХҮРТЭХ ТАВИЛАНТАЙ АЖЭЭ...?????? УЛААН ЛУЙВАРЧИД....?????

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 27. 9 цаг 10 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙНБҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

59.153.112.44Hjhgh   • 2018, 6 сарын 27. 1 цаг 09 минут

Hshs

59.153.112.44Hjhgh   • 2018, 6 сарын 27. 1 цаг 09 минут

Hsjejs

66.181.161.117Hjhgh   • 2018, 6 сарын 26. 23 цаг 53 минут

Gjvbj

27.123.212.132Баба   • 2018, 6 сарын 26. 23 цаг 50 минут

Ррбрбрбр

66.181.161.30Hsjsj   • 2018, 6 сарын 26. 23 цаг 48 минут

Gjvv

66.181.161.83Ырбоы   • 2018, 6 сарын 26. 23 цаг 43 минут

Хбрббо

27.123.214.110Обоөлө   • 2018, 6 сарын 26. 23 цаг 26 минут

Оөоөөл

27.123.214.110Облблб   • 2018, 6 сарын 26. 23 цаг 26 минут

Нам

66.181.161.30Hsjsj   • 2018, 6 сарын 26. 23 цаг 25 минут

Dhsjs

27.123.212.132haha   • 2018, 6 сарын 26. 23 цаг 25 минут

hdhdhdhdh

66.181.161.30Jsjsj   • 2018, 6 сарын 26. 23 цаг 23 минут

Jdjwke

27.123.214.110Облблб   • 2018, 6 сарын 26. 23 цаг 21 минут

Оөрөрбл

66.181.161.30Sain u   • 2018, 6 сарын 26. 23 цаг 20 минут

hsahdhddjdj Aaj

66.181.161.30Sain u   • 2018, 6 сарын 26. 23 цаг 17 минут

Sain bn u

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 26. 22 цаг 34 минут

Хар

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 26. 22 цаг 48 минут

РИОТИНТОГИЙН ТАЛД ЧИЧРЭН АЖИЛЛАЖ БАЙГАА ЭНЭ ХҮРЭЛБААТАР ГЭГЧ АДГИЙН ЭТГЭЭД ТУСГААР УЛСЫН БИШ ГАДНЫ УЯСАН ДҮРМЭЭР БИДНИЙГ ЯВАХ ЁСТОЙ ГЭЖ УХУУЛЖ БАЙНА.Оюутолгой, Тавантолгой шиг том төслүүд, компанийн орлогыг Монгол банкаар дамжуулж авах ёстой татвараа авъя гэж шударга гишүүд шаардахад улааран эсэргүүцээд байгаа Ч.Хүрэлбаатар гэгч этгээд Монголын сангийн сайд биш РиоТинтогийн сайд ажээ. УЛС ОРНЫ ЭСРЭГ ИЙМ ЦАЙСАН УРВАГЧДЫГ ҮЕИЙН ҮЕД ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ШУУД ЦААЗААР АВЧ УСТГАДАГ!?!????

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 26. 22 цаг 35 минут

БИДНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЖ АНХААРУУЛЖ БАЙСАН ЗҮЙЛ ИЛҮҮ ХУРДАЦТАЙГААР БИЕЛЛЭЭ ОЛЛОО. ГАЗРЫН ТӨЛӨӨ ДАЙН ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД БҮХИЙЛ НУТАГТ ЭХЭЛЛЭЭ. ӨВӨРМОНГОЛЫН ГАШУУН ТҮҮХ ОДОО ХАЛХ МОНГОЛД ДАХИН ДАВТАГДАЖ БАЙНА! Яг одоо Дорнод аймгийн Цагаан овоо суманд Сентэрра гоулд компанийн охин компани болох Степ гоулд компани газар нутгаа хамгаалан очсон ард иргэдийг хүч хэрэглэн дарамталж байна. Бид Өвөр Монголчуудын яг адил газар нутгийн төлөөх харийнхны дарангуйлалд орж эхэллээ!!!???????

66.181.179.35Зочин   • 2018, 6 сарын 26. 22 цаг 52 минут

ЛУЙВАРЧДЫН ДИВААЖИН БОЛСОН ШИВШИГТ МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙ ХЭДИЙНЭЭ МЭДДЭГ БОЛЖЭЭ!!!???? "Washington post” Монголын тухай Монголд сайд болъё гэвэл 400.000$, Агентлагийн дарга болоход 120.000$, Ашигтай ахлах мэргэжилтэн 4.000$ ханштай. Ингэж зарагддаг төрийн болон төрийн өмчит компаний 8000 албан тушаал Монголд бий. Монгол авилгад бүрэн автаж, энэ оронд ардчилал гэж байхгүй зөвхөн мөнгө л захирдаг болжээ гэж бичсэн байна.

122.201.21.138Зочин   • 2018, 6 сарын 26. 22 цаг 06 минут

Хувийн их дээд сургуулиудыг хаах хэрэгтэй . Босго оноог өндөрсгөж үнэхээр толгойтой, сурлагатай хүүхдүүдийг улсын сургуульд бодлогоор элсүүлэх хэрэгтэй . Төр нь төр шиг байх хэрэгтэй . Урьд нь дарга сайд байсан хүмүүсийг малчид тэжээж баяжуулж бна шүү дээ

66.181.160.42Зочин   • 2018, 6 сарын 26. 22 цаг 00 минут

Маш зөвасуудал хөндөж бичсэн байна. Удахгүй мал маллах хүнгүй болно. эр үед нүүдэлчин амьдрал үгүй болох байх

103.229.121.207Иргэн   • 2018, 6 сарын 26. 19 цаг 52 минут

Төрийн бодлогоор чанаргүй дээд сургуулиудыг хаах хэрэгтэй. Чанартай цөөхөн сургууль үлдээгээд элсэлт авах хүүхдийн тоог тогтоож, тооны хойноос хөөцөлдөхийг нь эдийн засгийн аргаар хязгаарлах хэрэгтэй. 8 настайгаас нь сургуульд оруулж, сурлагаар тааруугий нь 8 төгсгөөд мал дээр гаргаж гайгүй сурлагатайгий нь 10 жилийн боловсрол олгоход л болоо. Гоц сайныг нь 12 жилийн боловсрол олгоно биз.

103.212.117.198Зочин   • 2018, 6 сарын 26. 17 цаг 13 минут

засгийн бодлогын үрээр хөдөө сумд амьдарч байгаа хүмүүсийн нилээдгүй нь/ залуу гэргий нар/ 6 настай хүүхдээ сургуульд оруулах шаардлагаар сумын төвдөө шигдэж байна.Хэрээ галуу дагаж хөлөө хөлдөөв гэдэг шиг бусдын амьдралын хэв маягт өөрийгөө дааруулах гэж хохироож байх шаардлага байдаг л юм байхдаа.Энэ хэдэн мал малчдын буянаар бид хүний гар харалгүй болоод л байгаа юм шүү дээ

202.131.245.154Гэрэл   • 2018, 6 сарын 26. 16 цаг 32 минут

Үр хүүхдээ малчин болгосон гэр бүлийг урамшуулах хэрэгтэй,Жнь мал олгох,хүхдийн нь сургалтын төлбөрийг төрөөс даах,гм 2 хүүхдээ малчин болговол гэр мал өгөх гм төрөөс аср их дэмжих хэрэгтэй тэгж байж өргөн удам нутагаа жигд эзэнтэй балгана шүү.Ер нь малчидыг жижиг оврын техникээр хангах гэх мэт асар их дэмжлэг үзүүлэх хэрэгтэй ялангуяа хил орчмын малчидыг илүүтэй их урамшуулах ёстоя шүү.

49.0.219.1Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 17 минут

ix dded surguuliudaa xodoor yy tsoloxgyi uy daxin xot baiguulj dee tsag xugatsaa cn mon ix uabna daa xairan ulsiin mini ireedyi bolson zaluucnuud tenegtseer bgaad duusnaa uanaa

49.0.219.1Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 14 минут

***** toriin buruu zaluu xvmyysiin buruu bihs uls ornoo iim bolgoson manan giin buruu azid xamgiin muu xogjiltei ornoor mongol tusna

112.72.11.102Зочин   • 2018, 6 сарын 26. 13 цаг 57 минут

Монгол сэтгэлгээгээр дүгнэжээ. Тийм учраас байндаа байтугай банзандаа ч туссангүй. Хоцрогдсон монгол сэтгэлгээний цаг үеэ олоогүй, үзэл сурталжсан сохор дүгнэлт. Энэ нийтлэлч зайлуул, бусдад таалагдах хуарангийн сэтгэлгээнээсээ огтхон ч хөндийрөөгүй аж. Аргагүй дээ, үндэстэн тэр чигээрээ сэтгэхүйн ийм ужиг өвчтэй юм чинь. Манай хөгжлийн чөдөр тушаа нь энэ өрөө байж байна. Бид бусадтай зохицож, шаардлагатай үед өрийгөө өөрчлөх бус Чингисийн үеийн зарчмаар бид бусдыг савандаа багтаах гэж зүтгэсээр үндэстнээрээ баларч сүйрч байна.

202.21.100.211Эзэн   • 2018, 6 сарын 26. 14 цаг 48 минут

Чам шиг их сэтгэгч нарт хамаагүй сэдэв дундуур битгий гараг андуурч гуцаад бай. Дэлхий нийтийн хандлага нүүдэлчдийн соёлын судалгаа руу хуйларч байгаа шүү, чиний нүдээр Чингисийг биш, хүн байгалийн хамаарлыг одоо л анзаарч эхлэж байгаа

112.72.11.102Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 02 минут

Хот руу тэмүүлж буй залуусыг үзэл суртлаар хүлж, барьж тогтоох юм гэнэ. Өчигдөрхөн билүү. Салбарын сайд нь иргэдээ хортой хуванцар сав хэрэглэх бус хуучин оросын цайран сав, битон, модон торх, саахуу, хөхүүрээ ашиглахыг уриалж амьтны элэг хатаасан. Бид улс үндэстэн, төр засгаараа, ард иргэдээрээ төөрөгдөн сэтгэлгээний мухардалд оржээ. Үндэс нь ардын хвьсгалын үед тавигдсан. Түүнээс ч өмнө юмуу. Үүний нэг жишээ нь энэ нийтлэл. Монгол ахуй, нүүдэллэн аж төрөх хэвшил сүйрээд одоо түүнийг аврах ёстой болж байгаа юм байх аа. Тэгэхгүй бол улсаараа да

112.72.11.102Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 07 минут

мпуурах нигууртай гэнэ. Байгалийн хууль гэж байна. Аливаа юм цаг нь, нөхцөл нь бүрдсэн бол устан алга болж өөр шинэ зүйлийн эхлэлийг нөхцөлдүүлдэг. Устан мөхөж буй үзэгдлийг араас нь чаргууцалдан хормойдож, дахин сэргээх гэж зүтгэх нь уг зүйлийг дахин шинээр эхэлснээс илүү зардалтай, хор хохиролтой байдаг байна. Жишээ нь улсын нэг үйлдвэр байгаад парк шинчлэл хийх хэрэгтэй болоод түүний зардал нь удаандаа төсвөөс давчихвал түүнд шинэчлэлт хийхийн хэрэг бий юү? Тэгснээс үйлдвэрээ дампууруулаад шинээр барих нь хамаагүй бага зардалтай. Харин манай

112.72.11.102Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 12 минут

д бол өөр. Монгол зарчмаар бол ядаж л тэр үйлдвэрт жил бүр шахаа хийх нь Нямдоржийн хүүхдүүдэд ашигтай тусдаг. Тиймээс аав нь хуулийг нь гаргаж батлуулна, хүүхдүүд нь шахна. Хэрэв энэ үйлдвэрийг хувьчлах юмуу татан буулгавал тэд хоолноосоо сална. Бараг л үүнтэй ойр шалтгаанаар бид уйгаржин бичиг, монгол өв соёл, нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуй гээд олон дампуу зүйлийн араас чаргууцалдах аж. Бүх зардлыг нь төсвөөс гаргана. Иргэд хариуцна. Ашиг хонжоо ологсодод нь бол уйдахгүй зугаа. Дуусашгүй цэнгэл. Бүгдийнх нь хохиролыг хөл нүцгэн иргэд

112.72.11.102Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 16 минут

Үүрнэ. Ийм л байна даа. Зүй нь бэлчээрийн аж ахуйн оронд фермерийг хөгжүүлэх ёстой. Нүүдэлчин соёл, аж төрөх хэв ёсыг халж бид бүгдээрээ иргэнших ёстой. Ингэлээ гээд сүйрнэ гэж сэтгэх нь Дорж, Дашбалбар мэтийн солиотуудад л нэр төр олоход тустай. Төр нь тэр хөөрхийсийг ашиглаж үзэл суртлын бамбай болгоно. Хэрэв хөдөөд үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй бол залуус амьдралаа бараадаж хот руу нүүх нь буруу биш. Хэн ч гэсэн гэрэл гэгээг л хүснэ. Төр засагт энэ нь шал өөр сонирхол. Тэд сонгуулийн шоу болчих олигтойхон сэдэв биш бол тоохгүй. Одоо хар л даа.

64.119.22.174Батаа   • 2018, 6 сарын 26. 20 цаг 40 минут

Маш зөв. Ийм үзэлтэй хүмүүс Монгол улс, үндэстэнийг авч үлдэнэ.

112.72.11.102Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 24 минут

Хаа байсан Дороговьд Хүрлээ хүү хүрз барьчихаад гэнэт солио туссан юм шиг үйлдвэр барина гэж яваа чинь 20 оны сонгуулийн л пи ар. Өөр юу ч биш. Сонгуулийн маргааш Ман ялж үйлдвэрийн хувь заяа Баттулгын булшилдаг төмөр замын далан шиг л сураг тасарна. Өнөөдрийн энэ нүүдлийн сэдэв ч бас л сонгуулийн шоуны өмнөх байн байн дэрхийдэг болжморуудын нэг байж магадгүй. Ийм л байна даа, тэнгэр заяатууд минь. Төр засгийг харж насаа өнгөрөөх хэрэггүй. Эрчүүд нь чадаж л байвал гадагшаа гар. Эмэгтэйчүүд нь тэжээж чадах хөгшин хятад олдож л байвал боломжийг а

112.72.11.102Зочин   • 2018, 6 сарын 26. 14 цаг 28 минут

ашигла. Дорсгой шүдтэй эрлийз хүүхэд тэврээд хоцордог ч байсан хэд гурван юан зулгаа, цаадуулаасаа. Ерөнхийдөө өөрсдийгөө бодоцгоо. Энэ эдийн засаг сэхдэг ч худлаа. Манан улсаа хөгжүүлдэг ч үлгэр. Дампуурал л ойр бий вий. Тиймээс эртхэн нүхээ малтацгаа. Гарах гарцаа өөрсдөө хайж олцгоо. Өнөөдөр бидний эртнээс мэддэг ***** нараас ч аюул заналтай түшээд төр барьж байна. Бид хэндээ найдах вэ?

27.123.212.139Zuv   • 2018, 6 сарын 26. 13 цаг 56 минут

Малаа багасгаж бэлчээрээ сэргээе

202.179.25.10зочин   • 2018, 6 сарын 26. 13 цаг 25 минут

энэ бүхэнд Залуус огт Буруугүй хамгийн гол Буруутан нь энэ Улсын Засаг төрийг барьж байгаа Улс төрчид гэж Өөрсдийгөө нэрлэж Төрийн өндөр Албан тушаалд гарчихсан Нам нэртэй бүлэглэлүүдын Буруутай үйл ажиллагааны Үр дагавар шүү дээ Буруу тогтолцоо Хариуцлаггүй Төр Шунал нь дийлддэггүй Улс төрчид буюу Төрийн албаныханы Уршиг

103.50.206.40зочин   • 2018, 6 сарын 26. 12 цаг 46 минут

ардаа ажилтай орлоготой болгож улс орноо хөгжүүлцгээ

103.50.206.40зочин   • 2018, 6 сарын 26. 12 цаг 44 минут

Энэ олон их дээд сургуулиа болио Их дээд сургуулийг шалгалаа 4,-5 г нь хаалаа ч гэх шиг юм яриал тархи угаагаад суух юм улсын сургуульд шалгуулаал унаэсан хүүхдүүдийг нь шалгалт шүүллэггүй хуваагаал авчихдаг шүүдээ төлбөрөөл авч байвал сурах сурахгүй нь хамаагүй төгсгөсөн нэртэй нэг цаас цоохорлож өгөөл багш нар нь бэлэг сэлтээ аваал дуусдаг болж дээд сургуулийн багш бүр тэрэнд нь УИХ-хан орчихсон яаж ч чадахгүй ивээн тэтгэгч нь алга болчихно гээл сууж байдаг Үхмэл хөрөнгө барилга орон сууц барьж байхаар эргэлтэнд ордог үйлдвэр барьж хүн а

103.229.121.207Зочин   • 2018, 6 сарын 26. 19 цаг 27 минут

Төрийн бодлогоор чанаргүй хувийн их дээд сургуулиудыг хаах хэрэгтэй.Чанартай сургуульд босго оноогий нь өндөрсгөх хэрэгтэй.

103.50.206.40Зочин   • 2018, 6 сарын 26. 11 цаг 29 минут

Яг үнэндээ хөдөө байгаа залуучуудыг адуу л тогтоож байна. Тэд хурдан морио хобби болгож тэрнийхээ төлөө зүтгэж байгаа

61.69.164.195Зочин   • 2018, 6 сарын 26. 11 цаг 13 минут

Худалдагч, цэвэрлэгч бэлтгэдэг чанаргүй хувийн дээд сургуулиудийг бүгдийг нь хаах хэрэгтэй. Тэгж байж улсын их дээд сургуулийн босго оноог давж чадаагүй хүүхдүүд хөдөө орон нутагтаа үлдэнэ. Одоо бол хувийн сургуульд сурдаг нэртэй ээж ааваасаа хол охидууд нь бие үнэлээд хөвгүүд нь архичид болж төгсөж бна.

202.9.42.6Зочин   • 2018, 6 сарын 26. 11 цаг 10 минут

орчин үеийн мал аж ахуйн ферм байгуулсан дээр дээ. Тэгвэл хотын ажилгүй залуус очиж ажиллах болно

124.158.92.16Зочин   • 2018, 6 сарын 26. 11 цаг 04 минут

malchid negdej erchimjsen aj ahui ruu or

183.177.101.122зөвөлгөө   • 2018, 6 сарын 26. 10 цаг 36 минут

1 жил ямар чамьдралгүй цэргийн албанд явуулж байхаар сургууль төгссөн залуучуудаа 1 жилын хугцаатай мал маллуулах туслах малчинаар явуул. Тэгээд сайн малчин болвол дээд сургуульд ХААДС-д шалгалтгүй оруул. 1ээс 2 жил мал дээр гарсан хүн маш олон амьдралын туршлагатай болж төлөвшиж ажил сурна. Тэгээд л дараа дараагийн залуучуудыг яг цэрэг татлага шиг явуулах хэрэгтэй.

66.181.187.152Зочин   • 2018, 6 сарын 26. 10 цаг 43 минут

ХААДС-ийн мал эмнэлэг зоотехникийн ангид хүүхэд орохоо байсан шүү дээ Орвол бүр сурлага нойл нөхөр л нөхөөс болж юуны магад

202.9.41.199SPUTID MONGOLS   • 2018, 6 сарын 26. 10 цаг 26 минут

MAL MALLAAD HEDEN SAYAAR NI HYADAJ JIL BOLGON TOMOOS TOM NUGEL UILDEGCHID ODOO IIM CHIGEEREE TEGEED HUGJIHGUI SOYOLJIHGUI BAHI BAIDGAARAA BAASTAIGAA ZUURALDAAD ULAM L ****** BOLOOD BAIHAAR HEREG BAINA UU?

43.242.243.185Зочин   • 2018, 6 сарын 26. 10 цаг 14 минут

Ер нь хөдөөгийн халтар охидууд хотоор дүүрээд лай болж байна. Балиар юмнуудыг хот руу шалгаж оруулдаг болбол таарах юм гээд биччихвэл орон нутгий иргэд маань ихэд уурсаж, бухимдах байх даа ха ха

103.212.117.198Зочин   • 2018, 6 сарын 26. 17 цаг 03 минут

сайн явж байгаа оросыг жаахан маажвал татар цус байж л байгаа гэдэг шиг хотын гээд байгаа хүмүүсийг жаахан маажвал нэг бол нүүдэлчин/хөдөөний/нөгөө бол урд хөршийн цагаачийн цус л гарна даа.

84.75.212.226O   • 2018, 6 сарын 26. 15 цаг 20 минут

Yasan uur tu chin nuhur oldohgui bugd huduunii huuhnuudtei suutsan gahgahgah

122.201.24.178Онч   • 2018, 6 сарын 26. 12 цаг 22 минут

Яг үнэн.

66.181.187.152Зочин   • 2018, 6 сарын 26. 10 цаг 44 минут

Тэр халтар царайт чинь хот орж мисс болдог ш дээ кк

175.38.88.125zochin   • 2018, 6 сарын 26. 10 цаг 08 минут

dampuursan deed bolovsroliin togtoltsoog uurchluhgui bol ene bolon busad olon asuudal shiidegdehgui

202.180.218.38зочин   • 2018, 6 сарын 26. 10 цаг 05 минут

хувийн их дээд сургуулиудыг хаахгүй бол хотод охидууд хөдөөд залуучууд хог боллоо

203.217.139.225Зочин   • 2018, 6 сарын 26. 10 цаг 03 минут

Үнэн үнэн

202.70.34.70хөдөө аж ахуй   • 2018, 6 сарын 26. 9 цаг 58 минут

Хүссэн хүсээгүй нэг хэсэг ийм л байх болов уу. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар Засаг төрийн бодлогыг өөрчлөх цаг болж дээ.

203.169.49.123Зочин   • 2018, 6 сарын 26. 9 цаг 53 минут

Болсон болоогүй хувийн их дээд сургуулиудыг үтэр түргэн хаа. Баахан хөдөөний хүүхдүүд хотод орж ирээд сурсан ч юмгүй дипломны голууд болоод хавар хүүхнүүд нь янхандаад, залуучууд нь халтайсан юмнууд хулгай дээрэм хийх нь ихсэх юм

202.131.231.26Зочин   • 2018, 6 сарын 26. 9 цаг 41 минут

Монголын хүн амыг яаралтай өсгөх арга хай хэрэгтэй , өөр арга зам байхгүй. Олон хүүхэдтэй айлд маш өндөр тэтгэмжтэй байх ёстой

203.91.114.244Зочин   • 2018, 6 сарын 26. 9 цаг 28 минут

10,20 байтугай 5 жилийн дараа гэхэд яах болоо. Хүн амын 50хувь нь нийслэлдээ бөөгнөрөөд. Улсын бодлого, алсын хараа гэж байна уу. Энэ янзаараа үржиж хөгжих биш үхэж цөөрөөд эзгүйрэхнээ

202.9.42.2зочин   • 2018, 6 сарын 26. 9 цаг 17 минут

монголчууд ардчилалын солиорил тусч хулгайч авилгалч луйварчин худалч оффшорч гэсэн мэргэжилтэй болцгоож амьдрал овоо дээшилж нөгөө мэргэжилгүй хэсгийн амьдрал доошилж хөрөнгө мөнгө хомсдож байна малаа маллаж амьдарцгаая малын буян их шүү

66.181.161.55Зочин   • 2018, 6 сарын 26. 9 цаг 14 минут

Бөгсний хурал хийдэг боллоо

202.21.100.211УИХ-аа гэж...   • 2018, 6 сарын 26. 14 цаг 53 минут

Бандаашаа ч татсан үгүйгээ мэдэхгүй бөгс өндийхгүй НАМДАЦГААЖ байна дөө. Өөр ажил байдаг гэж үү дээ гэж гайцацгаан бохь зажилан боовоо идэж л сууна

43.228.130.186zochin   • 2018, 6 сарын 26. 9 цаг 11 минут

za odoo boliii. malchdaa ert tetgevert gargana, tuslana....odoo bur tsergees chuluuluulehnuu. tegj ch jargaahgui shuuuu

103.11.193.163Зочин   • 2018, 6 сарын 26. 9 цаг 11 минут

Нийслэл хотод шилжин суурьшихад өндөр хэмжээний татвар ногдуулах нь зөв,нөгөө төлөөр хөдөө мал дээр гарч амьдарч байгаа хүмүүст тэр татварыг нь урамшуулал болгож өгвөл зүгээр юм уу. Ер нь хотод ажлаар ирж байгаа хүмүүс тухайн газраасаа зөвшөөрөл авч ирдэг буцах хоног, хотод байх хугацаа нь тодорхой байдаг байсан. Хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хэдийгээр хүний эрх ч гэсэн нийтийн эрх ашиг, улс орны ашиг сонирхол нэгт байх ёстой

122.201.24.178Онч   • 2018, 6 сарын 26. 12 цаг 21 минут

Тийм байсан шүү. Зөв.

202.179.31.7Хөдөөний уншигч   • 2018, 6 сарын 26. 8 цаг 47 минут

Бандаашны хэрүүл албан тушаалын булаалцалдаанаас өөр юм хэлэлцэх шийдэх чадавргүй УИХ ЗГ нам эрх барьж байхад өөр яалтай билээ. УБ-т хүн амын дийлэнх нь төвлөрсөн, тэдэндээ зориулж шатахуун нь хямдхан, талх нь шинэ, тог нь үнэгүй байхад хөдөө хэн тогтох вэ? Хөдөөдөө үлдсэн хэсгийг нь орк гэж доромжлоод байхаар доромжлуулж байхаар бушуухан утаанд нь хувь нэмэрээ оруулаад нутаг усныхаа хэдэн мөрөөрөө амьтадыг ОРК гэж аль болох чанга хашгирч орк бишээ харуулах шаардлагыг төр засаг, нийгмийн сэтгэл зүй шахаж байна.

103.10.23.104mngl   • 2018, 6 сарын 26. 8 цаг 33 минут

fermeriin aj ahiug hogjuuleh heregtei, nuudliin mal aj ahuigaa zundaa l hedhen sar ashiglah heregtei, hodood heregtei internet, smart tv bugdiig burduuleh heregtei

202.179.25.104Зочин   • 2018, 6 сарын 26. 8 цаг 03 минут

Хөдөөнийхний ахуй амьдралын үндэс нь дундад зууны янзаараа байхаар аргагүй шүү дээ. Нүүдлийн мал аж ахуй таваарлаг чанараараа орчин үеийн хэрэгцээг хангаж чадахгүй учраас малынхаа тоог нэмж, улам л малынхаа хараат болохоос өөр аргагүй байна.

66.181.160.17Зочин   • 2018, 6 сарын 26. 7 цаг 50 минут

Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал шүү. Социализмын үед малчдын залгамж халааг маш ухаалагаар зохион байгуулж байсан юм билээ. Одоо тийм болоомж байхгүй болсон. Нүүдлийн мал аж ахуй аюулд тулгараад байна.

202.21.100.211ХАРИУЦЛАГА, САХИЛГА БАТ???   • 2018, 6 сарын 26. 16 цаг 13 минут

ОРОН НУТГААС СОНГОГДСОН, НАМЫН КВОТООР ИХ ХУРАЛД СУУЖ БАЙГАА ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

66.181.160.17Зочин   • 2018, 6 сарын 26. 7 цаг 40 минут

Маш чухал асуудал, бодит үнэнийг бичсэн байна. Газар нутгаа эзэнтэй байлгах арга нь хязгаар нутгийнхаа хүн амыг тогтвор суурьшилтай тогтоон барих явдал мөн.

122.201.24.178Онч   • 2018, 6 сарын 26. 12 цаг 23 минут

Зөв хэлжээ.

202.9.40.251зочин   • 2018, 6 сарын 26. 7 цаг 14 минут

энэ бол үнэхээр анхааралдаа авах зүйл шүү УИХ-н гишүүд бөгсний хэрүүл хийж явахын оронд энэ талаар бодмоор юм

Шинэ мэдээ

Маргааш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо9 цаг 48 минутын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна11 сар 14. 19:14ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа11 сар 14. 18:07Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа11 сар 14. 18:01В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 18:00Оросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ11 сар 14. 17:55Ханхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй11 сар 14. 17:50“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ11 сар 14. 17:45Видео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ11 сар 14. 17:40Оройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ11 сар 14. 17:35АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна11 сар 14. 17:30Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис11 сар 14. 17:25Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв11 сар 14. 17:20Брюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд11 сар 14. 17:15Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв11 сар 14. 17:10Чуулган түр завсарлалаа11 сар 14. 17:08Макрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй11 сар 14. 17:05Зарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ11 сар 14. 17:00Чөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална11 сар 14. 16:55З.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа11 сар 14. 16:52Хонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд11 сар 14. 16:50Духандаа сүүлтэй гөлөг11 сар 14. 16:45Тарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ11 сар 14. 16:40Д.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ11 сар 14. 16:35Шүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ11 сар 14. 16:30Хятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ11 сар 14. 16:25Сонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо11 сар 14. 16:23Олон мянган шувуудын цогцос олджээ11 сар 14. 16:20ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ11 сар 14. 16:18З.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина11 сар 14. 16:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.