7-р сарын 2
16 цаг 15 минут

Цусны даралт ихсэлтийн эсрэг аян Булган аймагт эхэллээ

Монгол улсад цусны даралт ихсэх өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй зүрх судасны өвчний 40,2 хувийг цусны даралт ихсэлт, 23,6 хувийг зүрхний шигдээс өвчин тус тус эзэлж байна.


Тиймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүрх судасны өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор Улсын 3-р төв эмнэлэг, ХААН Банк Сан болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өнөөдөр Булган аймагт нээлтээ хийн эхэллээ.


Тус аян өнгөрсөн жил эхний жилдээ хэрэгжсэн бөгөөд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, эмч нарын сургалт зохион байгуулах болон ХААН Банкны тухайлсан нэгжүүдэд даралт хэмжих багаж бүхий булан байгуулан ажилласан билээ.
Тэгвэл энэ оноос эхлэн орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, даралтаа хэмжүүлэх эрт илрүүлэгт хамрагдах боломжоор хангах болон аймаг орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах цогц ажлуудыг хэрэгжүүлнэ.
Өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгуулж буй өдөрлөгийн үеэр иргэдийн даралтыг хэмжиж, цусны даралт нь өндөр байгаа болон зүрх судасны өвчин илэрсэн иргэдэд 3-р төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнуудтай хамтран үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.
Энэ жил тус аян энэ 07-р сад Булган, Хөвсгөл аймгуудад ирэх намраас Архангай, Баянхонгор, Дорноговь аймгуудад зохион байгуулагдана.
Иргэд олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургаснаар хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааныг бууруулах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа4 цаг 55 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа6 цаг 3 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл6 цаг 7 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв6 цаг 12 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ6 цаг 17 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 22 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ6 цаг 27 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ6 цаг 32 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном6 цаг 37 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ6 цаг 42 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй6 цаг 47 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ6 цаг 52 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ6 цаг 57 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 цаг 2 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 цаг 7 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 цаг 7 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 цаг 12 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 цаг 17 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 цаг 22 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 цаг 27 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 цаг 37 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 цаг 42 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 цаг 47 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 цаг 56 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 цаг 57 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон8 цаг 2 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”8 цаг 7 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй8 цаг 12 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт8 цаг 17 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө8 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.