7-р сарын 2
16 цаг 53 минут

МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа

Монголын хамгийн том сургууль болох Монголын Үндэсний Их Сургуулиас 20 жилийн ойн баяраа тохиолдуулан 2018-2019 онд шинээр элсэгч оюутан залуустаа зориулсан ОНЦГОЙ БЭЛЭГ задалж байна. Тус сургуульд бүртгүүлэн шинээр элсэж орсон оюутнууд ирэх есдүгээр сарын 01-нээс өмнө сургалтын төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд дараах бэлэгнээс сонгох боломжтой боллоо.

Тухайлбал элсэлтийн бүртгэлд хамрагдаж, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн 2000 оюутанд урамшууллын ваучер, 700 оюутанд “Оюутны орон сууц”-анд нэг жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх олгох бэлгээ задаллаа. Мөн энэхүү ваучераар МҮИС-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Англи, Солонгос, Герман, Орос, Хятад, Япон, Франц, Итали хэлний клуб болон хөтлөгч, гитар хөгжим, мэтгэлцээн, таеквондо, аеробек, фитнесс, бокс зэрэг 20 гаруй клубт хөнгөлөлттэй үнээр хичээллэх, тус сургуультай хамтран ажилладаг худалдаа үйлчилгээний газрууд болон томоохон дэлгүүрүүдэд онцгой эрхээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх, цаашилбал “Капитрон” банкны аль ч салбараас урамшууллын ваучераа бэлэн мөнгөөр солиулж авах зэрэг олон төрлийн сонголтыг санал болгож байна.

Дэлхийн оюуны брэнд сургууль гэгддэг МҮИС-ийн 20 жилийн ойн хүрээнд барьж буй энэхүү ОНЦГОЙ БЭЛЭГ-т шинээр элсэгч бүхий л оюутан залуус хамрагдах боломжтой юм. Харин эдгээр урамшуулалд хамрагдсан оюутнууд 2018-2019 оны бусад хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

МҮИС-д шинээр элсэгчид онооны дарааллаас хамааран дараах урамшуулалд хамрагдана. Үүнд:

  1. 700-800 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 1.5 сая төгрөгийн ваучер эсвэл “Капитрон” банкнаас бэлэн мөнгө болгон авах
  2. 600-700 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - Нэг сая төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 1 жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх + 300.000 төгрөгийн ваучер
  3. 480-600 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 650.000 төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 1 жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх
  4. 410 онооноос дээш /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 400.000 төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 60 хувийн хөнгөлөлттэй орох эрх

Шинээр элсэгч оюутан залуус ваучераа авахдаа МҮИС-д суралцах эрхийн бичиг, сургалтын төлбөр төлсөн баримтын хамт наймдугаар сарын 31-нээс өмнө сургуулийн Санхүүгийн албанд биечлэн авчирч өгнө. Мөн эдгээр ваучерыг хүссэн үедээ “Капитрон” банкны аль ч салбарт хандаж, өөрийн иргэний үнэмлэх, ваучер болон МҮИС-д суралцах эрхийн бичгийн хамт авч очин бэлэн мөнгөөр солиулах боломжтой. Сургалтын төлбөр төлөх данс:

Сургалтын төлбөр төлөх данс:

Капитрон банк: 3011000008

Хаан банк: 5099002609

Дансны нэр: Монголын Үндэсний Их Сургууль

Гүйлгээний утга: Мэргэжил .................. 1-р курс ............... овогтой ................... /регистрийн дугаар………......../ нь 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр

Эх сурвалж:
17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.191.13Зочин   • 7 сарын 3. 9 цаг 42 минут

Энэ сургуулийн захирал Мөнхбат гэгч тагжийсан аги айдаг, Зайсангийн амыг амралт нэртэй хааны нэрийг гутаасан ,архичдын үүр болгосон шуналт хар нохой зант, одоо бас Монголжуу улсын их сургуулийн нэрийг далимдуулж хүмүүсийн тархийг угаах бас нэг нохой. Арга сэджээ, нохой минь ,нохойн явдлаар дуусна шүү чи

203.91.115.45Зочин   • 7 сарын 3. 8 цаг 41 минут

Хүмүүсээ ингэж бүү хэлээчээ энэ сургуулийн багш нарыг чинь МУИС ШУТИС СЭЗИС ХААИС зэрэг сургуулийн дандаа доктор профессорууд энэ сургуулийн багш нарыг иж бүрэн дасгалжууладаг юмаа. Сургалт нь муу биш боломжийн шүү. Мэдэхгүй байж бүү худлаа бураад бай

139.5.218.245Zochin   • 7 сарын 3. 8 цаг 36 минут

I'm muu surguuli bolohoor hyamdral zarlahaas yahav. Ene bol bayar bish emgenel.

182.160.35.126Зочин   • 7 сарын 3. 7 цаг 07 минут

МҮИС чинь мүүний үндэсний их сургууль гэж нууц нэр нь шүү . мүүний мөнгө угаадаг халхавч

103.212.116.209зочин   • 7 сарын 3. 6 цаг 17 минут

Ө ХӨӨРХИЙ МҮИС БҮР БАРААНД ХЯМДРАЛ ЗАРЛАДАГ ШИГ ЮМ БОЛЖЭЭ. АРАЙ АРАЙ

207.244.83.211Зочин   • 7 сарын 3. 0 цаг 08 минут

СЭРҮҮЛЭГ ГЭДЭГ СУРГУУЛЬ БИЗ ДЭЭ.МУИС ГЭЖ АНДУУРУУЛЖ ЭЛСҮҮЛДЭГ ЛУЙВРЫН СУРГУУЛЬ

139.5.216.78Зочин   • 7 сарын 2. 21 цаг 58 минут

ХАРВААС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ГЭЭД ЯДЧИХСАН СУРГУУЛЬ ГЭДЭГ НЬ МЭДЭГДЭЖ БАЙНА. БАРАА ЗАРЖ БАЙГАА ЮМ ШИГ УРАМШУУЛАЛ ЗАРЛАЧИХСАН ИЙМ БАЛАЙ СУРГУУЛЬД УЧРАА МЭДЭХГҮЙ ХӨДӨӨНИЙ ХҮҮХДҮҮД ГҮЙГЭЭД Л ОЧДОГ БАЙХ ДАА. ЖИНХЭНЭ СУРГУУЛЬ БОЛ УРАМШУУЛАЛ ЗАРЛАЖ УРИН ЗАЛАХ БИШ ЖИНХЭНЭ ШИЛДГҮҮДИЙГ ТҮҮЖ АВДАГ ЮМ.

139.5.216.78Зочин   • 7 сарын 2. 21 цаг 52 минут

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ӨРГӨМЖИЛСӨН ЭНЭ НЭГ БАЛАЙ СУРГУУЛИЙН НЭРИЙГ СОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА . ТОВЧИЛСОН НЭРИЙГ НЬ ХАРААД МОНГОЛЫН АНХНЫ БӨГӨӨД ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ МУИС- ТАЙ АНДУУРАГДААД БАЙНА.

49.0.191.250зочин   • 7 сарын 2. 18 цаг 36 минут

Энэ хувийн жижиг сургууль Монгол улсын их сургуулийн нэртэй ойролцоо харагдаж, сонсогдох нэрийг аваад хамгийн том сургууль гэж рекламдаад хөдөөгийн эцэг эх хүүхдүүдийн толгойг эргүүлээд сүүлийн 4 жил их мөнгө олсон, луйварчин сургууль гэсэн ядаж байхад сургалт үнэн муу. МУИС нэрээ буцааж аваач, нэрээ зарчихсан юм болов уу.

182.160.37.190Зочин   • 7 сарын 2. 18 цаг 17 минут

энэ мүүний сургууль МУИС-ийн нэрийг булаажээ.

66.181.176.101Зочин   • 7 сарын 2. 18 цаг 16 минут

Харин хаана ч орж чадаагй хаачихаа мэдэхгүй байгаа 300-400 оноотнууд очоод шууд ордог сургууль дооо

66.181.176.101Зочин   • 7 сарын 2. 18 цаг 15 минут

700-800 оноотой хүүхэд энэ сургуульд орох түвшний тэнэг биш лдээ кккккк тэр ч байтугай 600 оноотой хүүхэд ч МҮИС -ийг МУИС-тай андуурахгүйгээ мэднээ

66.181.188.178zochin   • 7 сарын 2. 17 цаг 43 минут

zaluuchyydiin unet tsag,mungiig unenhuu demii urj baigaa gazar.udur unjuuleh buleg gemeer.

27.123.214.105Зочин   • 7 сарын 2. 17 цаг 43 минут

Хогийн, сургууль нэртэй дамжаа

66.181.185.32Зочин   • 7 сарын 2. 17 цаг 36 минут

Энэнд суусан дор бол дамжаанд суу

202.179.31.33ззззззззз   • 7 сарын 2. 17 цаг 16 минут

энэ сургуулийг мангар хүн л тоож сонгох байлгүй. бүр аргаа ядаж байх шиг б.на даа зайлуул

202.131.243.190Zochin   • 7 сарын 2. 17 цаг 08 минут

Ene surguuliin neriig ni solih heregtei. Eroosoo hen negniigee lobbidoj surguuli baiguulj bolovsroloor biznes hiigchdiig taslan zogsooh tsag ni bolson bna. Uildverlel, uilchilgee erhelj bayalag buteej mongo oloh bus, ondor tolbortei surgaltiin tolboroor zugeer shahuu biznes hiij mongo ologchdiig hazaarlah ni chuhal.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг дэмжлээ11 сар 15. 19:20Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа11 сар 15. 19:13ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг Ёсзүйн хороогоор шийдвэрлэнэ11 сар 15. 18:32“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа11 сар 15. 18:28Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо11 сар 15. 18:27Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ11 сар 15. 18:10Лалын шашинтнуудыг хорьдог төвүүдийн талаарх “цуу ярианд” анхаарлаа хандуулахгүй байхыг Хятад уриалав11 сар 15. 18:00Хан-Уул дүүрэгт хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ11 сар 15. 17:57Калгари хотын оршин суугчид Олимпийн наадмыг зохион байгуулах саналыг дэмжсэнгүй11 сар 15. 17:55Жүжигчин П.Шүүдэрцэцэгт үл таних эмэгтэйгээс захидал илгээжээ11 сар 15. 17:54Өглөгч тэрбумтан Эндрю Карнегийн амжилтад хүрсэн түүх11 сар 15. 17:50Фэйсбүүк биднийг нууцаар сонсдог уу11 сар 15. 17:45Богино өгүүллэг: Цаст уулын чулуу11 сар 15. 17:40Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна11 сар 15. 17:35iPhone XS-ийг хагас тонн зоосон мөнгөөр худалдан авчээ11 сар 15. 17:30Хутаг-Өндөр сум өнгөрсөн зуны байгалийн гамшгийн улмаас зоорины гачаалд оржээ11 сар 15. 17:25Хорвоогийн хамгийн царай муутай 10 амьтан11 сар 15. 17:20Холливүүд стандартыг Монголдоо анхлан хөрсжүүлж буй гэр бүл11 сар 15. 17:15НАСА: Ангараг гараг дээр хүн амьдрах боломж 25 жилийн дотор бүрдэнэ11 сар 15. 17:10Дасгал, хоолны дэглэмгүйгээр турах гайхалтай аргууд11 сар 15. 17:05Өрх толгойлсон 6 хүүхэдтэй Ш.Нарангэрэлд Онцгой байдлын байгууллагаас тусламж үзүүллээ11 сар 15. 17:04Кисеносато башёг орхиж, том цолтонууд бүгд өвдөг шороодлоо11 сар 15. 17:01Өөр өнцгөөс: О.Насанбурмаа "Барилдах бүртээ аавынхаа нэрийг дуудуулах сайхан"11 сар 15. 17:00Тавин настай эрийн залуу харагдах нууц11 сар 15. 17:00Де Брюйне удахгүй талбайд гарна11 сар 15. 16:55БНХАУ-Сингапур хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо11 сар 15. 16:50Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна11 сар 15. 16:45Өнөөдөр хорин настай kпоп оддын төлөөллүүд төгсөлтийн шалгалтаа өгч байна11 сар 15. 16:45Антибиотикийг зохистой хэрэглэхийг ДЭМБ дахин анхаарууллаа11 сар 15. 16:40АНУ-ын түүхий нефтийн үнэ болон нөөц нэмэгджээ11 сар 15. 16:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.